| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0058/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/58 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Батхишиг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч хяналтын прокурор М.Батхишиг,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанзул,
шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Батхишигийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.1 дүгээр зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт Ө.Гт холбогдох эрүүгийн 1707002290021 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Алтай Чандмань” ХХК-нд талбайн зохион байгуулагч, мал нядлагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 17-630 тоотод оршин суух, Харгана овогт Ө.Г /**********/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ө.Г нь 2017 оны 8 дугаар сарын орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Уурхайчдын 17-630 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Мөнгөнцэцэгийг зодож биед нь зүүн чихний дэлбээ, зүүн чамархайн цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл учруулсан,
мөн 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Уурхайчдын 17-630 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Мөнгөнцэцэгийг архи уулаа гэж маргалдан хувийн таарамжгүй харилцааны улмаас хутга шидэж биед нь хөнгөн хохирол учруулсан,
мөн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Уурхайчдын 17-630 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Мөнгөнцэцэгийг галын дэгээ төмрөөр толгой тус газарт цохисон, мөн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Мөнгөнцэцэгийг архи уулаа цагдаад барьж өглөө гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас дахин зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,
мөн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Уурхайчдын 17-630 тоот гэртээ иргэн Т.Ганзоригийг эхнэр П.Мөнгөнцэцэгийг зодож байхад нь салгах гэлээ гэсэн шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
мөн Т.Ганзоригийг зодож гэмтээсний дараа гэрийн гадаа хэвтэж байхад нь буюу аюултай байдалд тусламж үзүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр эрүүлжүүлэхэд хоночихоод 2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн үед гэртээ ороход эхнэр маань нэлээн согтуу найзтайгаа хамт байсан. Тэгээд манай хадам дүү болох П.Уранцэцэг, П.Болорцэцэг хоёр гаднаас орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би гараад явсан. Би гараад найзындаа очоод хоол идэж, зурагт үзэж байж байгаад шөнийн 01 цагийн үед гэртээ орсон юм. Намайг гэрт ороход талийгаач, арын Ганбаа, Даваадай болон манай эхнэр дөрөв хоёр шил архи тавьсан ууж байсан. Тэгтэл арын Ганбаа нь надад “Намайг гэрт дөхүүлээд өгчих” гэж хэлэхээр нь би түүнийг дагуулж яваад хашаа руу нь оруулж өгөөд ирэхэд гэрч Давсаа нэг шил архи аваад манайд ирсэн байсан. Бид хэд түүний авчирсан архийг уусан. Тэр үед талийгаач, манай эхнэр хоёр нэлээн согтуу байсан учраас архинаас хэд татчихаад унтаад өгсөн юм. Би Давсаа, Ганбаа хоёр гарахдаа талийгаачийг аваад гарах гэхэд талийгаач сэрээгүй юм. Талийгаач сэрэхгүй байхаар нь орхиод Давсаа, Ганбаа хоёрыг гэрээс гаргаж өгөөд гэрт орж ирсэн. Манай хоёр хүүхэд ээжийнхээ хажуугаар гутал, хувцастайгаа унтаж байсан болохоор би ор засаж унтуулах гээд талийгаачийн дор нь байсан хүүхдийнхээ ор, хөнжлийг авах санаатай би талийгаачийг сэрээх гэхэд миний гэдэс рүү тийрсэн. Намайг жийсэн учир бид хоёр ноцолдоод маргалдаж байхад манай эхнэр сэрээд “Та хоёр гарч хэрүүлээ хий” гэж хэлэхээр нь би ноцолдоод гарах гэхэд гэрийн унь унаж харагдсан. Тэгээд би талийгаачтай гадаа гараад хоёроос гурван минут хэрэлдэж, ноцолдсон. Талийгаач надад “Чи намайг хөөлөө” гэж хэлээд хажуугаар зөрөөд яваад өгсөн. Төд удаагүй хашааны хаалга дуугарсан. Би буцаж орж ирээд эхнэртэйгээ хэрэлдээд эхнэр маань надад “Гарлаа, явлаа” гэхээр нь би газар унасан байсан униар цохисон. Бид хоёр хэсэг маргалдаад би эхнэрээ тайвшруулж эхнэрийнхээ хувцсыг тайлаад эхнэр, хүүхдүүддээ орыг нь засаж өгөөд унтуулсан. Тэгээд би тэднийг унтуулчихаад гарч биеэ засахад манай хашаанд хүн байхгүй байсан. Талийгаачийн олдсон газар нь гэрэлтэй байдаг юм. Намайг тэр зүг рүү харахад хэн ч байхгүй байсан. Би гэртээ орж ирээд унтаад өглөө сэрэхэд байшингийн баруун талд хүн дуугарахыг сонсоод очиж хартал талийгаач доошоо харсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би татаж босгоод “Чи гэрт орж унт” гэж хэлэхэд надад “За” гэж хариулсан. Тэр өдөр би хотод ажилтай байсан ба өмнөх орой нь эхнэрээ цохисон болохоор хувцсаа аваад айж сандраад бушуухан гараад явсан. Намайг гэрээс гараад явахад талийгаач хашааны баруун хойно гутлаа тайлчихсан, гутлаа оролдоод сууж байсан. Би хашааны хойд хаалгаар гараад явахдаа талийгаачид “Орж унтаач ээ” гэхэд над руу хараад толгой дохисон. Тэр өдөр хүргэнийдээ очоод гараашийн дээвэр буулгалцаад, тэндээс эхнэр рүүгээ утсаар залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгтэл дараа өдөр нь эхнэр над руу яриад талийгаачийн бие их муу байгаа, эмнэлэгт байгаа гэж надад хэлсэн. Тэгээд төд удалгүй талийгаачийг эмнэлэгт байгаа, бие нь муу гэдгийг цагдаа нар надад хэлээд намайг авч явсан. Миний хувьд маш их харамсалтай байна” гэв
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүгдэгч Ө.Г хийсэн хэрэгтээ харамсаж байна гэж ярьж байна. Гэхдээ Ө.Гын хүүхдийн өгсөн мэдүүлгийг худлаа мэдүүлэг гэж хэлж байна. Хүүхэд бол цагаан цаас хэзээ ч худлаа хэлэхгүй гэж бодож байна. Би өөрөө тухайн үед байгаагүй. Юу болсныг сайн мэдэхгүй. Гэхдээ чи бүхэл бүтэн хүний амь нас хохирчоод байгааг мэдэж байгаа биздээ. Үүний цаана ар гэр, амьдрал, ах дүү, хамаатан садан байна. Одоо манай энэ талийгаачийн ах өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн байна. Бас хэлэх байх. Шүүгдэгч манай нөхрийг манай гэрт ороод л хонодог гэж байна. Манайх Налайх дүүргийн 1-р хорооны Баянзүрхийн 7-67 тоотод хашаа байшинтай. Гэхдээ бид 2 10 шард ээжтэйгээ амьдардаг байсан. Манай нөхөр дандаа архи уудаг хүн биш. Нэг уухаараа олон хоногийн давтамжтай архи уучихдаг байсан. Шүүхийн шийдвэрээ хурдан гаргаж өгөөч гэж хүсэж байна. Шүүгдэгчээс оршуулгын зардлаа нэхэмжилж байна. Цаана нь амьдрал явагдаж байна. Одоо манай хүүхэд 17 нас хүрэх гэж байна. Удахгүй их сургуульд орох учраас яаралтай оршуулгын зардлыг гаргаж өгөхийг хүсэж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2006 онд Мөнгөнцэцэг гэх эмэгтэйтэй танилцаад тэр ондоо нэг гэрт орж хамтран амьдарч байгаад 2007 онд гэр бүлээ батлуулсан. Мөнгөнцэцэгтэй гэр бүл болоход эхнэр маань гурван хүүхэдтэй байсан ба бид хоёр гэр бүл болоод 2009 онд охинтой, 2010 онд хүүтэй болсон. 2014 оноос хойш манай эхнэр ажилдаа яваад ирэхлээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байдаг болсон. Мөн тогны мөнгө төгрөг өгөөрэй гэх мэтээр мөнгө төгрөг үлдээгээд хөдөө гадаа явахлаар архи уусан байдалтай ярьдаг ба гэртээ ирэхлээр архи уугаад тасраад унасан байдаг болсон. Тэр байдлаас нь болоод би эхнэртэйгээ маргалддаг байсан ба сүүлдээ өөрөө хэл амаар доромжилж хүрч ирээд цохиж аваад байхлаар нь ганц нэг удаа алгадах болсон. Тэгээд энэ онд ах дүү нартай нь ярьж байгаад архинаас гаргадаг хүн амьтанд үзүүлээд засал гэх мэтийн зүйл хийлгэснээс хойш 6 сараас 8 cap хүртэл архи уугаагүй. 8 сараас хойш архи уугаад эхэлсэн. 2017 оны 9 дүгээр сарын дундуур эхнэрийгээ хүмүүстэй архи уугаад явах гэлээ гээд гаргахгүй гэхэд намайг элдэв муухайгаар хэлээд гарах гэхээр нь ногоо арилгах гээд барьж байсан хутгаа шидсэн чинь баруун мөрийг нь хутгаар зүссэн. Тэр асуудлаасаа болоод Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай компаний хаалтын арга хэмжээ болоод миний бие ганцаараа очоод ажилтнуудтайгаа хаалтын арга хэмжээнд оролцож ямаа боогоод хоёр шил архийг арваад хүмүүсийн хамтаар хувааж ууцгаасан. Тэр өдөр цалин гэж 175.000 төгрөг аваад байж байхад манай эхнэр 20 цагийн үед очоод надаас 160.000 төгрөг аваад явсан. Тэгтэл ажилтнуудтайгаа байж байгаад 23 цагийн үед гэртээ Булгаа гэдэг архи уудаг залуугаар хүргүүлсэн. Гэртээ хүргүүлэх замдаа дэлгүүрээс 0.33 литрийн архи аваад гэртээ очиход манай эхнэрийн найз гээд эхнэр нөхөр хоёр ирсэн манай эхнэртэй нийлээд гурвуулаа нэг шил 0.5 литрийн архи уугаад сууцгааж байсан. Тэгээд дөрвүүлээ нийлээд миний авчирсан архи болон тэд нарын ууж байсан архийг хувааж ууцгаасан. Мөн дэлгүүр хаахаас өмнө дахиад нэг шил 0.5 литрийн архи авч ууцгаасан. Тэгээд эхнэр нөхөр хоёр хүүхэдтэйгээ явсан би эхнэр хоёр хүүхэдтэйгээ үлдээд шөнө 01 цагийн унтацгаасан. Маргааш өглөө нь 09 цагийн үед нөгөө эхнэр нөхөр хоёр болох Энхбат Энхжаргал хоёр хоёулаа ороод ирсэн. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад манайх нэг шил 0.5 литрийн архи аваад мөн л дөрвүүлээ хувааж ууцгаасан. Тэгтэл манай эхнэр гэнэт мөнгө алга боллоо чи авсан гээд надаас нэхээд байхаар нь би аваагүй чи Энхжаргал, охин хоёртойгоо дэлгүүр яваа биздээ гээд байхад л надаас нэхээд дайраад байсан. Тэгэнгүүт манай охин Хишигтуул ээжийгээ та дэлгүүр явахдаа надад 70000 төгрөг хадгалуулсан шүү дээ би тэр мөнгийг чинь таны дүү Урнаа эгчид өгсөн Тэгтэл эхнэр охиндоо худлаа яриад бай гэж уйлуулаад дайраад байсан. Тэгэхээр нь би айлын эхнэр хүртэл шалдалж үзээд охиноо хүртэл уйлуулаад байхдаа яадаг юм бэ гээд эхнэрээ нэг удаа алгадаж аваад айлын гэр янзлах гээд гараад явсан. Тэгээд айлд очиж гэрийг нь янзалж дуусгаад нэг шил 0.5 литрийн архийг Цогоо ах түүний эхнэр Оюунаа нарын хамтаар хувааж уусан. Тэгээд би орой 19 цагийн үед гэртээ харьсан чинь гэрт хүн байгаагүй. Тэгэхээр нь хойд айлынхаа утсаар эхнэрийн дүү Урнаа руу залгасан чинь танай гурав манайд байна ирж хоол идээд энэ гурвыгаа аваад яв гэсэн. Тэгэхээр нь би Налайх дүүргийн 1-р хороо уурхайчдын 6-415 тоотод байх Урнаагийн гэрт очсон чинь Урнаа хашааныхаа үүдэнд зогсож байхлаар нь өөрт байсан 8000 төгрөг, эхнэрийнхээ утсыг өгөөд байж байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан. Урнаа цагдаа дуудсан юм шиг байна лээ. Тэгээд би тэр шөнөдөө эрүүлжүүлэгдэж хоносон. Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө эрүүлжүүлэх байрнаас гараад эрүүлжүүлэхийн мөнгө төлөх ажил хийж байгаад орой 19 цагийн үед гэртээ харьсан. Намайг гэртээ харихад эхнэр Мөнгөнцэцэг Ариунаа гэх хүүхэнтэй хамт тал шил архи тавьсан хоёулаа нэлээн их хэмжээний согтолттой сууж байсан. Тэгээд байж байтал манай эхнэрийн хоёр дүү болох Уранцэцэг, Болорцэцэг хоёр ороод ирсэн. Тэр хоёр орж ирээд хоёуланг чинь цагдаад барьж өгнө гэхээр нь би дөнгөж сая гэртээ ирж байна архи уугаагүй гэж амаа хүртэл үнэрлүүлсэн. Тэгээд хогоо шүүрдчихээд хогоо хаяна гэж хэлээд гадагшаа гарангуутаа тэр чигтээ гарч яваад урд өдөр нь манай гэрт архи ууцгаасан эхнэр нөхөр Энхбат, Энхжаргалын нарын гэрт очсон. Тэднийд очоод хоол хийлгэж идээд зурагт үзэж байгаад шөнө 01 цагийн үед гэртээ харьсан. Гэртээ очиход Даваадай, арын Гамбаа, манай эхнэр Мөнгөнцэцэг нар тал тал болгосон хоёр ширхэг 0.75 литрийн архи тавиад ууж байсан ба Томоо манай гэрийн хоймрын хэсэгт унтаж байсан. Тэгээд намайг ороход надад нэг хийгээд өгөхөөр нь би хийж өгсөн архийг нь уусан ба Гамбаа ах ахыгаа хүргээд өгөөч гэхээр нь би түүнийг дагуулж гудам руу нь оруулж өгөөд буцаад гэртээ ирэхэд Давсаа гэх залуу нэг шил 0.75 литрийн архитай манайд ороод ирсэн байсан. Тэгээд Давсаа, Даваадай, Томоо, манай эхнэр бид хэд байгаа архинуудаа уу бүгдээрээ ууцгаасан. Сүүлдээ манай эхнэр Мөнгөнцэцэг баруун талын орон дээр хоёр хүүхэдтэйгээ, Томоо хоймрын хэсгээр унтаад өгсөн. Тэгээд архи дуусангуут шөнө ойролцоогоор 03 цагийн үед Даваадай, Давсаа хоёр гараад явсан. Би тэр хоёрыг гадагш гаргаж өгөөд буцаж орж ирээд Томоог сэрээгээд одоо яваа гэртээ харьж амар гэхэд явахгүй гээд миний хэвлий рүү хөлөөрөө нэг удаа жийгээд авсан. Тэгэхээр нь би уурлаад чангаасан чинь манай эхнэр сэрж босож ирээд Томоо бид хоёртой хэрэлдээд Томоог чи давраад байгаарай зайл гээд намайг болохоор солиороод байгаарай гээд агсраад байсан тэp үед манай хоёр хүүхэд сэрээд уйлаад орилоод байсан. Тухайн үед би уурлаад гэр дотор унасан гэрийн унийг аваад эхнэрийнхээ гарлуу нь нэг удаа цохисон. Тэгтэл Томоо босож ирээд Томоо бид хоёр гэр дотор зодолдсон ба Томоо миний зүүн гуя, өгзөг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Тэгээд байхаар нь би Томоог гадагш нь түлхэж гаргангуутаа чамаас боллоо гээд барьж байсан униараа дахиад эхнэрийнхээ зүүн шанаа руу нь нэг удаа цохиод авсан. Тэгээд би гадагшаа гараад гадаа байсан Томоотой гэрийнхээ урд талд зодолдсон. Тэгтэл Томоо хөгийн пиздаа намайг хөөдөг хэн би явлаа гэхээр нь би гэртээ ороод хоймрын хэсэгтээ хүүхдүүддээ ор засаж унтуулаад өөрсдөө баруун талынхаа орон дээр унтсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 10 сарын 01-ний өглөө 07 цаг өнгөрч байхад гэрийн баруун талд хүн дуугарах шиг болсон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад харсан чинь Томоо манай гэрийн баруун талд буюу байшингийн ар талд шороон дээр баруун талаараа доош хараад цусан дээрээ нүүрээрээ налаад хэвтэж байсан. Тэгэхээр нь би татаад босоод нүүр гараа угаагаад байшинд орж унтаа гэхэд хөлдөж үхлээ за за гэсэн. Тэгээд би буцаж гэрлүүгээ ороод эхнэрийгээ харсан чинь зүүн нүд нь хөхрөөд зүүн чихнээс нь цус гарсан байсан. Тэгэнгүүт нь би эмээлт юм уу дэнжийн мянга орж ажил хийлээ одоо танай дүү нар наад нүдийг чинь харчихаад бас л цагдаа сэргийлэх гэж асуудал үүсгэнэ гээд хөнжил пүүгээ, ажлын хувцаснуудаа цүнхэнд хийж аваад гэрээсээ гарахад Томоо хашааны баруун хойд талд өрөөсөн пүүзээ тайлсан сууж байсан. Тэгээд би орж унтаач ээ гэсэн чинь за гээд толгой дохихоор нь байшинд ороод унтах байх гэж бодоод эхнэр хүүхдээ гаднаас нь түгжээд хатавчаар түлхүүрийг нь өгөөд Налайх дүүргийн төв орж машинд суугаад Улаанбаатар хот руу явсан. Түүнээс хойш эхнэр хүүхдүүд болон Томоотой уулзалдаагүй байна. ........2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ хоол хийгээд байж байхад манай эхнэр найзуудтайгаа гарч архи ууна гээд байхаар нь гартаа бариад ногоо арилгаж байсан хутгаа шидсэн чинь зүүн мөрийг нь онож цус гаргаж гэмтэл учруулсан. ...Тэгээд талийгаач бид хоёр хоорондоо барьцалдаж ноцолдоод гарах үед тотгоны унинаас хоёр гурав унаж байсан. Тэгээд гадаа гараад талийгаач бид хоёр бие биенийгээ хэд хэдэн удаа цохисон. Би талийгаачийн нүүрлүү нь нэг удаа, цээж рүү нь нэг удаа цохисон. Талийгаач намайг өшиглөөд байсан би ч гэсэн зөрүүлээд өшиглөөд байсан. Тэгээд талийгаач намайг хөөлөө гээд хашааны хаалгаар гараад явахлаар би гэрлүүгээ opoод ирэхэд миний баруун гарын дунд талын үен дээр шалбарсан цус гарсан байхлаар нь эхнэртээ уурлаж унасан байсан унины модыг аваад эхнэрийгээ зодож цохисон. Тэгтэл хоёр хүүхэд сэрээд уйлаад байхаар нь эхнэрийгээ харахад эхнэрийн зүүн чихнээс цус гарсан байхлаар нь болиод хоёр хүүхдийн ор дэрийг засаж унтуулаад эхнэрийнхээ хажуугаар ороод унтсан. Өглөө эрт 07 цагийн үед босох гэхэд гэрийн баруун талд хүн дуугарсан ба эхнэр гараад хараач гэхээр нь гэрээсээ гараад ирэхэд Ганзориг гэрийн баруун талд байшингийн ар талд хамраас нь цус гарсан байдалтай цусаа дэрлээд хэвтэж байхлаар нь дэргэд нь очоод татсан чинь даарч байна хөлдлөө шдээ гэхээр нь чи нүүр гараа угаагаад байшинд ороо унтаа гэхэд за гэсэн. Тэгээд би гэртээ орж хувцсаа аваад гараад ирэхэд талийгаач гэрийн баруун хойд талд өрөөсөн гутлаа тайлаад хашаа налаад сууж байхаар нь орооч ээ гэхэд толгой дохиж байхаар нь гэрийнхээ хаалгыг гаднаас нь цоожлоод хаяагаар хоёр хүүхдэдээ түлхүүрээ өгөөд Улаанбаатар хот руу явсан. Урд нь талийгаач архи уусан үедээ байшинд ороод унтдаг болохоор нь байшинд ороод унтах байх гэж бодоод явсан. Би Ганзоригийг үхнэ гэж бодоогүй тэрэн дээрээ алдаа гаргалаа. Гэхдээ хүний амь нас хохироосон эхнэрийнхээ биенд удаа дараа гэмтэл учруулсан явдалдаа харамсаж байна.... урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Миний бие талийгаач Т.Ганзоригийг гэрийн унь модоор огт цохиж зодоогүй, талийгаач Т.Ганзориг бид хоёр ноцолдоод гэрээс гарах үед гэрийн унь мод унаад үлдэж байгаа чимээ гарсан. Тэгээд бид хоёр гадаа гарч бие биенийгээ цохиж, зодолдсон ба тэр надаас салаад болилоо барилаа гээд хажуугаар гараад явахлаар нь би буцаж гэрлүүгээ орж шалан дээр унасан унь модыг авч эхнэр Мөнгөнцэцэгийг зодож цохисон ....надад ял өөрчилж шинээр сонсгож байгаа прокурорын тогтоолд тусгагдсан зүйл ангитай танилцлаа. Шинээр сонсгож буй зүйл ангиуд миний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэж үзэж байна” гэсэн мэдүүлгүүд /1хх-ийн 179-180 ,188-189 дүгээр хуудас, 2хх-ийн 177 дугаар хуудас, 2хх-ийн 101 дүгээр хуудас, 2хх-ийн 115 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр бид хоёр хамт амьдраад амьдрал ахуй боломжийн байсан боловч манай нөхөр сүүлийн хэдэн жилд олон хоногоор их хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэх болсон. Урд нь бол бага хэмжээгээр хэрэглэдэг байсан юм. Тэгээд архи уугаад байхаар нь 2017 оны 4 дүгээр сараас би өөрөө тусдаа Улаанбаатар хотод амьдарч байсан. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нөхрийгөө бусдын гарт амь насаа алдсан гэдгийг мэдсэн.” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 40 дүгээр хуудас/
Хохирогч П.Мөнгөнцэцэгийн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байтал 17 цагийн үед Ө.Г орж ирээд тархи толгой чинь зүгээр үү цагдаа дээр байж байгаад ирлээ гээд сууж байтал Уранцэцэг, Болорцэцэг нар орж ирээд Ө.Г луу Болорцэцэг уурлаад чи одоо манай эгчийг дандаа цохиж зоддог хэн бэ уурлаад гарлуу нь 2 удаа гараараа цохиход Ө.Г хогоо шүүрдэж байснаа хутгаа аваад ороод ирье гээд гараад буцаад орж ирэхгүй болохоор нь Болорцэцэг гартал байхгүй зугтаачихсан байсан. Ингээд Уранцэцэг, Болорцэцэг нар яваад би хоол ундаа идчихээд хэвтэж байгаад унтаад өгчихсөн байсан. Тэгтэл 22 цагийн үед жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна талийгаач Томоо нэлээн согтуу ирээд танайд хоноё гэхээр нь үгүй чи яв манай дүү нар ирнэ гэхэд удалгүй манай хүү Мөнхбат дүү Үлэмжхишигийн хамт ирэхээр нь Toмоог яв гээд хөөж гаргаад хүүхдүүдийнхээ хамт сууж зурагт үзэж байгаад Мөнхбат харилаа гээд явахаар нь 2 хүүхэд болох Хишигтуул, Үлэмжхишиг нарын хамт гэрийнхээ хаалгыг цоожлоод 2 хүүхдийнхээ хамт унтсан. Ингээд шөнө дунд 03 цагийн үед болов уу хаалга дуугарахаар нь босоод тайлах гэтэл хаалганы цоож суга татаад Ө.Г Томоо нар орж ирээд Ө.Г нь шууд зүүн гарын булчин луу цохихоор нь би гараад гүйх гэтэл миний үснээс зулгаагаад татаж газар унагахаар нь би хойшоо мөлхөөд зугтаагаад орныхоо хажууд очоод 2 хүүхдээ сэрээтэл Томоотой маргалдаад барьцалдаж гэрээс гараад явахаар нь би 2 хүүхдийнхээ хувцсыг нь өмсүүлээд гарах гэтэл урдаас орж ирээд шууд хаалга хаагаад гаргахгүй унь сугалж аваад зүүн ташаа луу хэд хэдэн удаа цохиход би газар унасан ба дээрээс толгой руу униараа нэлээн хэдэн удаа цохисон ба миний толгойноос цус гараад явчихсан. Ингээд би завсраар нь зугтаах гэтэл хаалган дээр үснээс бас татаж газар унагахаар нь би дахиад хоймрын орон дээр очоод суутал миний урд ирээд унинаас 2 гараараа барьчихаад миний дээрээс дэвсээд байсан ба би нүүрээ гараараа дараад доошоо хараад хэвтэж байтал ардаас үсдээд татахаар нь би хойшоо гэдийхэд миний нүд рүү гараараа цохиод гаргахгүй унт гээд байхаар нь би хэвтэхгүй сууж байтал дахиад ирээд гуянаас базаад толгой руу цохиод байсан ба манай охин уйлаад ааваа болио гээд гуйхад хойш нь түлхээд битгий уйлаад бай гэж хэлсэн ба би нэг мэдэхэд ухаан алдчихсан байсан. Ингээд нэг мэдэхэд миний хацар луу алгадаад би сэргэсэн. Тэгээд бие өвдөөд өндийж чадахгүй ёо ёо гэхэд Ө.Г 2 хүүхдээ аавынхаа хувцсыг наашлуулчих хувцсаа янзлаад байгаа бололтой 2 тийшээ алхаж байгаад гэнэтхэн давхарлаад өмсөж байгаа харагдсан. Тэгснээ ээжийн чинь цүнх хаана байна автобусны карт авъя гээд миний цүнхийг ухаж байгаад 1 картыг нь аваад 2 үнсээд аав нь Дорнод явлаа ээжийгээ яаж ийгээд утастай болоорой ярина гэж хэлээрэй гээд цүнхтэй хувцаснуудаа аваад гараад явсан. ....2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болохоор Ө.Г гарчихаад буцаад 13 цагийн үед согтуу орж ирээд урьд өдөр нь буусан ба би мөнгийг нь дүү Уранцэцэгт өгчихсөн юм гэтэл надаас мөнгөө нэхэхээр нь Уранцэцэгт өгсөн гэхэд яахаараа танай дүү нар миний мөнгийг авдаг юм гээд миний толгой руу галын дэгээ төмрөөр 2 удаа цохиод миний толгой хагарсан ба манай дүү Уранцэцэг орж ирээд эмнэлэг дуудаад цагдаад мэдэгдээд Ө.Гыг эрүүлжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 52-53 дугаар хуудас/
2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай гэрт Энхбат эхнэртэйгээ ирээд манай нөхөртэй нийлээд бид дөрөв архи ууцгаасан. Тэгж байхдаа Ө.Г надруу агсраад Улаан Гамбаа гэж чи намайг мэдэх үү гээд л намайг үсдээд зодож цохисон. Тэгэхэд нь Энхбат эхнэртэйгээ нийлээд намайг салгах гэхэд үгэнд орохгүй байсан. Тэгээд байж байхад манай эмэгтэй дүү Уранцэцэг хүрч ирэнгүүт зугтаагаад явсан. Тэгээд оройхон гэртээ ирсэн ба түүнийг ирэхэд би 8 настай охинтойгоо хамт байсан. Ө.Г гэрт орж ирэнгүүтээ галын дэгээ аваад миний толгой руу цохисон. Тэгэхээр нь бас дүү Уранцэцэгийг дуудсан. Уранцэцэг ирээд таныг юугаар цохисон бэ гэхээр нь галын дэгээгээр гэж хэлсэн. Тэгээд Уранцэцэг хайж байгаад галын дэгээг хөргөгчний хойноос олж авсан. Тэгээд манай хүргэн ирээд намайг эмнэлэгт хүргэсэн. Эмнэлгээс гараад оройдоо Цээгий гэдэг эгчийнд охинтойгоо хоносон. Маргааш нь буюу 2017 оны оны 9 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн үед гэртээ очсон. Гэртээ очиход хүн байгаагүй байхаар нь гэрээ түлхүүрдэж ороод байж байхад Ариунаа гэх манай найз орж ирсэн ба бид хоёр дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн сайхан гэдэг архи аваад Ариунаагийн гэрт очиж ууцгаасан. Тэгээд 17 цаг өнгөрөөгөөд гэртээ ганцаараа очоод байж байхад Ө.Г эрүүлжүүлэхэд хоноод ирлээ гээд ганцаараа ороод ирсэн. Түүнийг орж ирээд байж байхад гаднаас манай хоёр дүү болох Уранцэцэг, Болорцэцэг хоёр ирээд Болорцэцэг чи яагаад миний эгчийг зодож цохиод байдаг юм бэ гээд гарлуу хоёр удаа цохиод авангуут хог шүүрдэж байсан Ө.Г хутгуур хаана байна гэж гараад тэр чигтээ зугтаагаад явсан. Тэгээд манай хоёр дүү энэний гарт үхэж магадгүй нэг бол урагшаа дүүгийндээ оч гэж байгаад орой 22 цагийн үед ирж үзнээ гээд яваад өгсөн. Тэгээд удалгүй манай хоёр дүү гараад явсан. Тэгээд намайг гэртээ байж байхад 21 цагийн үед Томоо буюу талийгаач Ганзориг нэлээн согтолттой ганцаараа тал шил архи бариад ороод ирсэн. Түүнийг ороод ирэхээр нь одоо манай дүү нар ирнэ Гамбаа өчигдөр эрүүлжүүлэхэд хоносон одоо ирэх байх гэхэд тэр тоолгүй тал шил архиа бариад суусан. Тэр авчирсан архинаасаа уух тэнхэлгүй шахуу согтуу байсан. Түүнийг байж байхад манай том хүү Мөнхбат дүү Үлэмжхишигийгээ дагуулаад орж ирсэн. Тэр Томоог болон түүний дараа орж ирсэн залууг одоо гар гэж хэлэхэд тоохгүй байсан. Манай хүү ч удалгүй яваад өгсөн. Тэгээд орон дээрээ гараад хоёр бага хүүхэдтэйгээ хэвтээд зүүрмэглэж байхад гэнэт Ө.Г ороод ирээд гэр орондоо хүмүүс оруулж ирээд архи дарс уулаа гээд надруу агсраад байхаар нь чи өөрөө уусан байна шдээ наад хүмүүсийг чинь би ирүүлээгүй гэхэд танай дүү нар яасан их цагдаад барьж өгдөг юм бэ гээд л миний толгой руу гараараа цохиод байсан. Тэгснээ унинаас гараараа барьж байгаад нэг хөлөөрөө миний хоёр хөл рүү өшиглөөд байсан. Тэгтэл Томоо босоод ирсэн би тухайн үед Томоо буюу Ганзоригийг манайд унтаж байгааг мэдээгүй юм. Томоо босож ирээд чи болиоч дандаа авгайгаа зодож байх юм арай дэндүү юмаа гэж Ө.Гт хандаж хэлээд Ө.Гыг надаас салгасан. Тэгээд би хоёр хүүхдээ хувцсаа өмс гарья гээд хувцсыг нь өмсүүлсэн тэр үед миний толгойноос цус гарч байсан. Тэр үед Ө.Г, Ганзориг хоёр зууралдаад гэрээс гараад зодолдъё зодчих гээд хоорондоо маргалдаад байсан. Тэр үед нь би хоёр хүүхдийнхээ куртикийг өмсүүлээд гарах гэхэд Ө.Г өөдөөс ороод ирсэн. Тэр орж ирээд гэрийн хаалга түгжиж байгаад гэрийн үүдний нэг унь сугалж авч байгаад л униараа намайг цохиж зодсон. Гартаа бариад намайг зодож байгаа унийг нь авахлаар гэрийн унинаас гараараа барьж байгаад хөлөөрөө өшиглөж зодож цохисон. Тэгээд байхаар хоёр хүүхдэдээ араас гараарай гэж хэлээд гэрээс гараад хашааны урд хаалгаараа гарах гэхэд хашааны хаалга түгжээтэй байгаад түүнд баригдаж дахиж зодуулсан. Тэр намайг үсдэж гэрлүү оруулж байгаад дахиад хөлөөрөө миний нуруу руу өшиглөөд байсан. Тэр үед нь би нүүрээ нуугаад л доошоо хараад хэвтсэн. Хоёр хүүхэд уйлаад аав та болилдоо гэхэд та хоёр дуугүй бай гээд үгийг нь огт тоохгүйгээр л намайг зодож цохиод байсан. Тэгж байгаад босоод ир гэхээр нь би босоод суухад тэр миний нүүр лүү гараараа маш хүчтэй цохих үед би тэрүүхэн үедээ ухаан алдаад унасан. Нэг мэдсэн чинь Ө.Г миний зүүн хацрыг алгадаад байсан ба сэргэх үед зүүн нүд огт юм харахгүй хавдсан байсан. Тэгээд намайг унт гэж хэвтүүлсэн ба би тэрүүхэн үедээ хэвтэж үүр цайхын алдад нэг мэдсэн зүүрмэглээд унтсан байсан. Нэг мэдсэн чинь манай хоёр хүүхэд боссон Ө.Г босоод цүнхэнд хувцаснуудаа хийгээд байсан. Тэгнээ хоёр хүүхдэдээ ээжийгээ босохлоор утсаа асаа нүүрнийхээ цусыг угаа гэж хэлээрэй гэж байсан. Тэгснээ надаас автобусны карт хаана байна гэхээр нь цүнхэнд байгаа гэхэд цүнх уудлаад автобусны карт аваад гэрээс гараад явсан. Тэгээд босоод толинд нүүрээ харахад миний нүүр танигдахааргүй болсон байсан ба гэрээс гарах гэхэд гэр гаднаасаа цоожтой байнгуут манай хүүхдүүд аав гаднаас түгжээд түлхүүр өгөөд явсан гэхээр нь охиноо гаргаж гаднаас гэрийн хаалгыг онгойлгуулаад байж байхад Ариунаа усны мөнгө байна уу гэж орж ирэнгүүтээ миний нүүрийг хараад юу болов яав гэхээд урд шөнө Ө.Гт зодуулсан гэж хэлээд түүнийг дагуу хоёр хүүхдийнхээ хамтаар Ариунаагийнд очсон. Тэндээсээ мөн найз Оюунгэрэлийнд байж байгаад орой дүү Уранцэцэгийнд очсон. Дүүгийнд очоод байж байхад манай бага хүү 6 настай Үлэмжхишиг ярихдаа манай аав өчигдөр орой ээж болон Томоо ах хоёрыг аймаар зодсон Томоо ах гайгүй байгаа гэж ярингуут манай дүү Уранцэцэг гадагшаа гарч такси авах гэж яваад цагдаа нартай тааралдангуутаа болсон явдлын талаар хэлж хашаанд нь очиж цагдаа нараар үзүүлэхэд Томоо буюу Ганзориг манай байшингийн баруун талд нас барсан байдалтай байсан гэсэн” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 54-55 дугаар хуудас/
2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Оюунгэрэл түүний нөхөр Орших, нөхөр Ө.Г нарын хамтаар 11-15 цаг хүртэл хугацаанд 0.75-ийн Сайхан нэртэй архийг хувааж уусан юм. Би тухайн үед нэлээн уусан учир зарим нэг зүйлийг санахгүй байна. Оюунгэрэл, Орших хоёр юм ярьж байгаад харьчихаад ирнэ гээд гарсан шиг санаж байна. Нэг мэдэхэд баруун гарны бугалганаас цус гарч байсан эмэгтэй дүү Уранцэцэг орж ирээд таныг хутгалсан байна, цагдаа сэргийлэх гээд л бөөн юм болсон. Өчигдөр орой юу болсон талаар охиноосоо тодруулахад таныг аав шар иштэй хутгаар хатгачихаад гарч явсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 233 дугаар хуудас/
2016 оны зун яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Ажил дээрээ хүнтэй маргалдаж орж ирээд уурандаа намайг муухай хоол хийлээ гээд бид 2 маргалдахад намайг үсдэж аваад гуя руу нэг удаа өшиглөхөөр нь би гараад зугтаачихаж байсан. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ө.Г хөдөө ажлаар явчихаад ирэхэд нь би найзуудтайгаа архи уучихаад гэртээ байж байтал Ө.Г над руу намайг хөдөө явчихаад ирэхэд чи архи уучихлаа гээд уурлаад зүүн гарын булчин луу нэг удаа цохихоор нь би цагдаа дуудна гээд гараад явчихсан. Үүний дараа сая буюу 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр намайг зодсон. Сүүлд 2014 оны зун бас Ө.Г хөдөө явчихаад ирэхэд нь би бас архи уучихсан байж байсан чинь уурлаад намайг барьж аваад үсдэж газар унагаад хөл болон шилбэ рүү хэд хэдэн удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 240 дүгээр хуудас/
2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр манай найзууд Оюунгэрэл, Орших нар гадаадаас ирсэн гээд манай гэрт Ө.Г бид хоёртой архи уусан. Тэгээд орой нь би тэр хоёртой хамт гадагшаа гарах гэхэд Ганаа намайг гаргахгүй гэх лээр нь юун сүртэй юм бэ гараад ирье гэсэн чинь тэр хоол гээд мах хөшиглөж байсан хутгаа надруу шидээд миний баруун мөрөнд гэмтэл учруулж цус гаргасан. Тэгээд майкаа тайлаад цусаа тогтоох гэж байхад манай дүү Уранцэцэг орж ирж тухайн үйл явдлыг харангуутаа цагдаа дуудаад Ө.Гыг бариулаад намайг эмнэлэг рүү аваад явсан. Уг үйл явдал болохоос сарын өмнө хоёулаа архи ууж байгаад хоорондоо хэрэлдэнгүүт тэр үгийн миний зүүн чихний орчим гараараа цохисон. Үүнээс болж зүүн чихний дэлбээ: чамархайд хөхөрч цус хурсан гэмтэл авсан. Тэр талаар тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж өнгөрч байсан юм. Найз нөхдийнхөө эхнэр, нөхрүүдтэй хамт архи хэрэглэж байхад Ө.Г намайг их ярилаа энэ тэр гээд эхэлдэг бөгөөд хэрүүл маргаан хийнгүүт тэр намайг шууд цохиод авдаг юм. Тэгээд би мөчөөгөө өгөхгүй өөдөөс нь зодолдож цохилцдог боловч заримдаа гараад зугтдаг болсон Ерөнхийдөө нийлээд архи хэрэглэж байгаад л хоорондоо маргалдсанаас болж Ө.Г намайг цохидог байсан. Сүүлдээ эрүүл үедээ ч гэсэн намайг цохиж зоддог болсон юм. Заримдаа тамхигүй үедээ цухалдаад ирэнгүүт нь чи чинь яагаад тэнэгтээд байгаа юм бэ гэхээр дүрс гээд л гэнэт уурлаад л намайг цохиод авдаг байсан. 2014 оноос хойш Ө.Г намайг зодож цохиж эхэлсэн ба яг хэдэн удаа цохиж зодсон талаар хэлж мэдэхгүй байна. Ө.Г бид хоёр баяр ёслолын үеэр найз нөхдүүдтэйгээ уулзахаараа пиво уудаг байгаад сүүлдээ архи уудаг болсон. Одоогоос гурван жилийн өмнө манай эгч, дүү хоёр намайг архинаас гаргадаг хүн аваачиж ном уншуулж аргалуулснаас хойш би дөрвөн cap архи согтууруулах хэрэглээгүй юм. Гэтэл нэг удаа Ө.Г согтуу орж ирээд намайг шөнө яв гэж архи авчруулаад авчирсан архиа аягалуулж уухдаа намайг архи уу гэхэд нь уухгүй гэхэд чи хэнтэй нь уугаад хэнтэй нь уудаггүй юм гэдэг шалтгаанаас аргагүй байдалд оруулангуут за яахав нэг гэр бүлийн хоёр архи уухаар ямар байдгийг хараарай гээд би архи согтууруулах ундааг дахин хэрэглэж эхэлсэн. Бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж зодолддог болсон. Ихэвчлэн миний бие зодуулж биедээ гэмтэл авдаг байсан. 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө нэг сарын өмнө яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна Ө.Гт зодуулахдаа зүүн чихний дэлбээ, чамархайд хөхөрч хавдсан, зүүн хацарт зулгарсан гэмтэл авсан. 2017 оны 09 сарын 02-ны өдөр хутга шидсэний улмаас биедээ зүсэгдсэн бэртэл гэмтэл авсан, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ө.Г галын дэгээ төмрөөр миний толгой руу нэг удаа цохисны улмаас толгойн оройд зүсэгдсэн бэртэл гэмтэл авсан. 2017 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө зодуулахдаа толгой, нүүр хавдсан, гар, хөл, гуяны хэсэгт хөхөрсөн, зулгарсан, зүүн нүдний ухархай яс хугарсан, зүүн гарын сарвуу хугарсан зэрэг бэртэл гэмтлүүдийг авсан.”гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 149-150 дугаар хуудас/
2017 оны 08 дугаар сарын дунд үеэр яг хэдэнд гэдгийг нь мэдэхгүй байна Ө.Гын авчирсан махнаас айлд зарсан чинь айлд мах зарлаа гэж согтуу байхдаа надад уурлаж улмаар намайг зодсон. Түүний дараа 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээсээ гарч найзтайгаа архи уух гэхэд Ө.Г намайг гаргахгүй гээд хоол хийж байсан хутгаа над руу шидэж баруун мөрөнд гэмтэл учруулсан. 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ө.Г согтуу орж ирээд хоол хийсэнгүй гэхээр нь хоол хийгээд тавьсан байгаа биздээ гээд би бас мөчөөгөө өгөхгүй хоорондоо хэрэлдэж маргалдсанаас болоод тэр галын дэгээ төмрөөр миний толгой руу нэг удаа цохиж гэмтэл учруулаад зугтаагаад явсан. Тэгээд орой нь манай дүү Уранцэцэг цагдаад барьж өгснийг би мэдээгүй өнгөрсөн. Маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын З0-ны орой 17 цагийн үед Ө.Г гэртээ ирсэн. Тэр ирэхдээ эрүүлжүүлэхэд хоноод ирлээ гэж байсан ба тэр орж ирээд хогоо шүүрдээд байж байхад нь манай эмэгтэй дүү нар болох Уранцэцэг, Болорцэцэг нар орж ирсэн. Тэр хоёр орж ирээд Болорцэцэг нь яасан их наад хүнээ зоддог юм бэ гэхэд хутгуур хаана байна гээд гараад явснаа тэр чигтээ зугтаагаад явсан. Тэгээд шөнө нь ирж Ө.Г архи уусан ба нэг мэдэхэд би унтаж байхад хүмүүс шуугилдаад байхлаар нь сэрэхэд Ө.Г, талийгаач Ганзориг хоёр маргалдаад барьцалдаад авсан байхлаар нь гарч маргалдаарай гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гадаа гараад хоёулаа маргалдаад зодолдсон ба Ө.Г буцаж гэрлүү орж ирээд намайг зодохлоор нь би гараад зугтаангуут намайг хойноос хөөж барьж авч гэрлүү оруулж хаалга түгжиж байгаад эхлээд гараараа зодсон, дараа нь шалан дээр унасан унь модыг авч миний толгой болон биений бусад хэсэгт цохисон, унь хугарангуут хугарсан хэсгээр нь гуя руу цохисон, сүүлдээ гэрийн унинаас зүүгдэж байгаад дээрээс хөлөөрөө дэвсээд байсан. Тэгэнгүүт нь би нүүрээ нуугаад доошоо тонгойх үед үсдэж хойш нь гэдийлгэж байгаад нүүр лүү цохих үед би ухаан алдсан. Нэг мэдсэн чинь миний нүүрлүү ус цацаж сэргээсэн. Гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэхдээ мөн толгойн оройд галын дэгээ төмрөөр үүссэн гэмтлийг давхар шинжээч эмчид хэлж үзүүлсэн. Толгойн оройд гэмтэл авахдаа эмнэлгийн тусламж аваагүй байсан. Ялихгүй маргаанаас болж хоорондоо хэрэлддэг. Хэрүүл хийж байхдаа намайг зодож цохидог байсан. 2017 онд бол хоёулаа архи уугаад л маргалдсанаас болж Ө.Г намайг зодож цохиж байсан” гэсэн мэдүүлэг, /3хх-ийн 97-98 дугаар хуудас/
Гэрч Э.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн үед угаалгын машин авах гээд эгч Мөнгөнцэцэгийн гэрт такси бариад очиход гэрт нь Мөнгөнцэцэг болон цэргийн ангид ажилладаг байж байгаад гарсан гэх залуу 2 хүүхдийнхээ хамтаар согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай сууж байсан. Мөнгөнцэцэгийн биед хоёр нүд нь хөхөрч хавдсан, толгойн орой хэсгээс нь цус гарсан байдалтай харагдаж байсан, би тэгэхээр нь толгой чинь яасан юм бэ гэж асуухад Ө.Г надаас мөнгө нэхээд галын дэгээгээр миний толгой руу цохисон гэж ярьсан. Би тэгээд түргэн дуудаад эгчийгээ өгч явуулсан, цагдаад дуудлага өгсөн юм. Орой нь 19 цагийн үед гэртээ байж байтал Ө.Г 8012-той дугаараас залгаад манай 3 танайд байна уу гэж асуухаар нь байна, чи ирж хоол идэхгүй юм уу, чи ирж мөнгөө авахгүй юм уу, би маргааш хот руу ажилтай өглөө эрт явна гэж хэлсэн, Ө.Г хүрээд очьё гэхээр нь тосч уулзаад цагдаад дуудлага өгөөд цагдааг иртэл нь Ө.Гтай юм яриад зогсож байтал цагдаа нар ирээд Ө.Гыг авч явсан. Ө.Г тэр өдрөө эрүүлжүүлэх байранд хоносон юм. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрч байхад цагдаа дээр ирээд Ө.Гыг асуухад дөнгөж сая гэр рүүгээ явчихлаа гэж хэлсэн. Би тэгээд цагдаагийн хэлтсээс гараад шууд гэрт нь очиход Ө.Г гэртээ эхнэр Мөнгөнцэцэг, охин Хишигтулгын хамтаар байж байсан. манай дүү охин Болорцэцэг Ө.Гт уурлаж чи яахлаараа манай эгчийг дандаа зоддог юм бэ, урьдны чинь хэрэг шийдэгдээгүй байгаа ш дээ гэж хэлсэн. Тухайн үед би цагдаад дуудлага өгнө гэж хэлэхэд Ө.Г нь би эрүүл байгаа ш дээ гэж хэлээд гэр орноо цэвэрлээд эхэлсэн, хэсэг хугацааны дараа хогийн хутгуур авна гэж гараад тэр чигээрээ зугтаагаад явснаас нь хойш би Ө.Гтай уулзаагүй ээ. Ө.Г нь манай эгч Мөнгөнцэцэгийн өмнө нь олон удаа зодож байсан, өмнөх хороон байцаагч, засаг дарга нь сайн мэдэж байгаа, 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр эхнэрийгээ хутгалсан гэх хэрэг нь одоо танай цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа. Би энэ хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийн талаар тухайн үед нь мэдүүлэг өгсөн байгаа.
2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед Ариунаа гэх Мөнгөнцэцэг, Ө.Г хоёрын найз нь залгаад Ө.Г урьд шөнө Мөнгөнцэцэгийг дахиад зодсон юм шиг байна. Манайхаар ороод гарлаа толгойгоо угаасан, нил цус гарч байна, танайх руу явуулсан очсон уу гэж асуусан, чи олж авах хэрэгтэй гэртээ орж чадахгүй айгаад байна гэж цаадах чинь хэлээ гэж хэлсэн. Би тэгэхээр нь тэгье гээд Мөнгөнцэцэгийн гэрээр нь ороход гэрт нь хүн байхгүй цоожтой байсан, хатавчаар нь харахад гэрт нь хүн байхгүй юм шиг харагдсан. Би тэгээд Ариунаагийнд очоод өөр очих айл байна уу гэж сураглахад өөр очих байхгүй дээ гэж хэлсэн. 19 цагийн үед гэртээ байж байтал Цээгий залгаад Мөнгөнцэцэг аймаар зодуулсан байна, гэртээ харихаар Ө.Г нь дахиж ирээд зодох байх чи хүрч ирээд ав гэхээр нь Мөнгөнцэцэгийг такси бариад хүрээд ир гэж хэлүүлсэн удалгүй Мөнгөнцэцэг орж ирсэн, Мөнгөнцэцэгийг харахад зүүн чихнээс нь цус гарч байсан, хоёр нүд нь хөхөрч хавдсан, толгой нь хэд хэдэн газраа хавдсан харагдсан. Би цагдаа ороод эмнэлэг орно гээд Мөнгөнцэцэгтэй ярьж байхад Мөнгөнцэцэгийн хүү Үлэмжхишиг нь манай эрэгтэй дүү Ганжигүүрт аав өчигдөр орой Томоо ахтай маргалдаад Томоо ахыг цохиод унагаасан, толгой руу нь униар цохисон, Томоо ахыг аваад чирээд гарсан, орж ирээд хаалгаа түгжээд ээжийг зодсон, хувцсаа давхарлаж өмсөөд өглөө гараад явсан гэж ярилаа гэж Ганжигүүр надад хэлсэн. Би тэгэхээр нь таньдаг цагдаа Бат-Амгалан руу яриад Мөнгөнцэцэгийн гэрт хамт очъё гээд дагуулж гэрт нь очсон. Бат-Амгалан гэр рүү ороод энд хүн хэвтэж байна, цагдаад дуудлага өгөх шаардлагатай байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 58-59 дүгээр хуудас/
2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед эгч Мөнгөнцэцэгээ эргэх гээд хүүхдийнхээ хамтаар очоод хашааны хаалгаар ортол намайг хутгалчихлаа гээд орилсон. Тэгэхээр нь гэрт нь ортол 7 настай охин нь баруун мөрнөөс нь гарч байгаа цусыг эрээн макаар дарж байсан” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 235 дугаар хуудас/
Гэрч Х.Гинагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Архи их ууна, уухаараа хоорондоо зодолдож бөөн юм болдог. Тэр Ганбаа гэх гэрийн эзэн нь бойнд ажилладаг гэсэн эхнэр нь ажилгүй байдаг байх. Архи уухаар Ө.Г гэх залуу эхнэрийгээ их зоддог юм шиг байна лээ хааяа гудамжинд хүн амьтны нүдэн дээр зодож байгаа харагддаг. Ер нь бол энэ айлд манай хорооны бүх архичин үл бүтэх хүмүүс ирж архиддаг юм.” гэсэн мэдүүлэг,
/1 хх-ийн 60 дугаар хуудас/
Гэрч Ө.Содгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Налайхад очоод эхнэр хүүхдээсээ салаад Мөнгөнцэцэг гэх эмэгтэйтэй гэр бүл болоод амьдрах болсон. Уг нь их сайхан гэр бүлтэй амьдарч байсан боловч анхны эхнэрээсээ салаад Мөнгөнцэцэг гэх эмэгтэйтэй гэр бүл болсноос хойш архи согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх болж ааш зангийн хувьд эвдэрсэн, Мөнгөнцэцэг гэх эмэгтэй ч гэсэн их хэмжээгээр архи согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд энэ эмэгтэйтэй манай дүү сууснаас болоод л архи уух нь ихсэж ааш нь занд нь өөрчлөлт орсон. Манай ээж 2006 онд насан өөд болсон бөгөөд амьд сэрүүн байхдаа Ө.Гыг эхнэр хүүхдээсээ салах гэлээ Мөнгөнцэцэгтэй суулгахгүй гэхээр Мөнгөнцэцэг нь гэрээслэл бичээд амиа хорлоно гэж айлгаж байсаар байгаад гэр бүл болсон. Миний дүү зан байдлын хувьд айхтар хүн амьтантай муухай харьцаад байхгүй, найз нөхөд олонтой, урд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүүхэд байсан даа. Ийм гэмт хэрэг хийхээргүй л хүүхэд байсан даа. Мөнгөнцэцэг бол гэртээ архи уугаад байж байдаг байсан ба заримдаа ах дүү бид нартай нь ярихлаараа согтуу байдаг ба танай дүүг цагдаад өгнө, шоронд өгнө гэх мэтээр хэлэх хэлэхгүй муу муухай үг хэлдэг. Тэгэхээр зэрэг Мөнгөнцэцэг л миний дүүгийн зан аашийг нь өөрчилж архи согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглүүлэх болсноос болж дүү минь ийм хэрэгт холбогдоод байна гэж үзэж байна даа.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 62 дугаар хуудас/
Гэрч Ө.Атарбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Урдны эхнэр хүүхдээсээ салаад Налайх дүүрэгт нэг эмэгтэйтэй гэр бүл болсон. Сүүлд суусан эхнэртэйгээ сууснаас хойш хоёулаа нийлээд архи уудаг гэсэн. Манай ах өдөр шөнөгүй ажиллаж яваад ирэхээр эхнэр Мөнгөнцэцэг бүх мөнгөөр нь архи уучихдаг байсан гэсэн. Түүнээс миний ахын эхнэр нь зөв сэтгэлтэй зөв аваад явчихвал тийм муухай догшин авир муутай хүн бишээ” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 67 дугаар хуудас/
Гэрч А.Дулмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр 2004 оноос 2007 оны хооронд маш сайн ажиллаж байсан ба анхны эхнэрээсээ салснаас хойш архи согтууруулах ундаа хэрэглэх болсон. Тэгээд сүүлийн эхнэртэйгээ гэр бүл болсноос хойш бүр их хэмжээгээр архи согтууруулах ундаа хэрэглэдэг болж мөнгө зээлэх нь хүртэл ихдээд ирсэн. Гэхдээ яах аргагүй эхнэр хүүхэдтэйгээ ирээд хүүхэд сургууль соёлд орох гэсэн юм хувцас хунар хэрэгтэй байна гэх үед нь мөнгө зээлдүүлдэг байсан. Зан байдлын хувьд худлаа хэлж хулгай хийгээд байдаггүй, үнэнч, хүний үгэнд сайн ордог, мал нядлаач нартайгаа эвтэй ер нь тэд нарыгаа ахалдаг залуу байсан.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 68 дугаар хуудас/
Гэрч Э.Бат-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие 2017 оны 10 дугаар сарын 01-ний орой 18 цагаас шөнийн 00 цагийн хооронд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны цагдаа ахлагч Батбаатарын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгээд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны байрны дэргэд зогсож байхад Уранцэцэг гэх эмэгтэй хүрч ирээд Налайх дүүргийн 1 дүгээр хороо уурхайчдын 17-630 тоотод амьдардаг манай хүргэн урд шөнө нэг хүнтэй хашаан дотроо маргалдаж зодолдсон гэсэн. Тэгтэл манай хүргэнтэй зодолдсон хүн нь өнөө өглөө хашаан дотор нь байх байшин хашаа хоёрынх нь завсарт хэвтэж байсан гэсэн тэр хүн одоо байгаа эсэхийг шалгаад өгөөч гэсэн. Тэгээд би ганцаараа Налайх дүүргийн 1 дүгээр хороо уурхайчдын 17-630 тоот хашааны гадна талд 21 цагийн үед ирэхэд явган хүн орж гардаг хаалга нь онгорхой байхлаар нь хаалгаар нь дотогшоо ороход хашааны баруун талд нэг давхар цагаан байшин, байшингийн зүүн хойд талд Монгол гэр байсан. Ингээд байшингийн баруун талаар гар чийдэн тусгаад харахад биеэр нь цус мэт зүйл болсон эрэгтэй хүн байшин хашаа хоёрын дунд дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтэж байхлаар нь өөрийн харсан үзсэн зүйлийн талаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албаны 7023102 дугаарын утсанд мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 70 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Г.Үлэмжхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аавыг ээжтэй маргалдангуут Томоо ах босож ирээд аавд чи одоо болиоч архи уухлаараа дандаа эхнэрээ зодож цохиж байх юм гэхэд аав Томоо ахын шанаа руу нь гараараа цохисон чинь Томоо ах хаалганы бариул мөргөөд газар унангуут Томоо ахын толгойноос цус гараад байсан. Тэгээд аав Томоо ахыг чирээд гэрээс гарсан гадаа гараад гэрийн униар толгой руу нь цохиод байсан... Гэртээ ороод хаалганы завсраар харж байхад аав ээжийг чирсээрээ байгаад хашаа руу оруулж ирэнгүүтээ Томоо ахыг цохиж байсан униараа ээжийг зодож цохисон... Тэгснээ би чамайг гүйцээгээд алчийлдаа гээд дахиж үсдэж чирч гэрлүү оруулж ирээд ...дахиад гараараа болон хөлөөрөө зодож цохисон. Мөн гэрийн баганаас гараараа барьж байгаад хөлөөрөө ээжийг өшиглөсөн.. Ариунаа эгчийнд очих гээд гарахдаа ээж аавын барьж байгаад өөрийг нь болон Томоо ахыг зодоод гурван хэсэг хугарсан унины модыг түүгээд байшингийн зүүн цонхоор байшин руу хийсэн... Аав архи ууж байхдаа гэнэт ээжид хандаж танай дүү нар чинь яасан их цагдаад барьж өгдөг юм бэ гээд ээж рүү дайрснаас болоод тухайн хэрүүл маргаан эхэлсэн...Хашааны баруун хойд талд зодож цохисон... гэсэн мэдүүлэг /1хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”....Талийгаач Т.Ганзоригийн цогцост их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хэсэг дэх хатуу хальсан доорх цусан хураа, дагзны дэлбэнгийн суурь хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн бөөрний ар гадаргуу дахь язрал, өөхөн эд дэх цус хуралт, зүүн чамархайн хуйх, шанааны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цус хуралт, баруун зулай, чамархайд шарх, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зулгаралт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний доод зовхи, хацар, чихний дэлбэн, шанаа, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа, эрүү, зүүн бугуй, хоёр хөлийн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун эгэм, цээж, баруун бугалга, тохой, зүүн шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэрийн унь модоор цохих үед үүсэх боломжтой... Уг гэмтлүүдийг авсан хүн хэсэг хугацаанд үйл хөдлөл хийх боломжтой. Энэ боломжит хугацаа нь тухайн хүний бие махбодийн онцлог, идсэн хоол унд, уусан архины хэмжээ, биед учирсан гэмтэл зэргээс шалтгаалж харилцан адилгүй байдаг учир нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач Т.Ганзоригийн хувьд хүнд зэргийн согтолттой байгаа нь ухамсарт үйл хөдлөл хийхэд нь эсэргээр нөлөөлж удааширсан байж болно... 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 01 цагт задлан шинжилгээг эхлэж цогцосны гадна үзлэг хийхэд талийгаач нь нас бараад 11 цагаас 13 цаг орчим болсон байсан ба уг хугацаагаар нь тооцож үзвэл 10 дугаар сарын 01-ний 12 цагаас 14 цагийн хооронд талийгаач нас барсан байх боломжтой. Тархины болон бөөрний хүнд гэмтлүүдийн өнгө, шинж байдлаас үзэхэд талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтлүүд байсан бөгөөд цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эд эсийн шинжилгээгээр уг учирсан гэмтэл нь талийгаачийг нас барахаас 12 цагаас 18 цагийн өмнө үүссэн гэж гарсан нь уг хэрэг гарсан гэх хугацаатай тохирч байгаа нь нэг цаг үед үүссэн хавсарсан гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн шинжлэх ухаанд +16 температураас доош хэмд хүн осгох боломжтой гэж үздэг. Уг тохиолдолд +8-аас -5 хэмийн хүйтэн гадаа орчинд 12 цагаас 14 цаг болсон хүн осгох бүрэн боломжтой. Учир нь + 16 хэмд салхитай чийгтэй нөхцөлд удаан хугацаагаар хүйтэн газарт хэвтсэн үед түргэн хугацаанд осголтонд хүрдэг” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 86 дугаар хуудас/,
Гэрч Э.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө Ө.Гын гэрт орсон чинь эхнэр Мөнгөнцэцэг нь хоёр хүүхэдтэйгээ байж байсан ба урд орой нь нөхөртөө зодуулсан гээд орон дээрээ хэвтэж байсан. Тэр шартаж үхлээ, толгой тархи өвдөөд байна ганц шил архи аваад өгөөч гэхээр нь надад байхгүй байна мөнгө олдох болов уу даа гэж хэлээд тэднийхээс гараад явсан. Тэгээд орой бүрэнхий болохын алдад буцаад Ө.Гынд ороход Мөнгөнцэцэг мөн л гэртээ орон дээрээ хэвтэж байсан ба хоёр хүүхэд нь хамт байсан. Тэгээд бас л надаас архи аваад өг гэхээр нь би түүнийг хоёр хүүхэдтэй нь хамт дагуулаад дэлгүүр ороод 0.75 литрийн сайхан нэртэй архи авч өгсөн. Тэр архиа манай гэрт орж задлаад дээрээс нь ганц хоёр хундага хийж ууснаа үлдэгдлийг нь Ө.Гт өгнө гэж байсан. Тэгээд би хоёр хүүхдээ дагуулаад Мөнгөнцэцэг хоёр хүүхдээ дагуулаад тэдний гэрт нь орсон. Тэднийд ороод сууж байхад нөхөр Ө.Г нь эрүүл орж ирсэн. Ө.Гыг ороод ирсний дараа Мөнгөнцэцэгийн дүү Урнаа, Болороо хоёр нь орж ирээд Ө.Глуу дайраад чи яахлаараа миний эгчийг өчигдөр орой галын дэгээ төмрөөр цохиж зодож байгаа юм! гээд хэрүүл хийгээд байхлаар нь би хоёр хүүхдээ дагуулаад гараад явсан. Mapгааш өглөө нь буюу 2017 оны 10 дугаар сарын 01-ний өглөө хоёр хүүхдээ дагуулаад ус авч явж байхад манай хоёр хүүхэд Ө.Гын хашааны хойд хаалгаар тэдний хашаагаар яваад орохлоор нь би дагаад тэдний хашаа руу орж гэрт нь орсон. Тэднийд ороход Мөнгөнцэцэгийн үс толгой нь арзайсан, нүүр ам нь цус болсон зогсож байсан ба өчигдөр орой Ө.Г согтуу орж ирээд намайг зодож цохиж байгаад гараад зугтаагаад явсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 151 дүгээр хуудас/
Гэрч Ч.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө ...Ө.Г Мөнгөнцэцэг хоёр хоорондоо маргалдсан яг юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Ө.Г Мөнгөнцэцэгийг галын дэгээ төмрөөр цохих шиг болсон яг биеийн аль хэсэгт нь цохисныг мэдээгүй ямар ч байсан Мөнгөнцэцэг чи миний толгой галын дэгээ төмрөөр цохилоо ш дээ гэж байсан би тэр үед нэлээн согтуу байсан. Тухайн үйл явдал өдөр 10 цагаас 11 цагийн үед болсон” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 153 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаар:
“1.2...Талийгаач Т. Ганзоригийн цогцост их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хэсэг дэх хатуу хальсан доорх цусан хураа, дагзны дэлбэнгийн суурь хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн бөөрний ар гадаргуу дахь язрал, өөхөн эд дэхь цус хуралт, зүүн чамархайн хуйх, шанааны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цус хуралт, баруун зулай, чамархайд шарх, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зулгаралт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний доод зовхи, хацар, чихний дэлбэн, шанаа, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа, эрүү, зүүн бугуй, хоёр хөлийн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун эгэм, цээж, баруун бугалга, тохой, зүүн шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3.эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
4.дээрх гэмтлүүдээс их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хэсэг дэх хатуу хальсан доорхи цусан хураа, дагзны дэлбэнгийн суурь хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цусан харвалт гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бөөрний ар гадаргуу дахь язрал, өөхөн эд дэх цус хуралт гэмтэл 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн чамархайн хуйх, шанааны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цус хуралт, баруун зулай, чамархайн шарх, зүүн хөмсөгний гадна хэсэг дэх шарх, зулгаралт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дух, баруун нүдний доод зовхи, хацар, чихний дэлбэн, шанаа, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа, эрүү, зүүн бугуй, хоёр хөлийн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун эгэм, цээж, баруун бугалга, тохой, зүүн шуу, шилбэний цус хуралт гэмтлүүд тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун бугалга, тохой, зүүн шуу, шилбэний цус хуралт гэмтэл гэмтэл нь талийгаачийг нас барахаас 3-5 хоногийн өмнө үүссэн, бусад гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна.
5. Талийгаачид учирсан гэмтлүүд нь амьд ахуй үед үүсчээ.
6. Талийгаач нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас баржээ.
7.Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 4,0 промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
8. Талийгаач нь нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байна... 2017-10-02-ны 01 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 11-13 цаг орчим болсон байна.
9. Талийгаачид эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой.
10. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт, /1хх-ийн 75-77 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9361 дүгээр:
“1. Шинжилгээнд ирүүлсэн “10.02 А-75 Т.Ганзориг” гэж хаягласан цусанд 4,0 промилли спиртийн агууламж илэрч байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “10.02 А-75 ш/э Эрдэм” гэж хаягласан элгэнд гликоген илэрсэн” гэсэн дүгнэлт, /1хх-ийн 78 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9362 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн Ганзоригийн гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт, /1хх-ийн 79 дүгээр хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12490 дугаар:
“1.П.Мөнгөнцэцэгийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зулай, дагзны хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, уруул, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн дал, бүсэлхий, баруун бугалга, зүүн шуу, сарвуу, баруун ташаа, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой... ” гэсэн дүгнэлт /1хх-ийн 88 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 496 дугаар:
1.Ө.Гын биед баруун өгзөг, гуя, зүүн гуянд цус хуралт, баруун гарын хуруунд шарх, зүүн сарвуу, зүүн өвдөгний доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.
4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэх боломжтой...” гэсэн дүгнэлт
/1хх-ийн 90 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 9453 дугаар:
“Т.Ганзоригийн цогцосны үзлэгээр хураан авсан гэх ханцуйндаа оруулгатай биеийн тамирын хөх өнгийн цамц, хөх өнгийн жинсэн амд, хар өнгийн бэлтгэлийн өмд, ногоон өнгийн ноосон цамц, хөх өнгийн богино куртик, шар өнгийн үдээстэй, саарал өнгийн пүүз 1 хос, саарал өнгийн оймс 1 хос дээр цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.” гэсэн дүгнэлт, /1хх-ийн 92 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5181 дүгээр:
“1.Шинжилгээнд ирүүлсэн оруулгатай хөх өнгийн цамцанд 65мм, саарал өнгийн цамцанд 6мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралтууд,
-Саарал өнгийн цамцанд 11мм, хөх өнгийн жинсэн өмдөнд 10х10мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдолтууд,
-Оруулгатай хөх өнгийн цамцанд 3х3мм дулааны үйлчлэлийн улмаас эдэлгээний явцад гарсан хуучин түлэгдэлт,
-Хар өнгийн биеийн тамирын өмдөнд 27 мм эдэлгээний явцад гарсан хуучин урагдалт гарсан байна.
2. Дээрх хувцаснуудад гарсан шинэ гэмтлүүд нь хэрэг гарсан өдөр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.
3. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна” гэсэн дүгнэлт, /1хх-ийн 95 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 9460 дүгээр:
“1. ХГҮ-ээр хураан авсан гэх чулуу, өвс, чихрийн цаас дээр цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.
2. ХГҮ-ээр хураан авсан гэх чулуу, өвс, чихрийн цаас дээр бусад биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт, /1хх-ийн 103 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн, Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч Б.Батгэрэлийн яллагдагч Б.Ө.Гын 2017 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх гэрийн унь модонд шинжилгээ хийж гаргасан 2017.12.06-ны өдрийн 6506 дугаартай шинжээчийн дүгнэлт
/1хх-ийн 125-126 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 1056 дугаар: “1. Ө.Г нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн өвчингүй байсан байна.
2.Ө.Г нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчилсөн гэх баримт үгүй байна.
3.Ө.Г нь сэтгэцийн өвчингүй байна.
4.Ө.Гт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
5.Ө.Г нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэлүүлэг өгөх чадвартай байна..” гэсэн дүгнэлт
/1хх-ийн 139-140 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №08 шэ/446 дугаар:
“1.Мөнгөнцэцэгийн биед баруун бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Мөнгөнцэцэгийн биед үүссэн зүүн чихний дэлбээ,зүүн чамархайн цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна..” гэсэн дүгнэлт /1хх-ийн 243 дугаар хуудас/,
П.Мөнгөнцэцэг нь 2017.09.02-ний өдөр Налайх Дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчид үзүүлж анхны тусламж авсан талаарх эмчийн магадлагаа
/1хх-ийн 244 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Г нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Уурхайчдын 17-630 тоот гэртээ 2017 оны 8 дугаар сарын орчимд эхнэр П.Мөнгөнцэцэгийг зодож биед нь зүүн чихний дэлбээ, зүүн чамархайн цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл учруулсан, 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Мөнгөнцэцэгийг архи уулаа гэх шалтгааны улмаас хутга шидэж биед нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр эхнэр П.Мөнгөнцэцэгийг галын дэгээ төмрөөр толгой тус газарт цохисон, мөн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө эхнэр П.Мөнгөнцэцэгийг архи уулаа цагдаад барьж өглөө гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үргэлжилсэн үйлдлээр хангаж үйлдсэн болох нь Шүүгдэгч Ө.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр эрүүлжүүлэхэд хоночихоод 2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн үед гэртээ ороход эхнэр маань нэлээн согтуу найзтайгаа хамт байсан.... Намайг гэрт ороход талийгаач, арын Ганбаа, Даваадай болон манай эхнэр дөрөв хоёр шил архи тавьсан ууж байсан.... Би буцаж орж ирээд эхнэртэйгээ хэрэлдээд эхнэр маань надад “Гарлаа, явлаа” гэхээр нь би газар унасан байсан униар цохисон. Бид хоёр хэсэг маргалдаад би эхнэрээ тайвшруулж эхнэрийнхээ хувцсыг тайлаад эхнэр, хүүхдүүддээ орыг нь засаж өгөөд унтуулсан” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... 2014 оноос хойш манай эхнэр ажилдаа яваад ирэхлээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байдаг болсон. ...Тэр байдлаас нь болоод би эхнэртэйгээ маргалддаг байсан ба сүүлдээ өөрөө хэл амаар доромжилж хүрч ирээд цохиж аваад байхлаар нь ганц нэг удаа алгадах болсон.... 2017 оны 9 дүгээр сарын дундуур эхнэрийгээ хүмүүстэй архи уугаад явах гэлээ гээд гаргахгүй гэхэд намайг элдэв муухайгаар хэлээд гарах гэхээр нь ногоо арилгах гээд барьж байсан хутгаа шидсэн чинь баруун мөрийг нь хутгаар зүссэн. ...Гэртээ хүргүүлэх замдаа дэлгүүрээс 0.33 литрийн архи аваад гэртээ очиход манай эхнэрийн найз гээд эхнэр нөхөр хоёр ирсэн манай эхнэртэй нийлээд гурвуулаа нэг шил 0.5 литрийн архи уугаад сууцгааж байсан. .. Тэгэхээр нь би айлын эхнэр хүртэл шалдалж үзээд охиноо хүртэл уйлуулаад байхдаа яадаг юм бэ гээд эхнэрээ нэг удаа алгадаж аваад айлын гэр янзлах гээд гараад явсан. ...Тэгээд би буцаж гэрлүүгээ ороод эхнэрийгээ харсан чинь зүүн нүд нь хөхрөөд зүүн чихнээс нь цус гарсан байсан. ....2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ хоол хийгээд байж байхад манай эхнэр найзуудтайгаа гарч архи ууна гээд байхаар нь гартаа бариад ногоо арилгаж байсан хутгаа шидсэн чинь зүүн мөрийг нь онож цус гаргаж гэмтэл учруулсан. ...би буцаж гэрлүүгээ орж шалан дээр унасан унь модыг авч эхнэр Мөнгөнцэцэгийг зодож цохисон ....надад ял өөрчилж шинээр сонсгож байгаа прокурорын тогтоолд тусгагдсан зүйл ангитай танилцлаа. Шинээр сонсгож буй зүйл ангиуд миний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг , Хохирогч П.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байтал шөнө дунд 03 цагийн үед болов уу хаалга дуугарахаар нь босоод тайлах гэтэл хаалганы цоож суга татаад Ө.Г Томоо нар орж ирээд Ө.Г нь шууд зүүн гарын булчин луу цохихоор нь би гараад гүйх гэтэл миний үснээс зулгаагаад татаж газар унагахаар нь би хойшоо мөлхөөд зугтаагаад орныхоо хажууд очоод 2 хүүхдээ сэрээтэл Томоотой маргалдаад барьцалдаж гэрээс гараад явахаар нь би 2 хүүхдийнхээ хувцсыг нь өмсүүлээд гарах гэтэл урдаас орж ирээд шууд хаалга хаагаад гаргахгүй унь сугалж аваад зүүн ташаа луу хэд хэдэн удаа цохиход би газар унасан ба дээрээс толгой руу униараа нэлээн хэдэн удаа цохисон ба миний толгойноос цус гараад явчихсан. Ингээд би завсраар нь зугтаах гэтэл хаалган дээр үснээс бас татаж газар унагахаар нь би дахиад хоймрын орон дээр очоод суутал миний урд ирээд унинаас 2 гараараа барьчихаад миний дээрээс дэвсээд байсан ба би нүүрээ гараараа дараад доошоо хараад хэвтэж байтал ардаас үсдээд татахаар нь би хойшоо гэдийхэд миний нүд рүү гараараа цохиод гаргахгүй унт гээд байхаар нь би хэвтэхгүй сууж байтал дахиад ирээд гуянаас базаад толгой руу цохиод байсан ба манай охин уйлаад ааваа болио гээд гуйхад хойш нь түлхээд битгий уйлаад бай гэж хэлсэн ба би нэг мэдэхэд ухаан алдчихсан байсан. Ингээд нэг мэдэхэд миний хацар луу алгадаад би сэргэсэн. Тэгээд бие өвдөөд өндийж чадахгүй ёо ёо гэхэд Ө.Г 2 хүүхдээ аавынхаа хувцсыг наашлуулчих хувцсаа янзлаад байгаа бололтой 2 тийшээ алхаж байгаад гэнэтхэн давхарлаад өмсөж байгаа харагдсан. Тэгснээ ээжийн чинь цүнх хаана байна автобусны карт авъя гээд миний цүнхийг ухаж байгаад 1 картыг нь аваад 2 үнсээд аав нь Дорнод явлаа ээжийгээ яаж ийгээд утастай болоорой ярина гэж хэлээрэй гээд цүнхтэй хувцаснуудаа аваад гараад явсан. ....2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болохоор Ө.Г оройхон гэртээ ирсэн ба түүнийг ирэхэд би 8 настай охинтойгоо хамт байсан. Ө.Г гэрт орж ирэнгүүтээ галын дэгээ аваад миний толгой руу цохисон. ...2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Оюунгэрэл түүний нөхөр Орших, нөхөр Ө.Г нарын хамтаар 11-15 цаг хүртэл хугацаанд 0.75-ийн Сайхан нэртэй архийг хувааж уусан юм. Би тухайн үед нэлээн уусан учир зарим нэг зүйлийг санахгүй байна. ..Нэг мэдэхэд баруун гарны бугалганаас цус гарч байсан эмэгтэй дүү Уранцэцэг орж ирээд таныг хутгалсан байна, цагдаа сэргийлэх гээд л бөөн юм болсон. Өчигдөр орой юу болсон талаар охиноосоо тодруулахад таныг аав шар иштэй хутгаар хатгачихаад гарч явсан гэж хэлсэн....2016 оны зун яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Ажил дээрээ хүнтэй маргалдаж орж ирээд уурандаа намайг муухай хоол хийлээ гээд бид 2 маргалдахад намайг үсдэж аваад гуя руу нэг удаа өшиглөхөөр нь би гараад зугтаачихаж байсан. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ө.Г хөдөө ажлаар явчихаад ирэхэд нь би найзуудтайгаа архи уучихаад гэртээ байж байтал Ө.Г над руу намайг хөдөө явчихаад ирэхэд чи архи уучихлаа гээд уурлаад зүүн гарын булчин луу нэг удаа цохихоор нь би цагдаа дуудна гээд гараад явчихсан. Үүний дараа сая буюу 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр намайг зодсон. Сүүлд 2014 оны зун бас Ө.Г хөдөө явчихаад ирэхэд нь би бас архи уучихсан байж байсан чинь уурлаад намайг барьж аваад үсдэж газар унагаад хөл болон шилбэ рүү хэд хэдэн удаа өшиглөсөн... Найз нөхдийнхөө эхнэр, нөхрүүдтэй хамт архи хэрэглэж байхад Ө.Г намайг их ярилаа энэ тэр гээд эхэлдэг бөгөөд хэрүүл маргаан хийнгүүт тэр намайг шууд цохиод авдаг юм. Ерөнхийдөө нийлээд архи хэрэглэж байгаад л хоорондоо маргалдсанаас болж Ө.Г намайг цохидог байсан. Сүүлдээ эрүүл үедээ ч гэсэн намайг цохиж зоддог болсон юм. 2014 оноос хойш Ө.Г намайг зодож цохиж эхэлсэн ба яг хэдэн удаа цохиж зодсон талаар хэлж мэдэхгүй байна. ....Ихэвчлэн миний бие зодуулж биедээ гэмтэл авдаг байсан. 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө нэг сарын өмнө яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна Ө.Гт зодуулахдаа зүүн чихний дэлбээ, чамархайд хөхөрч хавдсан, зүүн хацарт зулгарсан гэмтэл авсан. 2017 оны 09 сарын 02-ны өдөр хутга шидсэний улмаас биедээ зүсэгдсэн бэртэл гэмтэл авсан, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ө.Г галын дэгээ төмрөөр миний толгой руу нэг удаа цохисны улмаас толгойн оройд зүсэгдсэн бэртэл гэмтэл авсан. 2017 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө зодуулахдаа толгой, нүүр хавдсан, гар, хөл, гуяны хэсэгт хөхөрсөн, зулгарсан, зүүн нүдний ухархай яс хугарсан, зүүн гарын сарвуу хугарсан зэрэг бэртэл гэмтлүүдийг авсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Мөнгөнцэцэгийн биед хоёр нүд нь хөхөрч хавдсан, толгойн орой хэсгээс нь цус гарсан байдалтай харагдаж байсан, би тэгэхээр нь толгой чинь яасан юм бэ гэж асуухад Ө.Г надаас мөнгө нэхээд галын дэгээгээр миний толгой руу цохисон гэж ярьсан. ...Ө.Г нь манай эгч Мөнгөнцэцэгийн өмнө нь олон удаа зодож байсан, өмнөх хороон байцаагч, засаг дарга нь сайн мэдэж байгаа, 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр эхнэрийгээ хутгалсан гэх хэрэг нь одоо танай цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа. ...2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед Ариунаа гэх Мөнгөнцэцэг, Ө.Г хоёрын найз нь залгаад Ө.Г урьд шөнө Мөнгөнцэцэгийг дахиад зодсон юм шиг байна. Манайхаар ороод гарлаа толгойгоо угаасан, нил цус гарч байна, танайх руу явуулсан очсон уу гэж асуусан, чи олж авах хэрэгтэй гэртээ орж чадахгүй айгаад байна гэж цаадах чинь хэлээ гэж хэлсэн.... 19 цагийн үед гэртээ байж байтал Цээгий залгаад Мөнгөнцэцэг аймаар зодуулсан байна, гэртээ харихаар Ө.Г нь дахиж ирээд зодох байх чи хүрч ирээд ав гэхээр нь Мөнгөнцэцэгийг такси бариад хүрээд ир гэж хэлүүлсэн удалгүй Мөнгөнцэцэг орж ирсэн, Мөнгөнцэцэгийг харахад зүүн чихнээс нь цус гарч байсан, хоёр нүд нь хөхөрч хавдсан, толгой нь хэд хэдэн газраа хавдсан харагдсан. ...2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед эгч Мөнгөнцэцэгээ эргэх гээд хүүхдийнхээ хамтаар очоод хашааны хаалгаар ортол намайг хутгалчихлаа гээд орилсон. Тэгэхээр нь гэрт нь ортол 7 настай охин нь баруун мөрнөөс нь гарч байгаа цусыг эрээн макаар дарж байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Гинагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Архи их ууна, уухаараа хоорондоо зодолдож бөөн юм болдог. Тэр Ганбаа гэх гэрийн эзэн нь бойнд ажилладаг гэсэн эхнэр нь ажилгүй байдаг байх. Архи уухаар Ө.Г гэх залуу эхнэрийгээ их зоддог юм шиг байна лээ хааяа гудамжинд хүн амьтны нүдэн дээр зодож байгаа харагддаг. Ер нь бол энэ айлд манай хорооны бүх архичин үл бүтэх хүмүүс ирж архиддаг юм.” гэсэн мэдүүлэг, Гэрч Ө.Содгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Мөнгөнцэцэг гэх эмэгтэйтэй гэр бүл болсноос хойш архи согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх болж ааш зангийн хувьд эвдэрсэн, Мөнгөнцэцэг гэх эмэгтэй ч гэсэн их хэмжээгээр архи согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд энэ эмэгтэйтэй манай дүү сууснаас болоод л архи уух нь ихсэж ааш нь занд нь өөрчлөлт орсон.... Тэгэхээр зэрэг Мөнгөнцэцэг л миний дүүгийн зан аашийг нь өөрчилж архи согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглүүлэх болсноос болж дүү минь ийм хэрэгт холбогдоод байна гэж үзэж байна даа.” гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Г.Үлэмжхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөн гэрийн баганаас гараараа барьж байгаад хөлөөрөө ээжийг өшиглөсөн.. Ариунаа эгчийнд очих гээд гарахдаа ээж аавын барьж байгаад өөрийг нь болон Томоо ахыг зодоод гурван хэсэг хугарсан унины модыг түүгээд байшингийн зүүн цонхоор байшинруу хийсэн... Аав архи ууж байхдаа гэнэт ээжид хандаж танай дүү нар чинь яасан их цагдаад барьж өгдөг юм бэ гээд ээж рүү дайрснаас болоод тухайн хэрүүл маргаан эхэлсэн...Хашааны баруун хойд талд зодож цохисон... гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 30-ний өглөө Ө.Гын гэрт орсон чинь эхнэр Мөнгөнцэцэг нь хоёр хүүхэдтэйгээ байж байсан ба урд орой нь нөхөртөө зодуулсан гээд орон дээрээ хэвтэж байсан. ...Mapгааш өглөө нь буюу 2017 оны 10 дугаар сарын 01-ний өглөө хоёр хүүхдээ дагуулаад ус авч явж байхад манай хоёр хүүхэд Ө.Гын хашааны хойд хаалгаар тэдний хашаагаар яваад орохлоор нь би дагаад тэдний хашаа руу орж гэрт нь орсон. Тэднийд ороход Мөнгөнцэцэгийн үс толгой нь арзайсан, нүүр ам нь цус болсон зогсож байсан ба өчигдөр орой Ө.Г согтуу орж ирээд намайг зодож цохиж байгаад гараад зугтаагаад явсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө ...Ө.Г Мөнгөнцэцэг хоёр хоорондоо маргалдсан яг юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Ө.Г Мөнгөнцэцэгийг галын дэгээ төмрөөр цохих шиг болсон яг биеийн аль хэсэгт нь цохисныг мэдээгүй ямар ч байсан Мөнгөнцэцэг чи миний толгой галын дэгээ төмрөөр цохилоо ш дээ гэж байсан би тэр үед нэлээн согтуу байсан. гэсэн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12490 дугаар: ...1.П.Мөнгөнцэцэгийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зулай, дагзны хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, уруул, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн дал, бүсэлхий, баруун бугалга, зүүн шуу, сарвуу, баруун ташаа, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... ” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн, Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч Б.Батгэрэлийн яллагдагч Б.Ө.Гын 2017 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх гэрийн унь модонд шинжилгээ хийж гаргасан 2017.12.06-ны өдрийн 6506 дугаартай шинжээчийн дүгнэлт , Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №08 шэ/446 дугаар: 1.Мөнгөнцэцэгийн биед баруун бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөнгөнцэцэгийн биед үүссэн зүүн чихний дэлбээ,зүүн чамархайн цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна..” гэсэн дүгнэлт , П.Мөнгөнцэцэг нь 2017.09.02-ны өдөр Налайх Дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчид үзүүлж анхны тусламж авсан талаарх эмчийн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Уурхайчдын 17-630 тоот гэртээ иргэн Т.Ганзоригийг эхнэр П.Мөнгөнцэцэгтэй архи уусан, гэрт нь маргалдсан гэх шалтгааны улмаас гэрээсээ гаргаж толгой болон биед нь халдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь Шүүгдэгч Ө.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Намайг гэрт ороход талийгаач, арын Ганбаа, Даваадай болон манай эхнэр дөрөв хоёр шил архи тавьсан ууж байсан. Тэгтэл арын Ганбаа нь надад “Намайг гэрт дөхүүлээд өгчих” гэж хэлэхээр нь би түүнийг дагуулж яваад хашаа руу нь оруулж өгөөд ирэхэд гэрч Давсаа нэг шил архи аваад манайд ирсэн байсан. Бид хэд түүний авчирсан архийг уусан. Тэр үед талийгаач, манай эхнэр хоёр нэлээн согтуу байсан учраас архинаас хэд татчихаад унтаад өгсөн юм. Би Давсаа, Ганбаа хоёр гарахдаа талийгаачийг аваад гарах гэхэд талийгаач сэрээгүй юм. Талийгаач сэрэхгүй байхаар нь орхиод Давсаа, Ганбаа хоёрыг гэрээс гаргаж өгөөд гэрт орж ирсэн. Манай хоёр хүүхэд ээжийнхээ хажуугаар гутал, хувцастайгаа унтаж байсан болохоор би ор засаж унтуулах гээд талийгаачийн дор нь байсан хүүхдийнхээ ор, хөнжлийг авах санаатай би талийгаачийг сэрээх гэхэд миний гэдэс рүү тийрсэн. Намайг жийсэн учир бид хоёр ноцолдоод маргалдаж байхад манай эхнэр сэрээд “Та хоёр гарч хэрүүлээ хий” гэж хэлэхээр нь би ноцолдоод гарах гэхэд гэрийн унь унаж харагдсан. Тэгээд би талийгаачтай гадаа гараад хоёроос гурван минут хэрэлдэж, ноцолдсон. Талийгаач надад “Чи намайг хөөлөө” гэж хэлээд хажуугаар зөрөөд яваад өгсөн. Төд удалгүй хашааны хаалга дуугарсан. ...Тэгээд төд удалгүй талийгаачийг эмнэлэгт байгаа, бие нь муу гэдгийг цагдаа нар надад хэлээд намайг авч явсан. Миний хувьд маш их харамсалтай байна гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэртээ очиход Даваадай, арын Гамбаа, манай эхнэр Мөнгөнцэцэг нар тал тал болгосон хоёр ширхэг 0.75 литрийн архи тавиад ууж байсан ба Томоо манай гэрийн хоймрын хэсэгт унтаж байсан. Тэгээд намайг ороход надад нэг хийгээд өгөхөөр нь би хийж өгсөн архийг нь уусан ба Гамбаа ах ахыгаа хүргээд өгөөч гэхээр нь би түүнийг дагуулж гудам руу нь оруулж өгөөд буцаад гэртээ ирэхэд Давсаа гэх залуу нэг шил 0.75 литрийн архитай манайд ороод ирсэн байсан. Тэгээд Давсаа, Даваадай, Томоо, манай эхнэр бид хэд байгаа архинуудаа бүгдээрээ ууцгаасан. Сүүлдээ манай эхнэр Мөнгөнцэцэг баруун талын орон дээр хоёр хүүхэдтэйгээ, Томоо хоймрын хэсгээр унтаад өгсөн. Тэгээд архи дуусангуут шөнө ойролцоогоор 03 цагийн үед Даваадай, Давсаа хоёр гараад явсан. Би тэр хоёрыг гадагш аргаж өгөөд буцаж орж ирээд Томоог сэрээгээд одоо яваа гэртээ харьж амар гэхэд явахгүй гээд миний хэвлий рүү хөлөөрөө нэг удаа жийгээд авсан. Тэгэхээр нь би уурлаад чангаасан чинь манай эхнэр сэрж босож ирээд Томоо бид хоёртой хэрэлдээд Томоог чи давраад байгаарай зайл гээд намайг болохоор солиороод байгаарай гээд агсраад байсан тэp үед манай хоёр хүүхэд сэрээд уйлаад орилоод байсан. Тухайн үед би уурлаад гэр дотор унасан гэрийн унийг аваад эхнэрийнхээ гарлуу нь нэг удаа цохисон. Тэгтэл Томоо босож ирээд Томоо бид хоёр гэр дотор зодолдсон ба Томоо миний зүүн гуя, өгзөг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Тэгээд байхаар нь би Томоог гадагш нь түлхэж гаргангуутаа чамаас боллоо гээд барьж байсан униараа дахиад эхнэрийнхээ зүүн шанаа руу нь нэг удаа цохиод авсан. Тэгээд би гадагшаа гараад гадаа байсан Томоотой гэрийнхээ урд талд зодолдсон. Тэгтэл Томоо хөгийн пиздаа намайг хөөдөг хэн би явлаа гэхээр нь би гэртээ ороод хоймрын хэсэгтээ хүүхдүүддээ ор засаж унтуулаад өөрсдөө баруун талынхаа орон дээр унтсан. ...Тэгээд талийгаач бид хоёр хоорондоо барьцалдаж ноцолдоод гарах үед тотгоны унинаас хоёр гурав унаж байсан. Тэгээд гадаа гараад талийгаач бид хоёр бие биенийгээ хэд хэдэн удаа цохисон. Би талийгаачийн нүүрлүү нь нэг удаа, цээжрүү нь нэг удаа цохисон. Талийгаач намайг өшиглөөд байсан би ч гэсэн зөрүүлээд өшиглөөд байсан. Тэгээд талийгаач намайг хөөлөө гээд хашааны хаалгаар гараад явахлаар би гэрлүүгээ opoод ирэхэд миний баруун гарын дунд талын үен дээр шалбарсан цус гарсан байхлаар нь эхнэртээ уурлаж унасан байсан унины модыг аваад эхнэрийгээ зодож цохисон. Миний бие талийгаач Т.Ганзоригийг гэрийн унь модоор огт цохиж зодоогүй, талийгаач Т.Ганзориг бид хоёр ноцолдоод гэрээс гарах үед гэрийн унь мод унаад үлдэж байгаа чимээ гарсан. Тэгээд бид хоёр гадаа гарч бие биенийгээ цохиж, зодолдсон....надад ял өөрчилж шинээр сонсгож байгаа прокурорын тогтоолд тусгагдсан зүйл ангитай танилцлаа. Шинээр сонсгож буй зүйл ангиуд миний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүгдэгч манай нөхрийг манай гэрт ороод л хонодог гэж байна. Манайх Налайх дүүргийн 1-р хорооны Баянзүрхийн 7-67 тоотод хашаа байшинтай. Гэхдээ бид 2 10 шард ээжтэйгээ амьдардаг байсан. Манай нөхөр дандаа архи уудаг хүн биш. Нэг уухаараа олон хоногийн давтамжтай архи уучихдаг байсан. Шүүхийн шийдвэрээ хурдан гаргаж өгөөч гэж хүсэж байна. Шүүгдэгчээс оршуулгын зардлаа нэхэмжилж байна. Цаана нь амьдрал явагдаж байна. Одоо манай хүүхэд 17 нас хүрэх гэж байна. Удахгүй их сургуульд орох учраас яаралтай оршуулгын зардлыг гаргаж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... 2017 оны 10 дугар сарын 01-ний өдөр нөхрийгөө бусдын гарт амь насаа алдсан гэдгийг мэдсэн.” гэсэн мэдүүлэг, Хохирогч П.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд шөнө дунд 03 цагийн үед болов уу хаалга дуугарахаар нь босоод тайлах гэтэл хаалганы цоож суга татаад Ө.Г Томоо нар орж ирээд Ө.Г нь шууд зүүн гарын булчин луу цохихоор нь би гараад гүйх гэтэл миний үснээс зулгаагаад татаж газар унагахаар нь би хойшоо мөлхөөд зугтаагаад орныхоо хажууд очоод 2 хүүхдээ сэрээтэл Томоотой маргалдаад барьцалдаж гэрээс гараад явахаар нь би 2 хүүхдийнхээ хувцсыг нь өмсүүлээд гарах гэтэл урдаас орж ирээд шууд хаалга хаагаад гаргахгүй унь сугалж аваад зүүн ташаа луу хэд хэдэн удаа цохиход би газар унасан ... Тэгээд намайг гэртээ байж байхад 21 цагийн үед Томоо буюу талийгаач Ганзориг нэлээн согтолттой ганцаараа тал шил архи бариад ороод ирсэн. Түүнийг ороод ирэхээр нь одоо манай дүү нар ирнэ Гамбаа өчигдөр эрүүлжүүлэхэд хоносон одоо ирэх байх гэхэд тэр тоолгүй тал шил архиа бариад суусан. Тэр авчирсан архинаасаа уух тэнхэлгүй шахуу согтуу байсан.... Тэгтэл Томоо босоод ирсэн би тухайн үед Томоо буюу Ганзоригийг манайд унтаж байгааг мэдээгүй юм. Томоо босож ирээд чи болиоч дандаа авгайгаа зодож байх юм арай дэндүү юмаа гэж Ө.Гт хандаж хэлээд Ө.Гыг надаас салгасан.... Тэр үед Ө.Г, Ганзориг хоёр зууралдаад гэрээс гараад зодолдъё зодчих гээд хоорондоо маргалдаад байсан. Тэр үед нь би хоёр хүүхдийнхээ куртикийг өмсүүлээд гарах гэхэд Ө.Г өөдөөс ороод ирсэн. .Дүүгийнд очоод байж байхад манай бага хүү 6 настай Үлэмжхишиг ярихдаа манай аав өчигдөр орой ээж болон Томоо ах хоёрыг аймаар зодсон Томоо ах гайгүй байгаа гэж ярингуут манай дүү Уранцэцэг гадагшаа гарч такси авах гэж яваад цагдаа нартай тааралдангуутаа болсон явдлын талаар хэлж хашаанд нь очиж цагдаа нараар үзүүлэхэд Томоо буюу Ганзориг манай байшингийн баруун талд нас барсан байдалтай байсан гэсэн...Тэгээд шөнө нь ирж Ө.Г архи уусан ба нэг мэдэхэд би унтаж байхад хүмүүс шуугилдаад байхлаар нь сэрэхэд Ө.Г, талийгаач Ганзориг хоёр маргалдаад барьцалдаад авсан байхлаар нь гарч маргалдаарай гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гадаа гараад хоёулаа маргалдаад зодолдсон гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би цагдаа ороод эмнэлэг орно гээд Мөнгөнцэцэгтэй ярьж байхад Мөнгөнцэцэгийн хүү Үлэмжхишиг нь манай эрэгтэй дүү Ганжигүүрт аав өчигдөр орой Томоо ахтай маргалдаад Томоо ахыг цохиод унагаасан, толгой руу нь униар цохисон, Томоо ахыг аваад чирээд гарсан, орж ирээд хаалгаа түгжээд ээжийг зодсон, хувцсаа давхарлаж өмсөөд өглөө гараад явсан гэж ярьлаа гэж Ганжигүүр надад хэлсэн. Би тэгэхээр нь таньдаг цагдаа Бат-Амгалан руу яриад Мөнгөнцэцэгийн гэрт хамт очъё гээд дагуулж гэрт нь очсон. Бат-Амгалан гэр рүү ороод энд хүн хэвтэж байна, цагдаад дуудлага өгөх шаардлагатай байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Бат-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уранцэцэг гэх эмэгтэй хүрч ирээд Налайх дүүргийн 1 дүгээр хороо уурхайчдын 17-630 тоотод амьдардаг манай хүргэн урд шөнө нэг хүнтэй хашаан дотроо маргалдаж зодолдсон гэсэн. Тэгтэл манай хүргэнтэй зодолдсон хүн нь өнөө өглөө хашаан дотор нь байх байшин хашаа хоёрынх нь завсарт хэвтэж байсан гэсэн тэр хүн одоо байгаа эсэхийг шалгаад өгөөч гэсэн. Тэгээд би ганцаараа Налайх дүүргийн 1 дүгээр хороо уурхайчдын 17-630 тоот хашааны гадна талд 21 цагийн үед ирэхэд явган хүн орж гардаг хаалга нь онгорхой байхлаар нь хаалгаар нь дотогшоо ороход хашааны баруун талд нэг давхар цагаан байшин, байшингийн зүүн хойд талд Монгол гэр байсан. Ингээд байшингийн баруун талаар гар чийдэн тусгаад харахад биеэр нь цус мэт зүйл болсон эрэгтэй хүн байшин хашаа хоёрын дунд дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтэж байхлаар нь өөрийн харсан үзсэн зүйлийн талаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албаны 7023102 дугаарын утсанд мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Г.Үлэмжхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аавыг ээжтэй маргалдангуут Томоо ах босож ирээд аавд чи одоо болиоч архи уухлаараа дандаа эхнэрээ зодож цохиж байх юм гэхэд аав Томоо ахын шанаа руу нь гараараа цохисон чинь Томоо ах хаалганы бариул мөргөөд газар унангуут Томоо ахын толгойноос цус гараад байсан. Тэгээд аав Томоо ахыг чирээд гэрээс гарсан гадаа гараад гэрийн униар толгой руу нь цохиод байсан... Ариунаа эгчийнд очих гээд гарахдаа ээж аавын барьж байгаад өөрийг нь болон Томоо ахыг зодоод гурван хэсэг хугарсан унины модыг түүгээд байшингийн зүүн цонхоор байшинруу хийсэн гэсэн мэдүүлэг, Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”....Талийгаач Т.Ганзоригийн цогцост их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хэсэг дэх хатуу хальсан доорх цусан хураа, дагзны дэлбэнгийн суурь хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн бөөрний ар гадаргуу дахь язрал, өөхөн эд дэх цус хуралт, зүүн чамархайн хуйх, шанааны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цус хуралт, баруун зулай, чамархайд шарх, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зулгаралт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний доод зовхи, хацар, чихний дэлбэн, шанаа, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа, эрүү, зүүн бугуй, хоёр хөлийн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун эгэм, цээж, баруун бугалга, тохой, зүүн шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэрийн унь модоор цохих үед үүсэх боломжтой.... Тархины болон бөөрний хүнд гэмтлүүдийн өнгө, шинж байдлаас үзэхэд талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтлүүд байсан бөгөөд цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэсэн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаар: ...1.2...Талийгаач Т. Ганзоригийн цогцост их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хэсэг дэх хатуу хальсан доорх цусан хураа, дагзны дэлбэнгийн суурь хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн бөөрний ар гадаргуу дахь язрал, өөхөн эд дэхь цус хуралт, зүүн чамархайн хуйх, шанааны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цус хуралт, баруун зулай, чамархайд шарх, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зулгаралт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний доод зовхи, хацар, чихний дэлбэн, шанаа, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа, эрүү, зүүн бугуй, хоёр хөлийн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун эгэм, цээж, баруун бугалга, тохой, зүүн шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 4.дээрх гэмтлүүдээс их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хэсэг дэх хатуу хальсан доорхи цусан хураа, дагзны дэлбэнгийн суурь хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цусан харвалт гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бөөрний ар гадаргуу дахь язрал, өөхөн эд дэх цус хуралт гэмтэл 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн чамархайн хуйх, шанааны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цус хуралт, баруун зулай, чамархайн шарх, зүүн хөмсөгний гадна хэсэг дэх шарх, зулгаралт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Талийгаачид учирсан гэмтлүүд нь амьд ахуй үед үүсчээ гэсэн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 496 дугаар: 1.Ө.Гын биед баруун өгзөг, гуя, зүүн гуянд цус хуралт, баруун гарын хуруунд шарх, зүүн сарвуу, зүүн өвдөгний доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. .Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 9453 дугаар:...Т.Ганзоригийн цогцосны үзлэгээр хураан авсан гэх ханцуйндаа оруулгатай биеийн тамирын хөх өнгийн цамц, хөх өнгийн жинсэн амд, хар өнгийн бэлтгэлийн өмд, ногоон өнгийн ноосон цамц, хөх өнгийн богино куртик, шар өнгийн үдээстэй, саарал өнгийн пүүз 1 хос, саарал өнгийн оймс 1 хос дээр цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.” гэсэн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 9460 дүгээр:1. ХГҮ-ээр хураан авсан гэх чулуу, өвс, чихрийн цаас дээр цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Г нь амь хохирогч Т.Ганзоригийг 2017 оны 10 дугаар сарын 01 ны 03 цагийн орчим зодож гэмтээсний 2017 оны 10 дугаар сарын 01 ны өдрийн 07 цагийн үед гэр байшингийн гадна 4 цагийн турш толгойдоо гэмтэл аван хэвтэж аюултай байдалд буюу өөрийгөө аваад явах чадваргүй хүйтэн нөхцөлд байхад нь гэртээ болон байшинд оруулж амь нас, эрүүл мэндийг нь аврах боломжтой байх үедээ тусламж үзүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан болох нь Шүүгдэгч Ө.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт:.... Тэгээд би тэднийг унтуулчихаад гарч биеэ засахад манай хашаанд хүн байхгүй байсан. Талийгаачийн олдсон газар нь гэрэлтэй байдаг юм. Намайг тэр зүг рүү харахад хэн ч байхгүй байсан. Би гэртээ орж ирээд ирж унтаад өглөө сэрэхэд байшингийн баруун талд хүн дуугарахыг сонсоод очиж хартал талийгаач доошоо харсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би татаж босгоод “Чи гэрт орж унт” гэж хэлэхэд надад “За” гэж хариулсан. Тэр өдөр би хотод ажилтай байсан ба өмнөх орой нь эхнэрээ цохисон болохоор хувцсаа аваад айж сандраад бушуухан гараад явсан. Намайг гэрээс гараад явахад талийгаач хашааны баруун хойно гутлаа тайлчихсан, гутлаа оролдоод сууж байсан. Би хашааны хойд хаалгаар гараад явахдаа талийгаачид “Орж унтаач ээ” гэхэд над руу хараад толгой дохисон. ...Тэгтэл дараа өдөр нь эхнэр над руу яриад талийгаачийн бие их муу байгаа, эмнэлэгт байгаа гэж надад хэлсэн. Миний хувьд маш их харамсалтай байна гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргааш өглөө нь буюу 2017 оны 10 сарын 01-ний өглөө 07 цаг өнгөрч байхад гэрийн баруун талд хүн дуугарах шиг болсон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад харсан чинь Томоо манай гэрийн баруун талд буюу байшингийн ар талд шороон дээр баруун талаараа доош хараад цусан дээрээ нүүрээрээ налаад хэвтэж байсан. Тэгэхээр нь би татаад босоод нүүр гараа угаагаад байшинд орж унтаа гэхэд хөлдөж үхлээ за за гэсэн. ...гэрээсээ гарахад Томоо хашааны баруун хойд талд өрөөсөн пүүзээ тайлсан сууж байсан. Тэгээд би орж унтаач ээ гэсэн чинь за гээд толгой дохихоор нь байшинд ороод унтах байх гэж бодоод эхнэр хүүхдээ гаднаас нь түгжээд хатавчаар түлхүүрийг нь өгөөд Налайх дүүргийн төв орж машинд суугаад Улаанбаатар хотруу явсан. ... Өглөө эрт 07 цагийн үед босох гэхэд гэрийн баруун талд хүн дуугарсан ба эхнэр гараад хараач гэхээр нь гэрээсээ гараад ирэхэд Ганзориг гэрийн баруун талд байшингийн ар талд хамраас нь цус гарсан байдалтай цусаа дэрлээд хэвтэж байхлаар нь дэргэд нь очоод татсан чинь даарч байна хөлдлөө шдээ гэхээр нь чи нүүр гараа угаагаад байшинд ороо унтаа гэхэд за гэсэн. ... Урд нь талийгаач архи уусан үедээ байшинд ороод унтдаг болохоор нь байшинд ороод унтах байх гэж бодоод явсан. Би Ганзоригийг үхнэ гэж бодоогүй тэрэн дээрээ алдаа гаргалаа.....надад ял өөрчилж шинээр сонсгож байгаа прокурорын тогтоолд тусгагдсан зүйл ангитай танилцлаа. Шинээр сонсгож буй зүйл ангиуд миний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэж үзэж байна Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Хүүхэд бол цагаан цаас хэзээ ч худлаа хэлэхгүй гэж бодож байна. Би өөрөө тухайн үед байгаагүй. Юу болсныг сайн мэдэхгүй. Гэхдээ чи бүхэл бүтэн хүний амь нас хохирчоод байгааг мэдэж байгаа биздээ. Шүүгдэгчээс оршуулгын зардлаа нэхэмжилж байна. Одоо манай хүүхэд 17 нас хүрэх гэж байна. Удахгүй их сургуульд орох учраас яаралтай оршуулгын зардлыг гаргаж өгөхийг хүсэж байна гэсэн мэдүүлэг, Хохирогч П.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:. Тэгтэл 22 цагийн үед жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна талийгаач Томоо нэлээн согтуу ирээд танайд хоноё гэхээр нь үгүй чи яв манай дүү нар ирнэ гэсэн. Ингээд шөнө дунд 03 цагийн үед болов уу хаалга дуугарахаар нь босоод тайлах гэтэл хаалганы цоож суга татаад Ө.Г Томоо нар орж ирээд ....Томоотой маргалдаад барьцалдаж гэрээс гараад явахаар ...Тэр Томоог болон түүний дараа орж ирсэн залууг одоо гар гэж хэлэхэд тоохгүй байсан...Тэр үед Ө.Г, Ганзориг хоёр зууралдаад гэрээс гараад зодолдъё зодчих гээд хоорондоо маргалдаад байсан.... Тэгээд босоод толинд нүүрээ харахад миний нүүр танигдахааргүй болсон байсан ба гэрээс гарах гэхэд гэр гаднаасаа цоожтой байнгуут манай хүүхдүүд аав гаднаас түгжээд түлхүүр өгөөд явсан ....Дүүгийнд очоод байж байхад манай бага хүү 6 настай Үлэмжхишиг ярихдаа манай аав өчигдөр орой ээж болон Томоо ах хоёрыг аймаар зодсон Томоо ах гайгүй байгаа гэж ярингуут манай дүү Уранцэцэг гадагшаа гарч такси авах гэж яваад цагдаа нартай тааралдангуутаа болсон явдлын талаар хэлж хашаанд нь очиж цагдаа нараар үзүүлэхэд Томоо буюу Ганзориг манай байшингийн баруун талд нас барсан байдалтай байсан гэсэн...Тэгээд шөнө нь ирж Ө.Г архи уусан ба нэг мэдэхэд би унтаж байхад хүмүүс шуугилдаад байхлаар нь сэрэхэд Ө.Г, талийгаач Ганзориг хоёр маргалдаад барьцалдаад авсан байхлаар нь гарч маргалдаарай гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гадаа гараад хоёулаа маргалдаад зодолдсон гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би цагдаа ороод эмнэлэг орно гээд Мөнгөнцэцэгтэй ярьж байхад Мөнгөнцэцэгийн хүү Үлэмжхишиг нь манай эрэгтэй дүү Ганжигүүрт аав өчигдөр орой Томоо ахтай маргалдаад Томоо ахыг цохиод унагаасан, толгой руу нь униар цохисон, Томоо ахыг аваад чирээд гарсан, орж ирээд хаалгаа түгжээд ээжийг зодсон, хувцсаа давхарлаж өмсөөд өглөө гараад явсан гэж ярьлаа гэж Ганжигүүр надад хэлсэн. Би тэгэхээр нь таньдаг цагдаа Бат-Амгалан руу яриад Мөнгөнцэцэгийн гэрт хамт очъё гээд дагуулж гэрт нь очсон. Бат-Амгалан гэр рүү ороод энд хүн хэвтэж байна, цагдаад дуудлага өгөх шаардлагатай байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Бат-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уранцэцэг гэх эмэгтэй хүрч ирээд Налайх дүүргийн 1 дүгээр хороо уурхайчдын 17-630 тоотод амьдардаг манай хүргэн урд шөнө нэг хүнтэй хашаан дотроо маргалдаж зодолдсон гэсэн. Тэгтэл манай хүргэнтэй зодолдсон хүн нь өнөө өглөө хашаан дотор нь байх байшин хашаа хоёрынх нь завсарт хэвтэж байсан гэсэн тэр хүн одоо байгаа эсэхийг шалгаад өгөөч гэсэн. Тэгээд би ганцаараа Налайх дүүргийн 1 дүгээр хороо уурхайчдын 17-630 тоот хашааны гадна талд 21 цагийн үед ирэхэд явган хүн орж гардаг хаалга нь онгорхой байхлаар нь хаалгаар нь дотогшоо ороход хашааны баруун талд нэг давхар цагаан байшин, байшингийн зүүн хойд талд Монгол гэр байсан. Ингээд байшингийн баруун талаар гар чийдэн тусгаад харахад биеэр нь цус мэт зүйл болсон эрэгтэй хүн байшин хашаа хоёрын дунд дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтэж байхлаар.. гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Г.Үлэмжхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд аав Томоо ахыг чирээд гэрээс гарсан гадаа гараад гэрийн униар толгой руу нь цохиод байсан... Ариунаа эгчийнд очих гээд гарахдаа ээж аавын барьж байгаад өөрийг нь болон Томоо ахыг зодоод гурван хэсэг хугарсан унины модыг түүгээд байшингийн зүүн цонхоор байшин руу хийсэн... гэсэн мэдүүлэг ,Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”.... Уг гэмтлүүдийг авсан хүн хэсэг хугацаанд үйл хөдлөл хийх боломжтой. Энэ боломжит хугацаа нь тухайн хүний бие махбодийн онцлог, идсэн хоол унд, уусан архины хэмжээ, биед учирсан гэмтэл зэргээс шалтгаалж харилцан адилгүй байдаг учир нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач Т.Ганзоригийн хувьд хүнд зэргийн согтолттой байгаа нь ухамсарт үйл хөдлөл хийхэд нь эсэргээр нөлөөлж удааширсан байж болно... 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдөр 01 цагт задлан шинжилгээг эхлэж цогцосны гадна үзлэг хийхэд талийгаач нь нас бараад 11 цагаас 13 цаг орчим болсон байсан ба уг хугацаагаар нь тооцож үзвэл 10 дугаар сарын 01-ний 12 цагаас 14 цагийн хооронд талийгаач нас барсан байх боломжтой. Тархины болон бөөрний хүнд гэмтлүүдийн өнгө, шинж байдлаас үзэхэд талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтлүүд байсан бөгөөд цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эд эсийн шинжилгээгээр уг учирсан гэмтэл нь талийгаачийг нас барахаас 12 цагаас 18 цагийн өмнө үүссэн гэж гарсан нь уг хэрэг гарсан гэх хугацаатай тохирч байгаа нь нэг цаг үед үүссэн хавсарсан гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн шинжлэх ухаанд +16 температураас доош хэмд хүн осгох боломжтой гэж үздэг. Уг тохиолдолд +8-аас -5 хэмийн хүйтэн гадаа орчинд 12 цагаас 14 цаг болсон хүн осгох бүрэн боломжтой. Учир нь + 16 хэмд салхитай чийгтэй нөхцөлд удаан хугацаагаар хүйтэн газарт хэвтсэн үед түргэн хугацаанд осголтонд хүрдэг” гэсэн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаар:...6. Талийгаач нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас баржээ. 7.Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 4,0 промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 8. Талийгаач нь нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байна... 2017-10-02-ны 01 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 11-13 цаг орчим болсон байна. 9. Талийгаачид эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой. 10. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9361 дүгээр: ...1. Шинжилгээнд ирүүлсэн “10.02 А-75 Т.Ганзориг” гэж хаягласан цусанд 4,0 промилли спиртийн агууламж илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн Ганзоригийн гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан уг гэмт хэргийн субъектийн хуулийн шаардлагыг : ...хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй гэж хуульчилсан байдалд шүүгдэгч Ө.Г нь боломжит байдалд тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй үйлдлээрээ уг гэмт хэргийн субъектийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Гт холбогдох дээрх үйлдэл, үйл баримтанд холбогдуулан энэ хэрэгт хамааралтай шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокурорын хяналтанд хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласны улмаас эрх зүйн байдлыг дордуулсан зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Харгана овогтой Ө.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмтэлтэй хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй улмаас хохирогч нас барсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ө.Гт холбогдох гэмт хэргүүдэд улсын яллагчаас эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ шүүгдэгч Ө.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 8 жил хорих ял, 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулахаар гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан тухайн зүйлүүдэд заасан ялуудаас доод хэмжээгээр оногдуулах тухай дүгнэлтээр мэтгэлцэж оролцлоо.
Шүүх талуудаас гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулах тухай дүгнэлтийг хэрэгт авагдсан үйл баримтын цаг хугацааг тогтоосон нөхцлийн хамт хянаж үзээд шүүгдэгчийн 2017 оны 08 дугаар сар болон 09 дүгээр сарын 02, 29, 30 ны өдрүүдэд хохирогч Мөнгөнцэцэгийн эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйлдэл, гэр бүлийн хүчирхийллийг байнга зодож үйлдсэн гэмт хэргүүдийн эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаа нь уг шийтгэх тогтоол гарах цаг хугацаанд дууссан байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан уг хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээг үндэслэл болгон хохирогч Т.Ганзоригийн бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан, хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй улмаас хохирогч нас барсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 3 удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид тухайн зүйлүүдэд заасан хорих ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Н.Мөнгөнцэцэг нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн тул шүүгдэгчийг хохирогч Мөнгөнцэцэгт шийтгэх тогтоол гарах үед төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Алтанзул нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлдээ уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 8305410 төгрөгийг шүүгдэгчид холбогдуулан гаргасныг шүүх хэрэгт цугларсан оршуулгатай холбоотой 6521500 төгрөгийн бичгэн баримт , унааны зардлын 229540 төгрөгийн бичгэн баримт, буяны ажилтай холбоотой 1200000 төгрөгийн бичгэн баримтыг үндэслэн нийт 7951040 төгрөгийн шаардлагыг хангаж , шүүгдэгчийн зүгээс нөхөн төлсөн 500000 төгрөгийг хасаж 7451040 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас зарцуулсан зардал нь гэмт хэрэгт хамааралгүй гэх 159550 төгрөг, баримтгүй 194820 төгрөгийн шаардлага зэрэг нийт 354370 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Алтанзул нь амь хохирогч Т.Ганзоригийн хүү болох 17 настай хүүхдэд тэтгэмж тогтоох шаардах эрхийг нээлттэй үлдээхийг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Т.Ганзоригийн хэрэг болох үед өмсөж байсан хөх өнгийн богино гадуур хүрэм 1 ширхэг, ханцуйндаа оруулгатай хөх өнгийн цамц 1 ширхэг, саарал цамц 1 ширхэг, ногоон өнгийн задгай энгэртэй ноосон цамц 1 ширхэг, богино ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал өнгийн пүүзэн гутал 1 хос, хэргийн газраас хураан авсан чулуу, өвс, чихрийн цаас тус бүр 1 ширхэг, гэрийн унь модны хугархай хэсэг 3 ширхэг, ногоон өнгийн заазуур 1 ширхэг, яллагдагчийн 10 ширхэг хумс зэргийг улсын яллагчийн саналын дагуу устгуулахаар зохих комисст шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Г нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 567 хоног хоригдсоноос яллагдагчаар 429 хоног , шүүгдэгчээр 138 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар хоригдсон хугацаа нь 18 сарын хугацааг хэтрээгүй гэж үзэж нийт цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Гын үйлдсэн гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөл нь гэр бүлийн гишүүд болох эхнэр нөхрийн хүрээнд архины хамааралтай байдлаас хамааран үл ойлголцох, гэр бүлийн хүчирхийлэл удаан хугацаанд тогтмол гарч даамжирсантай холбоотой гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харгана овогт Ө.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмтэлтэй хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй улмаас хохирогч нас барсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ө.Гыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Ө.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5/ таван / жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2/ хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 /долоон/ жилийн хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Гын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 567 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн богино гадуур хүрэм 1 ширхэг, ханцуйндаа оруулгатай хөх өнгийн цамц 1 ширхэг, саарал цамц 1 ширхэг, ногоон өнгийн задгай энгэртэй ноосон цамц 1 ширхэг, богино ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал өнгийн пүүзэн гутал 1 хос, чулуу, өвс, чихрийн цаас тус бүр 1 ширхэг, гэрийн унь модны хугархай хэсэг 3 ширхэг, ногоон өнгийн заазуур 1 ширхэг, яллагдагчийн 10 ширхэг хумс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гаас 7451040 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанзулд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 354370 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүүхдэд тэтгэмж тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД