| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0191/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/211 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Хохирогч Х.Оюунчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,
Шүүгдэгч Ө.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Мт холбогдох эрүүгийн 1938000000209 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.М нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн 17 дугаар гудамжны засмал зам дээр ... улсын дугаартай “Ист” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2 а, 12.2, 12.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ныг мөргөж амь насыг нь хохироон Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг,
2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн 17 дугаар гудамжны засмал зам дээр, ... улсын дугаартай "Ист” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2 а, 12.2, 12.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ныг мөргөж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.М нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн 17 дугаар гудамжны засмал зам дээр ... улсын дугаартай “Ист” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2 а, 12.2, 12.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ныг мөргөж амь насыг нь хохироон Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг,
2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн 17 дугаар гудамжны засмал зам дээр, ... улсын дугаартай "Ист” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2 а, 12.2, 12.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ныг мөргөж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938000000209 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Ө.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ...ах Алтангэрэлийн Тоёота-Ист маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Миний урд талын зам дээр явган хүн миний урдаас ирж байхыг харсан. Би тоормос ч гишгэж амжаагүй гэрлийн гялбаанаас гарахтай зэрэгцээд л тулчихсан учраас шууд очоод мөргөчихсөн... Миний машины салхивчны шил хагарсан. Би айгаад шоконд орсон байсан учраас зогсолгүй тэр чигтээ явсан...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-8 дугаар хуудас/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 11-13 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 20-25 дугаар хуудас/,
Хохирогч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Зах дээр байж байгаад гэрлүүгээ харих гэж яваад зам тээврийн осолд орсон байх...Ө.Мын ар гэрийн хүмүүс тусламж дэмжлэг үзүүлж хохирол 6.000.000 төгрөг өгсөн...Энэ хүүхдийн аавд нь гэгэнт ийм зүйл болсон босож ирэхгүйгээс хойш би танай хүүхдийн мууг үзэхгүй гэж хэлээд гаргасан...Би өөрөө үр хүүхэдтэй хүн энэ хүүхдийн зүрхний ховдол нь цоорхой, дээр нь хөл гар нь ийм болохоор гомдолгүй гэж хэлсэн...Тийм учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Дэд хурандаа Нямдоржтой хамт гадуур саарал өнгийн Ист маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэдийг шалгахаар явсан. Тэгэхэд Нямдорж миний таньдаг нэг хүн саарал өнгийн Ист маркийн тээврийн хэрэгсэлтэй тийшээ очъё гээд 14 дүгээр хороонд Батаа гэдэг залуутай очиж уулзахад Батаа машинаа зарчихсан, ажлын газрынхаа Алтангэрэл гэдэг залууд зарсан” гэсний дагуу Алтангэрэлийн гэрт очиж үзэхэд тэдний хашаан дотор мөнгөлөг саарал гуперийн замаск унасан байдалтай, их сэжигтэй тээврийн хэрэгсэл байсан. Тэгэхээр нь бид хоёр Алтангэрэлтэй уулзаад уг тээврийн хэрэгслийг өчигдөр хэн унаж явсан талаар тодруулахад манай дүү Ө.М унаж яваад орой ирсэн, унаж явахад нь баруун талын толь зүгээр байсан гэж хэлсэн... Хэргийн газраас олдсон толийг авчирч Алтангэрэлийн хашаан дотор байсан тээврийн хэрэгслийн толины суурьтай харьцуулж үзэхэд хугарсан ховил хэсгээрээ таарч байсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/,
Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөрөн сумын 14-р багт гарсан зам тээврийн ослын нөхцөл байдалтай танилцаад осол гарсан газрын ойролцоо гэртээ хүн уг зам тээврийн ослыг үйлдсэн байж болзошгүй гэж үзсэн...05 дугаар сарын 17-ны өдөр хэн тээврийн хэрэгслийн жолоодож явсан талаар тодруулахад манай дүү Ө.М жолоодож гарч явсан гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/,
Гэрч Ө.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...21-22 цагийн үед байх манай дүү Ө.М миний ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуйгаад гадуур гарч хүнтэй уулзчихаад ирье гээд унаад явсан ...тэгээд өнөө өглөө цагдаа нар ирэхээр нь би сэрээд гарч харахад манай дүү хүргэнийд хоносон байсан бөгөөд миний машин хашаанд байсан ...Ө.Мт машинаа өгч явуулахад миний машины хоёр толь болон урд нүүр бүрэн бүтэн байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр найз Хаш-Эрдэнийн хамтаар ангийнхаа хүүхдүүдийн гэрт очиж мөнгө авах гээд Мөрөн сумын 9-р хороонд явж байсан чинь “Оюу” нэртэй дэлгүүрийн гудамны үзүүрт нэг хүн хэвтэж байсан. Тэр хүн засмал замын уулзвар буюу тойрог хэсэгт толгой нь хойд зүг рүү хараад машин явдаг хэсэгт нүүр нь цус болсон байдалтай 40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Хажууд нь машины гуперийн урд хэсэг хагарсан байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн ...гэх мэдүүлэг /ХХ-ийн 49-50 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Х-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... явган хүний замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй буюу 10 дугаар хороо руу явж байхад ...боржуур дотор хэсэгт толгой нь ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харсан, биеийнхээ баруун талаар засмал зам дээр хэвтсэн байрлалтай, дээгүүрээ куртиктэй эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүний нүүр хэсэг нь цус болчихсон харагдсан… Тэгээд цагдаад Жамьяанцэрэн дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 51-52 дугаар хуудас/,
Гэрч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...21 цагийн үед Ө.М дэлгүүр ороод ирье гээд машин унаад явсан...Өглөө босоход машин тэрэг эвдрээд ийм асуудал болсон байсан. Өөрөө юу болсон талаараа хэлээгүй. Манай машины салхины шил нь хагарсан, толь нь хугарсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 53-54 дүгээр хуудас/,
Гэрч П.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баасанжаргал над руу утсаар яриад Ө.М хүн дайрчихсан байна гэж хэлсэн...Би Ө.Мыг хоригдож байгаад гарсны дараа нь юу болсон талаар асуухад машины гялбаанд ороод машинтай зөртөл зам дээр хүн байсан. Тэгээд яаж ч чадалгүй мөргөсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Чулуунбатын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас олдсон эд анги нь Ө.Мын байшингийн дээвэр дээрээс үзлэгээр олдсон эд ангиуд хоорондоо тохирно гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 65-66-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Чулуунбатын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас олдсон толь нь Ө.Мын Ист маркийн 82-45 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толины суурин дээр тохирно гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 68-69-р хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /ХХ-ийн 71-72 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай:
...4. Д.Нбиед үүссэн гавал тархи цээжний хавсарсан хүнд гэмтэл нь үхэлд хүргэсэн байна ..
6. Д.Н нь зам тээврийн ослын улмаас гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна.
7. Үхлийн шалтгаан нь дагзны зүүн дээд төвгөрийг дайрч баруун их далавчнаас баруун чамархай хүрсэн шугаман хугарал, дух, баруун, зүүн чамархайн дэлбэн, бага тархины аалзавчин хальсан доорх цус харвалт, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хажуугийн ховдолын арын эвэрийн хананд цус харвалт, зүүн 2-9 дүгээр хавирганы зөрөөгүй шугаман хугарал, дагзны хэсгийн хуйх, баруун зүүн уушигны гадаргуу дахь цус хуралт зэрэг шинжээр батлагдаж байна гэх дүгнэлт /ХХ-ийн 73-74-р хуудас/,
Хөвсгөл аймгийн замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Түмэнбатын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай:
1. Уг зам тээврийн осол нь “Тоёота Ист” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ө.Мын буруутай үйлдлээс болж гарсан.
...3. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 14-р багийн засмал зам дээр “Тоёота-Ист” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ө.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2а “замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байх…Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэх дүгнэлт /ХХ-ийн 82-83-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 107-109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938000000209 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.М нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн 17 дугаар гудамжны засмал зам дээр ... улсын дугаартай “Ист” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2 а, 12.2, 12.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ныг мөргөж амь насыг нь хохироон Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг,
2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн 17 дугаар гудамжны засмал зам дээр, ... улсын дугаартай "Ист” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2 а, 12.2, 12.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ныг мөргөж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ө.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-8 дугаар хуудас/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 11-13 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 20-25 дугаар хуудас/,
Хохирогч Х.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ммэдүүлэг,
Гэрч Д.Б-ын /ХХ-ийн 35 дугаар хуудас/, гэрч Б.Н-ийн /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Ө.А-ийн /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Ж-ийн /ХХ-ийн 49-50 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч А.Х- /ХХ-ийн 51-52 дугаар хуудас/, гэрч Э.Энхнасангийн /ХХ-ийн 53-54 дүгээр хуудас/, гэрч П.Ө-ийн /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Чулуунбатын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 65-66-р хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Чулуунбатын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 68-69-р хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /ХХ-ийн 71-72 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 73-74-р хуудас/, Хөвсгөл аймгийн замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Түмэнбатын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 82-83-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, хохирогч нь явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Ө.М нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ө.М нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон байх бөгөөд хохирогчид 6.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.М нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 109 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, хөдөлмөрийн чадвар 70 хувиар алдсан группт байдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нь заасан гэмт хэрэгт нь торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1938000000209 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн хуванцар эд ангийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, ... улсын дугаар 2 ширхэгийг хууль ёсны өмчлөгч П.Ө-т буцаан олгохыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938000000209 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай тоёото Ист маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь 2 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр буюу 30 нэгжээр тооцож торгох ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг торгох ялын 30 /гуч/ нэгжээр тооцож торгох ялаас хассугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
7. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ө.Мт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн 1938000000209 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн хуванцар эд ангийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, ... улсын дугаар 2 ширхэгийг хууль ёсны өмчлөгч П.Ө-т буцаан олгохын тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Эрүүгийн 1938000000209 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай тоёото Ист маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР