| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00334/И |
| Дугаар | 00354 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00354
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багт оршин суух Д.Дэмчигдорж, М.Бат-Ирээдүй нарт холбогдох зээл 4865323 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөриргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Дэмчигдорж,хамтран үүрэг гүйцэтгэгч М.Бат-Ирээдүй нар нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкны Булган салбарын харьяа Бүрэгхангай тооцооны төвөөс цалингийн зээлийн гэрээ байгуулан 6000000 төгрөгийг зээлсэн ба 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн зээлээс үндсэн зээлийн төлбөрт 1719794 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1244447 төгрөг, нийт 2964240 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүлсэн тул банкнаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл 192 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн БЗГ/14/293 дугаартай зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 4280206 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 547116 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17501 төгрөг, нотариатын зардал 20500 төгрөг, нийт 4865323 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Д.Дэмчигдорж, М.Бат-Ирээдүй нарт холбогдох 4865323 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбаатар, хариуцагч Д.Дэмчигдорж, М.Бат-Ирээдүй бид харилцан тохиролож 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 3500000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний хуваарийн дагуу төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Тохиролцсон хугацаанд төлөөгүй болон үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлэхээр тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган салбар нь Д.Дэмчигдорж, М.Бат-Ирээдүй нарт холбогдуулан 4865323 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Дэмчигдорж, М.Бат-Ирээдүй нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн4865323 төгрөгнөөс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 3500000 төгрөг төлж, үлдэгдэл 1365323 төлбөрийг зээлийн гэрээний хуваарийн дагуу төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д зааснаарХаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багт оршин суух Боржигон овогт Доржсүрэнгийн Дэмчигдорж, Өзөөд овогт Махбалын Бат-Ирээдүй нарт холбогдох зээл4865323 /дөрвөн сая найман зуун жаран таван мянга гурван зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт хариуцагч нар нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг төлж, үлдэгдэл 13653231 /арван гурван сая зургаан зуун тавин гурван мянга хоёр зуун гучин нэг/ төгрөгийг зээлийн гэрээний хуваарийн дагуу төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92795 /ерөн хоёр мянга долоон зуун ерөн тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,Төрийн сангаас 46398 /дөчин зургаан мянга гурван зуун ерөн найм/ төгрөг, хариуцагчаас 46398 /дөчин зургаан мянга гурван зуун ерөн найм/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН