| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0062/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/62 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Л.Баатар, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй
иргэдийн төлөөлөгч З.Мөнхчимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч хяналтын прокурор Б.Батбаяр,
шүүгдэгч Ч.Нын өмгөөлөгч Ш.Сарангэрэл,
шүүгдэгч Ч.Хгийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сугар,
гэрч Ц.Б,
шүүгдэгч Ч.Н, Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханбүргэд овогт Ч.Н, Боржгон овогт Ч.Х нарт холбогдох эрүүгийн 1807005050167 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Ч.Хгийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Лакотарын 1-1 тоотод оршин суух,
урьд Налайх дүүргийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 4-өөр 5 жил хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 4 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж, 2003 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101 дүгээр захирамжаар албадан ажил хийлгэх ялыг 1 сар баривчлах ялаар сольж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 268 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгийг баримтлан эдлээгүй үлдсэн 8 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлсэн, Ханбүргэд овогт Ч.Н /**********/.
2. Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Хажуу-Улаан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 3-34 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржгон овогт Ч.Х /**********/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Н нь согтуугаар 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 14-15 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 12-18 тоотод оршин суух талийгаач С.Жаргалсайханы гэрт түүнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас онц харгис хэрцгийгээр зодож олон тооны шарх гэмтэл учруулан алсан,
-2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 14-15 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 12-18 тоотод байрлах талийгаач С.Жаргалсайханы гэрт түүнтэй Ч.Н, Ч.Х нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт байхдаа Ч.Н нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн талийгаачийг онц харгис хэрцгийгээр зодож биед нь олон тооны шарх, гэмтэл учруулан алсан гэх үйл баримт нотлогдож байхад Ч.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 104 тоот өрөөнд, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 104 тоот өрөөнд, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын 104 тоот өрөөнд, 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын 304 тоот өрөөнд тус тус хууль сануулан мэдүүлэг авахад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “9 дүгээр сарын 07-ны өдөр өглөө 7 цагт Алтанцэцэг гэх эмэгтэй 2 шил архитай орж ирээд Ч.Х бид хоёрыг унтаж байтал талийгаачтай юм яриад байсан. Талийгаач “би цагдаа байна нэг их уухгүй” гэж байсан юм. Тэр архийг хувааж уучихаад бид хоёр гэрээ хулгайд алдсан учир 10 цагийн үед тэр хэргээр буюу хулгайн эзэн нь баригдсан гэж дуудагдсан. Тэнд очиж байж байгаад Ч.Хг сэргийлэх рүү явуулахаар болоод учрыг нь олоод ирээрэй гээд явуулсан. Учир нь би согтуу байсан юм. Тэгээд намайг зах дээр байж байтал Ч.Х “гэр авч явсан хулгайч нь баригдсан байна” гэхээр нь би сэргийлэх дээр яваад очтол хулгайн эзэн нь тухайн газар байгаагүй хоригдсон байсан. Тэр өдөр Ч.Х бид хоёр зах дээр байж байгаад салж явсан. Би эгчийнхээ гэрээс DVD тоглуулагч авахаар Нисэхийн хороо руу яваад очтол таксины мөнгө байгаагүй учир дэлгүүрээс таксины мөнгө авч өгчихөөд урагшаа явж байтал Ч.Хтай гудамжны үзүүрт таараад харьцгаая гээд бид хоёр явсан. Яваад очтол талийгаач хүнд зодуулчихсан цус нь гоожсон байдалтай хэвтэж байсан. Би Ч.Хд хандан “талийгаач эвгүй болчихсон байна. Хүнд зодуулчихсан юм шиг байна. Цагдаа, түргэн дуудаарай. Юу ч болсон эхлээд цусыг нь арилгачих” гэж хэлээд Ч.Хгаар цусыг нь арилгуулсан. Тэгээд Ч.Х гараад явсан. Ийм л зүйл болсон” гэв.
Шүүгдэгч Ч.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед бид хоёр архи уусан. Тэр хүн бид хоёрыг ороход зодуулчихсан хэвтэж байсан. Тэгээд бид хоёр энэ хүн ийм болчихож, цусыг нь арчаад эвтэйхэн орон дээр тавья гээд тавьчихаад би шалан дээрх цусыг нь арчсан. Тэгж байхад нэг залуу орж ирсэн. Тэр залуу Поогоотой юм ярьсан надтай юм яриагүй, би ч дуугүй байсан. Тэр хүн гарч явсны дараа удалгүй би цагдаа дуудна гэж гарч гүйгээд буцаад ирэхэд 2-3 цагдаа ирсэн байсан бөгөөд манай хорооны 2-3 хүүхэн ирчихсэн зураг авсан. Тэгэхээр нь би яаж байгаа талаар асуусан ингэж авахгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд Ч.Н бид хоёрыг цагдаа руу авч явсан. Ч.Н бид хоёрыг 2-3 удаа хорьсон байх. 2 дахь удаа хориход нь миний бие муудаад намайг гарга гээд гаргасан. Үүнээс өөр би юу ч мэдэхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сугарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хоёр удаа очиж хавтаст хэрэгтэй нь танилцсан бөгөөд энэ хоёрын одоо ярьж байгаа нь үнэхээр худал байна. Бид нар 5 дахь өдөр дуудагдаад сэргийлэх дээр очсон. Цагдаагаас эмнэлэг дээр очоод эмнэлгээсээ гэмтлийн больниц дээр очиход шүүгдэгч нарыг хорьсон байсан бөгөөд уулзъя гэхэд цагдаагийнхан “эрүүлжүүлэхэд байгаа хүмүүс ярих боломжгүй, согтуу байгаа учраас та маргааш ирээд уулзаарай” гэхээр нь бид нар талийгаачийг аваад гэмтлийн больниц руу явсан. Хагас сайн өдрийн шөнө нь очоод хагалгаанд ороод үүрээр 4 цагт хагалгаа дуусч сэхээн амьдруулахад талийгаачийг шилжүүлсэн. Хагасайн өдөр бид нар талийгаачтай уулзчихаад манай эрэгтэй, эмэгтэй дүү бид гурав цагдаа дээр ирэхэд шүүгдэгч нарыг гаргаад явуулчихсан байсан. Бид нар яагаад гаргаж явуулсан талаар асуухад эрүүлжүүлэх цаг нь дуусаад гаргасан гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар талийгаачийн гэрт яваад очсон. Тэр үед Ч.Н байхгүй байсан. Бид нарыг хашааны хаалгаар яваад ортол Ч.Х байж байхаар нь бид нар “чи яагаад эзэнгүй айлд орж байгаа юм” гэж асуутал “манай гэр юм чинь орохгүй яах юм. Би гэртээ байна” гэж хэлэхээр нь яахаараа чиний гэр байдаг юм гэж бид хоорондоо маргалдсан. Ч.Х гэх хүн архи уух болохоороо зүгээр байдаг. Цагдаа дээр очихоороо унадаг өвчтэй болчихдог. Хэрэг болсны дараа манай дүү Ч.Хтай тоосгоны үйлдвэрт таарахад тэнд согтуу байж байсан гэдэг юм. Талийгаачийн гэр орныг бид бүхэн цоожлоод хадчихсан байхад Ч.Х гэх хүн ороод болохгүй байхаар нь арга бараад бид бүхэн 4.000.000 төгрөгөнд амь хохирогчийн хашаа байшинг зарсан. Одоо тэртээ тэргүй амь хохирогч үхчихсэн. Гэрийг нь харах хүн байхгүй гээд зарсан. Ч.Х хагасайн өдөр бид нартай уулзаад хэлэхдээ “бид нар мөөгөнд явсан. Мөөгөө түүж зарчихаад ирэхэд амь хохирогч ийм байдалтай байсан” гэсэн юм. Гэтэл хамар хашааны хөгшин “өглөө манайд орж ирж цай уучихаад миний нэг ишиг байсныг оруулж ирээд манай хүү ирнэ би гэртээ орлоо гэж хэлээд орсноос нь хойш ямар ч дуу шуугиан чимээ гарахгүй байсан” гэсэн зүйлийг ярьсан. Энэ хоёр мөөг түүсэн гэж яриад байгаа. Гэтэл шүүгдэгч нар өглөөжингөө архи уусан юм байна лээ. Архи уучихаад Ч.Н нь Ч.Хгаа хардсан юм шиг байна лээ. Пизда минь гэж хэлж орилоод зодсон байгаа юм. Амь хохирогчийг энэ хоёр зодож цустай нь хольчихоод гарч яваад захын ойролцоо Алтанцэцэг гэх хүнтэй уулзсан байдаг. Энэ хоёр буцаж талийгаачийг үхсэн эсэхийг нь мэдэхээр очтол амьтай байж байхаар нь түргэн дуудсан юм шиг байна лээ. Над руу өдөр 15 цаг өнгөрч байхад хорооны байцаагч гэх хүн залгаад талийгаачийг хүнд зодуулаад муу байна гэж хэлэхээр нь би эмэгтэй дүүгээ хүргэнтэй нь дагуулаад цагдаа руу очих гэтэл цагдаагаас эмнэлэг рүү явах гэж байна гэж хэлсэн. Би эмнэлэг дээр очоод гурвуулаа хүлээгээд байж байхад талийгаачийг цагдаагаас авчраагүй. Асууж лавлахад цагдаа нь ирээгүй хүлээж байна гэж байсан. Гэтэл шүүгдэгч нар цагдаа нь түрүүлж ирээд эмнэлэг сүүлд ирсэн гээд байх юм. Тухайн хэрэг болсон өдөр хорооны хүн нь эмнэлэг түрүүлж ирээд аваад явсан, цагдаа ирэхээр явна гээд хүлээж байна. Тэгээд бид гурав буцаж эмнэлэг дээр ирэхэд амь хохирогчийг харахын аргагүй эрэмдэглэсэн буюу уушиг цээж нь байхгүй юм шиг бөмбөгнөөд бүлтэс хийгээд байсан. Би эдгээр хүмүүст үхэн үхтлээ гомдолтой. Одоо оршуулгын зардал эмнэлгийн төлбөр зэрэг зүйлсийг нэхэмжилнэ. Миний дүүгийн бүх хавиргыг хугалсан байсан бөгөөд ихэнх хавиргыг нь нэг биш хоёр удаа хугалсан байсан. Нэг хугалсан хавирга ганц хоёрхон байсан. Мөн уушиг руугаа хавирга нь нэвтлээд орчихсон байсан бөгөөд цээжийг нь цаас шиг болчихсон байна гэж эмч надад хэлсэн. Шүүгдэгч нар манай дүүг гал зуухны өрөөнд нь гаргаж хаячихаад цаад өрөөг нь хоёулаа эзэмшчихсэн байсан. Шүүгдэгч нар гэр бүлийн хүмүүс биш Ч.Х нь нөхөр хүүхэдтэй гээд байгаа. Тэгсэн мөртлөө Ч.Нтай хамтран амьдраад айл айлаар орогноод явдаг гээд байгаа. Миний дүүг энэ хоёр дээрэлхэж байгаад алсан. Баясгаланбат Борнуур луу ногооны ажилд авч явах гэж байгааг манай дүү хэлэхээр нь би эрэгтэй дүүтэйгээ хамт яваад захаас хагас түрүүтэй гутал, өмд, тамхи зэргийг авч өгсөн бөгөөд манай дүү маргааш нь явна гээд байж байсан. Гэтэл маргааш нь энэ хоёрын гарт амиа алдчихсан” гэв.
Гэрч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэрэг болохын урьд өдөр нь Жагаа ах манайд ирсэн. Жагаа ах бид хоёр цаашдаа юу хийцгээх талаараа ярилцсан. Миний бодол бол Налайхын гол руу өвөлжөө бариад Жагаа ахыг мал дээр гаргах байсан юм. Тэр орой нь би “та маргааш ирнэ шүү гэж Жагаа ахад хэлэхэд удахгүй ирнэ гээд явсан. Маргааш нь Жагаа ах ирэхгүй болохоор нь би хорооноос нь асууж байгаад гэрт нь яваад очсон. Гэрт нь яваад ортол Ч.Х гэх эмэгтэй цэвэрлэгээ хийж байсан буюу айлын эзэгтэйн хийдэг зүйлийг хийж харагдах шиг болсон. Тэгээд би ч нэг их анзаараагүй Жагаа ах орон дээрээ хагас суугаа байдалтай байж байсан бөгөөд хойноо нэг зүйл тавьчихсан байсан. Тэгэхээр нь би та яагаад ирсэнгүй вэ гэж асуухад юм яриагүй. Жагаа ахыг лавшруулаад хартал толгой нь хагараад энгэр нь норсон байсан. Ч.Хгаас юу болсон талаар асуухад надад нэг зүйл яриад байсан боловч ярьж байгаа зүйл нь сайн ойлгогдохгүй байсан буюу дутуу яриад байсан. Хойд орон дээр шүүгдэгч сууж байхаар нь юу болсон талаар асуухад нэг хаяг болох 25-ын Алтай гэж хэлээд хүмүүс ирээд амь хохирогчийг зодчихоод явсан гэсэн зүйл ярьсан. Би тухайн үед эдгээр архичдыг цэгцлэхгүй бол болохгүй нь гэж бодоод хорооны цагдаа дагуулаад очсон. цагдаа нар ирээд амь хохирогчийг хамжилцаад машинд оруулахад шүүгдэгч нар явуулах дургүй байх шиг байсан. Би Жагаа ахыг машинд суулгачихаад “аль эмнэлэгт хэвтсэнээ хэлээрэй” гээд би яваад өгсөн. Маргааш нь над руу цагдаагаас залгаад амь хохирогчийг нас барсан гэж хэлсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жаргалсайхан ах босож ирээд надад хандаад пиздаа минь гэрээс зайл гэхээр нь та одоо хүний хамаг эд зүйл алдчихаад яагаад хүн хөөгөөд байгаа юм бэ хамаг юм алдаа биздээ би өөр хаана очих юм бэ гэхэд босож ирээд байшингийн хаалганы хажууд зогсож байхдаа миний цээж рүү хальт гараараа цохисон. Олигтой цохиж чадаагүй. Тэр үед нь би баруун гараараа Жаргалсайхан ахын цээж рүү нь нэг удаа цохиход орныхоо урд талын төмөр ширээг толгойгоороо мөргөөд гулзайгаад унасан. Тэгтэл толгойноос нь дахиад цус гоожоод эхлэхээр нь орон дээр өргөөд тавьсан байхад Ч.Х гаднаас түргэн, цагдаа дуучихлаа гээд ороод ирсэн. Тэгэхээр би Ч.Хг наад цусаа арчаарай гэж хэлээд арчуулсан. Би өөрөө Жаргалсайхан ахын толгой болон нүүрний хэсэгт болсон цусыг нь арчсан би түргэний машинд Жаргалсайхан ахыг суулгаж өгсөн. ...Намайг цохих үед Жаргалсайхан ах нэлээн согтуу байсан. Би цээж рүү нь баруун гараараа нэг удаа л хүчтэй цохиход цаашаагаа унасан. Тэгэхэд толгойноос нь дахиад цус гарсан. Намайг цохихын өмнө толгойноос нь гарсан хуучин цус нь тогтсон байсан ба намайг цохиход дахиад цус гарсан юм.
...ёоё л гээд гулзайж унаад байхаар нь би өргөөд орон дээр нь хэвтүүлээд нүүр болон толгойд нь үүссэн цусыг арилгасан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81-82 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..би хүлээн зөвшөөрөхгүй байна учир нь өөрийн харсан үзсэн зүйлээ үнэн зөвөөр ярьж мэдүүлэг өгсөн байгаа тэрнээс ямар нэг зүйл зохиож яриагүй учраас би энэ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Поогоо Ч.Нын хамт яг хэдэн цаг гэдгийг мэдэхгүй байна, өглөөгүүр Жаргалсайхан ахын гэрээс гарсан учир нь бид 2 тэдний гэрт нь хамт амьдарч байсан юм. ...тэгээд өөрсдийнхөө амьдардаг байсан Жаргалсайхан ахын гэр рүү өөрөөр хэлбэл гэр рүү яваад орсон юм, тэр үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна, ямар ч байсан үдээс хойш болсон байсан юм. Тэгээд бид 2-ыг яваад ороход Жаргалсайхан ах орныхоо урдуур газар уначихсан нүүр амаараа цус болж цустайгаа холилдсон шалан дээгүүр нь нил цус болсон байсан тэгээд Ч.Н толгойноос өргөөд би хөлнөөс өргөөд орон дээр нь гаргасан тэгээд би наад хүн хүн чинь ямар байна гэж гэхэд Ч.Н юм хэлээд байна гэж байсан тэгснээ наагуурхи цусаа арччих гэхээр нь би болох юм уу гэхэд болно, болно гэсэн тэгээд би шалны алчуураар шалан дээрх цусыг арчиж байсан чинь нэг өндөр ах орж ирсэн тэгээд юу болчихвоо гэж асуусан чинь Ч.Н мэдэхгүй ээ орж ирэхэд ийм болчихсон байна гэж хэлсэн чинь өөр юм хэлэхгүй гараад явсан, тэгсэн чинь Ч.Н гараад түргэн тусламж дуудаад ир гэхээр нь би гараад утас хайгаад гудамжны дээшээ яваад буцаад доошоо яваад нэг хүний гар утсаар дуудлага өгчихөөд буцаад гэрт ирсэн чинь дахиад нэмээд шалан дээгүүр, мөн толгой нүүрээр нь цус болчихсон байсан, тэгэхээр нь би юу болчихвоо гэхэд цус алдаад байна гэж Ч.Н хэлсэн. Тэр үед гадаа цагдаа нар ирсэн байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 87-88 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сугарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дүү Хишигтийн хамт Жаргалсайханы гэрт очиход гэр орныг нь түгжчихсэн цагдаа нар ирээд үзлэг хийсэн учраас оруулж болохгүй гээд хэсгийн байцаагч эмэгтэй хэлсэн. Зодсон хүмүүс нь хаана байгаа гэхэд цагдаа эрүүлжүүлэх рүү аваад явсан гэж хэлсэн. Жаргалсайханыг асуухад эмнэлэг рүү аваад явсан гэсэн болохоор шууд Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт рүү яваад очиход хүлээн авахын орон дээр хэвтэж байсан. Тэгэхэд өндөр бор залуу эмч л байсан манайх бол дийлэхгүй хот руу яв хавирга хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд та 2 гадаа зогсож бай гэхээр нь гадагшаа гарсан чинь утас дуугараад хэсгийн байцаагч эмэгтэй утсаар яриад та 2 хэлтэс дээр хүрээд ир гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр очиход Болдбаатар гэдэг мөрдөгч мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгчихөөд сууж байсан чинь хот руу танай хүнийг аваад явчихлаа гэхээр нь гараад шууд хот руу яваад түгжрээнд маш их удаад 22 цаг өнгөр байхад очсон чинь Жаргалсайханыг яаралтай хагалгаанд оруулахгүй бол болохгүй гээд биеийг нь угаагаадах гээд манай дүү Хишигт орж биеийг нь угааж үсийг нь хусаж өгсөн тэгээд хагалгаанд орсон юм..” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 237 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.Хгийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 07-ны 16 цагийн орчимд би нөхөр Поогоо хамт Өвөршандаас Алтайн 12-18 тоотод Жаргалсайхан ахын гэрт орсон ч Жагаа ахын толгой нь хагарчихсан, зөндөө цус гоожчихсон газарт хэвтэж байсан тэгсэн чинь манай нөхөр Поогоо намайг гялс гүйгээд түргэн, цагдаа дуудаад гэсэн. Би доошоо дэлгүүрийн тийшээ гүйгээд нэг хөгшин настай эгчийн утсыг гуйгаад түргэн рүү залгасан чинь 2 дуудлагын дараа очлоо гэсэн. Цагдаа руу залгахад одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд буцаад Жагаа ахын гэр рүү алхаад орсон чинь 2 машин, нэг эмэгтэй цагдаа ирчихсэн байсан. Тэгээд Жагаа ахын гэр ороод Поогоо Жагаа ахыг өргөж гадаа гудамж руу гаргасан, тэгээд цагдаагийн машин ирээд Жагаа ахыг суулгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 32 дугаар хуудас/
2018 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө манай нөхөр Поогоо бид хоёр Налайх дүүргийн 4-р хороо Алтайн 12-18 тоотод байрлах Жаргалсайхан ахын гэрт хоночихоод өглөөний 06 цагийн үед 25-ын Алтай хочтой Алтанцэцэг гэрт унтаж байхад 0.33, 0.75 литрийн 2 шил Сайхан архи аваад ороод ирсэн. Тэгээд Поогоо, Алтанцэцэг, Жаргалсайхан ах бид нар хувааж уусан. Тэгээд Поогоо бид хоёр 09 цагийн үед тэндээс гараад Налайхын төвөөр явж байгаад Поогоогийн Налайх дүүргийн 7-р хороо Өвөршандад байх Поогоогийн төрсөн эгчийнд очоод байж байгаад үдээс хойш буцаад Жаргалсайханы гэрт яваад очсон. Очиход Жаргалсайхан гэртээ ганцаараа унтаад байгаа юмуу ухаан алдчихсан юмуу мэдэхгүй ямар ч байсан гал тогооны өрөөнд байдаг орон дээр дээшээ хараад дээгүүрээ дээлээ нөмөрчихсөн хэвтэж байсан. Тэгтэл Поогоо Жаргалсайхан ахыг ухаан алдчихсан юм шиг байна түргэн дуудчих гэхээр нь би гэрээс гарч яваад түргэн дуудах гээд утас хайгаад гудамжаар ойр хавиар утастай хүн хайгаад утас олдохгүй болохоор 20-30 минут болоод буцаад орсон чинь намайг гарахад зүв зүгээр байсан raл тогооны өрөөнд байдаг Жаргалсайханы хэвтдэг орны хажуугаар нил цус болчихсон, Жаргалсайхан ах өөрөө орон дээрээ толгой тархи нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд би юу болов гээд асуутал Поогоо юм хэлэлгүй намайг дуугүй наад цусаа арч гэхээр нь хэн зодчив чи зодчихсон юм уу гэсэн чинь намайг гараад ороод ирэх хооронд ийм болчихсон байна гэж байсан. Тэгээд намайг цус арч гэхээр нь би цусыг нь шалны алчуураар арчиж байтал Жаргалсайхан ахыг ажилд авч явна гэж байсан нэг хүн орж ирсэн тэгээд удалгүй тэр хүн гараад явахаар нь би яс авна гээд гэрээс шуудай аваад гарчихаад дэлгүүр нь хаалттай байсан тэгээд замдаа хүний утас гуйгаад түргэн рүү залгатал хоёр дуудлагын дараа очно гэж байсан. Ингээд буцаад хүрээд ирсэн чинь хорооны хүмүүс, хорооны цагдаа ирчихсэн байсан.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 34-35 дугаар хуудас/
...үдээс хойш 15-16 цагийн үед Жаргалсайханы гэрт очиход Жаргалсайхан ганцаараа орон дээрээ цустайгаа холилдоод хэвтэж байсан. Тэгтэл намайг Поогоо түргэн дууд гэхээр нь би гараад түргэн дуудах гээд явсан. Эргээд ороод ирэхэд хорооны цагдаа ирсэн байсан. Поогоо талийгаачийн нүүрийг нь хэвтэж байсан орон дээр нь арчаад зогсож байсан. Жаргалсайхан юу ч ярихгүй хэвтэж байсан. Поогоо намайг яваад түргэн дуудаад ир гэхээр нь цусаа арчаад явж түргэн дуудсан, цустай цагаан өнгийн шалны алчуураар нь шалыг арчаад алчуурыг нь үүдэнд нь үлдээсэн. Би буцаад орж ирээд сая арчсан цус яагаад ийм их цус болчихов оо гэхэд Поогоо харин тийм ээ дахиад ийм болчихлоо гэж байсан тэгээд хаалгаар гарахад гадаа цагдаа нар ирсэн байсан.
Поогоог цагдан хорих гээд Налайхын шүүх дээр хуралд оруулах гэж байхад би шүүх дээр уулзсан чинь Поогоо надад "чамайг байхгүй байхад би талийгаачийг зодсон толгой руу нь цохьсон" гэж надад хэлсэн. Яагаад цохьсон юм гэхэд Поогоо надад Жаргалсайхан "пизда минь миний гэр орноос зайл" гэж хэлсэн тэгэхээр нь би миний гэр орныг зарчихаад гэж хэлээд зодсон гэж хэлсэн. Би зодож байхыг нь нүдээрээ хараагүй. Би эхлээд Поогоотой хамт орж ирэхэд үүдний гал тогооны өрөөнд байдаг орных нь урд цус болсон байсан тэрийг шалны алчуураар арчсан. Дараа нь гадуур түргэн дуудах гээд явж байгаад орж ирэхэд нүүр нь тэр чигээрээ цус болсон байсан газар бас цус болсон байсан тэр цусыг Поогоо өөрөө арчиж байсан. Би “хүүеэ яагаад бас нүүр ам нь бас шалан дээр цус болчихов оо гэхэд харин тийм ээ гээд надад зодсон тухайгаа хэлээгүй тэгээд цагдаа орж ирсэн.” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 6-9 дүгээр хуудас/
...амьдарч байсан гэрлүүгээ 14-15 цагийн орчим орсон чинь Жаргалсайхан ах хүнд зодуулчихсан, толгой нь тэр чигээрээ цус болчихсон дээгүүрээ ногоон дээлээ нөмөрчихсөн хэвтэж байсан. ...Ч.Н шалан дээгүүр байгаа цусыг арчих гэсэн чинь түргэн дуудаад ир гээд гаргасан юм. Тэгээд би доошоо гүйгээд хүнсний дэлгүүрийн орчмоос нэг хөгшиндүү настай эгчийн гар утаснаас түргэн дуудсан юм. Тэгээд 20-30 минут болоод очиход дахиад нэмээд цус болчихсон Ч.Н толгойноос нь барьчихсан байхаар нь би хүүе ээ яасан юм бэ гэхэд харин тийн цус алдаад байна гэж хэлсэн тэгээд удалгүй цагдаа, түргэн тусламж ирсэн.” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 248-249 дүгээр хуудас/
Гэрч Т.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр үед Жагаа ахын гэрт Поогоо, Ч.Х, Жагаа ах гурав үлдсэн... Тэгээд би гэртээ очиж унтаж байгаад ойролцоогоор 16 цагийн үед босоод гармаар санагдаад Налайхын төв рүү орж ирээд явж байтал Ч.Х ганцаараа тортой юм барьчихсан Жагаа ахын бие аягүй муу байна эмнэлэгт байгаа Поогоо Жагаа ахыг зодчихсон, одоо шоронд орох гээд байна цагдаа нар Поогоог хорьчихлоо гэж хэлэхээр нь би тухайн үедээ согтуу архи хайж явсан болохоороо нээх тоогоогүй. ...Би бодохдоо тухайн өдөр Лууяа бид хоёр Жагаа ахын гэрээс гараад явахад Поогоо, Ч.Х, Жагаа ах гурав гэрт нь 1 шил 0.33 литрийн архитай үлдсэн. Мөн Поогоо “аа пиздаа” гээд орилоод үлдсэн. Тэгээд би Поогоо, Ч.Х хоёр Жагаа ахыг зодсон байж магадгүй гэж бодож байна. Яагаад гэвэл тухайн өдөр үдээс хойш 16 цагийн үед би Ч.Хтай төвд тааралдахад “Поогоо Жагаа ахыг зодчихлоо Жагаа ах эмнэлэгт байна, одоо Поогоо шоронд хоригдох гэж байна цагдаа нар аваад явсан та битгий Жагаа ахын гэрээр очоорой” гэж хэлсэн. Маргааш нь надад болохоор өөр зүйл буюу Жагаа ахыг ямар хүн зодсон талаар нь хэлэхгүй байж шилээр нүүрийг нь зүсээд хугархай шургааг модоор зодсон байна гэж хэлээд байгаа учраас Поогоог зодсон байх гэж бодож байна. Мөн Поогоо Ч.Хг Жагаа ахтай харддаг, Поогоо Ч.Х хоёр ер нь нэг л сэжигтэй худлаа, худлаа өөр юм яриад байгаа юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 38-39 дүгээр хуудас/
...Ч.Х надад "Жагаа ахыг нүүрэн дээр нь шилээр сийччихсэн байна лээ" гээд миний нүүрэн дээр түлхүүрээр зурж үзүүлэхээр нь би балай юм шиг хүний нүүрэн дээр зурлаа өөр дээрээ үзүүлэхгүй гэтэл хажуунаас нь Поогоо "хашааны хугархай тал шургаагаар талийгаач Жаргалсайханы толгой руу нь хавирга руу нь цохисон байна" гэхээр нь би хэн тэгж хэлсэн юм бэ тэр хүнээ дуудаад хэлчихээч гэтэл Поогоо "би мэдэж байна" гээд яг хэн тэгснийг бол хэлээгүй. Тэгээд өөр юм яриад байсан, би ч нэг их ухаж асуугаагүй. Тухайн үед юугаар зодсоныг нь Поогоо, Ч.Х хоёр харсан юм шиг л яриад байгаа хэдий ч хэн зодсоныг нь хэлээгүй. Ер нь Поогоо архи уухаараа их зэрлэг зан ааштай болчихдог, харин талийгаач Жаргалсайхан их хүний шар малтаад байдаг хорон үгтэй хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 16-17 дугаар хуудас/
Гэрч Ж.Лувсаншаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...14 цагийн үед болов уу цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Жаргалсайхан ахын гэрт очихоор гудмаар алхаад явж байтал эрэгтэй, эмэгтэй 2 хүн явж байсан. Тэгээд Жаргалсайхан ахын гэрт яваад ортол ...чимээгээр Жаргалсайхан, Алтай эгч нар сэрээд босоод иртэл хамт орж ирсэн ах, эгч хоёр 0,33 литрийн Монгол стандарт нэртэй архи авчирсан байсныгаа задлаад хуваагаад ууж дуусгаад хамт орж ирсэн эрэгтэй, эмэгтэй 2 гараад явсан. Ингээд надад 22000 төгрөг байсан ба Жаргалсайхан ахад 10000 төгрөгөө өгч явуулаад удалгүй 0,75 литрийн сайхан нэртэй архи, 1 хайрцаг тамхи авчираад бид 3 архиа хувааж ууж дуусгаад ...би явлаа гарлаа гээд босоод гарахад ардаас Алтай эгч гарч ирээд бид 2 хашаанаас нь гараад доошоо алхаад Авилийн дэлгүүрийн урдаас такси барихад зүс мэдэх Батсүх гэх ах байсан. Ингээд шууд гэрээ зааж өгөөд явж байгаад би тухайн үед нэлээн согтсон байсан гэтэл Алтай эгч доошоо хуруугаараа заагаад одоо хэнийд гээд байсныг сайн мэдэхгүй байна нэг айлд очъё гэхээр нь үгүй дүү нь харилаа гэж хэлээд замчины гудамжны ойролцоо буулгаад шууд гэртээ очоод амарсан.” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 40-41 дүгээр хуудас/
“...ямар нэг ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, зүгээр л байсан, намайг гараад явахад ч гэсэн яагаачгүй зүгээр байсан. Жагаа ахтай угаасаа маргалдаж муудалцсан хүн байхгүй. Миний бодлоор 2, 3 цаг орчим архи уугаад юм ярьж суусан гэхээр 13-14 цагийн хооронд л тэдний гэрээс гарсан.” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 242 дугаар хуудас/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 12-18 тоотод Жаргалсайхан ахтай уулзах гээд байшин руу нь яваад орсон, ...тамбарынх нь хаалганы босго нь цус болчихсон байсан, цаашлаад дотогшоо нь яваад ортол гал тогооны өрөөний шал зуух хавиар, орны урдуур цус болчихсон тэрийг нь Ч.Х яг цэвэрлээд шалны алчуураар арчаад сууж байсан. Харин Жаргалсайхан орон дээрээ дээшээ хараад сэрүүн байдалтай цус нөж болчихсон хэвтэж байсан. ...энэ үед Поогоо дээд талынх нь өрөөнд Халхын хар Поогоо байна пизданууд минь яахын чи муу гэж чангаар хэлэхээр нь би уурлаад Поогоод хандаж "Пизда минь чи муу яахаараа дандаа ингэж архидаж явдаг юм зөв талдаа байвал яасан юм, Жаргалсайхан ахыг хэн зодсон" гэсэн чинь ...Поогоо “25-ын Алтай архины шилээр цохичихсон” гэж хэлсэн тэгэхдээ хагарсан шил, архины шил юм огт харагдаагүй. ...Намайг гэрт нь эхлээд ороход ер нь гэрийг нь цэвэрлэчихсэн, Жаргалсайхан ахын ч нүүр, толгойг усаар угаачихсан, хувцасны цусыг нь цэвэрлэж арчсан байдалтай харагдсан. Толгойг нь яз яз цохичихсон харагдсан. Тэгээд би хороон дээр очоод цагдаад хэлээд хамт Жаргалсайханы rэрт цагдаа хэсгийн ахлагч, хоёр цэргийн хамтаар очсон.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 42-43 дугаар хуудас/
Гэрч Ц.Мягмартуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 12-1 тоотод 15 цаг 25 минутын орчимд явж очиход Жаргалсайханы гэрт Поогоо хочтой Ч.Н, Жаргалсайхан хоёр хоёулхнаа байсан. Яг намайг гэрт нь ороход Жаргалсайхан гал тогооны өрөөний орон дээрээ орныхоо толгойг налаад хөлөө шулуун орон дээрээ жийгээд тавьчихсан байдалтай сууж байсан, харин Поогоо гал тогооны өрөөнд Жаргалсайханы сууж байсан орны урд тал, пийшин орчмоор нь цус болчихсон байсныг арчаад сууж байсан, ер нь энд тэндгүй цус болчихсон байсан. Тэгээд намайг орж ирэхэд Поогоо намайг харснаа "манай Жагаа ахыг зодчихсон байна" гээд үгийн зөрөөгүй хэлсэн. Тэгэхээр нь би Поогоогоос хэн зод юм бэ гээд асуутал өөдөөс хараад суугаад байсан боловч ямар нэгэн хариу хэлээгүй. Тэгэхээр нь би Жаргалсайханаас "таныг хэн зодсон бэ, юу болсон бэ гэтэл өөдөөс ямар нэгэн хариулт хэлээгүй тэгээд би согтуу, хариулах чадвар тасарчихсан байгаа юм болов уу" гэж бодоод Жаргалсайханд дөхөж очиход духан дээр нь хоёр хэсэг газарт язарчихсан шарх харагдсан, тэрнээс гадна нүүрийг угаагаад цэвэрлэчихсэн, хувцас хунар, үс толгой нь ч гэсэн угаагаад нойтон юмаар арччихсан юм шиг нойтон болчихсон байсан. Тэгтэл энэ үед байшинд гаднаас Ч.Х гэх Поогоогийн хамтран амьдрагч эмэгтэй согтуу байдалтай орж ирсэн тэгэхээр нь би Ч.Хд хандаж "чи энд юу хийж яваа юм танай гэр энд байдаг биз дээ" гэтэл Ч.Х миний өөдөөс "битгий хуцаад бай авгай минь" гээд хэл амаар доромжилсон тэгэхээр нь би та нарын архи уудаг газар чинь энэ биш гэсэн чи "та нар манай хулгайд алдагдсан гэрийг олж өгвөл би эндээс чинь явчихна" гэж хашхичаад байсан тэгээд би байшингаас нь гараад ямар ч байсан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлье гэж бодоод түргэн дуудсан. Түргэн дуудчихаад хажуу талын айлын Ичинхорлоо гэх хүнтэй хашааны гадна очоод уулзтал Поогоо хажуу талаас гүйж ирээд бид хоёрыг юм яриулахгүй Поогоо нь яагаачгүй ш дээ Поогоо нь буруугүй ш дээ гээд хажуугаас гүйж ирээд байхаар нь би Поогоод хандаж цаашаа байж бай гэж хэлээд холдуултал Ичинхорлоо нь "Жаргалсайхан манай гэрт өнөө өглөө 11 цагийн үед эрүүл орж ирээд өглөөний цай уучихаад гараад явсан, ер нь өдөр болгон манайд орж ирж цай уудаг юм" гэж байсан тэгэхээр нь би өнөөдөр Жаргалсайханы гэрт хэрүүл маргаан зодоон цохион болсон асуудал байна уу та харж үзсэн зүйл бий юу гэж асуутал "өнөөдөр эднийхээр хүн амьтан харагдаагүй, хэрүүл зодоон болвол бид нарт сонсогддог" гэхээр нь Жаргалсайхан хүнд зодуулчихсан байна хэнд зодуулсан юм бол та мэдсэн юм байна уу гэтэл "хэрвээ хүнд зодуулвал наад хоёр архичин юм чинь зодсон гэж Поогоо, Ч.Х хоёрыг шууд зааж хэлсэн, энэ хоёр эднийд амьдраад байнга архидаад байгаа" энэ гурваас өөр хүн өнөөдөр ерөөсөө харагдаагүй хэрвээ зодоон болсон бол би мэднэ надад сонсогдох ёстой гэж байсан юм.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 44-45 дугаар хуудас/
Гэрч Я.Ичинноровын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өдөр 14 цагийн үед би хашаан дотроо явж байтал талийгаач Жаргалсайхан хашаандаа байдаг жорлон руугаа орчихоод байшин руугаа яваад орж байгаа харагдсан тэрнээс хойш нэг их удалгүй 10 орчим минутын дараа би охин Сумъяагийн хамтаар гэртээ байж байтал Ч.Х гэх эмэгтэй манай гэрт орж ирээд түргэн дуудаад өгөөч гэхээр нь би яав юу болов гэж асуутал Жагаа ах сая гаднаас тархиа хага цохиулчихаад ороод ирлээ, эмч дуудаж өгөөч цус нь тогтохгүй байна гэхээр нь би хэдийдээ тийм юм болчив саяхан хашаан дотроо зүгээр явж байсан ш дээ гэсэн чинь сая гаднаас ингэчихсэн орж ирлээ л гэж хэлсэн юм. Яг энэ үед чимээ гарахаар нь би цонхоороо хартал талийгаач Жаргалсайханы хашаа руу цагдаа орж ирж байгаа харагдсан, тэгэхээр нь би Ч.Хд цагдаа ирж байна ш дээ гэж хэлсэн чинь би "цагдаа дуудсан" юмаа гээд ухас гээд манайхаас гараад хашаа руугаа гүйгээд орчихсон юм. ...цагдаа эмэгтэй надад Жаргалсайханыг хэн зодсоныг харсан уу гэхээр нь би Ч.Х Ч.Н гэх хүмүүсийг заагаад эд нар л зодсон байх өөр хүн харагдаагүй гээд шууд бодсоноо л хэлсэн юм. Угаасаа ч гадагшаа гараад хүнд зодуулаад гэртээ орж ирэх хугацаа завдал болоогүй. Ч.Х гэх эмэгтэй нь бол ерөөсөө гэртээ байхгүй байж байгаад л гаднаас зодуулаад ороод ирлээ л гэсэн юм шиг ойлголт надад өгсөн юм.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 46 дугаар хуудас/
Гэрч Ц.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 7-ний ...үдээс хойш тэдний байшин дотор хүмүүс чанга чанга дуугараад хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан ба 14 цагийн үед байх би цагийг нь сайн санахгүй байна Жаргалсайхан гуайтай хамт амьдардаг гэх эгч манайд орж ирээд Жагаа ах гаднаас хүнд зодуулаад ороод ирлээ эмнэлэг дуудаад өгөөч гэсэн. Тэгээд дуудлага өгөх гэж байхад манай эмээ гаднаас орж ирээд нөгөө эмэгтэйд танай гадаа цагдаа нар ирсэн байна гэхэд аан за, за би дуудсан юм гээд манайхаас гараад явсан.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 48 дугаар хуудас/
2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн үед би өөрийнхөө хашаанд байх байшингаас гараад гэрлүүгээ орох гээд хашаан дотроо явж байтал талийгаач Жаргалсайхан хашаандаа 00-руугаа орчихоод байшин руугаа ганцаараа алхаад явж байсан, яг энэ үед байшин дотор нь эмэгтэй эрэгтэй хоёр хүн чангаар хэрэлдэж байгаа нь сонсогдсон, харин тэр эмэгтэй хүний хоолой нь Ч.Х гэх эмэгтэйн хоолой яах аргагүй мөн байсан. Ингээд талийгаач Жаргалсайхан байшин руугаа орж харагдсан, үүнээс 10-аас 20 орчим минутын дараа Ч.Х гэж эмэгтэй манай байшинд орж ирчихээд манай эмээ Ичинноровоос гар утсаа өгөөч Жагаа ах гаднаас хүнд зодуулаад ороод ирлээ түргэн дуудах гэсэн юм гэтэл манай эмээ надаар түргэн рүү залгуулах гээд байж байтал талийгаач Жаргалсайханы хашаан дотор цагдаа орж ирж байхыг манай эмээ Ичинноров харчихаад цагдаа ирж байна гэтэл утас гуйж орж ирсэн Ч.Х гэх эмэгтэй аан тийм, тийм би дуудсан юмаа гэчихээд сандарсан байдалтай гүйгээд гараад явчихсан юм” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 50 дугаар хуудас/
Гэрч М.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагт Налайх дүүрэг дэх Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт Санжмятавын Жаргалсайхан гэх хүн түргэн тусламжаар толгойн духны хэсэгт 15 см орчим хэмжээтэй 2 газраа гүн зүсэгдсэн шархтай, биеийн бүх хэсгээр өвдсөн зовиуртай хүргэгдэн ирсэн. Ингээд биед нь үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал хүнд, ухаан санаа саруул, байрлал албадмал, хөдөлж чадахгүй, биеийн бүх хэсгээр өвдөнө, баруун талаараа хэвтэнэ, артерийн даралт 100*60, амьсгалын тоо 16, захын цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ үзэх боломжгүй, 2 далны доод талд өргөж үзэхэд арьс гадагшаа дотогшоо хөдөлнө, тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй, ясны хаврилдах чимээ сонсогдоно, арьсан дээр тэмтрэхэд цасан дээр явж байгаа юм шиг дуугарч байсан. Эдгээр шинж тэмдгээс үндэслээд би цээжний битүү гэмтэл, толгойн гүн зүсэгдсэн шархтай байна гээд шууд анхан шатны тусламж үзүүлээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү яаралтай түргэн тусламжийн автомашинаар хүргүүлсэн.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 52 дугаар хуудас/
Гэрч Ж.Саруултуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 09 цаг 18 минутад 94559769 дугаараас манай аав Жаргалсайхан залгаад аав нь байна, дүү нь Солонгосоос хэзээ ирэх вэ? Гээд манай дүү Ж.Өнөболдыг асуусан тэгэхээр би 2018 онь 09 дүгээр сарын 08-нд монголд ирнэ, ирэхээр нь Өнөболд бид 2 чадвал Өнөболд ядраад байвал 2018 оны 09 дүгээр сарын 09-нд очно гэж хэлсэн утсаар ярихдаа эрүүл зүгээр байсан тэгээд өдрийн ...15 цаг 33 минутад эргүүлээд залгахад, манай аавын хөрш доод айлын хүн байна, танай аав гэртээ зодуулчихсан, цус алдаад байна яаралтай ир гэж хэлсэн, аавынд чинь бөөн цагдаа ирчихсэн байна гэж хэлсэн, ...тэгээд 17 цаг 45 минутад Налайхын түргэний бага эмч гэсэн хүн 86138068 гэсэн дугаараас залгаад аавыг чинь хот руу аваад явж байна, гэмтлийн эмнэлэг дээр тосоод байж бай гэж хэлсэн, ...Аав гэмтэл дээр 18 цаг 59 минутад ирсэн. Тэгээд аав ирээд хүлээн авахын эмчид үзүүлэхэд энэ хүний бие их хүнд байна гэж хэлсэн, тэгээд толгойны гэмтлийг хараад тархинд уйланхай байна, толгойн зургийг дахин авна, одоо яаралтай цээжний хөндийн томографын зураг авна гэж хэлээд зургийг нь авсан, бас дотор эход харсан. Тэгээд 22 цаг 30 минутад хагалгаанд ороод 2018 оны 09 дүгээр сарын 08-ны 01 цаг өнгөрч байхад хагалгаанаас гарч ирсэн... би 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө гэртээ унтаж байхад Өнөржаргал эгч 06 цаг 57 минутад залгасан тэгээд би эмнэлэг дээр 07 цаг 20 минутад ороход аав нас барчихсан байсан.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 55-56 дугаар хуудас/
Гэрч П.Аръяабалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 15 цагийн орчимд Налайх дүүргийн 4-р хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мягмартуяагаас Налайх дүүргийн 4-р хороо Алтайн 12-18 тоотод цагдаа явуулаарай гээд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа явуулж Ч.Х, Ч.Н нарыг хэлтэст авчирч эрүүлжүүлсэн” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 62 дугаар хуудас/
Гэрч С.Хишигтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “эгч Сугарын хамт талийгаач Жаргалсайханы гэрт нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр очсон юм, ...гадна тал нь ямар нэг ул мөр зодоон болсон гэх шинжгүй хаалга нь онгорхой цоожгүй байхаар нь эгч бид 2 хоёулахнаа гэрт нь ороход шалыг нь угаачихсан байдалтай солонгортоод судал болсон юм шиг байсан, яг цус гэж хэлэхэд хэцүү сонин өнгөтэй шинэхэн угаачихсан юм шиг харагдсан, өөр нэг их замбараагүй болсон зүйл нь гайгүй гэмээр, харин ахын өөрийнх нь байдаг том өрөө нь цоожтой байхаар нь гараад хажуу талынх нь айлын эмээгээс юу болов та үзсэн харсан зүйл байна уу гэхэд Жагаа өглөө эрт орж ирээд цай уусан охинтойгоо яриадахъя та утсаараа нэг яриулаач гээд охинтойгоо ярьсан гэсэн тэгээд маргааш охин маань ирэх юм байна ер нь гэрээс гарахгүй гээд гараад явсан тэгээд удаачгүй нөгөө цуг амьдраад байсан 2 хүний эмэгтэй нь орилоод Жагаа ах гараад явсан чинь хүнд зодуулчихаад ороод ирлээ гэж орилоод байсан гараагүй хүнийг тэгж хэлсэн гээд байгаа юм гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 238-239 дүгээр хуудас/
Гэрч С.Учралтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ч.Н ахын хувь хүнд хар буруу санадаггүй, элгэмсэг зантай, хүнд дандаа тус болж явдаг хүн гэж би хэлнэ” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 12 дугаар хуудас/
Гэрч Ч.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний дүү Ч.Н нь 1978 онд Налайх дүүрэг төрсөн, миний доороосоо 2 дахь дүү байгаа юм, бид эхээс 6-лаа, ...1980 онд төрсөн, одоо тодорхой хийсэн ажилгүй, эхнэр хүүхдүүдийн хамт Налайх дүүрэгт амьдардаг. Аав, ээж маань хоёулаа бурхан болцгоосон. Миний дүү Ч.Н нь бага насаа Налайх дүүрэгт өнгөрөөсөн , Налайх дүүргийн 3 дугаар 10 жилийн сургуульд 3 дугаар анги хүртлээ сураад ахиж сургуульд сураагүй, сургуулиасаа гарчихсан, боловсрол, мэргэжил байхгүй, зан характерын хувьд гайгүй, зүгээр, иймээ, тиймээ зан байхгүй, хүнд тусархуу зантай. тийм л хүн. 2010 онд манай аав маань нас барснаас хойш Ч.Н ээжтэй хамт амьдардаг байсан, ээж маань Орломжав гэж хүн байж байгаад 2017 оны 06 сард нас барсан, тэрнээс хойш Ч.Н Налайхын уурхайд хувиараа ажил хийж байна гээд л явж байгаа сураг дуулддаг байсан, дараа нь нэг айлын хашаанд гэрээ барьчихсан амьдарч байтал гэр нь алга болчихсон гэж байсан. юу яриад байгаа юм бэ чи гэрээ олж ав, ээжийнхээ гал голомтыг яачихсан юм гэж нэг уулзсан, тэрнээс хойш ахиж уулзаагүй байж байгаад хоригдсон гэж сонссон юм.” гэсэн мэдүүлэг, /2 хх-ийн 14 дүгээр хуудас/
Гэрч Ж.Отгонболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Налайх дүүргийн хэмжээнд Чулуут 112 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Ажиллах хугацаанд өдрийн 16 цагийн орчим байхаа 4 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мягмартуяа утсаар яриад 4-р хорооны Алтайн 12-18 тоотод зодоон болсон байна согтуу хүмүүсийг өгч явуулах гэсэн юм гэсэн, тэгээд уг хаяган дээр нь ирэхэд нилээд олон хүн хашааны гадна зогссон, гэрийн эзэн нь Жаргалсайхан гэх хүн нь толгойны нэг хэсэг газарт цус болсон юм ярихгүй 50 гаран насны эрэгтэй хүн цохиулсан байдалтай байсан, тэгээд а/д Мягмартуяатай уулзаад цуг архи уусан гэх Ч.Нын аваад явах гэсэн чинь Ч.Н нь дотогшоо яваад ороход үүдний өрөөний шал нь цус болоод түүнийг дутуу арчаад солонгортсон байдалтай санагдсан, тэгсэн чинь цаад талын хаалга түгжээтэй байхаар нь Ч.Наар онгойлгуулахад Ч.Х гэх хүүхэн гарч ирсэн тэгсэн чинь гудсан доороос байхаа нэг эм, өвчний түүх хайгаад байсан тэгээд аваад гарах гэхэд би бие муутай хүн гээд орилоод байсан. Тэгээд тэндээс Ч.Н, Ч.Х нарыг аваад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Гэрч Ж.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мягмартуяа дуудлага өгч байна 4-р хорооны алтайн 12-18 тоотод яваад оч гэсний дагуу очиход хэсгийн байцаагч, Ц.Мягмартуяа урамшилт эргүүл, хэсгийн ахлагч нарын хамт мөн талийгаач Жаргалсайхан хашааныхаа гадна талд нүүр ам нь цус болоод угаасан гэмээр, аль нэг талынх нь шанаанаас зүсэгдсэн байдалтай цус гарсан, хувцас нь цустай харагдсан, тэгээд юу болсон гэхэд а/д Мягмартуяа зодсон хүн нь гэр дотор байгаа гарч ирэхгүй байна гэсэн, тэгээд түргэн тусламж дуудсан юм уу гэхэд дуудсан байгаа гэж байсан, эхлээд Отгонболд байшин руу ороход Поогоо гэж дууддаг Ч.Н үүдний өрөөнд зогсчихсон байхаар нь би авч гарах гээд манай нөгөө цагдаа Отгонболд болохоор эхнэрийг нь авч гарах гэсэн чинь би татаж унадаг хүн картаа авна гээд хайж байгаад олж аваад гарч ирсэн, намайг анх ороход гэрийн байдал нь айлын үүдний өрөөний хэсэгт цэвэрлэсэн байдалтай, никел мөнгөлөг өнгийн металл түмпэнд хиртэй ус, хажуу талд нь шалны алчуур нь байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 26 дугаар хуудас/
Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цээжний битүү гэмтэл /Баруун 2,4,5,6,7,9-р хавирганууд суганы урд шугамаарх шууд, 3-р хавирга суганы урд шугам болон далны шугамаарх хоёрлосон шууд, 10-р хавирга далны шугамаарх шууд бус зөрүүтэй, 5,6,9-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2018-09-09/, зүүн талын 5,6,7,8-р хавирганууд эгэмний дунд шугамаарх шууд, 4-р хавирга эгэмний урд шугам болон суганы дунд шугамаарх хоёрлосон шууд, 4,5,6,7-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал/ 2018-09-09/, 8,9,10,11-р хавирга далны шугамаарх шууд бус хугарал, баруун уушгинд шарх/ учирсан хүн таны асууснаар босох хөдөлгөөн хийх боломжтой боловч баруун, зүүн мөр, цээжин хэсгийг хөдөлгөх идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй. Цээжний хөндийн битүү гэмтэл /Баруун 2,4,5,6,7,9-р хавирганууд суганы урд шугамаарх шууд, 3-р хавирга суганы урд шугам болон далны шугамаарх хоёрлосон шууд, 10-р хавирга далны шугамаарх шууд бус зөрүүтэй, 5,6,9-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2018-09-09/, зүүн талын 5,6,7,8-р хавирганууд эгэмний дунд шугамаарх шууд, 4-р хавирга эгэмний урд шугам болон суганы дунд шугамаар хоёрлосон шууд, 4,5,6,7-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2018-09-09/, 8,9,10,11-р хавирга далны шугамаарх шууд бус хугарал, баруун уушгинд шарх нь тухайн гэмтэл учирсан даруйд цээжээр хүчтэй өвдөх амьсгал авч гаргах үе цээжээр хатгуулах, амьсгал авч чадахгүй болох толгой өвдөх дотор муухайрах, бөөлжих ухаан балартах, идэвхитэй хөдөлгөөн хийх чадваргүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Дээрх цээжний битүү гэмтэл учирсны дараа хэвийн алхаж явах боломж байхгүй. Баруун 2,4,5,6,7,9-р хавирганууд суганы урд шугамаарх шууд, 3-р хавирга суганы урд шугам болон далны шугамаарх хоёрлосон шууд, 10-р хавирга далны шугамаарх шууд бус зөрүүтэй, 5,6,9-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2018-09-09/. зүүн талын 5,6,7,8-р хавирганууд эгэмний дунд шугамаарх шууд, 4-р хавирга эгэмний урд шугам болон суганы дунд шугамаарх хоёрлосон шууд, 4,5,6,7-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал/ 2018-09-09/, 8,9,10,11-р хавирга далны шугамаарх шууд бус хугарал баруун уушгинд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч нас барна.” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 43-44 дүгээр хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/452 дугаар: “1. Ч.Нын биед гэмтэл тогтоогдсонгүй.
2. Ч.Нын цус нь А/II/ бүлгийн цусны харьяалалтай байна” гэсэн дүгнэлт, /1хх-ийн 65 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/453 дугаар: “1. Ч.Хгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
2. Ч.Хгийн цус нь В/III/ бүлгийн цусны харьяалалтай байна” гэсэн дүгнэлт, /1хх-ийн 67 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/95 дугаар: “1. Талийгаачийн цогцост цээжний битүү гэмтэл: баруун 2,4,5,6,7,9-р хавирганууд суганы урд шугамаарх шууд, 3-р хавирга суганы урд шугам болон далны шугамаарх хоёрлосон шууд, 10-р хавирга далны шугамаарх шууд бус зөрүүтэй, 5,6,9-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2018.09.09/, зүүн талын 5,6,7,8-р хавирганууд эгэмний дунд шугамаарх шууд, 4-р хавирга эгэмний урд шугам болон суганы дунд шугамаарх хоёрлосон шууд, 4,5,6,7-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2018.09.09/, 8,9,10,11-р хавирга далны шугамаарх шууд бус хугарал, баруун уушгинд шарх, уушгины хөндийд хий хуралдалт, 2 талын уушгины уналт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, духанд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн шилбэ, баруун тавхайн 1-р хуруунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр бүгд ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед үүссэн гэмтэл байна.
4. Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас нас баржээ.
5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. ГССҮТ-н өвчний түүхэнд бичигдсэнээр талийгаачийн цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна.
7. Талийгаач нь эмнэлэгт 2 хоног хэвтэн эмийн эмчилгээ хийлгэсэн тул цусанд спиртийн агууламж илрүүлэх шинжилгээ хийгдэх шаардлагагүй болно.
8. Талийгаачид эмнэлгийн тусламжийг зохих ёсны дагуу үзүүлсэн байна.” гэсэн дүгнэлт, /2хх-ийн 37 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9431 дүгээр:
“1. Шинжилгээнд ирүүлсэн лысьва плиткний доороос хусаж авсан цус мэт зүйл, хүрзний ар талаас хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон 00-ийн цаас, гялгар уутанд хийсэн модны жижиг хэсгүүд дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай байна.
2. Орны толгойноос хөвөнд бэхжүүлж авсан цус мэт зүйл, шалан дээрээс хураан авсан хөвөн даавуунд шингээсэн цус мэт зүйл дээр цус илрээгүй” гэсэн дүгнэлт, /2хх-ийн 48 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5815 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цамцанд 10х7 мм дулааны үйлчлэлийн улмаас гарсан хуучин түлэгдэлт гарсан байна.
Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэц эмгэг судлалын 910 дугаар: “1. Ч.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
2. Ч.Н нь сэтгэцийн эмгэггүй байна.
3. Ч.Н нь сэтгэцийн эмгэггүй байна.
4. Ч.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх шинж тэмдэг илрэхгүй байна
5. Ч.Н нь СЭМҮТөвд хяналтанд байдаг, эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.
6. Ч.Н нь хэрэг хариуцах чадвартай байна.
7. Ч.Нт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.” гэсэн дүгнэлт /2хх-ийн 57 дугаар хуудас/
Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэц эмгэг судлалын 69 дүгээр: 1. Ч.Х нь F 07,8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг. Уналт таталтын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
2. Ч.Х нь F 07,8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг. Уналт таталтын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрхи эмгэг нь тодорхой үе шатгүй болно.
3. Ч.Х нь 2018-09-07-ны өдрөөс өмнө, хойно болсон үйл явдлын талаарх үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Ч.Х нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт, /2хх-ийн 66 дугаар хуудас/зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Иймд шүүгдэгч Ч.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 14-15 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 12-18 тоотод оршин суух талийгаач С.Жаргалсайханы гэрт түүнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас онц харгис хэрцгийгээр зодож олон тооны шарх гэмтэл учруулан алсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ч.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жаргалсайхан ах босож ирээд надад хандаад пиздаа минь гэрээс зайл гэхээр нь та одоо хүний хамаг эд зүйл алдчихаад яагаад хүн хөөгөөд байгаа юм бэ хамаг юм алдаа биздээ би өөр хаана очих юм бэ гэхэд босож ирээд байшингийн хаалганы хажууд зогсож байхдаа миний цээж рүү хальт гараараа цохисон. ...Тэр үед нь би баруун гараараа Жаргалсайхан ахын цээж рүү нь нэг удаа цохиход орныхоо урд талын төмөр ширээг толгойгоороо мөргөөд гулзайгаад унасан. Тэгтэл толгойноос нь дахиад цус гоожоод эхлэхээр нь орон дээр өргөөд тавьсан ...Би цээж рүү нь баруун гараараа нэг удаа л хүчтэй цохиход цаашаагаа унасан. ...ёоё л гээд гулзайж унаад байхаар нь би өргөөд орон дээр нь хэвтүүлээд нүүр болон толгойд нь үүссэн цусыг арилгасан.” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ч.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Ч.Н гараад түргэн тусламж дуудаад ир гэхээр нь би гараад утас хайгаад гудамжны дээшээ яваад буцаад доошоо яваад нэг хүний гар утсаар дуудлага өгчихөөд буцаад гэрт ирсэн чинь дахиад нэмээд шалан дээгүүр, мөн толгой нүүрээр нь цус болчихсон байсан, тэгэхээр нь би юу болчихвоо гэхэд цус алдаад байна гэж Ч.Н хэлсэн.” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сугарын өгсөн: “...эмнэлэг дээр ирэхэд амь хохирогчийг харахын аргагүй эрэмдэглэсэн буюу уушиг цээж нь байхгүй юм шиг бөмбөгнөөд бүлтэс хийгээд байсан. Би эдгээр хүмүүст үхэн үхтлээ гомдолтой. Одоо оршуулгын зардал эмнэлгийн төлбөр зэрэг зүйлсийг нэхэмжилнэ. Миний дүүгийн бүх хавиргыг хугалсан байсан бөгөөд ихэнх хавиргыг нь нэг биш хоёр удаа хугалсан байсан. Нэг хугалсан хавирга ганц хоёрхон байсан. Мөн уушиг руугаа хавирга нь нэвтлээд орчихсон байсан бөгөөд цээжийг нь цаас шиг болчихсон байна гэж эмч надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Ч.Хгийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Поогоог цагдан хорих гээд Налайхын шүүх дээр хуралд оруулах гэж байхад би шүүх дээр уулзсан чинь Поогоо надад "чамайг байхгүй байхад би талийгаачийг зодсон толгой руу нь цохьсон" гэж надад хэлсэн. Яагаад цохьсон юм гэхэд Поогоо надад Жаргалсайхан "пизда минь миний гэр орноос зайл" гэж хэлсэн тэгэхээр нь би миний гэр орныг зарчихаад гэж хэлээд зодсон гэж хэлсэн. Би зодож байхыг нь нүдээрээ хараагүй. Би эхлээд Поогоотой хамт орж ирэхэд үүдний гал тогооны өрөөнд байдаг орных нь урд цус болсон байсан тэрийг шалны алчуураар арчсан. Дараа нь гадуур түргэн дуудах гээд явж байгаад орж ирэхэд нүүр нь тэр чигээрээ цус болсон байсан газар бас цус болсон байсан тэр цусыг Поогоо өөрөө арчиж байсан. Би “хүүе ээ яагаад бас нүүр ам нь бас шалан дээр цус болчихов оо гэхэд харин тийм ээ гээд надад зодсон тухайгаа хэлээгүй тэгээд цагдаа орж ирсэн.” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Х ганцаараа тортой юм барьчихсан Жагаа ахын бие аягүй муу байна эмнэлэгт байгаа Поогоо Жагаа ахыг зодчихсон, одоо шоронд орох гээд байна цагдаа нар Поогоог хорьчихлоо гэж хэлэхээр нь би тухайн үедээ согтуу архи хайж явсан болохоороо нээх тоогоогүй. ...Ч.Х надад "Жагаа ахыг нүүрэн дээр нь шилээр сийччихсэн байна лээ" гээд миний нүүрэн дээр түлхүүрээр зурж үзүүлэхээр нь би балай юм шиг хүний нүүрэн дээр зурлаа өөр дээрээ үзүүлэхгүй гэтэл хажуунаас нь Поогоо "хашааны хугархай тал шургаагаар талийгаач Жаргалсайханы толгой руу нь хавирга руу нь цохисон байна" гэхээр нь би хэн тэгж хэлсэн юм бэ тэр хүнээ дуудаад хэлчихээч гэтэл Поогоо "би мэдэж байна" гээд яг хэн тэгснийг бол хэлээгүй. Тэгээд өөр юм яриад байсан, би ч нэг их ухаж асуугаагүй. Тухайн үед юугаар зодсоныг нь Поогоо, Ч.Х хоёр харсан юм шиг л яриад байгаа хэдий ч хэн зодсоныг нь хэлээгүй.” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Лувсаншаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ямар нэг ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, зүгээр л байсан, намайг гараад явахад ч гэсэн яагаачгүй зүгээр байсан. Жагаа ахтай угаасаа маргалдаж муудалцсан хүн байхгүй. Миний бодлоор 2, 3 цаг орчим архи уугаад юм ярьж суусан гэхээр 13-14 цагийн хооронд л тэдний гэрээс гарсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 12-18 тоотод Жаргалсайхан ахтай уулзах гээд байшин руу нь яваад орсон, ...тамбарынх нь хаалганы босго нь цус болчихсон байсан, цаашлаад дотогшоо нь яваад ортол гал тогооны өрөөний шал зуух хавиар, орны урдуур цус болчихсон тэрийг нь Ч.Х яг цэвэрлээд шалны алчуураар арчаад сууж байсан. Харин Жаргалсайхан орон дээрээ дээшээ хараад сэрүүн байдалтай цус нөж болчихсон хэвтэж байсан. ...энэ үед Поогоо дээд талынх нь өрөөнд Халхын хар Поогоо байна пизданууд минь яахын чи муу гэж чангаар хэлэхээр нь би уурлаад Поогоод хандаж "Пизда минь чи муу яахаараа дандаа ингэж архидаж явдаг юм зөв талдаа байвал яасан юм, Жаргалсайхан ахыг хэн зодсон" гэсэн чинь ...Поогоо “25-ын Алтай архины шилээр цохичихсон” гэж хэлсэн тэгэхдээ хагарсан шил, архины шил юм огт харагдаагүй. ...Намайг гэрт нь эхлээд ороход ер нь гэрийг нь цэвэрлэчихсэн, Жаргалсайхан ахын ч нүүр, толгойг усаар угаачихсан, хувцасны цусыг нь цэвэрлэж арчсан байдалтай харагдсан. Толгойг нь яз яз цохичихсон харагдсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Мягмартуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 12-1 тоотод 15 цаг 25 минутын орчимд явж очиход Жаргалсайханы гэрт Поогоо хочтой Ч.Н, Жаргалсайхан хоёр хоёулхнаа байсан. Яг намайг гэрт нь ороход Жаргалсайхан гал тогооны өрөөний орон дээрээ орныхоо толгойг налаад хөлөө шулуун орон дээрээ жийгээд тавьчихсан байдалтай сууж байсан, харин Поогоо гал тогооны өрөөнд Жаргалсайханы сууж байсан орны урд тал, пийшин орчмоор нь цус болчихсон байсныг арчаад сууж байсан, ер нь энд тэндгүй цус болчихсон байсан. Тэгээд намайг орж ирэхэд Поогоо намайг харснаа "манай Жагаа ахыг зодчихсон байна" гээд үгийн зөрөөгүй хэлсэн. Тэгэхээр нь би Поогоогоос хэн зодсон юм бэ гээд асуутал өөдөөс хараад суугаад байсан боловч ямар нэгэн хариу хэлээгүй. ...Жаргалсайханд дөхөж очиход духан дээр нь хоёр хэсэг газарт язарчихсан шарх харагдсан, тэрнээс гадна нүүрийг угаагаад цэвэрлэчихсэн, хувцас хунар, үс толгой нь ч гэсэн угаагаад нойтон юмаар арччихсан юм шиг нойтон болчихсон байсан. ... Ичинхорлоо нь "Жаргалсайхан манай гэрт өнөө өглөө 11 цагийн үед эрүүл орж ирээд өглөөний цай уучихаад гараад явсан, ..."хэрвээ хүнд зодуулвал наад хоёр архичин юм чинь зодсон гэж Поогоо, Ч.Х хоёрыг шууд зааж хэлсэн, ...энэ гурваас өөр хүн өнөөдөр ерөөсөө харагдаагүй.” гэсэн мэдүүлэг, Гэрч Я.Ичинноровын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өдөр 14 цагийн үед би хашаан дотроо явж байтал талийгаач Жаргалсайхан хашаандаа байдаг жорлон руугаа орчихоод байшин руугаа яваад орж байгаа харагдсан тэрнээс хойш нэг их удалгүй 10 орчим минутын дараа би охин Сумъяагийн хамтаар гэртээ байж байтал Ч.Х гэх эмэгтэй манай гэрт орж ирээд түргэн дуудаад өгөөч гэхээр нь би яав юу болов гэж асуутал Жагаа ах сая гаднаас тархиа хага цохиулчихаад ороод ирлээ, эмч дуудаж өгөөч цус нь тогтохгүй байна гэхээр нь би хэдийдээ тийм юм болчив саяхан хашаан дотроо зүгээр явж байсан ш дээ гэсэн чинь сая гаднаас ингэчихсэн орж ирлээ л гэж хэлсэн юм. ...цагдаа эмэгтэй надад Жаргалсайханыг хэн зодсоныг харсан уу гэхээр нь би Ч.Х Ч.Н гэх хүмүүсийг заагаад эд нар л зодсон байх өөр хүн харагдаагүй гээд шууд бодсоноо л хэлсэн юм. гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 7-ны үдээс хойш тэдний байшин дотор хүмүүс чанга чанга дуугараад хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан ба 14 цагийн үед байх би цагийг нь сайн санахгүй байна Жаргалсайхан гуайтай хамт амьдардаг гэх эгч манайд орж ирээд Жагаа ах гаднаас хүнд зодуулаад ороод ирлээ эмнэлэг дуудаад өгөөч гэсэн. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн үед би өөрийнхөө хашаанд байх байшингаас гараад гэрлүүгээ орох гээд хашаан дотроо явж байтал талийгаач Жаргалсайхан хашаандаа 00-руугаа орчихоод байшин руугаа ганцаараа алхаад явж байсан, яг энэ үед байшин дотор нь эмэгтэй эрэгтэй хоёр хүн чангаар хэрэлдэж байгаа нь сонсогдсон, харин тэр эмэгтэй хүний хоолой нь Ч.Х гэх эмэгтэйн хоолой яах аргагүй мөн байсан. Ингээд талийгаач Жаргалсайхан байшин руугаа орж харагдсан, үүнээс 10-аас 20 орчим минутын дараа Ч.Х гэж эмэгтэй манай байшинд орж ирчихээд манай эмээ Ичинноровоос гар утсаа өгөөч Жагаа ах гаднаас хүнд зодуулаад ороод ирлээ түргэн дуудах гэсэн юм гэтэл манай эмээ надаар түргэн рүү залгуулах гээд байж байтал талийгаач Жаргалсайханы хашаан дотор цагдаа орж ирж байхыг манай эмээ Ичинноров харчихаад цагдаа ирж байна гэтэл утас гуйж орж ирсэн Ч.Х гэх эмэгтэй аан тийм, тийм би дуудсан юмаа гэчихээд сандарсан байдалтай гүйгээд гараад явчихсан юм” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагт Налайх дүүрэг дэх Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт Санжмятавын Жаргалсайхан гэх хүн түргэн тусламжаар толгойн духны хэсэгт 15 см орчим хэмжээтэй 2 газраа гүн зүсэгдсэн шархтай, биеийн бүх хэсгээр өвдсөн зовиуртай хүргэгдэн ирсэн. Ингээд биед нь үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал хүнд, ухаан санаа саруул, байрлал албадмал, хөдөлж чадахгүй, биеийн бүх хэсгээр өвдөнө, баруун талаараа хэвтэнэ, артерийн даралт 100*60, амьсгалын тоо 16, захын цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ үзэх боломжгүй, 2 далны доод талд өргөж үзэхэд арьс гадагшаа дотогшоо хөдөлнө, тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй, ясны хаврилдах чимээ сонсогдоно, арьсан дээр тэмтрэхэд цасан дээр явж байгаа юм шиг дуугарч байсан. Эдгээр шинж тэмдгээс үндэслээд би цээжний битүү гэмтэл, толгойн гүн зүсэгдсэн шархтай байна гээд шууд анхан шатны тусламж үзүүлээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү яаралтай түргэн тусламжийн автомашинаар хүргүүлсэн.” гэсэн мэдүүлэг, гэрч С.Хишигтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эгч Сугарын хамт талийгаач Жаргалсайханы гэрт нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр очсон юм, ...гадна тал нь ямар нэг ул мөр зодоон болсон гэх шинжгүй хаалга нь онгорхой цоожгүй байхаар нь эгч бид 2 хоёулахнаа гэрт нь ороход шалыг нь угаачихсан байдалтай солонгортоод судал болсон юм шиг байсан, яг цус гэж хэлэхэд хэцүү сонин өнгөтэй шинэхэн угаачихсан юм шиг харагдсан, өөр нэг их замбараагүй болсон зүйл нь гайгүй гэмээр, харин ахын өөрийнх нь байдаг том өрөө нь цоожтой байхаар нь гараад хажуу талынх нь айлын эмээгээс юу болов та үзсэн харсан зүйл байна уу гэхэд Жагаа өглөө эрт орж ирээд цай уусан охинтойгоо яриадахъя та утсаараа нэг яриулаач гээд охинтойгоо ярьсан гэсэн тэгээд маргааш охин маань ирэх юм байна ер нь гэрээс гарахгүй гээд гараад явсан тэгээд удаачгүй нөгөө цуг амьдраад байсан 2 хүний эмэгтэй нь орилоод Жагаа ах гараад явсан чинь хүнд зодуулчихаад ороод ирлээ гэж орилоод байсан гараагүй хүнийг тэгж хэлсэн гээд байгаа юм гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Отгонболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрийн эзэн нь Жаргалсайхан гэх хүн нь толгойны нэг хэсэг газарт цус болсон юм ярихгүй 50 гаран насны эрэгтэй хүн цохиулсан байдалтай байсан, ...дотогшоо яваад ороход үүдний өрөөний шал нь цус болоод түүнийг дутуу арчаад солонгортсон байдалтай санагдсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жаргалсайхан хашааныхаа гадна талд нүүр ам нь цус болоод угаасан гэмээр, аль нэг талынх нь шанаанаас зүсэгдсэн байдалтай цус гарсан, хувцас нь цустай харагдсан, ...намайг анх ороход гэрийн байдал нь айлын үүдний өрөөний хэсэгт цэвэрлэсэн байдалтай, никел мөнгөлөг өнгийн металл түмпэнд хиртэй ус, хажуу талд нь шалны алчуур нь байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цээжний битүү гэмтэл /Баруун 2,4,5,6,7,9-р хавирганууд суганы урд шугамаарх шууд, 3-р хавирга суганы урд шугам болон далны шугамаарх хоёрлосон шууд, 10-р хавирга далны шугамаарх шууд бус зөрүүтэй, 5,6,9-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2018-09-09/, зүүн талын 5,6,7,8-р хавирганууд эгэмний дунд шугамаарх шууд, 4-р хавирга эгэмний урд шугам болон суганы дунд шугамаарх хоёрлосон шууд, 4,5,6,7-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал/ 2018-09-09/, 8,9,10,11-р хавирга далны шугамаарх шууд бус хугарал, баруун уушгинд шарх/ учирсан хүн таны асууснаар босох хөдөлгөөн хийх боломжтой боловч баруун, зүүн мөр, цээжин хэсгийг хөдөлгөх идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй. Цээжний хөндийн битүү гэмтэл /Баруун 2,4,5,6,7,9-р хавирганууд суганы урд шугамаарх шууд, 3-р хавирга суганы урд шугам болон далны шугамаарх хоёрлосон шууд, 10-р хавирга далны шугамаарх шууд бус зөрүүтэй, 5,6,9-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2018-09-09/, зүүн талын 5,6,7,8-р хавирганууд эгэмний дунд шугамаарх шууд, 4-р хавирга эгэмний урд шугам болон суганы дунд шугамаар хоёрлосон шууд, 4,5,6,7-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2018-09-09/, 8,9,10,11-р хавирга далны шугамаарх шууд бус хугарал, баруун уушгинд шарх нь тухайн гэмтэл учирсан даруйд цээжээр хүчтэй өвдөх амьсгал авч гаргах үе цээжээр хатгуулах, амьсгал авч чадахгүй болох толгой өвдөх дотор муухайрах, бөөлжих ухаан балартах, идэвхитэй хөдөлгөөн хийх чадваргүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Дээрх цээжний битүү гэмтэл учирсны дараа хэвийн алхаж явах боломж байхгүй. Баруун 2,4,5,6,7,9-р хавирганууд суганы урд шугамаарх шууд, 3-р хавирга суганы урд шугам болон далны шугамаарх хоёрлосон шууд, 10-р хавирга далны шугамаарх шууд бус зөрүүтэй, 5,6,9-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2018-09-09/. зүүн талын 5,6,7,8-р хавирганууд эгэмний дунд шугамаарх шууд, 4-р хавирга эгэмний урд шугам болон суганы дунд шугамаарх хоёрлосон шууд, 4,5,6,7-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал/ 2018-09-09/, 8,9,10,11-р хавирга далны шугамаарх шууд бус хугарал баруун уушгинд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч нас барна.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/95 дугаар дүгнэлт, зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Н нь : хохирогчийг би зодоогүй,. Яваад очтол талийгаач хүнд зодуулчихсан цус нь гоожсон байдалтай хэвтэж байсан. Би Ч.Хд хандан “талийгаач эвгүй болчихсон байна. Хүнд зодуулчихсан юм шиг байна. Цагдаа, түргэн дуудаарай. Юу ч болсон эхлээд цусыг нь арилгачих” гэж хэлээд Ч.Хгаар цусыг нь арилгуулсан. Тэгээд Ч.Х гараад явсан гэсэн мэдүүлгийг шүүгдэгч Ч.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт тухайн цаг хугацаанд хохирогчид гэмтэл учирсан үед байгаагүй гэж нотолж мэдүүлж байгаа хэдий ч шүүгдэгч тухай өдөр 14-15 цагийн үед гэрээсээ гарч бие засаж байхдаа бусдад зодуулаагүй, гэрээсээ гарч яваагүй байхад 10 минутын дараа Ч.Х түргэн дуудах гээд орж ирсэн талаар мэдүүлсэн гэрч Ичинхорлоо, Сумьяа нарын мэдүүлэг, хохирогчийг 2 шүүгдэгчтэй хамт үлдсэн талаар мэдүүлсэн гэрч Алтанцэцэг, Лувсаншарав нарын мэдүүлэг, зодуулсан байх үед нь цусыг нь цэвэрлээд байж байсан талаар мэдүүлсэн гэрч Баясгаланбатын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургуудаар зэргээр үгүйсгэгдэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Нт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Харин Шүүгдэгч Ч.Хг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 14-15 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 12-18 тоотод байрлах талийгаач С.Жаргалсайханы гэрт түүнтэй Ч.Н, Ч.Х нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт байхдаа Ч.Н нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн талийгаачийг онц харгис хэрцгийгээр зодож биед нь олон тооны шарх, гэмтэл учруулан алсан гэх үйл баримт нотлогдож байхад Ч.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 08, 09-ний өдөр 2018 оны 11 дүгээр сарын 13, 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр тус тус хууль сануулан мэдүүлэг авахад зориуд худал мэдүүлэг өгсөн яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь тогтоогдохгүй байна.
Учир нь шүүгдэгч Ч.Х нь өөрийн хамтран амьдрагч Ч.Нтай хамт байсан үйл баримт, хохирогчийн цусыг арчсан, эмнэлэг дуудах гээд гэрээсээ гарсан, цагдаа ирсний дараа гэртээ ирсэн үйл баримтын талаар удаа дараа өгсөн мэдүүлэгтээ агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлдэг, хэдийгээр хууль сануулагдсан ч энэ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг зохих ёсоор хүлээсэн ч түүний эрүүл мэндийн байдлаас хамааралтайгаар цаг хугацаа болон хамт байсан хүмүүсийн талаар зөрүүлж мэдүүлсэн зэрэг нь энэ гэмт хэргийн үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдлийн хууль зүйн шаардлага нь мэдүүлгийг санаатайгаар худал мэдүүлэг өгөхдөө агуулгын хувьд зөрүүлсэн байх, гэрчийн ямар мэдүүлгийг үнэнд тооцсон, ямар мэдүүлгийг худлаа мэдүүлсэн зэргийг тогтоох ёстой байхад шүүгдэгч Ч.Хд энэ хуулийн шаардлагыг хангаагүй, аль мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзсэн байдал нь тодорхойгүй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч.Ныг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлтээ гаргажээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ханбүргэд овогт Ч.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Нт холбогдох гэмт хэрэг нь нотлогдсон , гэм буруутай нь тогтоогдсонтой холбогдуулан улсын яллагчаас эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ шүүгдэгч Ч.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т 18 жилийн хорих ял оногдуулахаар гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж байгаатай холбоотой эрүүгийн хариуцлагын талаар санал дүгнэлтээ гаргахгүйгээр мэтгэлцэж оролцлоо.
Шүүх улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулах тухай дүгнэлтийг хэрэгт авагдсан үйл баримт, шүүгдэгчийн удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдал, гэмт хэргийн хүндрүүлэх шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ үндэслэл болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчид тухайн зүйлд заасан 15 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сугар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлдээ уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 4513705 төгрөгийг шүүгдэгч Ч.Нт холбогдуулан гаргасныг шүүх хэрэгт цугларсан оршуулгатай холбоотой 2541574 төгрөгийн, унааны зардлын 19000 төгрөгийн, буяны ажилтай холбоотой 762700 төгрөгийн, эмчилгээтэй холбоотой 1190431 төгрөгийн бичгэн баримтуудыг үндэслэн нийт 4513705 төгрөгийн шаардлагыг хангаж шүүгдэгч Ч.Наас гаргуулж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан банзны хугархай 1 ширхэг, Ч.Нын өмсөж байсан хар хөх өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураагдсан бохирлогдсон 00-ын цаас, хөвөн даавуунд шингээсэн цус мэт зүйлс, жижиг модны хэсгүүд устгуулахаар зохих комисст шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 10 ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 232 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ч.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Нын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архины хамааралтай байдлаас хамааран бусадтай үл ойлголцох, хардалттай холбоотой гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ханбүргэд овогт Ч.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Боржгон овогт Ч.Хд холбогдох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Ныг 15/ арван таван / жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Нын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 232 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан банзны хугархай 1 ширхэг, Ч.Нын өмсөж байсан хар хөх өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураагдсан бохирлогдсон 00-ын цаас, хөвөн даавуунд шингээсэн цус мэт зүйлс, жижиг модны хэсгүүд зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Наас 4513705 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сугарт олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Л.БААТАР
Э.ЧИНГИС