Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00063

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/04273 дугаар шийдвэртэй

 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Үнэлгээ болон шинжээч томилсон ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2203 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хариуцагч *******-аас 2,456,652,772 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ,,,, хаягт байршилтай 570 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ,,,, В-1 1 тоот хаягт байршилтай 320 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, , 1 дүгээр хороо,,, В-1 2 тоот хаягт байршилтай 215 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, уг ажиллагааны хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хөрөнгүүдийг хураан авч, талуудаас үнийн саналыг авсан. Үүний дараа Монгол шуудангаар 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шинжээч томилох тухай тогтоолыг ирүүлсэн. Тус тогтоолтой танилцаж үзэхэд тогтоолын 1 дүгээр зүйлд ...ыг шинжээчээр томилсугай гэсэн байсан. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үнэлгээний тайлантай танилцахад 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/428 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын 1 дүгээр зүйлд ...ыг шинжээчээр томилсугай гэж шинжээчээр ыг томилж хууль сануулсан. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг хийж ирүүлсэн байх бөгөөд тус тайланд -ийн ерөнхий захирал , үнэлгээний мэргэжилтэн ******* нар гарын үсэг зурж компанийн тэмдэг даржээ. -ийн тэмдэгийг харахад регистрийн дугаар нь 8388849 гэж байх бөгөөд тайланд хавсарган ирүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээнд дээрх регистрийн дугаартай гэх өөр компанийн гэрчилгээ ирүүлсэн. Тус гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд Э.Ганчимэгийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв гэсэн тэмдэглэгээ байх бөгөөд үнэлгээний тайланд хавсаргасан баримтууд нь өөр өөр байгууллагын зөрүүтэй баримтууд байна. Хууль сануулж шинжээчээр томилогдсон этгээд үнэлгээний тайлан гаргах байтал гэх хууль сануулаагүй, шинжээчээр томилогдоогүй этгээд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан, тайланд ирүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ нь гэх өөр байгууллагын гэрчилгээ байх бөгөөд дээрх асуудлууд нь хууль зөрчсөн үйлдэл болсон.

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/428 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын 2 дугаар зүйлд ...шинжээчийн дүгнэлтийг 2023 оны 10 дугаар сарын -ны өдрийн дотор гаргаж, тогтоосон хугацаанд ирүүлэхийг даалгасугай гэжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилох тухай тогтоол гаргахдаа хуульд заасны дагуу шинжилгээ хийх хугацааг тогтоогоогүй. Тус хугацааг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд тухайн тогтоолд заасан хугацаанд шинжээч дүгнэлтээ гаргаагүй бол Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт Шинжээч нь энэ хуулийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийх хугацааг сунгуулах тухай хүсэлтээ шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргана, 11.4 дэх хэсэгт Энэ хуулийн 11.3 дахь хэсэгт заасан хүсэлтийг хүлээн авсан этгээд шүүхийн шинжилгээ хийх хугацааг мөн хуулийн 11.2 дахь хэсэгт заасныг үндэслэн сунгана гэж заасан тул шинжилгээ хийх хугацаа өнгөрсөн, шинжилгээ хийх хугацааг сунгаагүй бол шинжээчийн дүгнэлт хүчингүй болгодог. Түүнчлэн, -д хууль сануулаагүй, хуульд заасан хугацааг тогтоолгүйгээр хийж гүйцэтгэсэн тайлан гэх баримттай танилцахад зах зээлийн жишиг үнийн арга хэрэглэхдээ хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнийг хэт доогуур үнэлсэн, үнэлгээ хийсэн огноо нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэж бичигдсэн зэрэг хууль зөрчсөн үйлдэл байна.

1.2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт ...үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд шинжээчийн саналыг үндэслэн тогтооно. Шинжээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээл томилно гэж заасан. Гэтэл хариуцагч байгууллагаас үнийн талаар харилцан тохиролцуулах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй буюу төлбөр авагчаас үнийн санал аваагүй атлаа шинжээч томилсон. Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч талаас үнийн саналыг хуульд журмын дагуу аваагүй. Үнийн санал төлөөлөн гаргах эрхгүй этгээдээс үнийн санал авч улмаар шинжээч томилсон. Оролцогч талуудаас аль алинаас ч үнийн саналыг аваагүй байхад талуудыг тохиролцох боломжтой эсэхийг дүгнэх боломжгүй юм. Иймээс үнийн санал аваагүй, тохиролцуулах ажиллагаа хийхгүйгээр шинжээч томилсон учраас шинжээч томилсон болон шинжээчийн дүгнэлт зэргийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжпэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж нэмэгдүүлж байна.

Иймд хөрөнгийн үнэлгээ болон шинжээч томилсон ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллааг үүсгэж, төлбөр төлөгч хуулийн этгээдэд төлбөр төлөх тухай мэдэгдлийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар төлбөр төлөгч *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоотод байрлах, 320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******** тоотод байрлах, 215 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор хураан авч, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үнийн санал өгөх мэдэгдлийг талуудад өгч тэмдэглэлээр баримтжуулсан. Төлбөр төлөгч талаас хураагдсан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг тус бүр 12,000,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал ирүүлснийг төлбөр авагч тал харилцан тохиролцоогүй.

2.2. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК-ийн шинжээч ыг томилж, үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын ******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж,ныод байрлах 570 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 3,645,140,400 төгрөгөөр, эрхийн улсын ******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж,ны В-1 1 тоотод байрлах, 320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,773,736,400 төгрөгөөр, эрхийн улсын бүргэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж,ны В-1 дүгээр давхарт 2 тоотод байрлах 215 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,191,729,100 төгрөгөөр нийт 6,610,605,900 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4-240/2708 дугаартай мэдэгдлийг талуудад өгч тэмдэглэлээр баримтжуулан, мөн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4-240/25472 дугаартай анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/9 дугаартай анхны албадан дуудлага худалдааны тогтоолуудыг төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудад гардуулан өгч тэмдэглэлээр баримтжуулж, битүүмжлэн хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлсэн.

Иймд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ үнэлгээг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ,,,, хаягт байршилтай 570 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* тоот хаягт байршилтай, 320 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, , 1 дүгээр хороо,,, В-1 давхар 2 тоот хаягт байршилтай, 215 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн -ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №356/02 дугаартай үнэлгээг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий болсон. Гэвч нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах зарим асуудлаар буюу төлөөлөх эрхгүй этгээдээс санал авсан, харилцан тохиролцуулах ажиллагаа явуулахгүйгээр хөрөнгийн үнэлгээний асуудлаар шинжээч томилсон зэрэг асуудлын хувьд хариуцагчийн үйлдлийг зөвтгөж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал, шүүхийн шийдвэрт төлбөр төлөгчөөс д олгосон 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 23/05 дугаар итгэмжпэлд үнийн санал өгөх эрхийг эдлүүлэхгүй байхаар заагаагүй байх тул тэрээр уг эрхийг хэрэгжүүлэх үндэслэлтэй гэж үзнэ гэж, мөн ... хариуцагч байгууллагаас явуулсан хөрөнгө битүүмжлэх, хураах, шинжээч томилох ажиллагаанд ...гомдол гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэв гэжээ.

Гэтэл хариуцагч нь талуудаас үнийн санал авах, харилцан тохиролцох боломжтой эсэхийг тодруулах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах ёстой бөгөөд нэхэмжлэгч талын төлөөлөх эрхгүй этгээдээс үнийн санал авсан, харин төлбөр авагч талаас үнийн санал аваагүй, нэхэмжлэгчийн өгсөн гэх үнийн саналыг төлбөр авагчид танилцуулах арга хэмжээ аваагүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч нь хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй, үүнийг мухарлаж Иргэний хуулийн 177 дүгээр зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй атлаа хөрөнгийн үнэлгээний асуудлаар шинжээч томилсон нь үндэслэлгүй. Шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээ нь шинжээч томилсон шийдвэрийн үр дагаварт хамаарах бөгөөд шинжээч томилсон шийдвэр хуульд нийцээгүй байх тохиолдолд хөрөнгийн үнэлгээ мөн хуульд нийцэх боломжгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид үнийн саналын талаар тохиролцох боломжтой байсныг үгүйсгэх боломжгүй буюу тохиролцуулах талаар ердийн боломжит ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах агуулгатай нэхэмжлэлийн шаардлагад шинжээч томилсон хариуцагчийн ажиллагаа нь хамаарах тул шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтэд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. Хэрэв өөрчлөлт оруулахгүй байх нөхцөлд хуулийн зөрчил арилахгүй байх орчин үүсэхээр байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ,,,, хаягт байршилтай, 570 м.кв талбайтай, мөн хаягт ******* тоот хаягт байршилтай, 320 м.кв талбайтай, мөн ******* тоот хаягт байршилтай, 215 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн -ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №356/02 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагааг хүчингүй болгуулахаар ихэсгэсэн байна. Хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр хариуцагч *******-аас нийт 2,456,652,772 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгч *******, хариуцагч *******-ийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 12/18-128 дугаар зээлийн гэрээний 2.1.7 дахь заалт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 12/18-254 дугаар зээлийн гэрээний 2.1.7 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч *******-аас 6,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4,126,358 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ,, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж,, хаягт байрлах, 570 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах, 320 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах, ******* тоот, 215 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2203 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...6,000,000 төгрөг гэснийг ...10,126,358 төгрөг гэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4,126,358 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хасч, тогтоох хэсгийн 4 дэх заалтын ...110,950 төгрөг гэснийг ...176,971 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 105-138/,

 

3.2. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ,, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж,, хаягт байрлах, 570 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах, В-1 давхар, 1 тоот 320 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах, В-1 давхар, 2 тоот 215 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22280731/01, 22280731/02 дугаартай тогтоолуудаар битүүмжлэн, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22280731/03 дугаартай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх 142-147, 149-151/

 

3.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4-204/22782 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч *******-д хүргүүлэхэд барьцаа хөрөнгө тус бүрийг 12,000,000,000 төгрөгөөр үнэлсэн саналыг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс ирүүлсэн байна. Харин төлбөр авагч Төрийн банк ХК-аас дээрх үл хөдлөх хөрөнгийн талаар үнийн санал ирүүлэх талаар мэдэгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нарыг үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзээд, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/428 дугаартай тогтоолоор -ийн үнэлгээчин ыг шинжээчээр томилж, түүнд эрх, үүрэг танилцуулах ажиллагаа явуулсан байна. /хх 153-155, 241-242/

 

3.4. нь ,, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж,, хаягт байршилтай, 570 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 3,645,140,400 төгрөгөөр, мөн хаягт байршилтай, ******* тоот, 320 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,773,736,400 төгрөгөөр, мөн хаягт байршилтай, ******* тоот, 215 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,191,729,100 төгрөгөөр тус тус үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4-240/2708 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн. /хх10/

 

3.5. Шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн шинжээчид Шүүх шинжилгээний болон Хөрөнгийн үнэлгээний тухай хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлаагүй, хөрөнгийн үнэлгээний тайланг шинжээчээр томилогдоогүй, хууль сануулаагүй этгээдийн хамтаар гаргасан, шинжээч нь хөрөнгийн байдалтай биечлэн танилцаж, ажлын нөхцөл, зорилгод тохируулан холбогдох мэдээллийг авч, түүний үндсэн дээр зах зээлийн судалгааг хийх ажиллагааг гардан гүйцэтгээгүй, энэ талаар өгсөн гэрчийн мэдүүлэг зөрүүтэй, тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах үүргээ биелүүлээгүй, хөрөнгийн үнэлгээний тайланд хуулийн этгээдийн мэдээлэл, үнэлгээний өдөр болон тайлан бэлтгэсэн он, сар, өдрийг зөрүүтэй тусгасан, мэргэжлийн хариуцлагын даатгалын талаарх мэдээллийг тусгаагүй, хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаагүй зэрэг нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.5, 8.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж дүгнээд -ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №356/02 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж зохицуулсан.

 

4.1. Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, түүний шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Гэтэл уг ажиллагааг хуульд нийцсэн гэж анхан шатны шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэв.

 

4.2. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагааны талаар эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах журам зөрчсөн байх тул шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй. Иймээс уг анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн ...Иргэний хуулийн 177 дүгээр зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Түүнчлэн, шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг баримтлаагүй, мөн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/04273 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шинжээч томилсон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ,,,, хаягт байршилтай 570 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ,,,, хаягт байршилтай, 320 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, , 1 дүгээр хороо,,, ******* тоот хаягт байршилтай, 215 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн -ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №356/02 дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ