Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00357

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэндаргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар ,

Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй,Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 10-11 тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэбилэгийн Бадрал /РД:ГЮ81100432/,

Нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, 50 настай, эрэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн музейд жижүүр ажилтай, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 6А-6-1 тоотод оршин суух Өрлүүдовогт Тувааны Бадам /РД:ГЮ66052511/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1972 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төрч мэргэжилтэй, Булган аймгийн Бугат сумын 2 дугаар баг, Зүүн түрүүний эх, гэх газар оршин суух, Баатарван овогт Сэндомын Эрдэнэбаяр /РД:ГЭ72030912/-т холбогдох гэм хорын хохирол 13884462 төгрөгийг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00258/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Бадрал, Т.Бадам, итгэмжлэгдсэн төлөөлөгч 1964 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Цаг уурын газарт хүний нөөц хариуцсан мэргэжилтэн ажилтай, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Хужирт 2б 6-18 тоотод оршин суух, Иөнбөөшүү овогт Тувааны Түмэнжаргал /РД:ГЭ64031501/, нэхэмжлэгч нарынөмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч С.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн, иргэдийн төлөөлөгчХ.Уранчимэг, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Бадам, Э.Бадрал нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Бадам, Э.Бадрал,Б.Долгоржав бид нар 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр авто осолд орж, Т.Бадам хүнд, Э.Бадрал,Т.Долгоржав нар хүндэвтэр зэргийн гэмтэл авч одоо хүртэл эмчилгээ хийлгэж байна. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны02 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай магадлалаар С.Эрдэнэбаяраас Э.Бадралд 705920 төгрөг,Т.Бадамд 385375 төгрөг, Б.Долгоржавт 1928435 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Т.Бадамын 5270437852 тоот дансанд 2313810 төгрөг, Э.Бадралын 5270230450 тоот дансанд 705920 төгрөгийг тус тус шилжүүлж хохирлыг өгсөн. Шүүх бусад хохирлыг иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжил гэсний дагуу С.Эрдэнэбаяраас бид эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээ оношлогоо хийлгэсэн төлбөр болон замын зардал холбогдох бусад зардлыг нэхэмжилж байх тул Т.Бадамд 2754397 төгрөг, Э.Бадралд 6576203 төгрөг, Б.Долгоржавд 4503862 төгрөгийг С.Эрдэнэбаяраас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Бадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгаас Эрдэнэт хот орж явах замдаа зам тээврийн осолд орж хүнд гэмтэл авч хагалгаанд орсон. Ослын улмаас зүүн талын бүх хавирга хугарч уушиг руу хатгасан зэргээс надад 2754397 төгрөгийн хохирол учирсан. Би үүнийгээ нэхэмжилж байгаа. Одоо миний биед авто ослоос болж янз бүрийн өөрчлөлт орж байгаа. Энэ хүн бидэнд итгэхгүй байгаа. Би одоо эмчилгээнд явахдаа С.Эрдэнэбаярыг өөрийг нь дагуулж явах саналтай байна. Энэ нь миний эмнэлэгт хэвтсэн хийгдсэн эмчилгээний зардлыг өөрөө хараад төлөөд яваг. Энэ жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бол бид ингэж хохирч ийм зардал гарч ажил болж шүүхээр мөнгө төгрөг нэхэмжлэхгүй байсан байх гэв.

Нэхэмжлэгч Э.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгаас Эрдэнэт хот орж явах замдаа зам тээврийн осолд орж хүндэвтэр гэмтэл авч эмчилгээ хийлгэж сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд орсон. Булган аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 тоот шийтгэх тогтоолоор С.Эрдэнэбаярыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутайг тогтоож 406420 гаргуулсаныг Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 23 тоот магадлалаар 705920 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулсан. Нийт 6626203 төгрөг нэхэмжилж байгаагаас хувцасны мөнгө 620000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж 6006203 төгрөгийг С.Эрдэнэбаяраас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Миний авсан гэмтэл эмнэлгийн хэллэгээр 2 сар болоод эдгэдэг гэсэн. Гэтэл миний гэмтэл эдгээгүй цаашид хагалгаанд орох шаардлагатай уламжлалт эмчилгээ хийлгээд засрахгүй байна. Цаашид нурууны дискний хагалгаанд орно. Эмнэлгийн аргаар эдгэрэхгүй гэсэн. Биеийн байдал дээрдэхгүй байна. Хохирлоо нөхөн төлүүлэхийн тулд аргагүйн эрхэнд шүүх хуралдаанд ирж байна. Эмнэлгийн нөхөн төлбөр гэж яригдаад байна. С.Эрдэнэбаярын өмгөөлөгч эмнэлгээс нөхөн төлбөр гаргуулах ёстой гэж байсан. Хуульд тийм заалт байдаггүй юм билээ. Авто осолд орсон ч гэнэтийн ослын даатгалд хамрагддаггүй юм билээ. С.Эрдэнэбаяр эмчилгээний зардал их гарсан байна гэж ярьж явсан байна лээ. Тийм учраас би эмчилгээнд явах зардлаа С.Эрдэнэбаяраас гаргуулна. Бид хүний асаргаанд байгаа эмчилээнд явах эмчилгээ хийлгэхдээ хажуудаа заавал асрах хүнтэй явах шаардлага гардаг. Өөрөө өвдөхгүй болохоор мэдэхгүй байна. Би арай гэж гэрээс гарч байна. Энэ хүн нэг ч удаа ирж уучлалт гуйгаагүй. Өмгөөлөгч нь уучлалт гуйх албагүй гэж байсан. 2015 оны 3 дугаар сарын 30-нд Сонор хайрхан буудалд байрлаж байсан. Намайг эмнэлэгт ухаан ороход нэг сахиур байсан, нэг сахиур буудалд байрлаж буудлаас шөл цай зөөж байсан. Мөн Тэргэл зочид буудалд байрлахад 250000 төгрөгний төлбөр гарсан. Жумбажамцаар асаруулж байсны хөлсөнд 1200000 төгрөг өгсөн. Одоо ч намайг асарсаар байна. Нааш цааш эмнэлэг эмчилгээнд өөрсдөө явж чадахгүй хүмүүс машинаар байнга үйлчлүүлж жолооч Батцэнгэлд шатахууны зардалд 670153 төгрөг төлсөн. Тухайн үед намайг Жумбажамц харж асардаг байхад ээж маань эмч нар авчирч эм тариа хийлгэдэг байсан. Бусад эм тарианы зардалд 620000 төгрөг Т.Дуламсүрэн, Э.Бадамдулам нараас цалингийн зээл 2041231 төгрөг авахуулсан зээлийн хүү тооцож төлүүлнэ. С.Эрдэнэбаяраас болж бид аваарт орсон. Бид аваар осолд ороогүй бол зээл авах, өмгөөлөгөгч авах шаардлагагүй гарахгүй байх байсан. Иймд нийт 6626203 төгрөг нэхэмжилснээс 620000 төгрөг хувцасны мөнгө хасаад 6006203 төгрөгийг хариуцагч С.Эрдэнэбаяраас гаргуулж өгнө үү гэв.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Б.Долгоржав 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгаас Эрдэнэт хот орж явах замдаа зам тээврийн осолд орж хүндэвтэр гэмтэл авсан. Би С.Эрдэнбаяртай 1-2 удаа уулзаж ярилцсан. С.Эрдэнэбаяр би төлнө гэсэн боловч манай өмгөөлөгч байж бай гэсэн гэж хэлсэн. Миний охин сургуульдаа сурлага сайтай 2 дугаар 10 жилд толгой цохидог сайн сурагч байсан. Ослын улмаас одоо болтол эмчилгээ хийлгэж л байна. Хоол унд идэж ууж чаддаггүй, бантан уудаг, идэж уух нь хязгаарлагдмал буруу хараад уйлаад сууж байна. Миний охиныг суурь өвчтэй өвчнөө давхар эмчлүүлж байна гэж ярьж байна. Аваарт ороод 1 хоног Булганы эмнэлэгт хэвтээд явахад 310000 төгрөг болж байсан. С.Эрдэнэбаярын авгай цуг хэвтэж байснаа айгаад байна гээд өөр тасагт орсон эд нар өөрсдөө бас зовж байж хүнийг ойлгох хэрэгтэй биз дээ? Үүнээс хойш 1 жил 5 сар болж байна. Хотод очоод гэмтлийн эмнэлэгт хэвтээд гарахад 320000 төгрөг болж байсан. С.Эрдэнэбаяр уулзъя гэхээр уулздаггүй, хохирол төлье гэсэн сэтгэл байхгүй байгаа. С.Эрдэнэбаяр буруутай үйлдэл гаргаагүй бол осол аваар гарч ийм байдалд гарахгүй байсан. Би одоо С.Эрдэнэбаяраас нэхэмжилсэн 4503862 төгрөгөөс хичээлийн хоцрогдол 576000 төгрөг, нэхэмжлэл гаргаснаас хойш авсан 200000 төгрөг, нийт 776000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 3727862 төгрөгийг хариуцагч С.Эрдэнэбаяраас гаргуулна гэв.

Хариуцагч С.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би гарсан хохирол төлбөрийг төлж байсан. Хохирол төлбөрийн баримтыг араас нь явж шалгаагүй учраас ийм хэмжээний зардал гарсан эсэхэд эргэлзэж байна. Миний хувьд нэхэмжлэгч нарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон эм тарианы зардал, өмгөөлөгчийн хөлс, нийтийн тээврээр үйлчлүүлсэн зардал зэргийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин цалингийн зээлийн хүү, жолооч нарт төлсөн гэх төлбөрийг төлөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Бадрал, Т.Бадам нар нь С.Эрдэнэбаяраас зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 13884462 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Т.Бадам нь өөрийн төрсөн охин Б.Долгоржавын хохирлыг өөрт учирсан хохирлын хамт нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Долгоржавын хохирлыг нэхэмжлэх эрхийг Т.Түмэнжаргалд олгосон байна. /хх-151/

Хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Э.Бадрал 620000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэнжаргал хичээлийн хоцрогдол арилгахад гарсан зардал 576000 төгрөг, хариуцагчийн төлсөн 200000 төгрөг, нийт 756000 төгрөгийг гаргуулах шаардлагаас тус тус татгалзаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Бадрал нэхэмжлэлийн шаардлагаа 6006203 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэнжаргал 3727862 төгрөг болгон багасгажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу баримтаар тогтоогдсон эмчилгээ, эм тарианы төлбөр, нийтийн тээврээр үйлчлүүлсэн төлбөр, өмгөөлөгчийн хөлс, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоход зарцуулсан шатахууны зардал, Бөмбөгөр худалдааны төвөөс эд зүйл худалдан авсан төлбөр зэргийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин эмчилгээнд зориулж авсан цалингийн зээлийн хүү, зочид буудлын төлбөр, жолооч нарт төлсөн төлбөр нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Хариуцагч С.Эрдэнэбаяр нь 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Булган аймгаас Орхон аймгийн чиглэлийн асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 99-86 ОРО улсын дугаартай Пажеро маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч зорчигч тээвэрлэхгүй байх, 7.12-д заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчснөөс Д.Энхтүвшингийн 28-22 БУЛ улсын дугаартай Соната 5 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгслүүдэд зорчиж явсан Б.Долгоржав, Э.Бадрал нарын биед хүндэвтэр, Т.Бадамын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дугаар сарын 4-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоол /хх 90-101/ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

С.Эрдэнэбаярт холбогдох 20150600007 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дугаар сарын 4-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай магадлалаар С.Эрдэнэбаяр нь хохирогч Т.Бадамд 385375 төгрөг, Э.Бадралд 705920 төгрөг, Б.Долгоржавт /хууль ёсны төлөөлөгч Т.Бадамд/ 1928435 төгрөгийг гаргуулж, хохирогч нар нь бусад гэм хорын хохирол, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч С.Эрдэнэбаярын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч хохирогч нарын бие махбодид хүндэвтэр болон хүндгэмтэл учирсан, үүнийг эмчлүүлэх, сувилуулахтай холбоотой зардал гарсан нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой байна. Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.

Нэхэмжлэгч нар нь эмчилгээ сувилгаа хийлгэсний зардал, эд хөрөнгөд учирсан хохиролнэхэмжилсэн байх бөгөөд уг хохирлыг арилгахдаа гэм хор учруулагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирлыг мөнгөөр нөхөн төлөх замаар арилгах үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Т.Бадамын нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь өөрийн эмчилгээ сувилгаа болон эмчилгээнд зориулж авсан цалингийн зээлийн хүү, бусад зардалд 2754397 төгрөг, насанд хүрээгүй охин Б.Долгоржавын эмчилгээ сувилгаа болон бусад зардалд 4503862 төгрөг, нийт 7258259 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Дээрх шаардлагаас: Нотлох баримтаар тогтоогдсон Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 359580 төгрөг /хх-14/, өмгөөлөгчийн хөлс 400000 төгрөг, нийт 759580 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгчийн эмчилгээнд зориулж авсан цалингийн зээлийн зориулалт тодорхой бус, жолооч Ж.Нэргүй, Л.Баатарсайхан нараар үйлчлүүлсэн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Б.Долгоржавын нэхэмжлэлийн шаардлагаас: Нотлох баримтын шаардлага хангасан

Эмчилгээ, эм тарианы зардал: MRI 1.5 tesia-д орсон нойрсуулагчийн төлбөр 50000 төгрөг, Монос энхжин эмийн сангаас эм тариа авсан зардал 4600 төгрөг, өвчин намдаах эмний төлбөр 1000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Долоон отог эмийн сангаас эм тариа авсан зардал 98000 төгрөг, Монос-Эрдэнэт эмийн сангаас эм тариа авсан зардал 20000 төгрөг, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 312420 төгрөг /хх-59/, Агар шим эмийн сангаас эм тариа авсан төлбөр 314200 төгрөг, шүдний аппарат чангалуулахад төлбөн төлбөр 90000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Люкс мед эмнэлгийн MRI шинжилгээний зардал 160000 төгрөг /хх-69/,

Зочид буудлын зардал: 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сраын 28-ны өдрүүдэд Мандухай зочид буудалд байрласны төлбөр 160000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард давтан эмчилгээнд явахдаа Мандухай зочид буудалд байрласны төлбөр 50000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зочид буудал байрлассан төлбөр 18000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нэгдэлчин зочид буудалд байрласан төлбөр 23500 төгрөг/хх-69/, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Нэгдэлчин зочид буудалд байрласан төлбөр 33700 төгрөг /хх-69/,

Нийтийн тээврээр үйлчлүүлсэн зардал: 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр БУ-ЭТ зорчсон зардал 10000 төгрөг /хх-65/, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ЭТ-БУ зорчсон зардал 54800 төгрөг /хх-65/, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр УБ-ЭТ зорчсон зардал 36000 төгрөг /хх-66/, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЭТ-БУ зорчсон зардал 10000 төгрөг/хх-66/, 2016 оны 02 дугаар сарын 29-ний УБ-БУ зорчсон зардал 16500 төгрөг /хх-66/, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр БУ-ЭТ зорчсон зардал 10000 төгрөг /хх-67/, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ЭТ-УБ зорчсон зардал 36000 төгрөг /хх-68/, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр УБ-ЭТ зорчсон зардал 36000 төгрөг, /хх-68/, ЭТ-БУ зорчсон зардал 10000 төгрөг, нотариатын төлбөр 15600 төгрөг/ХХ-69, 72/,

Бусад зардал: Бөмбөгөр худалдааны төвөөс орны цагаан хэрэглэл авсан зардал 98100 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өмгөөлөгчийн замын зардал 5000 төгрөг, өмгөөлөгчийн замын зардалд төлсөн зардал 25000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөрдавж заалдах шатны шүүх хуралдаанд очсон замын зардал 23850 төгрөг, нийт 2122270 төгрөгийг хангах үндэслэлтэйгээс нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан 200000 төгрөгийг хасч 1922270 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгчийн эмчилгээнд зориулж У.Пунсалдулам, Т.Түмэнжаргал нарын Хаан банкны Булган салбараас 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр авсан гэх цалингийн зээлийн зориулалт тодорхой бус, жолооч Т.Жаргалсайхан, Х.Бумцэнд, Д.Батсүрэн, С.Төмөрсанаа нараар үйлчлүүлсэн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, шатахуун худалдан авсан гэх боловч хэний эзэмшлийн, ямар улсын дугаартай авто машинд шатахуун олгосон эсэх нь тодорхойгүй, Улаанбаатар хот дотор таксигаар үйлчлүүлсэн нь баримтаар тогтоогдоогүй, гар утас худалдан авсан нь энэ хэрэгт хамааралтай гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас жолооч Т.Жаргалсайхан, Х.Бумцэнд, Д.Батсүрэн, С.Төмөрсанаа нараар үйлчлүүлсэн хөлс 1150000 төгрөг, цалингийн зээлийн хүү 377092 төгрөг, гар утас худалдсан авсан гэх 190000 төгрөг, өмгөөлөгчийн замын зардлын дагалдах хуудас 20000 төгрөг, УБ хот дотор таксигаар үйлчлүүлсэн хөлс 48500 төгрөг, шатахууны зардал 20000 төгрөг нийт 1805592 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хоёр: Э.Бадралын нэхэмжлэлийн шаардлагаас: Нотлох баримтын шаардлага хангасан

Эмчилгээ, эм тарианы зардал: Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 352770 төгрөг /хх-46/, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ГБ чимэг эмийн сангаас авсан эмний төлбөр 32050 төгрөг /хх-46/, лабораториор үйлчлүүлсэн төлбөр 50000 төгрөг, Нарантуул эмийн сангаас авсан эмний төлбөр 11000 төгрөг /хх-47/, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр СХМ эмийн сангаас эмний төлбөр 45000 төгрөг /хх-47/ 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Энэрэх заяа эмийн сангаас авсан эмний төлбөр 3200 төгрөг /хх-48/, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сөд эмийн сангаас авсан эмний төлбөр 2800 төгрөг /хх-48/ төгрөг,

Зочид буудлын зардал: 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 08-ны өдрүүдэд Сонор хайрхан зочид буудалд байрласан төлбөр 315000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Тэргэл зочид буудалд байрласан төлбөр 225000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрүүдэд Нэгдэлчин зочид буудалд байрласан төлбөр 99000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Нэгдэлчин зочид буудалд байрласан төлбөр 66000 төгрөг,

Бусад зардал: өмгөөлөгчийн хөлс 400000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн сахиурын төлбөр 10000 төгрөг/хх-49/ нийт 1611820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгчийн эмчилгээнд зориулж Т.Дуламсүрэнгийн Хаан банкны Булган салбараас 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авсан гэх цалингийн зээлийн зориулалт тодорхой бус, жолооч Т.Жумбажамц, н.Батцэнгэл нараар үйлчлүүлсэн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, шатахуун худалдан авсан гэх боловч хэний эзэмшлийн авто машинд шатахуун олгосон эсэх нь тодорхойгүй буюу анхан шатны баримтгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээлийн хүү 2041233 төгрөг, жолооч Т.Жумбажамц, н.Батцэнгэл нараар үйлчлүүсэн хөлс 1680000 төгрөг, шатахууны зардал 673150 төгрөг, нийт 4394383 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч С.Эрдэнэбаяраас 4293670 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бадам /насанд хүрээгүй охин Б.Долгоржавын хохирлыг хамтатган/-д 2681850 төгрөг, нэхэмжлэгч Э.Бадралд 1611820 төгрөгийг тус тус олгож, Т.Бадам /насанд хүрээгүй охин Б.Долгоржавын хохирлыг хамтатган/-ын нэхэмжлэлийн шаардлагаас 3800409 төгрөг, Э.Бадралын нэхэмжлэлийн шаардлагаас 4394383 төгрөг, нийт 8194792 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч С.Эрдэнэбаяраас 4293670 /дөрвөн сая хоёр зуун ерөн гурван мянга зургаан зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бадамд 2681850 /хоёр сая зургаан зуун наян нэгэн мянга найман зуун тавь/ төгрөг, нэхэмжлэгч Э.Бадралд 1611820 /нэг сая зургаан зуун арван нэгэн мянга найман зуун хорь/ төгрөгийг тус тус олгож, Т.Бадамын нэхэмжлэлийн шаардлагаас 3800409 /гурван сая найман зуун мянга дөрвөн зуун ес/ төгрөг, Т.Бадралын нэхэмжлэлийн шаардлагаас 4394383 /дөрвөн сая гурван зуун ерөн дөрвөн мянга гурван зуун наян гурав/ төгрөг, нийт 8194792 /найман сая нэг зуун ерөн дөрвөн мянга долоон зуун ерөн хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчТ.Бадам, Э.Бадрал нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Эрдэнэбаяраас 83649 /наян гурван мянга зургаан зуун дөчин ес/төгрөг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

О.ОДОНЧИМЭГ