| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2024/08174/И |
| Дугаар | 210/МА2025/00269 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00269
|
|
|
******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/05241 дугаар шийдвэртэй
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, Доржийн гудамж 14 дүгээр байранд оршин байх 860 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоотод оршин байх ******* м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцыг тус тус үнэлсэн Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 03768 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 21-ний өдрийн ******* магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн ******* тогтоолоор хариуцагч ******* ХХК-аас 2,620,080,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын орон нутгийн хөгжлийн санд олгож, 2021, 2022 оны байгаль орчныг хамгаалах орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай гэрээг ******* аймгийн ******* сумын *******тай байгуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 34,542,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 13,398,750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 06 сарын 29-ний өдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэнийг анхан шатны шүүх зөв тогтоосон. Энэ тухай талууд маргаагүй бөгөөд харин үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Талууд хөрөнгийн үнэлгээний талаарх үнийн саналаа ирүүлээгүй байх тул шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 08 сарын 30-ны өдрийн *******дугаартай тогтоолоор Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин *******г шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэнийг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Шинжээч дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийг нийт /******* м.кв талбайтай орон сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,685,511,422 төгрөг, мөн ******* тоот орон сууцыг 324,256,047 төгрөг/ 3,009,767,469 төгрөгөөр тогтоожээ. Тус тайланг төлбөр төлөгч ******* ХХК-д 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 4-151/20861 дугаартай мэдэгдлээр хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцсэн байна.
Нэхэмжлэгч уг мэдэгдлийг хүлээн авч 2024 оны 09 сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гаргажээ.
6. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо ...Маргаан бүхий Хөрөнгө эстимэйт үнэлгээ" ХХК-ийн үнэлгээчний 2024 оны 09 сарын 13-ны өдрийн үнэлгээ нь хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж холбогдох үнэлгээг хийсэн, мөн уг дүгнэлтэд Сангийн сайд, Барилга, Хот байгуулалтын сайдын 2024 оны 07 сарын 08-ны өдрийн *******, ******* дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам. Үнэлгээ хийх аргачлалыг удирлага болгон тухайн үнэлгээг хийгээгүй, тухайн актаар тодорхойлсон үе шатаар хөрөнгийн үнэлгээг хийхдээ дутуу орхигдуулсан... гэжээ.
Тайланд үнэлэгдэж буй хөрөнгүүдийг өртгийн, орлогын, зах зээлийн хандлагын аргуудыг ашиглан үнэлж, эдгээрээс зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгүүдийг худалдан борлуулах тухай захиалагчийн хүсэл зориг, хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлох зорилгод илүү нийцсэн байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* байр хаягт байх ******* м.кв талбайтай орон сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүнтэй ойролцоо байршилтай буюу тус дүүргийн ******* дугаар хороонд байх тус бүр нь ******* м.кв бүхий ашиглалтад орсон гурван ширхэг хувийн сууцтай, мөн *******дугаар байрны ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай орон сууцыг мөн ойролцоо байршил бүхий буюу тус дүүргийн 4, 7 дугаар хороонд байх тус бүр нь ******* м.кв талбайтай гурван ширхэг орон сууцтай харьцуулан үнэлжээ.
Иймээс хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан зарчим болон мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэж, 8.3.10-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал гэж заасан шаардлагыг тус тус хангасан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй хөрөнгүүдийн үнийг тогтоолгохоор шүүхийн журмаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргажээ. Шүүх уг хүсэлтийг шүүх хангаагүй нь үндэслэлтэй буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй нөхцөлд энэ талаархи нэхэмжлэлийн үндэслэл нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох үүрэгтэй. Иймд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийг буруутгахгүй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.2 дахь хэсэгт Энэ хуулийн 759.1-д заасан шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байхаар хуульчилсны дагуу Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 24 дугаар тогтоолоор Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын бүтэц, аргачлал-ыг, мөн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 42 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Шийдвэр-ийн бүтэц, хэлбэрийг тус тус баталсан. Анхан шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрээ хууль болон Монгол Улсын дээд шүүхийн тогтоолд нийцүүлэн боловсруулж гаргах учиртай ч шүүхийн шийдвэрт тодорхойлох хэсгийг шийдвэрийн бүтцэд оруулан үйлдсэн нь хууль, тогтоолд нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/05241 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЭНЭБИШ