| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0067/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/67 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
орчуулагч Б.Е,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, *******хангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д.Ад холбогдох эрүүгийн 1907000450034 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******, *******, “*******” т ажилладаг, , , тоотод оршин суух,
урьд *******хангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 252 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ******* овогт Д.А /**********/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.А нь согтуугаар Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ийн харуулын гэрт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн ах Д.Аийн зүүн гарын шуу хэсэгт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Х гэдэг залуутай архи уусан. Ах бид хоёр хоёулаа байдаг ахтай жоохон маргаан үүссэн юм шиг байсан. Юу болсныг санахгүй байгаа ах намайг дуудаж цагдаад өгсөн байсан. Тэгэхэд би юу болсныг мэдсэн. Ах намайг гүтгэсэн гэж бодохгүй байна хэргээ хүлээн зөвшөөрч байна. Одоо ах намайг уучилсан би ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Аын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ******* ийн хашааны гадаа найз тэй хамт 2 шил архи хувааж уугаад үйлдвэрийн хашаанд байсан өөрийн төрсөн ах Д.Ан гэрт нь орж байсан түүнээс хойш юу болсон талаараа мэдэхгүй нэг мэдсэн чинь цагдаагийн эрүүлжүүлэх байранд ухаан ороод өөрийн ах болох Д.А хутгалж цагдаад баригдан ирсэн гэдгээ мэдсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 120 дугаар хуудас/
Хохирогч Д.Ан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд гэртээ шалаа угаагаад байж байтал манай дүү Д.А гаднаас архи уусан нэлээн согтуу нэг залуугийн хамт орж ирээд орон дээр гараад унтсан юм. Тухайн үед нөгөө залуу нь Д.Аыг гэрт оруулж өгчихөөд гараад явсан. Гэтэл манай дүү Д.А хэсэг унтаж байгаад босож ирээд манай эхнэр Тогторыг гэрээс хөөж гаргасан учир би явуулахгүй гэж хэлсэн боловч Д.А гал тогооны шүүгээнд байсан цэнхэр иштэй хутгыг аваад миний зүүн гарын шуунд нэг удаа хутгалсан юм” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 115 дугаар хуудас/
Гэрч И.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн орчимд намайг гэртээ байх үед хүргэн ах Д.А утсаар яриад Д.А намайг хутгалсан байна хүрээд ирээч гэхээр нь такси бариад Налайх дүүргийн 3 дугаар хороо ******* ийн хашаанд байрлах Д.Аын гэрт нь орох үед А зүүн талын орон дээр суусан зүүн гараас нь цус гарсан байдалтай Д.А нь согтуу сууж байхаар нь цагдаагийн хэлтэст өөрийн утсаар дуудлага өгсөн юм” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 87 дугаар:
“1. Д.А-н биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүрийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/ ,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 03-07 дугаар хуудас/,
Эд зүйлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-1 1дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн ял шийтгэл эдэлж байсан болон Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, /хх-ийн 119-121 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.А нь согтуугаар Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ийн харуулын буюу өөрийн гэртээ 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн ах Д.Атай бэр эгч Э.Тогтоолын талаар харилцан муудалцаж түүний зүүн гарын шуу хэсэгт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...хэргээ хүлээн зөвшөөрч байна. Одоо ах намайг уучилсан би ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...гэв. Шүүгдэгч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ******* ийн хашааны гадаа найз тэй хамт 2 шил архи хувааж уугаад үйлдвэрийн хашаанд байсан өөрийн төрсөн ах Д.Ан гэрт нь орж байсан түүнээс хойш юу болсон талаараа мэдэхгүй нэг мэдсэн чинь цагдаагийн эрүүлжүүлэх байранд ухаан ороод өөрийн ах болох Д.А хутгалж цагдаад баригдан ирсэн гэдгээ мэдсэн..." гэсэн мэдүүлэг, Хохирогчоор Д.Ан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дүү Д.А хэсэг унтаж байгаад босож ирээд манай эхнэр Тогторыг гэрээс хөөж гаргасан учир би явуулахгүй гэж хэлсэн боловч Д.А гал тогооны шүүгээнд байсан цэнхэр иштэй хутгыг аваад миний зүүн гарын шуунд нэг удаа хутгалсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч И.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хүргэн ах Д.А утсаар яриад Д.А намайг хутгалсан байна хүрээд ирээч гэхээр нь такси бариад Налайх дүүргийн 3 дугаар хороо ******* ийн хашаанд байрлах Д.Аын гэрт нь орох үед А зүүн талын орон дээр суусан зүүн гараас нь цус гарсан байдалтай Д.А нь согтуу сууж байхаар нь цагдаагийн хэлтэст өөрийн утсаар дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 87 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс ******* овогт Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн эрүүл мэндийн болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирлын нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчид 800 нэгжээр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэлээ.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн хуванцар иштэй 21 см урттай 1 ширхэг хутгыг устгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад 800 нэгжтэй тэнцэх буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн хуванцар иштэй 21 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд шилжүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД