Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 316

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Шинэхүү, Ц.Дархан нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

ялтан Ц.Дархан /онлайнаар/, түүний өмгөөлөгч М.Отгонцэцэг, 

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Дархан, түүний өмгөөлөгч М.Отгонцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 201625013565 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Мөнхжаргалын Шинэхүү, 1980 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 8 дугаар гудамжны 1а тоотод оршин суух,    Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял, 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар тус бүр 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сар хорих ялд 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ял “эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих” ялаар шийтгэгдэж, 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, /РД:СП80123019/;

2.Хардал овогт Цогбадрахын Дархан, 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сор сүрэг” ХХК-д ариутгагч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхэд, 2 дүүгийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 52А гудамжны 13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УИ91101058/;

1. М.Шинэхүү нь тэнсэж хянан харгалзагдсан хугацаанд, Ц.Дархантай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8А байрны хажууд явж байсан хохирогч О.Жанаргүлийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндэх зорилгоор толгойн тус газарт цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан хүч хэрэглэн улмаар тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санни” дэн буудлын 105 тоот өрөөнд хүчиндсэн гэмт хэргийг,

Мөн өдрөө Ц.Дархантай бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санни” дэн буудлын 105 тоот өрөөнд хохирогч О.Жанаргүльд хүч хэрэглэн биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан шулуун гэдэс рүү нь бэлэг эрхтнээ хийж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг,

Давтан үйлдлээр Ц.Дархантай бүлэглэн, хохирогч О.Жанаргүлийн түрийвчтэй 137,000 төгрөг, Самсунг Эс-3 загварын гар утас, монетон ээмэг, монетон гинж, 2 ширхэг монетон бөгж, Хаан банкны болон Төрийн банкны виза картууд зэргийг хулгайлж, тус виза картуудыг нь ашиглан 100.000 төгрөгийн зарлагын гүйлгээг хийж, хохирогч О.Жанаргүльд нийт 557.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

2. Ц.Дархан нь М.Шинэхүүтэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8А байрны хажууд явж байсан хохирогч О.Жанаргүлийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндэх зорилгоор толгойн тус газарт цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан хүч хэрэглэн улмаар тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санни” дэн буудлын 105 тоот өрөөнд хүчиндсэн гэмт хэрэгт,

Мөн өдрөө М.Шинэхүүтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санни” дэн буудлын 105 тоот өрөөнд хохирогч О.Жанаргүльд хүч хэрэглэн биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан шулуун гэдэс рүү нь бэлэг эрхтнээ хийж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг,

М.Шинэхүүтэй бүлэглэн, хохирогч О.Жанаргүлийн түрийвчтэй 137,000 төгрөг, Самсунг Эс-3 загварын гар утас, монетон ээмэг, монетон гинж, 2 ширхэг монетон бөгж, Хаан банкны болон Төрийн банкны виза картууд зэргийг хулгайлж, тус виза картуудыг нь ашиглан 100.000 төгрөгийн зарлагын гүйлгээг хийж, хохирогч О.Жанаргүльд нийт 557,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: М.Шинэхүү, Ц.Дархан нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 125 дугаар зүйлийн 125.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Шинэхүү, Ц.Дархан нарыг бүлэглэж бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн, мөн бүлэглэн бусдыг хүсэл зоригийнх нь эсрэг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-М.Шинэхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар  5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Ц.Дарханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар М.Шинэхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг багтаан нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Ц.Дарханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 5 сарыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг багтаан нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар М.Шинэхүүд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар М.Шинэхүүд оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Ц.Дарханд оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.Шинэхүүгийн цагдан хоригдсон 164 хоног, Ц.Дарханы цагдан хоригдсон 96 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Сиди”-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, М.Шинэхүү, Ц.Дархан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Ялтан Ц.Дархан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд цахимаар гаргасан тайлбартаа: “...Би 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр М.Шинэхүүтэй уулзсан. Бид хоёр уулзаад Цайзад байдаг пабад орж нэг шил архи хувааж уусан.  Би утсаа ломбарданд тавиад хоёулаа дахиад нэг пиво ууж сууя гээд Сансарт бааранд орсон. Бааранд жаахан сууж ууж байгаад ТҮЦ-нээс тамхи аваад баар луу орох гэтэл хохирогч О.Жанаргүль нь хүнтэй маргалдаж, нөгөө хүн нь түүнийг цохиод унагасан. М.Шинэхүү очоод чи яаж байгаа юм гэхэд, нөгөө залуу зугтаагаад явсан. Тэгээд бид гурав танилцаад хохирогч нь “нэг газар оръё” гээд тэндээсээ хөдлөөд 16-д байрлах буудалд орсон. Тэгээд уух юм байхгүй юм уу гэхээр нь би гараад 1 пиво аваад орж ирээд бид 3 хувааж уусан. Тэгээд би эхнэртэйгээ утсаар “одоо очлоо” гэж яриад М.Шинэхүүтэй хамт тэр буудлаас гарсан. Энэ бүхнийг М.Шинэхүү болон буудлын ресепшин, үйлчлэгч, зөөгч бүгд мэдэж байгаа. Би тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орох сонирхол байгаагүй. Иймд анхан шатны шүүх надад хийгээгүй хэргийн төлөө ял оногдуулж байгаад гомдолтой байна...” гэв. 

          Ялтан Ц.Дарханы өмгөөлөгч М.Отгонцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Дарханы үйлдсэн гэж шүүхээс дүгнэсэн гэмт хэргүүдийг нотлох баримт хангалтгүй байхад зөвхөн хохирогч О.Жанаргүлийн “...тэр хоёр залуу намайг ээлжлэн хүчиндсэн...” гэх мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 3 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийтгэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт М.Шинэхүү, Ц.Дархан нарын үйлдсэн гэмт хэргүүд нь хохирогч О.Жанаргүлийн, гэрч Т.Хоролсүрэн, Ц.Уранбилэг, С.Одончулуун, Ц.Батчимэг нарын мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн 14021 тоот дүгнэлт зэргээр нотлогдож байна гэжээ. Эдгээр нотлох баримтуудаас хохирогч О.Жанаргүлийн мэдүүлгээс бусад нь Ц.Дарханыг хүчиндэх болон бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон зүйл алга байна. Хамааралтай бүхий л нотлох баримтуудыг бүрэн шалгаагүй байхад төсөөллөөр дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна. Нэг л жишээ дурдахад, анх хохирогч О.Жанаргүльтэй уулзсан Муратбекийг огт олж байцаагаагүй бөгөөд Ц.Дархан болон М.Шинэхүү нарын мэдүүлэгт “...тэр хоёрыг маргалдаж улмаар цохиж авах үед нь очиж салгасан, эрэгтэй нь зугтаад явсан учир уг эмэгтэйтэй танилцаж дотноссон...” гэсэн нөхцөл байдлыг огт шалгалгүй орхигдуулсан. Хэргийн газрын үзлэгт хэрэглэсэн бэлгэвч байсан гэх боловч уг бэлгэвчийг хураан авч дотор нь үрийн шингэн байсан эсэх, байсан бол хэнийх болох талаар шалгаагүй, ямар нэгэн ажиллагаа явуулаагүй зэрэг олон эргэлзээтэй зүйл байхад хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.

Хохирогчийн мэдүүлгээс энэ хэргийн хувь заяа бүрэн хамаарах байхад хохирогчийг оролцуулалгүй шүүх хуралдаан явуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд зааснаар “...хохирогчийн оролцоогүйгээр хэргийн бүх байдлыг бүрэн тогтоох боломжгүй...” байхад хохирогчийг оролцуулалгүй шүүх хуралдаан явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Хохирогч одоо гомдол, саналгүй, хэргийг хааж өгөөч гэж хүсэлт гаргасан болох, ямар үндэслэлээр хоёулаа хүчиндсэн гэж мэдүүлээд байгаа, Ц.Дарханг ямар шинжээр нь таньсан болох, зочид буудалд өөрөө дагаж очсон эсэх зэрэг олон эргэлзээтэй нөхцөл байдлыг шүүх хуралдаан дээр тодруулах шаардлагатай байсан боловч ийм бололцоо олгосонгүй.

Анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгийг үндэслэн таамаглалаар шахам Ц.Дарханыг хүчиндэх болон бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгаа бол өмгөөлөгчийн зүгээс өөрийн таамаглалыг хэлэхэд Ц.Дархан нь харьцангуй жижиг эрхтэнтэй буюу 4х14 см буюу боссон үедээ 14 см урттай, ямар нэгэн гадны биет байхгүй бэлэг эрхтнээр хурьцал үйлдээд 2 хүүхэд гаргасан эгчмэд эмэгтэйн хярзанг урсан байх ямар ч бололцоогүй. Ц.Дарханы хувьд хохирогч О.Жанаргүльтэй бэлгийн ажил хийхээр завдсан боловч хохирогч тухайн нөхцөлд бөөлжсөндөө хутгалдсан, эвгүй үнэртэй байсан зэргээс сэжиглэж, үйлдлээ үргэлжлүүлэх боломжтой байсан атлаа сайн дураараа татгалзсан. Ц.Дарханыг буруутгах болсон гол таамаглал нь шүүхийн өмнөх шатанд хохирол төлсөн асуудал болоод байна. Өмнөх өмгөөлөгч Н.Намжилцогт нь хохирлыг төлж, хохирогчийг гомдолгүй болгочихвол болох гээд байна гэж удаа дараа шалсаар Ц.Дарханы ар гэрийнхэн бүхий л хөлс хүчээ дайчлан 4 сая төгрөг төлсөн бөгөөд төлсөн хойно нь Н.Намжилцогт өмгөөлөгч наад баримтаа шүүхэд битгий гаргаж өг гэх зэргээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан учир аргагүйн эрхэнд өмгөөлөгчийг сольсон байгаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх дүгнэхдээ “нотлогдвол зохих асуудлуудыг тал бүрээс нь судлахад шүүгдэгч нарын гэм буруугүй болох нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарын татгалзал үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ” гэжээ. Энэ хэрэгт олон ажиллагаа дутуу хийгдсэн, Ц.Дархан дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэдгийг нотлох баримт байхгүй, харин ч гэм буруутай эсэхэд нь эргэлзээ төрөхөөр олон баримт байгаагийн нэг нь хохирогч О.Жанаргүлийн дотуур хувцаснаас олдсон үрийн шингэний ДНХ бүтэц Ц.Дарханы эр бэлгийн эстэй тохирохгүй байна гэх дүгнэлт, Ц.Дарханы сэжигтэн, яллагдагчаар өгсөн О.Жанаргүлийг хүчиндээгүй гэдгээ удаа дараа мэдүүлж байгаагаас харж болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг шүүх орхигдуулсан. Иймд Ц.Дархан энэ хэргийг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдохгүй учир холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн тохиолдолд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад татгалзах зүйлгүй...” гэв.

          Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийн байдал нотлогдсон. Нэмж шалгах зүйлгүй, Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь  хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан  тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

М.Шинэхүү нь тэнсэн хянан харгалзагдсан хугацаандаа, Ц.Дархантай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8А байрны хажууд явж байсан хохирогч О.Жанаргүлийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндэх зорилгоор толгойн тус газарт цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан хүч хэрэглэж улмаар тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санни” зочид буудлын 105 тоот өрөөнд хүчиндсэн гэмт хэргийг,

Мөн өдрөө М.Шинэхүү, Ц.Дархан нар бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санни” дэн буудлын 105 тоот өрөөнд хохирогч О.Жанаргүльд хүч хэрэглэн биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан шулуун гэдэс рүү нь бэлэг эрхтнээ хийж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг,

Мөн М.Шинэхүү Ц.Дархан нар бүлэглэн, хохирогч О.Жанаргүлийн түрийвчтэй 137,000 төгрөг, Самсунг Эс-3 загварын гар утас, монетон ээмэг, монетон гинж, 2 ширхэг монетон бөгж, Хаан банкны болон Төрийн банкны виза картууд зэргийг хулгайлан, тус виза картуудыг нь ашиглаж 100.000 төгрөгийн зарлагын гүйлгээг хийж, хохирогч О.Жанаргүльд нийт 557,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч О.Жанаргүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой найз Муратбектэй хамт 13 дугаар хороололд паабад сууж 2 ширхэг 0.5 литрийн шилтэй Сэнгүр пиво, 1 шил 0.5 литрийн коньяк хувааж уусан. Тэгээд тэндээсээ 22 цаг өнгөрч байхад гараад Муратбек гэр лүүгээ яваад би алхаад Сансар руу өгсөөд явж байсан. Тэгээд сансар луу замынхаа баруун талаар хойшоо өгсөж явтал миний толгойг цохисон бөгөөд би шууд ухаан алдсан тэгээд сэрэхэд буудал дотор миний өмд бандаашийг тайлсан намайг доош харуулчихсан араас нэг залуу хүчиндэж миний үснээс зулгааж доошоо дарж хүчирхийлсэн. Би эргэж харах гэхэд үснээс хүчтэй зулгаагаад дараад байсан. Тухайн үед хажууд бас нэг залуу хараад сууж байсан. Тэгээд тэр хоёр залуу ээлжлээд намайг хүчиндсэн. Тухайн үед тэр хоёр залуу миний бөгс болон бэлэг эрхтэн рүү хийсэн. Тухайн хүмүүс бэлгэвчтэй хийсэн эсэхийг нь би мэдэхгүй байна өглөө буудлын өрөөнд хэрэглэсэн бэлгэвч байсан. Тухайн үед намайг хүчирхийлж байхад би хүчээр дээшээ харахад миний цээжин бие, нүүр хэсгийг хөнжлөөр бүтээж дарсан. Тухайн хүмүүсийг би огт танихгүй. Хоёр залуу байсан нэг нь арай намхан ойролцоогоор 165 см орчим өндөртэй нөгөөдөх нь 170-176 см орчим өндөртэй байсан. Ойролцоогоор 25-30 орчим насны залуучууд шиг харагдаж байсан. Намхан нь арай бордуу царайтай байсан. Намайг их үсдсэн, тэдгээр хоёр залуу хоёулаа намайг ээлжлээд хүчиндээд байсан.Би хүчиндүүлж байхдаа эсэргүүцсэн боловч надад ямар ч тэнхэл байгаагүй, би мөн тодорхой хэмжээгээр согтуу байсан. Намайг Сансар руу гэрлүүгээ явж байхад толгой руу цохиж унагаад аваад буудал руу явсан байсан. Миний баруун гарын булчин хэсгээр хөхөрсөн байгаа, толгойн баруун дээд хэсгээр хавдаж цус хурсан зүүн хөхний дотор хэсэг маажсан, баруун хөлний дээд хэсгээр бас хөхөрсөн байсан, шүүх эмнэлэгт үзүүлэхэд анус язралттай байна гэж байсан. Мөн бэлэг эрхтний доод хэсэгт язарсан байна гэж байсан...,Би тухайн үед эсэргүүцэх чадваргүй байсан учраас тухайн хоёр залуу намайг хүчиндчихээд гараад яваад өгсөн бөгөөд би хаана байгаагаа ч мэдээгүй цагдаа руу залгая гэтэл миний утас, мөнгө, төгрөг, бүх юм аваад явчихсан байсан учраас залгаж чадаагүй. Гэрлүүгээ явах гэтэл нөхрөөсөө айгаад явж чадаагүй тэндээ үүр цайлгасан. Тэгээд 07 цаг өнгөрч байхад буудлын хүнд болсон асуудлын талаар намайг хүмүүс авч ирсэнийг камер шүүж харсан. Тэгээд тэндээ цагдаа дуудах гэтэл тэр эгч энд цагдаа дуудаад хэрэггүй чи цагдаа дээр өөрөө очоод ханд гээд байсан. Тэгээд утсаа өгөөгүй бөгөөд би шууд гэрлүүгээ очоод хажуу өрөөнийхөө охины утсыг нь гуйгаад цагдаад хандсан. Тэгээд дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгсөн. Хүчиндүүлсэн гэх газарлуугаа цагдаатай хамт очиход буудлын өрөөг цэвэрлэсэн байсан. Тухайн газар нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санни” нэртэй буудал байсан...” /1хх-36-37/,

          мөн “...Цохиулах үед ямар нэг хөлийн чимээ, хүний ярих чимээ, сонсогдоогүй..., Тэгээд би цохиулаад ухаан алдаад сэрэхэд буудалд сэрсэн. Миний толгой руу юугаар цохисон эсэхийг мэдээгүй..., тухайн хоёр хүн хоёулаа миний шулуун гэдэс рүү хийсэн. Эхлээд нэг хийгээд дуусаад дараа нь нөгөөдөх нь хийсэн. Тухайн хоёр этгээд бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвчтэй орсон...” /1хх-38-39/,

“...Миний гар утас, 2 ширхэг карт, 2 ширхэг бөгж, 1 ширхэг гинж, хос ээмэг, гар утас зэрэг зүйлсийг намайг хүчиндсэн хоёр хүн авсан. Тухайн үед би эд зүйлээ алга болсныг мэдээгүй байж байгаад өглөө нь мэдсэн. Тухайн хоёр залуу намайг хүчиндчихээд яваад өгсөн бөгөөд би согтуу байсан учраас тэндээ унтаж амраад өглөө 07 цаг өнгөрч байхад эд зүйл байхгүй болсоныг мэдсэн. Хэн яаж авсаныг мэдэхгүй би ээмэг, бөгж, гинжээ зүүсэн байсан гар утас зэрэг зүйлс халаасанд байсан...” /1хх-40/,

“...Тухайн 2 залуу миний Самсунг Эс-3 маркийн гар утас 2016 оны 08 дугаар сард 230.000 төгрөгөөр худалдаж авсан, гараар оёсон даавуун түрийвч 10 000 төгрөгөөр үнэлж байна, түрийвчин дотор байсан бэлэн 137 000 төгрөг, 2016 оны зун хүнээс бэлгэнд авч байсан монетон ээмэг хосоороо нийлээд 150 000 төгрөгөөр үнэлж байна, монетон нарийн гинж мөнгөн завъяа дэлгүүрээс 2-3 жилийн өмнө 130 000 төгрөгөөр авч байсан, жижиг цагаан шигтгээтэй монетон кольцо хэлбэрийн жижиг бөгж нийлээд хэдэн жилийн өмнө нөхөр авч өгч байсан 100 000 төгрөгөөр үнэлж байна. Мөн миний Хаан банкны картыг аваад 20 000 төгрөг авсан байсан, Төрийн банкны картыг аваад 80 000 төгрөг авсан байсан...” /1хх-220-221/, гэх мэдүүлгүүд,

Гэрч Т.Хоролсүрэнгийн: “...Би өөрийнхөө 9382 УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй Хьюндай Верна загварын автомашинтайгаа Улаанбаатар хотод халтуур хийгээд явж байсан 2016 оны 10 сарын 09 нөөс 10-ны өдөрт шилжих шөнө Сансарын тунелээс урагшаа 13 дугаар хороолол руу явах замыг чиглээд шөнийн 01 цаг байна уу 02 цагийн үед зогсож байтал үл таних хоёр эрэгтэй хүн ирээд “Жулъя” оръё гэсэн. Тэгээд миний машинд суугаад тэр хоёр залуу виза карт уншдаг газар байна уу, явалддаг хүүхэний маань карт байгаа юм, пин кодыг нь мэддэггүй гэсэн. Тэгэхээр нь би асуудалгүй юм бол би нэг хүнээс асуугаад өгье гэж хэлээд хорооллын эцэс рүү Тэспетролиум гээд клонк руу очсон. Тэгээд тэнд очоод хоёр карт байсныг нь уншуулаад Төрийн банкны картнаас 20 000 төгрөг, Хаан банкны картнаас 80 000 төгрөг уншуулж бэлнээр авсан. Тэгээд би өөрийнхөө машинд 15 000 төгрөгний бензин хийсэн. Тэгээд эргээд тэндээс “Жулъя” орсон бөгөөд тэндээ буухдаа надад 30 000 төгрөг өгөөд буусан.

Тухайн хоёр залуу нэг нь шардуу шаймгардуу царайтай хүн байсан, нөгөөдөх нь арай насаар дүү бордуу царайтай эрэгтэй хүн байсан. Шардуу царайтай нь ойролцоогоор 40 орчим насны хүн байсан бөгөөд түүнийг Шинээ ахаа гэж байсан. Яг хэнээс нь би карт авсанаа мэдэхгүй байна араас надад карт өгсөн болохоор би хэн нь өгсөн эсэхийг хараагүй. Би тухайн үед муу санаалаад энэ картын эзэн нь хэн юм гэж асуухад Жанаргүл гэж хүн байгаа гэсэн бөгөөд би картнаас нь уншиж үзэхэд үнэн байсан. Тэгээд тэр хоёр залуу хоёр ширхэг картаа буцаагаад авсан...” /1хх-41-42/,

Гэрч Ц.Уранбилэгийн: “...Тухайн 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой ойролцоогоор 18 цагийн үед эрэгтэй, эмэгтэй хоёр Казак хүн орж ирээд шилтэй пиво  авсан, ус ундаа авсан. Мөн тухайн хоёр хүн өөрсдөө нэг шил конъяк авчирсан бөгөөд тэрнийгээ биднээс асууж байгаад хувааж уусан..., Тэр хоёр ойролцоогоор 21 цагийн үед гарч явсан. Тухайн хүмүүс конъяакаа ууж дуусгасан дээрээс нь хоёр хоёр 0.5 литрийн шилтэй пиво уусан..., эрэгтэй нь ойролцоогоор 174 см өндөртэй бордуу царайтай, том нүдтэй, махлагдуу казак хүн байсан, малгайгүй..., нүдний шил зүүгээгүй байсан, нэг үүргэвчтэй хар өнгийн цүнхтэй байсан..,тэндээс гараад нисэх явах гэсийн гээд асуугаад байсан...” /1хх-45-46/,

Гэрч С.Одончулууны: “...Би тухайн өдөр 18 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Санни” нэртэй караоке буудал буюу гэртээ ирсэн. Манай хадам ээж Батчимэг тухайн “Санни” нэртэй буудлыг ажиллуулж байсан бөгөөд намайг түр зогсож байгаарай ойрхон явчихаад ирье гээд намайг үлдээсэн. Тэр хооронд 21-ээс 22 цагийн орчимд нэг залуу орж ирээд хоёр ортой өрөө асуусан тэгэхээр нь би тэр залууд өрөө үзүүлсэн чинь араас нь нэг эрэгтэй нэг эмэгтэйг үүрчихсэн орж ирсэн. Тэгээд анх орж ирсэн арай залуухан эрэгтэй нь төлбөр тооцоо хийгээд тэд нар өрөөрүүгээ орсон. Тэгээд ээж хүрээд ирсэн бөгөөд би гэртээ орж амарсан. Нэг нь арай өндөр залуухан 25-30 орчим насны залуу байсан, нөгөө эмэгтэйг үүрч орж ирсэн нь арай хөгшин, шардуу царайтай 35-40 орчим насны хүн байсан. Нөгөө үүрүүлж орж ирсэн эмэгтэй 35 орчим насных бөгөөд согтуу тасарсан байдалтай орж ирсэн. Тухайн эмэгтэй орж ирэх үедээ буудлыг коридорт бөөлжсөн...” /1хх-47-48/,

Гэрч Ц.Батчимэгийн: “...Би тухайн 10 дугаар сарын 09-ний өдөр ойролцоогоор 21 цагийн орчимд хүргэн Одончулууныг түр буудалдаа үлдээгээд охинтойгоо дүүргийн эмнэлэг рүү яваад 2-3 цагийн дараа буцаж ирсэн. Намайг явсан хойгуур буудалд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн орсон байсан. Би тухайн хүмүүсийг огт хараагүй, эмэгтэйг нь өглөө гарахад л харсан..., Маргааш өглөө нь буудалд хоносон эмэгтэй гарч ирээд надтай цуг ямар хүмүүс ирсэн бэ, би цуг явсан хүмүүсдээ гар утас, картаа алдчихлаа гэсэн. Тэгээд камер шүүж үзүүлэхэд тэр эмэгтэй үзчихээд би энэ хүмүүсийг огт танихгүй гэж ярьж байсан. Тухайн эмэгтэй өглөө 08 цаг өнгөрч байхад явсан...” /1хх-49-50/,

Гэрч Т.Володвекийн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сансарт байх гэртээ 19 цагийн орчимд орох гэтэл манай эхнэр О.Жанаргүл надтай  зөрөөд хүнтэй уулзахаар гарсан. Тэгээд 22 цагийн үед би эхнэрлүүгээ залгахад утас нь холбогдохгүй болоод унтарчихсан. Үүний өмнөхөн 20 минутын өмнө залгахад би одоо очиж явна гэж утсаар надад хэлсэн. Тэгээд маргааш нь би 8 цагийн үед ажилдаа явсан бөгөөд намайг ажилдаа явсаны дараа утсаар яриад хүрээд ирээчээ би нэг асуудалд өртчихлөө  утсаар ярьж болохгүй байна гэсэн. Тэгээд би гэртээ иртэл Жанаргүл байхгүй байхаар нь хэсэг хүлээж байтал Жанаргүл залгаад цагдаа дээр хүрээд ир гэсэн..., Манай эхнэрийн зүүдэг 2 ширхэг бөгж байдаг нэг нь нарийхан кольцо хэлбэрийн, монетон гинж, монетон хоёр ээмэг, гар утас, карт зэрэг зүйлс алга болсон, тухайн хэрэг болсоноос хойш огт харагдаагүй...” /1хх-55-56/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн: Хохирогчийн биед учирсан баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт гэмтэл нь нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Хярзанд салстын язрал, гэмтэл нь үтрээний бэлгийн харьцаанд ороход үүснэ. Шулуун гэдэсний язрал гэмтэл нь шулуун гэдсээр бэлгийн харьцаанд ороход үүснэ...Хярзан болон шулуун гэдэсний язрал гэмтэл хярзангийн салстын язрал нь үтрээгээр бэлгийн харьцаанд орох үед үүсдэг ба дээрх гадны биеттэй болон хэвийн бэлэг эрхтний алинаар үүсгэгдсэн эсэх нь хувь хүний бүтцийн онцлогоос хамаарна. Шулуун гэдэсний амсар дахь салстын язрал цус хуралт нь дээрх гадны биеттэй  болон хэвийн бэлэг эрхтний аль алинаар үүсгэгдэх боломжтой...” /1хх-73-74/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14021 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Жанаргүлийн биед баруун чамархайн хуйханд цус хуралт, хярзанд салстын язрал шулуун гэдэсний амсарт язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Жанаргүлийн дотоож дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн... Үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй...” /1хх-69/,

хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-11/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-12-14/, камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /1хх-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл,/1хх-19, 23, 28/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-20-22, 25-27, 29-31/,

гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: ...Тухайн хүмүүсийг хэрэг болоход зүс царайг нь харсан учраас эргэлзэхгүй шууд таньж байна. Намайг хүчиндсэн хүмүүс №3 болон №5 гэж дугаарласан хүмүүс мөн байна би таньж байна.../1хх-32/ гэсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-33-34/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

          Анхан шатны шүүхээс М.Шинэхүү, Ц.Дархан нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тэдний хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд тохирсон, мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг шалгасан, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчигдөөгүй байна.

          Давж заалдах гомдлоор хязгаарлахгүй, хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд :

Ялтан М. Шинэхүү нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял, 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар тус бүр 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сар хорих ялд 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ял “эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих” ялаар шийтгэгдэж, 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 29 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллажээ.

М. Шинэхүү нь “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” болон  “тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан” гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байсан бөгөөд Төв аймаг дахь Сум дундын шүүх  М. Шинэхүүгийн өмнөх хэргийн ялтай байдлыг  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгож /хав-1,х-181/ анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж , тус ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

Иймээс анхан шатны шүүх М.Шинэхүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  хорих ял дээр, өмнө Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ял тогтоож шийдвэрлэжээ.

          Ялтан Ц.Дархан нь 2016 оны 10 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө хохирогч О.Жанаргүлийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь  хүч хэрэглэн  Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санни” зочид буудлын  өрөөнд М.Шинэхүүтэй хамт оруулж байгаа нь, мөн тус өрөөнөөс хамт гарсан зэрэг нь дүрс бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд хохирогчийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хохирогчийн эд хөрөнгийг хулгайлах бүх гэмт үйлдэлд М. Шинэхүүтэй бүлэглэн оролцож, идэвхтэй үйлдэл үзүүлж байсан болох нь ялтан М. Шинэхүү, хохирогч О.Жанаргүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн эхний мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон болно.

          Ялтны өмгөөлөгч  М.Отгонцэцэг “хохирогч О.Жанаргүлтэй бааранд анх хамт сууж байсан Муратбекийг олж байцаагаагүй” гэж гомдол гаргасан боловч мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Жанаргүль “Муратбекээр Казакстанд илгээмж илгээх зорилгоор нэг удаа уулзсан, одоо Казакстан улс руу явсан байх, утас, хаягыг нь мэдэхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд хэргээс үзэхэд Муратбек нь М.Шинэхүү, Ц.Дархан нарыг гэмт хэрэг үйлдэх үед хамт байгаагүй, энэ хэрэгт гэрчээр зайлшгүй мэдүүлэг авах ач холбогдолгүй байна.

          Ялтны өмгөөлөгч М.Отгонцэцэг нь Ц.Дарханыг “жижиг эрхтэнтэй, хүүхэд гаргасан эмэгтэйн хярзанг гэмтээх боломжгүй” хэмээн давж заалдах гомдол гаргасан боловч  ялтнуудын хохирогчийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах үйлдлийн аль ч үед хохирогчийн хярзанд салстын язрал, шулуун гэдэсний амсарт язрал, цус хуралт үүссэн байх боломжтой нь шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Дарханы “хэргийг хэрэгсэхгүй болгох ”, түүний өмгөөлөгч М.Отгонцэцэгийн “хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Дархан, түүний өмгөөлөгч М.Отгонцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                         

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН                                                     

                                    ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                                

                                                                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ