Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00278

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/04308 дугаар шийдвэртэй

*******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох

Гэм хорын хохиролд 38,581,491 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1. ******* нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ******* даргаар ажиллаж байхдаа 2016 оны 10 сарын 24-ний өдрийн ******* тушаалаар тус яамны ******* дарга *******ыг төрийн албанаас чөлөөлсөн. *******дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 25-ны өдрийн ******* дугаар магадлалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ******* даргын 2016 оны *******дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ыг тус яамны ******* даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 сарын 24-ний өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" *******дугаар тушаалаар 4,114,445 төгрөгийг *******од ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон.

2. Мөн *******ыг ажилд нь аваагүй учир тэрээр ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шүүхэд хандаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн *******дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 сарын 05-ны өдрийн ******* дугаар магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" ******* дугаар тушаалаар 34,467,046 төгрөгийг *******од ажилгүй байсан хугацааны цалинд тус тус тооцож, нийт 38,581,491 төгрөгийг олгосон байна.

Иймд *******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд нийт 38,581,491 төгрөгийг /*******ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд/ буруутай албан тушаалтан *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

1. ******* нь шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдэл гаргаагүй талаар:

Энэ хэргийг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсэгт заасантай уялдуудан авч үзэх шаардлагатай. Гэм хор учруулсан этгээд гэм буруутай бөгөөд өөрийн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй байдлаар гэм хор учруулсан байхыг шаардах бөгөөд *******ын хувьд энэ нөхцөл байдал няцаагдаж байна.

УИХ-ын 2016 оны 07 сарын 21-ний өдрийн "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" 12 дугаар тогтоолоор Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яамыг нэгтгэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болгон шинээр байгуулсан. Шинэ яам байгуулснаар тухайн үеийн Уул уурхайн яамны ******* (*******)-ын 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 104 дүгээр тушаалаар тус яам (хуучнаар)-ны албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн ба энэ тушаал гарснаар *******ын эрх зөрчигдсөн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд дахин ямар нэгэн ажил, албан тушаалд томилогдоогүй, цалин хөлс аваагүй нь тогтоогдож байгаа. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар *******даргын үүрэг гүйцэтгэгчээр 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн *******г томилж, мөн өдрөөс эхлэн цалин, нэмэгдлийг тооцож олгохоор шийдвэрлэсэн.

2. *******ын хувьд шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл гаргаагүйг шүүх тогтоосон. *******ийн нэхэмжлэл, шүүхийн шийдвэрт дурдагдсанаар хариуцагч *******д хамааралтай 1 шийдвэр (2016 оны Б/75)-ийг л шүүх хууль бус болохыг тогтоосон, улмаар энэ маргааны хувьд зөвхөн хариуцагч *******ын гэм буруутай үйлдлээр гэм хор учруулсан мэтээр дурдсан нь огт үндэслэлгүй байна. Учир нь уг захиргааны хэргийн шүүхэд *******ын гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдэд дурдсанаар маргаан бүхий захиргааны актыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаал гэж нэхэмжлэгч ч үзсэн, шүүхээс ч уг тушаал *******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус акт байсан болохыг тогтоосон нь хариуцагч *******ын санаатай эсхүл болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулаагүйг нотолж байна. Харин *******ын эрх, ашиг сонирхлыг зөрчиж гэм хор учруулсан этгээд нь ******* бус Уул уурхайн яамны *******дарга *******, мөн яамны сайд ******* нар юм. Иймд шүүхээс гэм хор учруулсан этгээд хэн болохыг зөв тодорхойлох нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байхад ач холбогдолтой, ******* нь *******од гэм хор учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 38,581,491 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба *******ын хууль бус шийдвэрийн улмаас 38,581,491 төгрөгийн хохирол учраагүй, хохирол учирсаныг шүүхээс тогтоогоогүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн *******дугаарт шийдвэрээр *******ын ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 38,651,984 төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь *******ын гэм буруутай холбоотойгоор түүнээс гаргуулах утга байхгүй болно.

4. Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар ******* шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан. Харин энэ тухай зохицуулалт нь 2016 онд хариуцагчийг шийдвэр гаргаснаас хойш 1 жилийн дараа батлагдаж, 3 жилийн дараа буюу 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж зааснаар *******д гэм хорын хариуцлага шууд хүлээлгэх үндэслэл болохгүй. Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан. Гэтэл *******ын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт нь хариуцагч *******ын гаргасан 2016 оны ******* дүгээр тушаал бус Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаал болохыг өмнө тодорхой дурдсан. Түүнчлэн *******ыг Уул уурхайн яамны ******* дарга *******ийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 104 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн болох нь баримтаар нотлогдож байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 36,153,142 төгрөгийг гаргуулж ******* ТБАГУТҮГ-ын Төрийн сангийн дансанд олгож, нэхэмжлэлээс 2,428,349 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 338,715 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тухай үндэслэлээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгахтай холбоотой зохицуулалтын хүрээнд тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүхийн шийдвэрт ******* нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ******* даргаар ажиллаж байхдаа 2016.10.24-ний өдрийн ******* дугаар тушаалаар *******ыг 2016 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлснийг *******эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, *******ыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4,044,245 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг дурдсан. *******ыг албан үүргээ хэвийн гүйцэтгэж байхад нь хариуцагч ******* албан тушаалаас нь чөлөөлсөн мэтээр дурдсан нь шүүх маргааны үйл баримт буюу хариуцагчийн буруутай эсэхийг тогтоох нөхцлийг буруу үнэлэх гол нөхцөл болсон.

Иргэн *******ын эрх, ашиг сонирхлыг зөрчиж, шууд санаатай гэм хор учруулсан этгээд нь хариуцагч бус, харин Уул уурхайн яамны ******* дарга ******* (түүний 2016 оны 07 сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаал) болон Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд *******(түүний 2016 оны 08 сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаал) нар юм. Учир нь *******ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ******* даргын албан тушаалаас чөлөөлсөн нь *******ыг ажилд томилогдохоос 2 сарын өмнө бий болсон бөгөөд *******ыг тухайн үеийн Уул уурхайн яамны *******дарга *******ийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн нь нотлогдсон. Ийнхүү чөлөөлснөөс хойш (2016.08.01-ний өдрөөс хойш) *******Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд албан тушаалд томилогдоогүй, цалин хөлс аваагүйг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* дугаар шийдвэрт "Нэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаал нь .Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн". Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн", Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, гэсэн заалтыг тус тус зөрчсөн дараах эрх зүйн үр дагаврыг үүсгэж, нэхэмжлэгч (*******)-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна" гэж тодорхойлсон.

Түүнчлэн *******2016 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнтэй холбоотой гомдлоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2 ч удаа гаргаж, нааштай шийдвэрлээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 сарын 10-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байсан. Иймд хариуцагч *******ын "шууд санаатай, эсхүл "илтэд болгоомжгүй үйлдэл" гаргасан гэм буруутай эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөл хангагдаагүй гэж үзэж байна.

2. Шүүхийн шийдвэрт *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тул ******* нь төрийн удирдах албан хаагч бүрийн мэдвэл зохих хуулийн эн тэргүүний шаардлагыг хангаж ажиллаагүй үйлдэлдээ санаатай гэм буруугийн хэлбэр тогтоогдсон гэж үзэх үндэслэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.23-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.05.25-ны өдрийн ******* дугаар магадлалаар тогтоогдож байна" гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Үүнд:

2.1. Иргэн *******ын захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь "Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн *******дугаар тушаалын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд*******г томилсон нь хууль бус байсан болохыг тогтоолгох, ******* даргын 2016 оны 10 сарын 24-ний өдрийн *******дүгээр тушаалыг хүчингүй болгох" шаардлага гаргасан бөгөөд акт "хууль бус болохыг тогтоох" болон "хүчингүй болгох нь эрх зүйн огт өөр өөр үндэслэлтэй, өөр өөр эрх зүйн үр дагавар үүсгэдэг билээ. Энэ нь хариуцагчийн гаргасан захиргааны акт (*******)-тай холбоотой эрх зүйн үр дагавар нь "шууд санаатай", эсхүл "илтэд болгоомжгүй үйлдлээр иргэн *******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэм буруутай гэж дүгнэх үндэслэлийг үгүйсгэх нэг нөхцөл болно.

2.2. Түүнчлэн шийдвэрт санаатай гэм буруугийн хэлбэр тогтоогдсон гэж үзэх үндэслэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.23-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.05.25-ны өдрийн ******* дугаар магадлалаар тогтоогдож байна" гэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч *******ын "шууд санаатай" гэм буруутай болохыг дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалд огт дурдаагүй бөгөөд маргаан бүхий акт гэдэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалыг авч үзэж, улмаар уг актыг хууль бус байсан болохыг тогтоосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэрт маргаан бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаал нь тус тус үндэслэн ******* даргын үүрэг гүйцэтгэгчээр *******г томилсон байна. Уг тушаал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 4.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заалтыг тус тус зөрчсөн нь дараах эрх зүйн үр дагаврыг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна" гэсэн байна.

Мөн шийдвэрт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 11 сарын 30-ны өдрийн ******* дүгээр тушаалаар уг актыг хүчингүй болгосон байх боловч нэхэмжлэлийн шаардлагын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ" гэсэн болон *******ын ажилгүй байсан хугацааг маргаан бүхий акт гарсан 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ******* даргад даалгах нь зүйтэй байна" гэсэн байна.

Дээрхээс үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан шиг хариуцагч *******ыг "өөрийн шууд санаатай" буюу "санаатай гэм буруугийн хэлбэр тогтоогдсон гэх үндэслэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.23-ны өдрийн ******* дугаар шийдвэр. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.05.25-ны өдрийн ******* дугаар магадлалаар тогтоогдсон" гэх үндэслэлгүй юм.

3. Нэхэмжлэгч нь *******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд 38,581,491 төгрөгийг түүнээс гаргуулахаар шаардсан ч *******ын хууль бус шийдвэрийн улмаас 38,581,491 төгрөгийн хохирол учирсныг аль ч байгууллага, шүүхээс огт тогтоогоогүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн ******* дугаарт шийдвэрээр 38,651,984 төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргуулахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг "******* гэм буруутай учир *******аас гаргуулахаар заагаагүй юм. Тус шүүхээс уг маргааныг хянан хэлэлцэхдээ дээр дурдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт дурдсан үйл баримтуудыг үндэслэл болгосныг зайлшгүй авч үзэх ёстой. Захиргааны хэргийн шүүхээс захиргааны байгууллага, албан тушаалтны маш олон шийдвэрүүдийг үндэслэлгүй гэж үзэж, хүчингүй болгох тохиолдол байдаг.

Гэхдээ тухайн тохиолдол бүрт гэм буруугийн шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй гэсэн хуулийн зохицуулалттай. ******* шүүхийн шийдвэрийг үндэслэн төрд учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан тул энэ асуудал нь хариуцагч талын гаргаж буй тайлбараас өөр юм. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оноос эхэлж хэрэгжиж эхэлсэн тул энэ асуудал нь тухайн үеийн асуудал хамааралгүй гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан тул ******* нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд 38,581,491 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 сарын 21-ний өдрийн "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" ******* дугаар тогтоолын дагуу Уул уурхайн болон Аж үйлдвэрийн яамдыг нэгтгэн зохион байгуулж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг шинээр байгуулсантай холбоотойгоор Уул уурхайн яамны *******даргын 2016 оны 07 сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалаар тус яамны ажилтнуудыг ажлаас чөлөөлж, тушаалын хавсралтад нэр заасан ажилтнуудыг шинээр байгуулагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлжээ. Тус жагсаалтад Уул уурхайн яамны ******* газрын даргаар ажиллаж байсан *******ын нэр багтсан байна.

Шинээр байгуулагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар тус яамны ******* дарга томилогдох хүртэл хугацаанд яамны ******* газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр *******г томилжээ. Хариуцагч ******* 2016 оны 09 сарын 21-ний өдөр тус яамны ******* даргаар томилогдсон бөгөөд тэрээр Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д зааснаар 2016 оны 10 сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалаар ажилтан *******ыг Уул уурхайн яам татан буугдсан үндэслэлээр мөн яамны ******* даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

*******дээрх тушаалуудыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр дээрх тушаалууд хууль бус болохыг тогтоон улмаар хүчингүй болгож, *******ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ******* даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,044,245 төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Түүнээс гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж *******ыг ажилд томилоогүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр *******ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 34,138,404 төгрөгийг тус яамнаас гаргуулж шийдвэрлэсэн, энэ хугацаанд хариуцагч ******* нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ******* даргаар ажиллаж байсан үйл баримтууд тогтоогдсон байна.

 

5. Хариуцагч ******* нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ******* даргаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн шийдвэр гаргасны улмаас бусдад 38,581,491 төгрөгийн хохирол учруулсныг төр хариуцан арилгасан тул уг хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчид шаардлага гаргах эрх үүсээгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болон хариуцагч хуульд заасан гэм буруугүй гэж маргасан, мөн энэ агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

Хариуцагчийн 2016 оны ******* дугаартай тушаал гаргасан цаг хугацаанд Төрийн албаны тухай /2002 оны/ хууль үйлчилж байсан ба тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар ******* нь албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдсон байсан, мөн 2017 онд батлагдаж 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зуйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан. Энэ зохицуулалтад 2022 оны 12 сарын 07-ны өдөр өөрчлөлт оруулж Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Энэ тохиолдолд ******* нь хариуцагчид холбогдуулан төрд учруулсан хохирлыг шаардах эрхтэй байх тул шүүх хуулийг буцаан хэрэглэхгүй бөгөөд ******* нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Гэм хор учруулсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Хариуцагчийн гаргасан шийдвэрийн үр дагаврыг арилгаж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 сарын 24-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай ******* дугаар тушаалын дагуу 2020 оны 04 сарын 13-ны өдөр 4,114,445 төгрөгийг, мөн 2021 оны 04 сарын 08-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай ******* дугаар тушаалын дагуу 2021 оны 05 сарын 13-ны өдөр 34,467,046 төгрөгийг тус тус *******од олгожээ. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох ба нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацааг дээрх мөнгө төлсөн өдрөөс эхлэн тоолбол нэхэмжлэгч 2024 оны 01 сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2024 оны 01 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс үзвэл нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг шүүх зөв дүгнэсэн байна.

 

6. *******ыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасны дагуу засгийн газрын шийдвэрээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсноор түүнд Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан чиг үүргийн хүрээнд тухайн яамны ажилтнуудыг ажил, албан тушаалд томилох, чөлөөлөх бүрэн эрх олгогджээ. Хариуцагч өөрт олгогдсон албан тушаалын бүрэн эрхийн хүрээнд 2016 оны 10 сарын 24-ний өдрийн *******дугаартай тушаалыг гаргасан.

Ажилтан *******ыг Уул уурхайн яам татан буугдсан гэсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үр дагаврыг бий болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй болсныг шүүх тогтоож, *******ыг дурдсан албан тушаалд эгүүлэн тогтоосон нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. Хариуцагч уг шийдвэрийг гаргасан болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас төрд (4,114,445+34,467,046) 38,581,491 төгрөгийн хохирлыг шууд санаатай хэлбэрээр учруулсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Тэрээр Монгол Улсын яамны ******* даргын хувиар ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа хуулийн нэн тэргүүний шаардлага, түүний бодит үндэслэлийг хангаж, баримтлалгүйгээр хуульд үл нийцэх шийдвэрийг гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* дугаар шийдвэрт ...дээрх хуулийн заалт нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, орон тоо хасагдсан тохиолдолд хэрэглэгдэхээр байх бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдаагүй ... байх тул маргаан бүхий тушаал хууль зүйн үндэслэлгүй болжээ гэж дүгнэсэн болон Уул уурхайн яамны ******* даргын 2016 оны 07 сарын 25-ны өдрийн ******* дүгээр тушаалаар тус яамны ажилтнуудыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн, мөн яамны сайдын 2016 оны *******дугаар тушаалаар *******ын ажлын байранд өөр хүнийг ******* дарга томилогдох хүртэл түр томилсон нөхцөл байдлыг үл хэрэгссэн. Мөн хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүй эс үйлдэхүй гаргасны улмаас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 34,138,404 төгрөгийн хохирлыг төрөөс ажилтанд нөхөн төлсөн байна.

Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг зөв дүгнэж, хариуцагч *******ын үйлдэл, эс үйлдэхүйд шууд санаатай хэлбэрийн гэм буруу тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн гаргасан шийдвэрийн улмаас ажилтны эрх зөрчигдөөгүй буюу гэм буруугүй гэсэн, харин Уул уурхайн яамны ******* даргын 2016 оны 104, мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны ******* дугаар тушаалууд нь ажилтан *******ын эрхийг зөрчсөн учир хариуцагч нэхэмжлэлийг хариуцах этгээд биш гэсэн хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсны үр дагаврыг ажил олгогч хариуцах боловч мөн зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар тухайн этгээдийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учирсан нь тогтоогдсон бол учруулсан гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлоо тухайн этгээдээс буцаан шаардах эрхтэй байна.

Хариуцагч *******ын гэм буруу тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан гэм буруутай албан тушаалтан гэж үзнэ. Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас ажилтанд учирсан хохирлыг төр хариуцан арилгасныг үндэслэн уг хохирлыг шаардах эрх бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн гэм буруугийн хэр хэмжээг зөв тодорхойлж, хариуцагч *******ын төрд учруулсан хохирлын хэмжээг 36,153,142 төгрөг гэж тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

8. Нэхэмжлэгч ******* төрд учруулсан хохирлыг хариуцагчаас гаргуулж *******ийн нэр дээрх төрийн сангийн ******* тоот дансанд оруулах гэж тодорхойлжээ. Хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй, харин нэхэмжлэгч нь төрийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдсон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан этгээд байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Иймд хариуцагчаас гаргуулах 36,153,142 төгрөгийг төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчид бус улсын төсвийн орлогод оруулах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасантай нийцэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 38,581,491 төгрөгийг ******* ТБАГУТҮГ-ын төрийн сангийн дансанд олгохоор шийдвэрлэснийг улсын төсвийн орлогод оруулахаар өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/04308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...******* ТБАГУТҮГ-ын Төрийн сангийн дансанд... гэснийг улсын төсвийн орлогод гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,715 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ