Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00358

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хаанбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн Хүрэмтийн 1 дүгээр хорооны 07 дугаар гудамжны 03 тоотод оршин суух Гөрөөчин овогт Доржготовын Ганхуяг /РД:ГЗ65051810/, тус хаягт оршин суух Цагаан адуут овогт Самбуугийн Гантуяа /РД:ГЗ67012308/, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Ачуутын булаг 3 дугаар гудамжны 02 тоотод оршин суух Олхнууд овогт Чойсүрэнгийн Гантулга /РД:ГЮ72041502/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 4541779 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00396/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганхуяг, С.Гантуяа, Ч.Гантулга нар нь Хаан банкны Булган салбараас 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 7730247.00 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээл нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 327 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Д.Ганхуяг, С.Гантуяа, Ч.Гантулга нараасүндсэн зээл 3839576.87 төгрөг, зээлийн хүү 660401.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36801.58 төгрөг, нотариатын төлбөр 5000 төгрөг нийт 4541779.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хаан банкны нэхэмжлэлтэй Д.Ганхуяг, С.Гантуяа, Ч.Гантулга нарт холбогдох иргэний хэрэгт Ч.Гантулгыг хариуцагчаар татахаас татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Д.Ганхуяг, С.Гантуяа нарт холбогдох 4541779 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож хариуцагч нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 4541779 төгрөгөөс 500000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 500000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1770000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1771779 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Д.Ганхуяг, С.Гантуяа нар гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Д.Ганхуяг, С.Гантуяа,Ч.Гантулга нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 4541779 төгрөг гаргуулахаар шүүхэднэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Гантулгыг хариуцагчаар татахаас татгалзсан байна.

Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Д.Ганхуяг, С.Гантуяа нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 4541779 /дөрвөн сая таван зуун дөчин нэгэн мянга долоон зуун далан есөн/ төгрөгөөс 500000 /таван зуу мянга/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 500000 /таван зуу мянга/ төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1770000 /нэг сая долоон зуун далан мянган/ төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1771779 /нэг сая долоон зуун дөлөн нэгэн мянга долоон зуун далан есөн/төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Д.Ганхуяг, С.Гантуяа нарт холбогдохиргэний хэрэгт хариуцагч Д.Ганхуяг, С.Гантуяа нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн4541779 /дөрвөн сая таван зуун дөчин нэгэн мянга долоон зуун далан есөн/ төгрөгөөс 500000 /таван зуу мянга/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 500000 /таван зуу мянга/ төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1770000 /нэг сая долоон зуун далан мянган/ төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1771779 /нэг сая долоон зуун дөлөн нэгэн мянга долоон зуун далан есөн/ төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87618 /наян долоон мянга зургаан зуун арван найман/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганхуяг, С.Гантуяа нараас 43809 /дөчин гурван мянга найман зуун есөн/ төгрөг, Төрийн сангаас 43809 /дөчин гурван мянга найман зуун есөн/ төгрөгийг тус тусгаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН