| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/06837/и |
| Дугаар | 5210 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 5210
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах Мобиком Корпораци ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 4 байрны 116 тоотод оршин суух, Даваажавын Баярсайханд холбогдох
Ярианы төлбөрийн үлдэгдэл 340 767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч:Мобиком Корпораци ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баярсайхан манай үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж 30199462 тоот гэрээ байгуулан 99023406 дугаарыг ашиглаж эхэлсэн.Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй уг дугаарын ярианы төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон ярианы төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч ярианы төлбөр төлөгдөөгүй байна.Хариуцагчийн ярианы төлбөрөөс барьцаа 60 000 төгрөгийг хассан болно.Иймд хариуцагчаас ярианы төлбөрийн үлдэгдэл 340 767 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКомпанийн төлөөлөгч Б.Бат-Очир шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Д.Баярсайхан нэхэмжлэлийн шаардлага болох ярианы төлбөрийн үлдэгдэл 340 767 төгрөгийг бүрэн төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХКомпани хариуцагч Д.Баярсайханаас ярианы төлбөрийн үлдэгдэл 340 767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Д.Баярсайхан нь ярианы төлбөрийн үлдэгдэл 340 767 төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 873 төгрөгийн 50 хувь болох 5436 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 5436 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Мобиком корпораци ХХКомпанийн нэхэмжлэлтэй Даваажавын Баярсайханд холбогдох ярианы төлбөрийн үлдэгдэл 340 767 /гурван зуун дөчин мянга долоон зуун жаран долоог мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКомпани татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 5436 /таван мянга дөрвөн зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН