Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2025/00010

 

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2025/00010

 

 

*******-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2024/01548 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч : *******-ийн хүсэлттэй,

Татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэнгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

******* нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн нөхцөл байдалтай, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр байсан учраас Татварын өршөөлд хамруулах хүсэлтийг тухайн үед гаргах шаардлага үүсээгүй юм. Гэтэл Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 тоот шийдвэрээр Жаргалант-Үйлс ХХК-ийн хөрөнгөөр *******-ийн татварын өрийг барагдуулсан Төрийн өмчийн хорооны 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 468 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Энэ үеэс 2024 оны эхэн хүртэлх хугацаанд 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамаарах татварын өрийн үлдэгдэлтэй хэвээр, иргэн, захиргааны хэргийн шүүхүүд дэх маргаан тасралтгүй үргэлжилсээр ирсэн болно. 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт 1.1.Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж мөн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг, өршөөн хэлтрүүлэхээр тус тус зохицуулсан байна. Иймд *******-ийг 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжит хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаж байна.

Хууль зүйн үндэслэлийн тухайд:

Нэг. Иргэний хуулийн 72 дугаар зүйл дэх Хугацаа тоолох журам-д 72.1 Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно. гэж хугацаа тоолох нийтлэг журмыг;

Хоёр. 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт 1.1.Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж тухайн татварын өршөөлийн хуулиар зохицуулах харилцааны хүрээ хязгаарыг;

Гурав. 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг; өршөөнө гэж өршөөлд хамрагдах цаг хугацаа, өршөөлд хамруулах нөхцөлийг,

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэсэн хууль зүйн ойлголтыг тус тус тодорхойлсон байна. Хуулийн дээрх зохицуулалтуудаас дараахь хүсэлтийг шүүхэд гаргаж байна. ******* нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн эрх зүйн ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал-д хамаарах /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал/ болохыг тогтоолгох.

*******-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр төлөх ёстой болсон татварын өртэй болсон үйл явдал нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр болохыг тогтоолгох. *******-ийн 551.000.000 төгрөгийн татварын өрийг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр гэж үзэж, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу ******* нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2023/01548 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан *******-ийн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн эрх зүйн ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал-д хамаарахыг, *******-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр төлөх ёстой болсон татварын өртэй болсон үйл явдал нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр болохыг тогтоолгох, *******-ийн 551.000.000 төгрөгийн татварын өрийг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр гэж үзэж, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу ******* нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хүсэлт гаргагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн хүсэл зориг, шаардлагыг өөрчилж дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Энэхүү давж заалдах гомдлоор шүүхийн шийвэрийг хүчингүй болгуулах, хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гомдлын үндэслэлээ тодорхойлж байна. Мөнтүүнчлэн шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын зорилгыг хангаагүй байна. ******* нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдпаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн гэх эрх зүйн ач холбогдол бүхий бусад нөхцөл байдалд хамаарах болохыг тогтоолгох, Эрдэнэт хүнс" ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр төлөх ёстой болсон татварын өртэй болсон үйл явдал нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр болохыг тогтоолгох, *******- ийн 485.000.000 төгрөгийн татварын өрийг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдпаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр гэж үзэж, 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу ******* нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-т заасныг үндэслэн онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан.

Шүүх *******-ийн хүсэлтийн шаардпага нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх маргаан биш бөгөөд захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна гэж хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн хүсэл зориг, шаардпагыг өөрчилж буруу дүгнэсэн.

Бидний хүсэлтийн шаардлагаа тодорхойлоод байгаа онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдпыг тогтоохтой холбоотой асуудал бол 2008 онд ******* нь татварын өргүй байсан, харин 2014 онд татварын албаны дарга нь татварын өрийг сэргээсэнд байгаа юм. Цагхугацааны хувьд 2008 он гэж зааж байгаа боловч татварын энэ өр нь 2005, 2006 онуудад ч татварын өртэй байсан байна гээд энэ нөхцөл байдпыг тогтоосноор ******* нь 2008 онд татварын үндсэн өр 485,000,000 төгрөг байсан байна, ингэснээр 2008 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хуульд заасны дагуу өршөөлд хамруулах боломж нээгдэнэ гэсэн агуулгаар хүсэлт гаргасан. Яг энэ шаардлагаар бол захиргааны хэргийн шүүх болон иргэний хэргийн аль ч шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэлэлцэгдэж байгаагүй болохыг хэрэгт авагтсан шүүхийн шийдвэрүүдээс харж болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжпэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж хуульчилсан байна.

Эрх сэргээхтэй холбоотой хугацааны асуудлыг захиргааны хэргийн шүүх огт шийдвэрлэхгүй, харин иргэний хэргийн шүүх шийдвэрлэх тул манай хүсэлтийн шаардлагыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн байх боломжгүй байна. Мөн түүнчлэн 2014 онд Татварын албанаас ******* ХК-д холбогдуулан 2008 оны татварын өрийг нөхөж гаргаж ирээд үүрэг сэргээсэн мөртөө 2008 онд татварын үндсэн өр байсан юм бол татварын өрийг хэрхэн шийдвэрлэх тухай, өршөөлийн хуульд заасан хугацааг тогтоолгох эрх нь сэргэхгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2024/01548 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хүсэлт гаргагч *******-ийн хүсэлттэй, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу ******* нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан *******-ийн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн эрх зүйн ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал-д хамаарахыг, *******-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр төлөх ёстой болсон татварын өртэй болсон үйл явдал нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр болохыг тогтоолгох, *******-ийн 551.000.000 төгрөгийн татварын өрийг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр гэж үзэж, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу ******* нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийг зөв тодорхойлж чадаагүй байна.

*******-ийн хүсэлт нь Орхон аймгийн татварын хэлтэстэй холбоотой байх тул Орхон аймгийн татварын хэлтсийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар гуравдагч этгээдээр оролцуулж хүсэлтийг хянан хэлэлцэж шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэнгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2024/01548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР