| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01965/И |
| Дугаар | 207/МА2025/00008 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 207/МА2025/00008
2025 02 03 207/МА2025/00008
2025 02 03 207/МА2025/00008
******* нэхэмжлэлтэй,
хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2024/01543 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******
“2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөр /цахим/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдулам, Б.Эрдэнэболд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* газрын 2023 оны 1 дүгээр сарын 17-нд ******* газар хувийн сууцыг худалдсан гэх дуудлага худалдааг өмчлөгч надад мэдэгдэлгүй мөн байлцуулалгүй дараа өдөр нь дуудлага худалдаа хийсэн гэж тэмдэглэл үйлдсэн нь үндэслэлгүй байгаа тул уг дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д талуудын эрх үүрэг гэж байгаа, 33.1.1-т иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах гэсэн эрхийг ноцтой зөрчсөн. ******* тэр дуудлага худалдаа болсныг огт мэдээгүй, өмнөх өдөр нь дуудлага худалдаа явуулна гэж дуудчихаад очиход нь больчихлоо гэж хэлж явуулчихаад зарсан. *******ийг дуудлага худалдаанд огт оролцуулаагүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасан байгаа. ******* энэ дуудлага худалдаа явуулах гэж байна гэсэн бичгийг огт хүлээж аваагүй. Хүлээж аваагүй талаарх үндэслэлээ тайлбарлахдаа мэдэгдэх хуудас нь одоо дуудлага худалдаа явагдах гэж байгаа хаягаар ирүүлсэн байгаа.
******* хашаа байшингаа гэж хүнд зээлээр худалдаж байгаа гэсэн бичиг хийгээд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш энэ хашаа байшинд гэж хүн амьдарч байгаа. Дуудлага худалдаа явагдах гэж байгаа гүйцэтгэх хуудас бичигдсэн шүүхийн шийдвэр нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан шийдвэр байгаа. Энэ шийдвэрийн дагуу хашаа байшинг дуудлага худалдаанд оруулаад шийдвэр гүйцэтгэлийн ажил явагдсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажил байтугай шийдвэр гарахаас 1 жилийн өмнө гэж хүнд хашаа байшинг зарсан байгаа. нь өмнөх хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байсан.
Бие даасан шаардлага гаргаж оролцож байсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд гэж заасан байгаа. , ******* хоёрын хооронд хийгдээд байгаа худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийсэн. Уг хэлцэл хүчин төгөлдөр үү? бус уу гэдэг нь дараагийн асуудал. эзэмшилдээ авчихсан, мөнгийг нь төлсөн байгаа. д огт мэдэгдээгүй, дуудлага худалдаа явагдсан байна.
бол эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гуравдагч этгээд мөн гэдэг нь харагдаж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68.1-д дуудлага худалдааг битүүмжилсэн, эсхүл барьцаалсан хөрөнгийг хураан авсны дараа явуулна гээд байгаа. Хэрвээ шийдвэр гүйцэтгэлээс хураан авах ажиллагааг хууль журмын дагуу явуулсан бол гэж хүн энэ байшинд амьдарч байсан учраас мэдэх боломжтой байсан. Гэтэл д мэдэгдээгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Б.Чанцалдулам нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төлбөр төлөгч ******* үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй тоотод байрлах 63 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй тоотод байрлах 887 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилж, хурааж 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, дуудлага худалдаанд оролцогч оролцоогүй учраас хоёр дахь албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу нийтэд мэдээлж 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/01 тогтоолоор 2023 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 14 цаг 00 минутад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хурлын зааланд зохион байгуулах тухай төлбөр төлөгч *******, төлбөр авагч ББСБ, хэлтэст тус тус мэдэгдэл болон дуудлага худалдааны тогтоолыг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэл хугацаанд албадан дуудлага худалдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу дэнчин тушаасан хоёр оролцогч оролцсон.
2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааг иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2 оролцогч оролцож, дуудлага худалдааны 2 дугаартай оролцогч болох ******* /РД:/ нь дуудлага худалдааны ялагчаар тодорч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дугаар зүйлийн 71.10-т заасны дагуу талуудад танилцуулж дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол болон битүүмжилж хураасан эд хөрөнгийг чөлөөлөх тухай тогтоолыг талуудад танилцуулсан. Иймд төлбөр төлөгч ******* үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөд хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тул ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би дуудлага худалдааны талаар Зууны мэдээ сониноос хараад дуудлага худалдаанд орох саналаа хэлсэн. Яаж оролцох талаар асуухад дэнчин байршуул гэхээр нь дэнчингээ байршуулаад дуудлага худалдаанд орсон. Дуудлага худалдаа явагдахад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, надаас өөр нэг хүн, гэрч гэх хүмүүс цуг байсан гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Мөнхнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л. тухайд Зууны мэдээ сониноос дуудлага худалдааны зарыг анх олж хараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбогдоод холбогдох дэнчин болох 2.021.000 төгрөгийг байршуулан дуудлага худалдаанд оролцох эрхтэй болсон. Дуудлага худалдааны ажиллагаа явагдаж холбогдох хөндлөнгийн гэрч болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнууд оролцогч нарыг байлцуулаад дуудлага худалдаа явагдсан болох нь хэрэгт авагдсан дуудлага худалдааны тэмдэглэлээс харагдаж байна.
Уг дуудлага худалдаанд оролцогч этгээд болох хоёр этгээд нь 500.000, 500.000 төгрөгөөр үнийн саналыг өсгөж эцсийн үнийн санал гарч дуудлага худалдаанд ялж холбогдох шийдвэр гарсан байдаг. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас олгосон шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн байгууллагад холбогдох материалыг бүрдүүлэн өгч үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байдаг. Ингэснээр хууль ёсны дагуу өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар тогтоогддог. Гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа хөрөнгөө биет байдлаар захиран зарцуулах эзэмших эрх нь зөрчигдөж өнөөдрийг хүртэлх хугацаанд уг газар, байшинг өөрийн өмчлөлдөө авч, ашиглаж, захиран зарцуулах эрх нь хөндөгдөж байгаа учраас эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахын тулд хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хүсэлтээ гаргаж оролцож байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбарыг үзэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох хоёр үндэслэлийг ярьж байна. Нэгдүгээрт нь *******т дуудлага худалдааны талаар огт мэдэгдээгүй, хоёрдугаарт гэх хүнд бас мэдэгдээгүй гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрөө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу буюу төлбөр төлөгч этгээдэд эрх үүргийг нь тайлбарлаж, хэрхэн яаж оролцох, ажиллагааны талаар, төлбөрөө төл гэх мэтээр мэдэгдлүүдийг удаа дараа мэдэгдэж ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан байдаг. гэх хүн өөрөө яг ББСБ-тай тухайн иргэний хэргийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч этгээд биш учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох оролцогч биш учраас заавал тэр этгээдэд мэдэгдлийг мэдэгдэж дуудлага худалдаанд орох эрхийг хэрэгжүүлэх талаар ажиллагаа хийх боломжгүй гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ч гэсэн бичгээр тайлбарлахдаа ******* надад мэдэгдээгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу болоогүй гэж тайлбарладаг. Гэтэл энэхүү иргэний хэргийн хавтаст хэрэгт авагдсан баримтаар нийт шүүж үзэхэд 8 удаагийн шийдвэр гүйцэтгэгчийн албан ёсны мэдэгдэл болон *******т өөрт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлж мэдэгдсэн талаар 8 удаагийн мэдэгдэл байна. Эдгээр тэмдэглэлд өөрөө ******* гарын үсэг зураад хүлээн зөвшөөрчхөөд өнөөдөр шүүх хуралдаан дээр огт мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох үүрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1.т заасан. Гэтэл яг ямар үндэслэлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь цогцоороо юм уу? хэсэгчилсэн ажиллагаа нь юм уу? мэдэгдэх мэдэгдэл нь юм уу? дуудлага худалдаа нь юм уу? яг ямар ажиллагаа нь хууль зөрчөөд хүчингүй болгох талаар үндэслэл бүхий тайлбар гаргахгүй, түүнийгээ нотолсон нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөхгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. Мөн гэх этгээдийн талаар өнөөдөр шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нилээн ярьж байна. гэх хүн өмнөх хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл энэхүү хэрэг дээр гуравдагч этгээдээр дахин оролцох хүсэлтээ гаргаагүй. Миний үйлчлүүлэгч эхнэр нь надтай гэр бүлээрээ ирж уулзахдаа гэдэг хүн ******* гэх хүнээс мөнгө төгрөгөө авсан асуудал нь яригдаад нэг талдаа болчихжээ. ******* гэдэг хүн гэдэг хүнд мөнгө төлбөрийг нь өгчихсөн юм байна гэж надад хэлсэн. Ингээд манай үйлчлүүлэгч уг маргаан бүхий байшин хашаандаа очоод үзэхээр гэдэг хүн амьдардаггүй болох нь мэдэгдэж байна.
Шүүх хуралдаанд гэдэг хүн одоог хүртэл амьдарч байгаа мэтээр, өнөөдөр хэлэлцэж байгаа хэргийн хүрээнд эрх ашиг нь хөндөгдөх мэтээр яриад байгаа нь үндэслэлгүй байна. Хэрвээ тэр хүн өөрөө эрх ашиг нь хөндөгдөөд ямар нэгэн байдлаар тэр хүн хохирох гээд байсан бол өнөөдрийн шүүх хуралдаанд хүсэлтээ гаргаад оролцох боломж нь нээлттэй байсан. *******, гэх хүмүүсийн хооронд мөнгө төгрөг өгсөн авсан асуудал байдаг бол тэр нь тусдаа шийдэгдчихсэн юм байна. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл шаардлага холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх , ******* хаягт байрлах 887 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Миний бие Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1447 дугаар захирамжаар " ББСБ" ХХК-д 19.246.900 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Энэ захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас миний өмчлөлийн ******* байрлах газар, хувийн зориулалт бүхий орон сууцуудыг дуудлага худалдаанд оруулж зарахаар болж 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагт дуудлага худалдаа болохоор болсон. Иймд би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 16 цаг өнгөрөөгөөд очиход ББСБ-ын хүмүүс мөн ирчихсэн байсан. Гэтэл хүмүүс ирэхгүй дэнчингийн мөнгө орж ирэхгүй байна гээд 17 цаг өнгөртөл хүлээцгээсэн. Тэгэхэд тэд за дуудлага худалдаа болохгүй нь гээд одоо бүх процесс ажиллагаа эхнээсээ явагдана ямартай ч цагаан сарын дараа болох нь гэж Халиун хэлсэн. Тэгээд бид явцгаасан. Бидний энэ ярьсан яриа дарга болон Шийдвэр гүйцэтгэгч өрөөнд болсон. Тэгээд дараа долоо хоногийн нэг дэх өдөр буюу 01 дүгээр сарын 23-ны өглөө нь ШШГБ-ын шийдвэр гүйцэтгэгч ярьж одоо яах вэ гэхэд дуудлага худалдаа болчихсон гэсэн. Юу гэсэн үг вэ болох өдрөө болоогүй биз дээ гэхэд болчихсон шүү дээ гээд байсан. Тэгээд би очиж уулзахад надад 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цагт болсон гэсэн дуудлага худалдааны тэмдэглэл үзүүлсэн. Тэгэхээр нь гомдол гаргана гэсэн чинь гомдол гаргавал чамайг Цагдаад өгнө гэж сүрдүүлсэн. Болохгүй нь, дэнчин орж ирэхгүй байна гэж биднийг явуулчихаад дараа өдөр нь өмчлөгч надад болон төлбөр авагч ББСБ-ынханд ч мэдэгдэлгүй мөн байлцуулалгүй дуудлага худалдаа хийсэн гэж тэмдэглэл үйлдээд байгааг ойлгохгүй байна. Мөн миний хашаа байшин газрыг маш хямдаар худалдсан байна. Одоо тэгээд тогтоол болон бусад баримт бичгүүд дээр гарын үсэг зурахыг шаардаж Зөрчлийн хуулиар торгоно гэж сүрдүүлж байсан. Иймээс ШШГБ-ын 2023 оны 01 дүгээр сарын 17-нд явагдаж ******* газар хувийн сууцыг худалдсан гэх дуудлага худалдааг өмчлөгч надад мэдэгдэлгүй мөн байлцуулалгүй дараа өдөр нь дуудлага худалдаа хийсэн гэж тэмдэглэл үйлдсэн нь үндэслэлгүй байгаа тул уг дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд “2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгчид, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар эс зөвшөөрч, маргасан байна.
3.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй тохиолдол шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэх мөн дуудлага худалдааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан журмын дагуу явуулах нь Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1., 66 дугаар зүйлийн 66.4.-д нийцнэ.
4.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр нийт 19.296.900 төгрөгийн төлбөрийг “”ББСБ-д төлөөгүй тул гүйцэтгэх хуудас бичигдэж, тоотод байрлах хувийн орон сууц, тус хаягт байрлах 887 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах зэрэг ажиллагаа хийсний дараа дээрх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гарсан, уг ажиллагаанд хэн ч оролцоогүй тул 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулж, уг ажиллагаанд ялагчаар ******* тодорсон байна.
5.Нэхэмжлэгч ******* нь тоотод байрлах хувийн орон сууц, тус хаягт байрлах 887 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн албадан дуудлага худалдах ажиллагаанд оролцуулаагүй гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 751.2.1.-д зааснаар 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна.
6.Хариуцагч байгуулагаас хураасан тоотод байрлах хувийн орон сууц, тус хаягт байрлах 887 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдааг зохион байгуулж, уг ажиллагаанд оролцсон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л. нэр дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр холбогдох хуулийн дагуу бүртгэл хийгдэж, улмаар нэгж талбарын дугаартай 887 м.кв газрын эзэмшигчээр, 63 м.кв хувийн сууц зориулалтын хөрөнгийн өмчлөгч болсон байна.
7.Түүнчлэн нэхэмжлэгч ******* болон М. нарын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 23-нд хийсэн худалдах-худалдан авах гэрээ нь энэхүү “2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах” тухай шаардагатай иргэний хэрэгт огт хамааралгүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх үндэслэл байхгүй юм.
8.Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2024/01543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ