| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00382/И |
| Дугаар | 00361 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 00361
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Булган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 11 дүгээр байрны 03-22 тоотод оршин суух, Булган аймгийн Эрүүл мэндийн газарт мэргэжилтэн ажилтай, Сартуул овогт Лхагвын Отгонбаяр /РД:ГВ89110712/-д холбогдох дулааны төлбөр 417135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00382/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган Мээж ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган Мээж ХХК нь Хатан ухаан танхимтай 2015 оны 09 дугаар сарын 29-ний өдөр дулаанаар хангах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээнд хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 01-ний дотор төлж барагдуулах бөгөөд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж тусгасан. Ийнхүү Хатан ухаан танхим нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2015 оны 10-12 дугаар сарууд, 2016 оны 1,2 дугаар саруудын 278090 төгрөгийн халаалт, цэвэр усны төлбөрийг төлөөгүй байна. Төлөөгүй дулаан, цэвэр усны төлбөр болох 278090 төгрөг түүний алданги болох 139045төгрөг нийт 417135 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Л.Отгонбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Булган Мээж ХХК-ийн нэхэмжилсэн 417135 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдууна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Булган Мээж ХХК нь Л.Отгонбаярт холбогдуулан халаалтын төлбөр, алданги 417135 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 417135 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарБулган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Отгонбаярт холбогдох 417135 /дөрвөн зуун арван долоон мянга нэг зуун гучин таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13164 /арван гурван мянга нэг зуун жаран дөрвөн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 6582 /зургаан мянга таван зуун наян хоёр/ төгрөг, хариуцагчаас 6582 /зургаан мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН