| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00314/И |
| Дугаар | 00353 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00353
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг, Баянцагаан шинэ хорооны 4-12 тоотод оршин суух П.Баттулга, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгоны 1-14-02 тоотод оршин суух С.Батчимэг нарт холбогдох зээл 2501237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.Баттулга,хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Батчимэг нар нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкны Булган салбарын харьяа Хялганат тооцооны төвөөс малчны зээлийн гэрээ байгуулан 3000000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн ба 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ15/40 дугаартай зээлээс үндсэн зээлийн төлбөрт 1400000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3600 төгрөг, нийт 1403600 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул банкнаас 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрүүдэд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл 192 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ15/40 дугаартай зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 1600000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 870906 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22831 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг, нийт 2501237 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, П.Баттулга, С.Батчимэг нарт холбогдох 2501237 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, хариуцагч П.Баттулга, С.Батчимэг бид харилцан тохиролцож, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 2501237 төгрөгнөөс 579545 төгрөг бэлнээр төлж үлдэгдэл 1921692 төгрөгнөөс 2016 оны 06 дугаар сард 200000 төгрөг, 2016 оны 07, 08, 09, 10 дугаар саруудад тус тус 430423 төгрөг төлж барагдуулахаар хугацаан дээрээ тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган салбар нь П.Баттулга, С.Батчимэг нарт холбогдуулан 2501237 төгрөг гаргуулахнэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч П.Баттулга, С.Батчимэг нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 2501237төгрөгнөөс 579545 төгрөгийг төлж үлдэгдэл 1921692 төгрөгийг 2016 оны 06 дугаар сард 200000 төгрөг, 2016 оны 07, 08, 09, 10 дугаар саруудад тус тус 430423 төгрөг төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д зааснаарХаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг, Баянцагаан шинэ хорооны 4-12 тоотод оршин суух Хиад овогт Пүрэвсүрэнгийн Баттулга /РД:ГИ84052936/, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгоны 1-14-02 тоотод оршин суух Хиад овогт Сүхбаатарын Батчимэг /РД:ГИ93112008/ нарт холбогдох зээл 2501237 /хоёр сая таван зуун нэг мянга хоёр зуун гучин долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь 579545 /таван зуун далан есөн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 1921692 /нэг сая есөн зуун хорин нэг мянга зургаан зуун ерөн хоёр/ төгрөгөөс 2016 оны 06 дугаар сард 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2016 оны 07, 08, 09, 10 дугаар саруудад тус тус 430423 /дөрвөн зуун гучин мянга дөрвөн зуун хорин гурав/ төгрөг төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчддын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54970 /тавин дөрвөн мянга есөн зуун дал/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,Төрийн сангаас 27850 /хорин долоон мянга найман зуун тавь/ төгрөг, хариуцагчаас 27850 /хорин долоон мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН