| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00316/И |
| Дугаар | 00351 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 00351
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1959 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 57 настай, эмэгтэй, бага боловсролтой, Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багт оршин суух, Том овогт Сосорбарамын Энхтуяа /РД:ГЖ59050508/-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00316/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Энхтуяа, нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нь 1959 онд төрсөн, 57 настай. Би Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1980-1990 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр дээр тушаал байхгүй тул 1980-1990 оныг дуустал хугацааны цалингийн цэсийг архиваас шүүсэн юм. Иймд Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1981-1990 оныг дуустал саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Энхтуяа нь Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1981 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39 дүгээр цалингийн лавлагаа, Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдлээс 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдөр С.Энхтуяагийн нэр дээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,тухайн үед С.Энхтуяатай хамт ажиллаж байсан гэрч С.Лхагвасүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуули 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Том овогт Сосорбарамын Энхтуяаг Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар нийт 10 /арав/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ