Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн ******* овогт М.Мт холбогдох эрүүгийн 1907001660071 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эмэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* сурч байгаа, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт М.М /РД:**********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 29-ний шөнийн 23-24 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт Э.У  маргалдаж улмаар түүний толгойн тус газарт хуванцар сандал болон гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хүний хүүхдийг цохисон нь үнэн болохоор надад хэлэх үг байхгүй...” гэв.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч М.М нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр эмч нарын баяр тэмдэглэхээр одоо хамт сурч байгаа эмч нар резидэнт эмч нарын хамт байрлах “” нэртэй амралтын газар очсон. Би хоцорч, араас нь тухайн газар руу очсон. Тэгээд бид нар баяр тэмдэглээд ууж, идсэн. Нилээд орой болсон байхад Э.У “унтъя” гээд гэрэл унтраасан. Би “чи яахаараа манай ангийнханыг өөрийнхөө эрхшээлд байлгах гэж ингэдэг юм. Чи хаан юм уу, заан юм уу” гэхэд өөдөөс хэрүүл хийж, бичлэг хийгээд “чи зодчих л доо” гээд байсан. Өмнөх муухай харьцаанууд бодогдоод бас намайг хэл амаар доромжлоод  байхаар нь миний уур хүрээд босч очоод газар байсан цэнхэр өнгийн хуванцар сандалаар нэг удаа цохиод хоёр удаа үсдэж татсан. Тэр үед манай ангийнхан салгасан. Тэгээд бид нар унтаж амарсан. Өглөө сэрээд Э.У  уулзахад зүүн талын шанаанд хөхөрсөн, нүүрэн дээр нь бага зэрэг зулгарсан байсан. Тэгээд бид нар салаад гэр рүүгээ явсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 68 дугаар хуудас/

 

            Хохирогч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний өглөө эмч нарын баяр тэмдэглэхээр ангийнхаа Т, О, А, Б, Т, М.М нарын хамт Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газар очсон юм. Тухайн үед бид нар амралтын газар очоод архи, пиво уугаад хоорондоо юм ярьж байгаад орой унтахаар болоод орондоо орцгоосон юм. Тэгээд Т тухайн үед гадаа 00 орж бие засчихаад гаднаас ороод ирсэн чинь М.М эгч юм аваад үүд рүү шидэх шиг болохоор нь би гэрлээ асаагаад харсан чинь М.М эгч пиво аваад шидсэн байсан. Тэгэхээр нь би М.М эгчийг “та одоо яагаад байгаа юм бэ. Бид нар зөндөө л тэслээ шүү дээ” гэж хэлсэн чинь М.М эгч орон дээр хэвтэж байснаа гэнэт босож ирээд урдаа байсан сандлаа над руу шидэхэд миний нүүрний зүүн хэсэгт оносон. Тэгээд Т М.Мыг цааш нь орон дээр суулгахаар нь “Та одоо яаж байгаа юм бэ” гээд босоод очсон чинь М.М эгч миний нүүрэн тус газар самардсан.Тэгээд Т намайг “одоо больцгоо” гэж хэлээд цааш нь намайг орон дээр суулгасан чинь М.М над руу ирээд миний үснээс зулгаагаад намайг доош нь дарсан чинь Б ирээд салгасан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

            Гэрч Ж.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би ангийнхаа хамт олонтойгоо эмч нарын баяр тэмдэглэхээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газар очсон юм. Тэгээд бид нар тэндээ хоол унд и******* ганц нэг архи уугаад орой нь болсон юм. Тухайн үед М.М эгч хүмүүс унтах гэж байхад утсаараа чанга чанга яриад байсан. Тэгээд гэнэт М.М эгч У руу сандал аваад шидчихсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/

 

            Гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би ХӨСҮТөвд нарийн мэргэжлийн эмчийн сургалтанд сууж байгаа. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би хамт сурч байгаа эмч нарын хамт эмч нарын баяр тэмдэглэхээр байдаг “” нэртэй амралтын газар 16 цагийн үед 10 орчим хүний хамт очсон. Бид оччихоод хальт гол ороод тэндээ тоглож байгаад гэртээ буцаж ирээд 3-4 шил архи хувааж уусан. 23 цагийн үед гэрэл унтраагаад бид нар унтаж амрах гээд байж байтал М.М эгч утсаар яриад орилоод байсан. М.М эгч зуух руу нэг шингэн зүйл шидсэн пис пас хийх чимээ гарсан.  У “та одоо яагаад байгаа юм боль. Яагаад агсам тавиад байгаа юм унт” гэж хэлэхэд “чи муу юу гэнээ” гээд М.М эгч гэрэл асаагаад тэр хоёр хэрэл******* байсан. М.М эгч эргэж хараад газар байсан цэнхэр өнгөтэй, бөөрөнхий, хуванцар сандал аваад сандалаар Уын нүүр рүү цохисон. Сандал нь газар унасан. У орон дээрээс босоод М.М эгчийн араас барих гэхэд хажууд нь байсан хүмүүс боль гээд бариад авсан. У уурлаад М.М эгчийг загнасан чинь М.М эгч буцаж ирээд Уыг үс*******, татаад байсан. Тэнд байсан хүмүүс орилолдоод би босоод М.М эгчийг салгаад орон дээр нь хэвтүүлсэн. У нүүр нь улайсан, нүүрэндээ маажуулсан шархтай байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/

           

            Гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би хамт сурч байгаа нарийн мэргэжлийн эмч нарын хамт эмч нарын баяр тэмдэглэхээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй амралтын газар очсон. Тухайн амралтын газар үдээс хойш очсон. Бид нар 10 орчим хүн байсан. Бид нар гол орчоод тэндээ тоглож байгаад гэртээ буцаж ирээд 3-4 шил архи хувааж уусан. Нилээн орой болсон байсан. Гэрэл унтраачихсан унтъя гээд хэвтэж байсан. М.М эгч хүмүүс рүү утсаар яриад жоохон чанга дуу гаргасан. Хэн бие засаад орж ирснийг би хараагүй. Орж ирэх үед нь үүд рүү Март шингэн зүйл шидсэн. У “та одоо боль. Унт” гэж хэлэхэд “Чи муу юу гэнээ” гэж хэлээд М.М эгч гэрэл асаагаад “Чи муу юу гээд байгаа юм” гээд босоод ирсэн. Тэр хоёр хоорондоо хэрэл******* байсан. М.М эгч эргэж хараад газар байсан цэнхэр өнгөтэй, бөөрөнхий, хуванцар сандал аваад сандалаар орон дээр сууж байсан Уын нүүр рүү цохисон. Сандал нь газар унасан. У орон дээрээс босоод М.М эгчийн араас барих гэхэд хажууд нь байсан хоёр эмэгтэй боль гээд бариад авсан. У уурлаад М.М эгчийг загнасан чинь М.М эгч буцаж ирээд Уыг үс*******, татаад байсан. Тэнд байсан хүмүүс орилолдоод Б босоод М.М эгчийг салгасан. Орон дээр нь хэвтүүлсэн. У нүүр нь улайсан, нүүрэндээ маажуулсан шархтай байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/

 

            Гэрч М.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би ангийнхаа хамт олонтойгоо эмч нарын баяр тэмдэглэхээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газар очсон юм. Тэгээд бид нар тэндээ хоол унд и******* 2-3 шил архи уусан байх. Тэгээд орой болоод бид нар унтахаар болоод байж байтал М.М эгч унтахгүй, гар утсаар чанга чанга яриад байхаар нь У М.М эгчид хандан “Одоо унтаж амармаар байна. Бид нар бүгдээрээ адилхан уугаа биз дээ” гэж хэлсэн чинь М.М эгч “та нарт ямар хамаатай юм. Утсаараа ярина” гэж хэлээд хэрэл******* байсан. Тэгээд У гар утсаа гаргаж ирээд “таны наад гаргаад байгаа үйлдлийг чинь гар утсан дээрээ бичиж авна гээд У нь М.Мын өөдөөс гар утсаа бариад бичлэг хийж байгаа дүр эсгэсэн чинь М.М эгч гар утсыг нь булааж авах гэж байгаад Уыг сандлаар цохиод авсан. Тэгээд дараа нь М.М эгч Уын үснээс 2 удаа зулгаасан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

            Гэрч А.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би цуг сурдаг эмч нарынхаа хамт Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газар эмч нарын баяр тэмдэглэхээр очсон. Тухайн үед бид нар тэндээ хоол унд и******* 3-4 шил архи уусан тэгээд орой унтахаар болоод орондоо орсон юм. Тэр үед М.М эгч хүнтэй утсаар чанга чанга яриад байсан болохоор У М.М эгчийг “унтаж амармаар байна” гэж хэлсэн. Тэгээд Т М.М эгчийн гар утсыг булаагаад авсан чинь М.М эгч “наад утас аваад ир” гээд байсан. Тэгээд удалгүй гар утсыг нь өгсөн чинь гэнэт М.М эгч сандал аваад Уыг цохиод авсан. Тэгэхээр нь би М.М эгчийг “та одоо боль” гэж хэлээд салгасан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/

 

            Гэрч В.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би ангийнхаа хамт олонтойгоо эмч нарын баяр тэмдэглэхээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газар очсон юм. Тухайн үед бид нар хоол унд и******* 2-3 шил архи уусан байх. Тэгээд орой ч болсон. Бид нар хоорондоо хөзөр тоглъё эсвэл унтъя гэсэн. Тэгээд болиод унтъя гэж хэлээд гэрлээ унтраасан. Тэгсэн М.М миний хажуугаар хэвтэж байснаа гар утсаар хүнтэй чанга чанга яриад байхаар нь У “унтаж амармаар байна. Наад утсыг нь аваад нуучих” гэж хэлсэн чинь М.М уурлаад “миний утсыг аваад ир” гэж хэлээд орилоод байсан. Тэгээд гэрлээ асаагаад унтах гэж байсан хүмүүс босоод ирсэн.Тэгээд М.Мтай гарч бие засчихаад ороод ирсэн. Тэгээд У М.Мыг гаднаас ороод ирсэн чинь “уусан идсэнээ шингээж чадахгүй байж” гээд сонин үйлдэл гаргаад М.Мын өөдөөс хараад инээсэн чинь л М.М уур нь хүрээд Уыг сандлаар цохих шиг болсон” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

            Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эмч нарын баяр тэмдэглэхээр халдварт өвчин судлалын төвд цуг рездент эмчээр суралцдаг ангийн ангийн хүмүүсийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газарт очиж хоносон. Тэгээд бид нар тэндээ хоол унд и*******, ганц нэг шил архи хувааж уугаад байсан. Тэгээд сууж байтал Э.У “наад гэрлээ унтраа” гээд бид нарыг өөрийнхөөрөө байлгах гээд байгаа юм шиг дарамтлаад байсан. Тэгээд би Э.Ут хандан “чи яахаараа манай ангийнханыг дарамтлах гээд байдаг юм. Хаан юм уу заан юм уу” гэж хэлсэн чинь миний өөдөөс бичлэг хийгээд надтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь би Э.Уыг газар байсан пивор сандлаар биеийн зүүн хэсэгт нь нэг удаа цохисон. Дараа нь үснээс нь зулгааж авсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/188 дугаар:

            “1. Э.Уын биед хамрын таславчийн мурийлт, нүүрэнд цус зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 637 дугаар:

            “1. Э.Уын биед баруун, зүүн хацрын цус хуралт, уруулын зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирчээ.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-с дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Э.Уын 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Мед трама эмнэлгийн Толгойн КТГ-н шинжилгээгээр илэрсэн хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна.

            4. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 29-ний шөнийн 23-24 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт Э.У  унтуулахгүй бичлэг хийлээ гэх асуудлаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт хуванцар сандал болон гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч М.Мын нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...цохисон нь үнэн...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний уур хүрээд босч очоод газар байсан цэнхэр өнгийн хуванцар сандалаар нэг удаа цохиод хоёр удаа үсдэж татсан....” гэсэн мэдүүлэг, Хохирогч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.М эгч орон дээр хэвтэж байснаа гэнэт босож ирээд урдаа байсан сандлаа над руу шидэхэд миний нүүрний зүүн хэсэгт оносон... “Та одоо яаж байгаа юм бэ” гээд босоод очсон чинь М.М эгч миний нүүрэн тус газар самардсан....” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.М эгч У руу сандал аваад шидчихсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.М эгч эргэж хараад газар байсан цэнхэр өнгөтэй, бөөрөнхий, хуванцар сандал аваад сандалаар Уын нүүр рүү цохисон. У уурлаад М.М эгчийг загнасан чинь М.М эгч буцаж ирээд Уыг үс*******, татаад байсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.М эгч эргэж хараад газар байсан цэнхэр өнгөтэй, бөөрөнхий, хуванцар сандал аваад сандалаар орон дээр сууж байсан Уын нүүр рүү цохисон.” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.М эгч гар утсыг нь булааж авах гэж байгаад Уыг сандлаар цохиод авсан. Тэгээд дараа нь М.М эгч Уын үснээс 2 удаа зулгаасан” гэсэн мэдүүлэг, Гэрч А.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.М эгч сандал аваад Уыг цохиод авсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч В.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У М.Мыг гаднаас ороод ирсэн чинь “уусан идсэнээ шингээж чадахгүй байж” гээд сонин үйлдэл гаргаад М.Мын өөдөөс хараад инээсэн чинь л М.М уур нь хүрээд Уыг сандлаар цохих шиг болсон” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Э.Уыг газар байсан пивор сандлаар биеийн зүүн хэсэгт нь нэг удаа цохисон. Дараа нь үснээс нь зулгааж авсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 08шэ/188 дугаар, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 637 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Мт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Иймд шүүхээс ******* овогт М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч М.Мт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь прокурорын шатанд хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд  450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэлээ.

 

            Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД