Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 5207

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2646161, Улаанбаатар  цахилгаан түгээх сүлжээ ХКомпанийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 17 дугаар гудамж 36 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧО 65111230, Боржигон овогт Чадраавалын  Наранцэцэгт холбогдох

 

Цахилгаан эрчим хүчний төлбөрт 317 173 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Улаанбаатар  цахилгаан түгээх сүлжээ ХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ч.Наранцэцэг 2016 оны 1 сараас 2016 оны 04 сар хүртэлх хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө зохих хугацаандаа төлж барагдуулаагүйгээс төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл хуримтлагдан 317 173 төгрөгийн авлага үүссэн байна.Хэрэглэгч Ч.Наранцэцэг АТП-439 дэд станцаас хэрэглэгчийн 3030101 кодоор 7375 дугаарын тоолуураар хэрэглээтэй бөгөөд удаа дараа цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж таслагдаж байсан.Гэвч өөрсдөө дур мэдэн залгаж эрчим хүч хэрэглэсээр байна.Ч.Наранцэцэг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргээ биелүүлээгүй ба хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 317 173 төгрөгийн авлага үүссэнийг авлага хэсэгчлэн барагдуулах гэрээгээр нөхөн төлөхийг шаардаж, төлбөр барагдуулах мэдэгдэл хүлээлгэн өгч байсан.Иймд Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд учруулсан 317 173 төгрөгийн төлбөрийн хохирлыг нөхөн төлүүлэхээр хэрэглэгч Ч.Наранцэцэгээс нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ч.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би төлбөрийг хүлээн зөвшөөрч байна.Энэ 317 173 төгрөгийг  2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 100 000 төгрөг, 100 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 117 173 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарыг 25-ны өдөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар  цахилгаан түгээх сүлжээ ХКомпани нь хариуцагч Ч.Наранцэцэгт холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөрт 317 173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХКомпанийн нэхэмжилсэн 317 173 төгрөгийг  хариуцагч Ч.Наранцэцэг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч  төлж барагдуулна гэсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь үндэстэй  байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 165 төгрөгийн  50  хувь болох  5082  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 5082 төгрөгийг улсын орлогоос, 5082 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХКомпанийн нэхэмжилсэн цахилгаан эрчим хүчний төлбөрт 317 173 /гурван зуун арван долоон мянга нэг зуун далан гурван/ төгрөгийг хариуцагч Ч.Наранцэцэг төлж барагдуулна гэж зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 165 төгрөгийн  50  хувь болох  5082 /таван мянга наян хоёр/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 5082 /таван мянга наян хоёр/  төгрөгийг улсын орлогоос, мөн 5082 /таван мянга наян хоёр/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН