Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2025/00009

 

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2025/00009

 

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/01541 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

“Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.175.273 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээвэр хийж байгаа тээврийн жолооч нартай гэрээ хийн 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг болно. ******* хүсэлтийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 19-543 тоот Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг 7 сарын хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу шатахуун зээлээр худалдаж авсан болно. Гэтэл иргэн нь тус компаний ******* шатахуун түгээх станцаас 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлээр худалдан авсан түлшний мөнгө 1.450.482 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Бид удаа дараалан иргэн *******ай холбогдож зээлээ төлөхийг шаардсаар ирсэн ба нь одоо болтол төлөхгүй арга саам хийсээр байна. Иймд ******* 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлээр худалдан авсан түлшний 1.450.482 төгрөг, энэхүү Зээлийн гэрээний 2.3-д заасны дагуу алданги (50 хувьд нийцүүлэн тооцов) 725.241 төгрөг, нийт 2.175.723 (хоёр сая нэг зуун далан таван мянга долоон зуун хорин гурван) төгрөгийг гаргуулах, маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Танай шүүхэд хянагдаж буй ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гардан авч танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: нь тээврийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд 2018, 2019 онуудад нэхэмжлэгч компанитай харилцаатай байсан. Тухайн үед буюу 2018 онд их хэмжээний түлшийг худалдан авч дараа төлбөрийг нь төлж бүх төлбөр тооцоо дууссан. 2019 онд зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч их хэмжээний түлш аваагүй. Одоо хэдэн литр түлш авснаа санахгүй байгаа юм. Учир нь 2019 оноос хойш өдийг хүртэл 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Мөн тухайн үед буюу 2019 онд авсан бага хэмжээний түлш нь бохирдолт ихтэй түлш байсан. Үүнээс болж автомашин бохирдож апартур нь догдолдож хээр олон хоногоор хоносон. Тэгээд тухайн газраас дахин түлш огт аваагүй болно.Гэрээний 2.1, 2.2-т үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой зааж өгсөн байх ба үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрснөөс хойш 4 жил гаруй хугацаа болсон байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж тус тус заажээ. Хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэжээ. Дээрх “*******” ХХК-иас ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардах эрхийн 3 жилийн хугацаа дуусаад 1 жил гаруй хугацаа өнгөрчээ. Үүнээс улбаалан Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан үр дагавар үүссэн байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр татгалзаж байх тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/01541 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.6, 216 дугаар зүйлийн 216.4. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* 1.425.973 төгрөг гаргуулан “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 749.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.770 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжаар 37 762 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа давж заалдсан гомдолдоо:

Шүүх талуудын хооронд үүссэн гэрээниий харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан “зээлээр худалдах, худалдан авах” гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 19-543 дугаартай “Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ” гэх нэртэй гэрээний 2.2-д “Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд шатахууныг зээлээр худалдан авч болох бөгөөд худалдан авсан шатахууныхаа төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө. Тухайн хугацаанд зээлээр шатахуун авсны хүү тооцохгүй...” гэж заасан. Гэрээний энэхүү заалтаар хүү төлөх талаар тохиролцоо хийгээгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 262-264 дугаар зүйлд заасан “Зээлээр худалдан-худалдан авах” гэрээ нь ойролцоо төрлийн буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “Худалдах худалдан авах” гэрээнээс ялгагдах онцлог нь хүү төлөх талаар тохиролцсон байдаг шинжээрээ ялгаатай гэж бодож байна. Тэгэхлээр талуудын хооронд буюу “Гүнзэгэсэтэй” ХХК, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хүү төлөх талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний шинжийг агуулсан байна гэж үзэж байна. Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн гэрээний эрх зүйн тусгай ангийн аль төрлийн гэрээ болохыг үндэслэл бүхий дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл бүрдэх юм. Гэтэл гэрээний жинхэнэ байдал буюу гэрээний мөн чанарт тохирсон үндэслэл бүхий дүгнэлтийг анхан шатны шүүх хийж чадсангүй гэж би хувьдаа үзэж байна. Тодруулбал анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ мэтээр дүгнэж улмаар тогтоох хэсгийн 1 дэх заалтаар 262 дугаар зүйлийн 1-д заасныг баримталсан нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна. Энэ нь шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй тул хүчингүй болох эсхүл өөрчлөлт орох үндэслэл болно гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоолохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэв.” гэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь төлбөр төлөхийг шаардаж байгаагүй ба хариуцагч үүргийг хүлээн зөвшөөрсөн буюу төлбөр төлөхийг зөвшөөрч бичгээр болон цахимаар мэдэгдсэн удаа байхгүй. Тус гэрээг 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан. Нэхэмжлэгчийн шаардах эрх 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үүссэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөд 2 жил гаруй хугацаа болсон. Хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар татгалзсан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах талаарх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь хучин төгөлдөр уйлчилж буй хөөн хэлэлцэх хугацааны явцад үүрэг хүлээсэн этгээдээс хийсэн идэвхитэй үйлдэл хамаарах хууль зүйн ойлголт юм. Өөрөөр хэлбэл гэрээний хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үүсч улмаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдвр дууссан учраас хөөн хэлэлцэх хугацаа тасапдах талаар заасан Иргэний хуулийн 79 дүгээр зүйл хэрэгт хамааралгүй юм. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх тасалдсан гэх 79 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч компаниас авсан түлш нь чанарын шаардлага хангахгүй, бохирдол ихтэй байсан энэ тухай нэхэмжлэгчид удаа дараа хэлж байсан. Түлш нь чанарын шаардлага хангахгүйгээс болж хариуцагчийн машинд эвдрэл гэмтэл гарч хөдөө хээр олон хоногоор хонох тохиолдлууд цөөнгүй гарч байсан үүнийг нэхэмжлэгч нь өөрөө мэдэж байсан болоод ч тэр үү энэ 5 жил гаруй хугацаанд хариуцагчаас гэрээний үүргийг биелүүлэхийг нэг ч удаа шаардаж байгаагүй болно. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1541 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болж өгөхийг хүсье. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг мэдэгдэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн гаргасан давж заалдсан гомдолд хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч “*******” ХХК “...зээлээр худалдан авсан түлшний төлбөр 1.450.482 төгрөг, алданги 725.241 төгрөг нийт 2.175.723 төгрөгийг ******* гаргуулж өгнө үү...” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “...2019 онд авсан түлш бохирдол ихтэй байсан, үүнээс болж автомашин бохирдож, апартур нь доголдсон, үүнээс хойш дахин түлш аваагүй, 2019 оноос хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...“ гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

3.Шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.6, 216 дугаар зүйлийн 216.4. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* 1.425.973 төгрөг гаргуулан “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 749.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Талууд зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь түлшний үнэ 1.450.482 төгрөгийг төлөөгүй, тэрээр гэрээний 2.3-д “... гэрээний 2.2.-д заасан хугацаа хэтрүүлвэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө“,  гэрээний 3.1.5.-д “худалдагч нь худалдан авагчаас гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шатахууны үнийг алдангийн хамт шаардах эрхтэй” байхаар харилцан тохиролцсон байна.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүх хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр түлшний үнэ 500.000 төгрөгийг төлсөн байх тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7.-д заасантай нийцсэн байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа нь  “...худалдан авсан түлш нь бохирдолт ихтэй байсан...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбараа нотлоогүй, гэрээнд заасны дагуу энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж байгаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч ыг хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэхээр байна.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж,  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг  хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна.

8.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум 0дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/01541 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.766 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.БАТТӨР

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ

 

                                                        ШҮҮГЧ                               Б.ОЮУНЦЭЦЭГ