| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00333/И |
| Дугаар | 00355 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00355
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 3 дугаар баг, Дэнж 1 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух П.Ууганбаяр, Л.Уранбайгаль нарт холбогдох зээл 4531462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.Ууганбаяр,хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Уранбайгаль нар нь 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны Булган салбарын харьяа Хангал тооцооны төвөөс зээлийн гэрээ байгуулан 6000000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн ба 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1691693 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1623293 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18641 төгрөг, нийт 3333627 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул банкнаас 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл 61 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 4308307 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 215610 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6445 төгрөг, нотариатын зардал 1100 төгрөг, нийт 4531462 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй П.Ууганбаяр, Л.Уранбайгаль нарт холбогдох 4531462 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч бид харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 4531462 төгрөгнөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1760000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 920000 төгрөг, 2016 оны 08 дугааар сарын 30-ны өдрийн дотор 920000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 931462 төгрөгийг тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган салбар нь П.Ууганбаяр, Л.Уранбайгаль нарт холбогдуулан 4531462 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч П.Ууганбаяр, Л.Уранбайгаль нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 4531462 төгрөгнөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1760000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 920000 төгрөг, 2016 оны 08 дугааар сарын 30-ны өдрийн дотор 920000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 931462 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д зааснаарХаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 3 дугаар баг, Дэнж 1 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух Монгол овогт Пүрэвийн Ууганбаяр, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Уранбайгаль нарт холбогдох зээл 4531462 /дөрвөн сая таван зуун гучин нэг мянга дөрвөн зуун жаран хоёр/төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1760000 /нэг сая долоон зуун жаран мянга/ төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 920000 /есөн зуун хорин мянга/ төгрөг, 2016 оны 08 дугааар сарын 30-ны өдрийн дотор 920000 /есөн зуун хорин мянга/ төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 931462 /есөн зуун гучин нэг мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87453 /наян долоон мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 43727 /дөчин гурван мянга долоон зуун хорин долоо/ төгрөг, хариуцагчаас 43727 /дөчин гурван мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН