| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/06934/и |
| Дугаар | 5208 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 5208
|
|
|
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9 тоотод оршин суух, регистрийн дугаар 5055873, Жи Мобайл ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, өөрийн байранд байрлах, 94 дүгээр цэцэрлэгт холбогдох
Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болон алдангиын 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэг 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр манай компанитай ХАГ-0037/15, 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ХАГ-0037/15+01 тоот “Зээлээр худалдах, худалдан” авах гэрээг тус тус байгуулсан.ХАГ-0037/15 тоот гэрээнд тус бүр нь 360 000 төгрөгийн үнэтэй 21 ширхэг гар утас, нийт 7 400 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 1 сард 1 234 000 төгрөг төлөх нөхцөлөөр, ХАГ-0037/15+01 тоот гэрээнд тус бүр нь 360 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг гар утас нийт 720 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 1 сард 120,000 төгрөг төлөх нөхцөлөөр тус тус байгуулсан.Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэг ХАГ-0037/15, ХАГ-0037/15+01 тоот гэрээнд зааснаар 8 120 000 төгрөгнөөс 7 900 000 төгрөгийг төлсөн боловч үлдэх 220 000 /хоёр зуун хорин мянган/ төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.Иймээс Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэгтэй байгуулсан ХАГ-0037/15, ХАГ- 0037/15+01 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох төгрөг, ХАГ-0037/15 тоот гэрээний 3.3, ХАГ-0037/15+01 тоот гэрээний 1.2-т зааснаар хугацаа хэтэрсан хоногтутмын 0.3%-ийн алданги тооцох эрхтэй гэжзаасны дагуу 2015/07/15-2016/09/06 өдрийн хооронд нийт 419 хоногийн алданги болох төгрөг нийт 330 000 Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Чингэс шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч байгууллага Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэг төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 330 000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани хариуцагч Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэгт холбогдуулан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэг 330 000 төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 550 төгрөгийн 50 хувь болох 5275 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 5275 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл ХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэгээс 330 000 /гурван зуун гучин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Жи Мобайл ХХКомпани татгалзаж байх нэхэмжлэгчийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 5275 /таван мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН