Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00056

 

 

*******ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/04377 дугаар шийдвэртэй,

 

*******ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******, *******д тус тус холбогдох

 

100,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, Чойр өртөөний талбайд буй 4885 тонн нүүрсийг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах тухай үндсэн,

 

хадгалалтын төлбөрт 561,408,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-аас гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийг хариуцагч *******-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******-ийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК нь *******-тай 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, гэрээгээр ******* нь ******* хот дахь нүүрс ачиж, буулгах талбайд нэхэмжлэгч талын нүүрсийг хадгалах, төмөр замаар тээвэрлэн БНХАУ-ын Эрээн хотын төмөр замын гаалийн хяналтын талбай хүргэх, ******* ХХК нь тээврийн хөлсөнд тээвэрлэсэн нүүрсний тонн тутамд 95 юань төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн.

******* нь *******д яаралтай төлбөр төлөх шаардлагатай, вагоны төлбөр хурдан төлвөл танай нүүрснээс тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна гээд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг, 01 дүгээр сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөгийг тус тус гаргуулж *******д төлүүлсэн. Бидний зүгээс *******тай гэрээний харилцаа, төлбөрийн үүрэг үүсгээгүй ч уг тооцоог хариуцагч талтай тооцож болох төлбөр тул зөвшөөрөөд төлсөн. Гэвч төлбөрүүдийг нүүрсний тээврийн төлбөрт тооцохгүйгээр дахин *******аас мөнгө төлөх шаардлага тавьж байна.

*******-аас ******* нүүрс хадгалалтын төлбөр шаардаж шүүхэд хандсан, улмаар ******* нь төлбөр төлөхийг зөвшөөрч эвлэрсэн. Уг эвлэрлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг *******ХХК төлөх ёстой гэж тайлбарласан. ******* ХХК-ийн хувьд хариуцагч *******тай үүсгэсэн үүрэг, тохирсон тохиролцоог мэдэхгүй боловч төлбөрийг хариуцан төлөх үндэслэлгүй тул тус компанийн өмнөөс төлсөн 100,000,000 төгрөгийг *******-аас шаардах эрхтэй. Нэхэмжлэгч компанийн хувьд энэхүү төлбөрийг нүүрсний тээвэрт тооцно гэж л ойлгож байсан болохоос *******-ийн бусдад төлөх өр төлбөрийг өмнөөс нь төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч болон *******-иудын байгуулсан гэрээний 3.1.2-т А тал нь талбайн төлбөр, ачиж буулгах зардал, гаалийн бүрдүүлэлт, тээврийн хяналт болон Хятад руу хүргэх төмөр замын ачаа тээврийн бүх зардлыг хариуцна гэж тохиролцсон.

1.2. Нэхэмжлэгчийн 4885.2 тонн нүүрсийг ******* нь тээвэрлээгүй, уг нүүрс ******* болон *******-ийн эзэмшилд байна. Нэхэмжлэгчийн зүгээс нүүрсээ авах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өөрийн өмч болох нүүрсийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй. Хариуцагч ******* болон ******* аль аль нь үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн нүүрсийг барьцаалж байна. Тиймээс нүүрсийг өөрийн эзэмшлийн талбайдаа байлгаж байгаа *******ыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд хариуцагч *******-аас 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч нараас 4885 тонн нүүрсийг Чойр өртөөний талбайгаас суллаж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани нь 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр *******тай түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулж, *******ын эзэмшлийн Чойр өртөө дахь МЧХ-ийн нийтийн хэрэглээний, ачаа ачиж буулгах зориулалттай бетон хашаа бүхий 20500 м.кв харьцаатай нийт 20500 м.кв задгай талбайг нэг сарын 5,445,000 төгрөгөөр түрээслэн нүүрс ачиж буулгах үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэлд дурдсан гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх гэрээг нэхэмжлэгч компанитай цахимаар байгуулсан. Нэхэмжлэгч компанийг Монгол Улсад гэх хүн төлөөлж ын ******* хаягаас манай компанийн хаягаар харьцаж дээрх гэрээ байгуулагдаж байсан бөгөөд нэхэмжлэгч нь нүүрсийг ******* ХХК-ийн ******* дахь түрээсийн талбайд буулгах, талбайгаас Хятад улс руу ачих зэргээр гэрээний дагуу нүүрс тээвэрлэлт, төлбөр тооцоо зэрэг бүх асуудлыг нь нэхэмжлэгч Хятад компанийг төлөөлөн гүйцэтгэж ирсэн.

2.2. Талбай түрээслүүлэгч *******аас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн төлбөрийг нэмсэн талаар түрээслэгч *******ХХК-д мэдэгдсэн. Үүнд: талбайн м.кв-ын үнэ 7,000 төгрөг болж, сарын түрээс 82,200,000 төгрөгөөр нэмэгдсэн. *******ХХК-ийн сард төлж байсан 5,445,000 төгрөгийн түрээсийн төлбөр нь 16 нэмэгдсэн нь талбайг түрээслэх боломжгүй нөхцөлд хүргэсэн. Улмаар ХХК нь түрээсийн төлбөрийг буулгах, зах зээлийн бодит зарчимд тулгуурлан санал болгох талаар удаа дараа хүсэлтүүдийг *******ын эрх бүхий албан тушаалтан, салбар нэгжүүдэд тавьсан ч хүлээж аваагүй. Тиймээс ХХК нь *******тай байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээг дуусгавар болгож, талбайг хүлээлгэн өгсөн. Түрээсийн гэрээг дуусгавар болгох үед түрээсийн талбайд нэхэмжлэгчийн 2021 оны 10 сард буулгасан 10,000 тонн нүүрс байсан. Талбайд үлдсэн нүүрсийг зөөж ачих ажил нь цаг үеийн нөхцөл байдлаас хамааралтай байх ба 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* нь задгай вагоноор нүүрс ачих вагон хангалт өгөхгүй болсон талаарх мэдэгдэл, мөн БНХАУ-ын 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ба үүнээс хойших тус улсын шийдвэрийн дагуу Монгол Улсаас импортоор задгай вагоны нурмаг ачаа, нүүрс зэргийг тодорхойгүй хугацаагаар хүлээн авахгүй гэсэн шийдвэртэй холбоотой. Түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа сард ******* болон нэхэмжлэгч компанитай байгуулсан гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацаа дуусгавар болсон. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн талбайд байгаа 10761,300 тонн нүүрс хадгалсны төлбөрийг *******ын даргын тушаалын 10.1.1 дэх заалтын дагуу тонн тутамд хоногийн 500 төгрөгийн хураамжийг авах талаар *******-д мэдэгдсэн. ******* нь түрээсийн талбайд байгаа нүүрсийг талбайгаас зөөж ачих боломжгүй байсан тухайгаа дурдаж, хадгалалтын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй талаар, мөн тухайн нүүрс нь Арвин зам глобал болон ХХК-иудын нүүрс биш талаарх хариуг хүргүүлсэн. *******аас хадгалалтын төлбөр төлөөгүй тохиолдолд талбайд үлдсэн нэхэмжлэгч компанийн нүүрсийг ачуулахгүй талаар мэдэгдэж ирсэн.

2.3. ХХК болон *******-иуд *******д холбогдуулан хууль бус эзэмшлээс 10671,300 тонн нүүрсийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******тай манай хоёр компани нэхэмжлэл гаргасан атлаа 300,000,000 төгрөгийн төлбөрийг *******д төлөх талаар эвлэрсэн. Бодит байдал дээр нэхэмжлэгч компанийн саналаар тухайн эвлэрлийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч компани нь *******ын талбайд байгаа нүүрсээ авахын тулд нүүрс хадгалалтын гэх тэрбум гаруй төгрөгийн төлбөрийг багасгуулах зорилгоор манай ******* болон ХХК нар нэхэмжлэл гаргасны дараа ийнхүү бага үнийн дүнгээр *******тай эвлэрч, нүүрсийг талбайгаас ачих тохиролцоог уламжилсан.

Тухайн үед ******* болон ХХК-иудаас хариуцагч *******тай 300,000,000 төгрөгөөр эвлэрснээр уг мөнгийг нэхэмжлэгч компаниас *******д төлөөд талбайд байгаа нүүрсээ авах нөхцөлийг бүрдүүлсэн. Эвлэрлийн гэрээний 3 дугаар зүйлийн а)-д талбайгаас нүүрсийг эхний вагон цуваанд ачилт хийх үед 50,000,000 төгрөгийг, b)-д талбайгаас нүүрсийг 2 дахь удаагийн вагон цуваанд ачилт хийх үед 50,000,000 төгрөгийг, с)-д талбайгаас нүүрсийг 3 дахь удаагийн вагон цуваанд ачилт хийх үед үлдэх 200,000,000 төгрөгийг төлнө гэж тохирсон. Энэ нь нэхэмжлэгч компанийн төлөөлөгч тай хийсэн тохиролцоо бөгөөд *******-аас *******тай эвлэрлийн гэрээг байгуулсны дараа нэхэмжлэгч компаниас эвлэрлийн гэрээнд заасны дагуу 100,000,000 төгрөгийг нүүрс ачих үедээ *******д төлж, талбайгаас 6544 тонн нүүрсээ ачиж зөөсөн.

Одоо талбайд нэхэмжлэгч компанийн 4000 тонн нүүрс байгаа бөгөөд үлдэх 3 дахь удаагийн вагон цувааны төлбөр 200,000,000 төгрөгийг төлөөгүй тул нүүрсээ талбайгаас ачиж авч чадаагүй. Дээрх бүхнийг ******* болон *******ХХК нар тохиролцсон байгаа нь талбайд гарсан зардлыг нэхэмжлэгч өөрөө хариуцах буюу гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх гэрээний нөхцөлөөр тухайн гэрээний хугацааг талууд сунгаагүй болохыг харуулсан. Гэтэл *******ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд ******* нь *******-иас нүүрс хадгалалтын төлбөр шаардаж нэхэмжлэл гаргасан мэтээр болон бидний зүгээс *******тай гэрээний харилцаа, төлбөрийн үүрэг үүсгээгүй ч уг тооцоог хариуцагч талтай тооцож болох төлбөр тул зөвшөөрөөд төлсөн гэж, нэхэмжлэгч компанийн хувьд энэхүү төлбөрийг нүүрсний тээвэртээ тооцно гэж ойлгож л байсан болохоос *******-ийн бусдад төлөх өр төлбөрийг өмнөөс төлөх ямар ч үндэслэлгүй гэж бодит байдлыг гуйвуулан хэлэлцэн тохиролцоогоо үгүйсгэж, бодит байдалд нийцээгүй зүйлс бичсэн.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

нь манай нийгэмлэгийн эзэмшлийн талбайд хадгалуулсан нүүрсний хадгалалтын төлбөрийг төлөөгүй тул бид Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.8 дахь хэсэгт заасны дагуу ачааг буцаан өгөхөөс татгалзаж байна. Иймд *******ын Чойр өртөөнөөс 4885 тонн нүүрсийг суллаж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

*******тай ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Чойр өртөөнд байрлах нийтийн хэрэглээний ачиж буулгах зориулалттай 205 м*100м харьцаатай нийт 20,500 м.кв талбай болон 8 вагоны фронт бүхий МЧХ-ийн замыг ашиглаж байсан. 2022 оны 03 дугаар 18-ны өдөр түрээсийн гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул талууд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэн түрээсийн хөрөнгийг *******ын эзэмшил, ашиглалтдаа буцаан авсан бөгөөд дээрх хугацаанаас хойш бид өдрийн 20500 м.кв талбайдаа ХХК-ийн хадгалуулсан нүүрсийг өнөөдрийг хүртэл хадгалж байна. Гэрээг дүгнэх ажлын комисс ажиллах явцад ХХК-ийн гүйцэтгэх захирал *******од ******* нь өөрийн эзэмшил, ашиглалтдаа түрээсийн хөрөнгийг буцаан авч байгаатай холбогдуулан талуудын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүсэж байгаа тул тарифын нэгдүгээр мөрдлөгийн 10.1.1-т заасны дагуу 1 тонн тутамд хоногийн 500 төгрөгөөр тооцож ачаа хадгалалтын хөлс авах талаар тодорхой мэдэгдэж танилцуулсан.

ХХК, *******-иудаас манайд холбогдуулан хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХК, *******-иуд нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор ачаа хадгалалтын төлбөрт 300,000,000 төгрөгийг *******д төлж барагдуулан ачаагаа авч манай нийгэмлэгийн эзэмшлийн талбайг чөлөөлж өгөх, хэрэв 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ачаагаа хадгалсан тохиолдолд ачаа хадгалалтын төлбөрийг *******ын мөрдөгдөж буй тарифын 1 дүгээр мөрдлөгөд заасан тарифаар төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүгчийн захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл тус шүүхэд гаргасан зохигч нарын тайлбараас харахад манай нийгэмлэгийн эзэмшлийн талбайд хадгалагдаж буй ачааны өмчлөгч, эзэмшигч нь Өвөр монголын Ши Жи Чан Тун ХХК байх тул дээрх ачааны ачаа хадгалалтын төлбөрийг тус компани хариуцан төлж барагдуулах хууль зүйн үндэслэлтэй. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш дээрх тарифаар тооцож үзэхэд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар ачаа хадгалалтын төлбөр 561,408,000 төгрөг болсон.

Иймд Өвөр монголын Шижи Чан Тун ХХК-аас ачаа хадгалалтын төлбөрт 561,408,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

******* нь нэхэмжлэгчийн 4885.2 тонн нүүрсийг тээвэрлээгүй. Тус компанитай холбоотой маргаан үүсгэн одоог хүртэл энэхүү нүүрс ******* болон *******-ийн эзэмшилд байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нүүрсээ авъя гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Энэ талаар *******д хандсан ч мөн хүлээж аваагүй бөгөөд *******-д ханд гэсэн хариу өгсөн.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн өмч болох нүүрсийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардсаар байхад танай нүүрс мөн эсэх нь эргэлзээтэй гэж татгалзаж байсан. ******* болон ******* аль аль нь үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн нүүрсийг барьцаалж байгаа. Бид гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй тул хадгалалтын төлбөрийг төлөхгүй үндэслэлгүй гэжээ.

 

6. Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

Манай компанид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй хэдий ч нэхэмжлэгчийн төлөөлөгчид олгосон итгэмжлэлийн хүрээнд хамтран хариуцагчаар *******ыг оролцуулах эрхийг олгоогүй байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэхээр байна гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 100,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Өвөр Монголын ШиЖи ЧанТун энержи ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ХХК-ийн хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт Улаанбатар төмөр замд холбогдох Чойр өртөөний талбайгаас 4885 тонн нүүрсийг суллаж өгөхийг даалгах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ын ачаа хадгалалтын төлбөрт 561,408,000 төгрөгийг *******ХХК-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 658,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,964,990 төгрөгийг төрийн сангийн 100200100941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******ХХК *******д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагч *******-ийн давж заалдах гомдлын агуулга:

8.1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь шүүхийн шийдвэрт ...эдгээрээс дүгнэхэд болон ******* нарын хооронд байгуулагдсан гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусгавар болсон, түүнчлэн талуудын гэрээгээ хэрхэн дүгнэсэн эсэх нь тодорхойгүй байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гэж үзэхээргүй байна гэсэн нь үндэслэл муутай болсон.

******* нь дээрх гэрээний үүрэг дуусгавар болсон буюу манай компанийн *******тай байгуулсан түрээсийн гэрээг 2022 оны 3 дугаар сарын 17-ний өдрөөр дуусгавар болсонтой холбоотойгоор нэхэмжпэгч компанитай байгуулсан гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх гэрээ мөн дуусгавар болсон гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******ХХК болон хариуцагч *******-ийн байгуулсан гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сард дуусгавар болоход талууд гэрээг сунгаагүй бөгөөд ийнхүү сунгаагүй шалтгаан нь хариуцагч *******-ийн дээрх *******тай талбай түрээслэх үйл ажиллагаа дуусгавар болсонтой холбоотой гэжээ. Хэрэгт авагдсан дээрх үйл баримтыг нэхэмжлэгч , хариуцагч ******* үгүйсгэж маргаагүй, нэхэмжлэгч тус гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж байгаагаа нотлоогүй. Иймээс шүүхээс гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх гэрээний талаарх дээрх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхгүй.

8.2. Шүүхийн шийдвэрт ...эдгээрээс дүгнэхэд *******д 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн 50,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн 50,000,000 төгрөг нь дээрх эвлэрлийн гэрээний дагуу *******-ийн төлөх ёстой хадгалалтын төлбөрийг нэхэмжлэгч компани нь шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч компаний ямар учраас 100,000,000 төгрөгийг хариуцагч *******д төлсөн нь хэргийн бодит үйл баримтыг зөв тогтоон дүгнэсэн гэж үзэхээргүй байна. Нэхэмжпэгч *******ХХК-аас 100,000,000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлсэн үйл баримтын тухайд зохигч талууд маргаагүй бөгөөд харин уг мөнгийг ямар учир шалтгаанаар шилжүүлсэн тухайд зохигч талууд өөр өөрөөр тайлбар гаргаж маргасан. Талуудын гол маргасан энэхүү үйл баримтад анхан шатны шүүхийг үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч *******ХХК нь 100,000,000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлэх болсон үндэслэл буюу бодит шалтгаан нөхцөл юу байсанд шүүх дүгнэлт хийгээгүй. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, цахим чатанд хийсэн үзлэг, талуудын тайлбар болон нэхэмжлэлд гаргасан хариуцагч *******-ийн тайлбарт дурдсанаар 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компани нь өөрийн өмчлөлийн нүүрсийг хариуцагч *******ын талбайгаас авах зорилгоор шилжүүлсэн. Шүүх хэргийн дээрх бодит үйл баримттай зөв холбон хуулийг тайлбарлаж хэрэглээгүй.

Шүүгчийн захирамжид 300,000,000 төгрөгийг эвлэрлийн гэрээний дагуу ******* нь *******д төлөхөөр тусгагдсан гэх боловч энэ мөнгийг нэхэмжлэгч компани ямар шалтгаанаар төлж байгаа, ийнхүү төлснөөр энэ компанид ямар эрх зүйн үр давар үүсэх талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Гэрч ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...аль алинаас нь ажлын хөлс авсан. Эвлэрлийн гэрээний тухайд ******* над руу ярьж хадгалалтын төлбөрийн талаар хэлснийг би цааш нь нэхэмжлэгч компанид хэлсэн. Мөн эвлэрлийн гэрээний төслийг нэхэмжлэгч компанид танилцуулсан. Үүний дагуу 100,000,000 төгрөгийг төлсөн... гэх мэдүүлэг, мөн гэрч болон хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал ******* нарын 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хооронд цахим чатаар харьцсан зурвас зэрэг нотлох баримтуудаар анхнаасаа 300,000,000 төгрөгийг ******* нь *******д төлөхөөр бус бодит байдалд нүүрсний өмчлөгч *******ХХК нь нүүрсээ *******ын талбайгаас чөлөөлөх зорилгоор шүүгчийн захирамжид дурдсан тохиролцоог хариуцагч *******-аас *******тай хийж, төлбөрийг нэхэмжлэгч *******ХХК нь төлөх хэргийн бодит байдал байсныг шүүх зөв тогтоогүй. Тодруулбал, *******-ийн *******д холбогдуулан 1072 тонн нүүрсийг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй хэргийг анхнаасаа *******ХХК нь аар дамжуулан мэдэж байсан. Улмаар *******ын Чойр өртөө дахь талбайгаас *******ХХК-ийн нүүрсийг чөлөөлүүлэх зорилготой төлбөрт 300,000,000 төгрөгийг төлөх талаар ******* болон ******* нарын байгуулах эвлэрлийн гэрээг нэхэмжпэгч *******ХХК нь мэдэж байсан, ийнхүү ******* тай тохиролцсоны дагуу Өвөр Ши Жи Чан Тун Энержи ХХК нь шүүгчийн захирамжид дурдсан 300,000,000 төгрөгийг төлснөөр нүүрсээ талбайгаас зөөж эхэлсэн зэрэг бодит үйл баримт тогтоогдох юм. Иймд өмчлөгч өмчлөлийн зүйлээ гаргуулах буюу нэхэмжлэгч Ши Жи Чан Тун Энержи ХХК-иас дээрх бодит үйл баримттай холбоотойгоор өөрийн нүүрсийг *******ын Чойр өртөө дахь талбайгаас чөлөөлөхтэй холбоотой *******д төлсөн төлбөрийг хариуцагч *******-д үндэслэлгүй хөрөнгө үүссэн гэж үзэхгүй. Түүнчлэн, 300,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******ХХК нь төлж, Чойр өртөө дахь талбайгаас 6,000 орчим тонн нүүрсээ ачиж явсан үйл баримт байгаа буюу энэ үр дагавар нь бодит байдалд хариуцагч *******-д бус нэхэмжлэгч *******ХХК-д үүссэн. Иймээс шүүх хэргийн үйл баримтыг буруу тогтоох замаар Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтыг баримталсныг үндэслэлтэй гэж үзэхгүй.

8.3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахь зохигч нар хэргийн үйл баримт, өөрийн шаардлага ба татгалзлаа өөрөө нотлох бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийг заах үүрэгтэй. Ийнхүү шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсоор хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг өөрчлөх, түүний үндэслэлийг нэхэмжлэгчийн дурдсанаас өөрөөр дүгнэж шийдвэрлэхгүй байх процессын зарчимтай. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 37 дугаар зүйлд тухайлан зохицуулж өгсөн. Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг гэрээний үүрэг хэмээн тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 100,000,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулахаар шаарддаг. Гэтэл шүүхийн шийдвэрт ...хэдийгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гэж тайлбарлаж байх хэдий ч Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасанд хамаарахаар байна гэж шүүх дүгнэв гэсэн нь хуулийн дээрх заалтуудад нийцээгүй. Нөгөөтээгүүр, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн бол нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгох байсан.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******-аас гэрч болон хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал ******* нарын 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд харьцсан цахим чатаар үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан байхад уг үйл баримтад нэхэмжлэгч *******ХХК болон хариуцагч ******* нар татгалзаагүй, хариуцагч *******, түүний өмгөөлөгч нар татгалзсан мэт шийдвэрийн 9-д дүгнэсэн нь ойлгомжгүй болсон. Түүнчлэн, хариуцагчийн татгалзалтай холбоотойгоор баримтыг хэрхэн, ямар байдлаар шийдвэртээ үнэлсэн тухай заагаагүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг биелүүлэх үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.2-т бүх зардлыг ******* хариуцахыг дурдсан боловч хариуцагч нар гэрээний заалтуудыг ойлгохгүй, төөрөлдөж байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, түүнийг баталсан шүүгчийн захирамжийн дагуу төлбөрийг хэн төлөх асуудлаар маргаан үүссэн. *******, ******* нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаж, гэрээний төлбөрийг ******* төлөхөөр тохиролцсон. Эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан учраас тухайн гэрээ хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон. Уг нөхцөл байдлаас харахад хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн төлбөрийг төлөх ёстой гэж маргах үндэслэл байхгүй гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид *******ыг хариуцагчаар татах эрхтэй итгэмжлэл олгоогүй. Анхан шатны шүүхээс *******аас ачаа авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна. Манай байгууллагын зүгээс ачааны эзэн байсан учраас *******ХХК-ийг хариуцагчаар татсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулснаар 1,000,000,000 гаруй төгрөгийн авлага үүсэж, тухайн төлбөрийг яаж барагдуулах асуудал үүссэн. Тухайн байгууллагын захирал нь ачааны эзэнтэй утсаар яръя гэж хэлээд бид нартай 300,000,000 төгрөгийн эвлэрлийн гэрээг байгуулсан. Мөн тухайн ачааг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтааж авах байсан боловч 50,000,000 төгрөгийг 2 удаа төлж, нийт 10,000 тонн ачааны 6,000 тонн ачааг авч, 4,000 тонн ачаа үлдсэн.

Иргэний хуулийн 392 дугаар зүйлийн 392.1, 422 дугаар зүйлийн 422.3.8-д зааснаар хадгалалтын хөлс, шагнал, хадгалалтаас үүссэн зардлыг төлөх хүртэл хадгалуулсан эд хөрөнгийг буцааж шилжүүлэхээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын гаргасан нотлох баримтуудыг судалж, хариуцагч *******-тай эвлэрлийг гэрээг байгуулахдаа *******ХХК-ийн хэрэглэгч тай хэлцэл хийж, 300,000,000 төгрөгийн хэмжээнд тохиролцсон гэж ойлгосон. Уг нөхцөл байдлын улмаас ачааны эзнээс ачаа хадгалалтын төлбөр гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн вичатаар явуулсан санхүүгийн баримтад 50,000,000 төгрөгийг төлөхдөө 2 удаа 200,000 юань төлсөн үйл баримт тогтоогддог. Нэхэмжлэгчийн зүгээс 181,000,000 төгрөгийг *******д ачаа тээвэрлэлтийн зардал гэж төлж байсан. Иргэний хуулийн 397 дугаар зүйлийн 397.1 дэх хэсэгт энэ хуулийн 396.9-т зааснаас бусад энэ бүлгийн заалтад харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан. Гэвч нэхэмжлэгчийн тээврийн хөлс, ачаа хадгалалтын төлбөрийг төлөхгүйн тулд 100,000,000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, хариуцагч *******д холбогдуулан Чойр өртөөний талбайд буй 4885 тонн нүүрсийг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус тус гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч *******аас ачаа хадгалалтын төлбөрт 561,408,000 төгрөгийг нэхэмжлэгч *******ХХК-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******-тай 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Эрдэнэс таван толгой ХК-ийн нүүрсний уурхайгаас исэлдсэн нүүрс тээвэрлэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт байрлах Чойр хот дахь ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбай хүртэлх тээвэр хяналт тавих зохицуулах, гаалийн хяналтын талбайд нүүрс хадгалах, мөн төмөр замаар тээвэрлэн БНХАУ-ын Эрээн хотын төмөр замын гаалийн хяналтын талбайд хүргэх нөхцөлөөр тээвэрлэх, *******ХХК нь 1 тонн нүүрсний тээврийн хөлсөнд 95 юань төлөх, нийт 50,000 тонн исэлдсэн нүүрс тээвэрлэх, үүнээс сарын ачилтын хэмжээ 10,000 тонн нүүрс, гэрээний хугацаа 1 жил байхаар харилцан тохиролцсон. /хх5-8/

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ХХК-ийн өгсөн захиалгын дагуу 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 10671,300 тонн нүүрсийг тээвэрлэн өөрийн түрээсэлсэн талбайд буулгажээ.

 

3.2. Хариуцагч ******* нь хариуцагч *******тай 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр *******ын эзэмшлийн Чойр өртөө дахь МЧХ-ийн нийтийн хэрэглээний, ачаа ачиж буулгах зориулалттай бетон хашаа бүхий 20500 м.кв харьцаатай нийт 20500 м.кв задгай талбайг нэг жилийн хугацаатай, сарын 5,445,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон.

 

Түүнчлэн, түрээсийн гэрээний сарын төлбөрийг *******ын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А-913 дугаар тушаалаар 82,200,000 төгрөг болж нэмэгдүүлсэн байна. /хх40/

 

3.3. Дээрх түрээсийн гэрээтэй холбоотой талуудын хооронд үүссэн маргаанд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/041863 дугаар захирамжаар зохигч дор дурдсан нөхцөлөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

а. Нэхэмжлэгч *******, ХХК нь 10671,300 тонн нүүрсийг хувийн эзэмшлийн вагоноор 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор ачиж, түрээсийн талбайг чөлөөлөх,

 

б. Нэхэмжлэгч нар 300,000,000 төгрөгийг талбайгаас нүүрсийг эхний вагон цуваанд ачилт хийх үед 50,000,000 төгрөг, 2 дахь удаагийн вагон цуваан ачилт хийх үед 50 000 000 төгрөг, 3 дахь удаагийн вагон цуваанд ачилт хийх үед үлдэх 200,000,000 төгрөгийг хариуцагч *******д төлөх, хугацаа 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор байх,

 

в. Гэрээний хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас болон талуудаас үл хамаарах хүчин зүйлийн улмаас нүүрсийг тээвэрлэж, талбайг чөлөөлж чадаагүй тохиолдолд уг нөхцөл байдал арилтал гэрээний хугацааг сунгах, сунгагдах хугацаа нь нөхцөл байдал арилсан тухай талууд мэдсэн өдрөөс хойш 1 сарын хугацаатай байх, талууд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ачаа хадгалалттай холбоотой төлбөр, нэхэмжлэл үүсгэхгүй, энэ талаар шүүхэд хандахгүй байхаар тохиролцсон. /хх68-70/

 

3.4. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******д 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 6544 тонн нүүрсийг тээвэрлэж, 4885 тонн нүүрс хадгалагдан үлдсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* нь *******д яаралтай төлбөр төлөх шаардлагатай, вагоны төлбөр хурдан төлвөл танай нүүрснээс тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна гээд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг, 01 дүгээр сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөгийг тус тус гаргуулж *******д төлүүлсэн. Бидний зүгээс *******тай гэрээний харилцаа, төлбөрийн үүрэг үүсгээгүй ч уг тооцоог хариуцагч талтай тооцож болох төлбөр тул зөвшөөрөөд төлсөн... гэж тайлбарлажээ.

Дээрх тайлбарыг гэрч ын ...Би тухайн үед хоёр компанийг холбон гэрээг цахимаар байгуулж, зуучилж аль алинаас нь ажлын хөлс авсан. Мөн төлбөр тооцооны асуудал болон үйл ажиллагаанд нь оролцоод явж байсан. 300,000,000 төгрөгийн эвлэрлийн гэрээг мэдсэн, уг гэрээг над руу явуулаад би цаашаа Ши Жи Чан Тун Энержи ХХК-д саналыг дамжуулан мэдээлсэн. Нүүрс удаан хадгалагдах тусмаа шинж чанар алдагдаж үнэ буурдаг учраас эхний 2 ачилтыг ачуулах хэрэгтэй гэж үзээд Ши Жи Чан Тун Энержи ХХК-д мэдэгдэхэд 100,000,000 төгрөгийг надад шилжүүлснийг би УБТЗ-ын данс руу шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг /хх211-214/,

 

гэрч болон *******-ийн төлөөлөгч *******той вичат /wechat/-аар харьцсан мессэжүүдэд нь *******од анх гэрээ хийх санал тавьсан, гэрээний үнийг 95 юанаар тохирсон, гэрээг цахимаар явуулж баталгаажуулсан, нэхэмжлэгч Өвөр Монголын Шижи Чан Тун Энержи ХХК-аас тээврийн хөлсийг төлсөн, хариуцагч *******-аас нүүрс тээвэрлэлт хийсэн, нэхэмжлэгчээс Улаанбаатар төмөр замд төлбөр төлсөн... гэх агуулга тусгагдсан /хх179-193/-тай харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч *******-ийн өр төлбөрийг төлсөн, үүний улмаас хариуцагч үүргээсээ чөлөөлөгдсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

4.1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан ба нэхэмжлэгчийн шилжүүлсэн 100,000,000 төгрөг нь хариуцагч нарын хоорондын эвлэрлийн гэрээнд заасан төлбөр боловч нэхэмжлэгч нь хариуцагч *******-тай байгуулсан гэрээний үүрэгт тооцуулах нөхцөлөөр уг төлбөрийг шилжүүлж, *******-аас 6544 тонн нүүрсээ хүлээн авсан байна.

 

4.2. Нэхэмжлэгчийн гаргасан тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд *******-тай байгуулсан гэрээний үүргийг тодорхойлох боломжгүй, өөрөөр хэлбэл талууд гэрээгээ дүгнээгүй, гэрээний хэрэгжилтийн талаар шүүхэд мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн зүйл нь гэрээний үүрэг болоогүй нөхцөлд давж заалдах шатны шүүхээс 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн тээврийн хөлс төлөх үүрэгт хэрхэн тооцох эсэх талаар дүгнэх үндэслэлгүй.

 

Иймээс ...*******д 2023.01.02-ны өдөр шилжүүлсэн 50,000,000 төгрөг, 2023.01.013-ны өдөр шилжүүлсэн 50,000,000 төгрөг нь эвлэрлийн гэрээний дагуу *******-ийн төлөх ёстой хадгалалтын төлбөрийг нэхэмжлэгч Шижи Чан Тун Энержи ХХК-д шилжүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасанд нийцээгүй тул хариуцагч *******-ийн давж заалдах гомдлыг хангаж түүнд холбогдуулан гаргасан 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

5. Харин нэхэмжлэгч нь 4885 тонн нүүрсийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах, хариуцагч ******* нь ачаа хадгалалтын төлбөрт 561,408,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар тус тус харилцан шаардсаныг шүүх хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ба ийнхүү шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй.

 

6. Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/04377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******-д холбогдох, 100,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт Улаанбатар төмөр замд холбогдох, Чойр өртөөний талбайгаас 4885 тонн нүүрсийг суллаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч *******ХХК-д холбогдох, ачаа хадгалалтын төлбөрт 561,408,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт Улаанбатар төмөр замын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 658,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ