Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 5206

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 Нэхэмжлэгч: С ХХКомпанийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч:Х  холбогдох

Ярианы төлбөрийн үлдэгдэл нийт 293 248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.2015 оны 1 сарын 12-ны өдөр манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан дугаарын хэрэглэгч болсон.Ж.энэ гэрээний заалтаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй дугаарын 2015 оны 9 сарын ярианы төлбөрийн үлдэгдэл болох 338 748 төгрөгийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоосон болно.Иймд Ж.ярианы төлбөрийн 338 748 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, барьцаа 50 000 төгрөгийг хасаад нийт 293 248 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.                                                        

          Нэхэмжлэгч ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.-шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Ж.нэхэмжлэлийн шаардлага болох ярианы  төлбөрийн үлдэгдэл 293 248 төгрөгийг бүрэн төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХКомпани хариуцагч Ж. ярианы  төлбөрийн үлдэгдэл 293 248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ж.ярианы  төлбөрийн үлдэгдэл 293 248 төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9447 төгрөгийн 50 хувь болох 4723 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 4723 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч ХХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ХХКомпанийн нэхэмжлэлтэй холбогдох ярианы  төлбөрийн үлдэгдэл 293 248 /хоёр зуун ерэн гурван мянга хоёр зуун дөчин найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ХХКомпани татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 4723 /дөрвөн мянга долоон зуун хорин гурван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХКомпанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                 ШҮҮГЧ                              З.ДОРЖНАМЖИН