| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/06976/и |
| Дугаар | 5206 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 5206
|
|
|
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9 Скайтел плазад байрлах, регистрийн дугаар 2576376, Скайтел ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж 25 дугаар байрны 36 тоотод оршин суух, регистрийн дугаар ГМ 86041301, Жамсрансүрэнгийн Хишигсүрэнд холбогдох
Ярианы төлбөрийн үлдэгдэл нийт 293 248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Хишигсүрэн 2015 оны 1 сарын 12-ны өдөр манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан 91014969 дугаарын хэрэглэгч болсон.Ж.Хишигсүрэн энэ гэрээний заалтаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 91014969 дугаарын 2015 оны 9 сарын ярианы төлбөрийн үлдэгдэл болох 338 748 төгрөгийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоосон болно.Иймд Ж.Хишигсүрэнгээс ярианы төлбөрийн 338 748 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, барьцаа 50 000 төгрөгийг хасаад нийт 293 248 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Скайтел ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Ж.Хишигсүрэн нэхэмжлэлийн шаардлага болох ярианы төлбөрийн үлдэгдэл 293 248 төгрөгийг бүрэн төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХКомпани хариуцагч Ж.Хишигсүрэнгээс ярианы төлбөрийн үлдэгдэл 293 248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ж.Хишигсүрэн ярианы төлбөрийн үлдэгдэл 293 248 төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9447 төгрөгийн 50 хувь болох 4723 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 4723 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Скайтел ХХКомпанийн нэхэмжлэлтэй Жамсрансүрэнгийн Хишигсүрэнд холбогдох ярианы төлбөрийн үлдэгдэл 293 248 /хоёр зуун ерэн гурван мянга хоёр зуун дөчин найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Скайтел ХХКомпани татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 4723 /дөрвөн мянга долоон зуун хорин гурван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН