Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00096

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/04290 дугаар шийдвэртэй,

 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох

 

******* сумын нутаг дэвсгэрт байрлах ******* уурхайн баяжуулах үйлдвэр болон ашигт малтмалын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг хураах тухай 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн *******, ******* дугаартай тогтоолууд, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай дугаартай тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд Европын сэргээн босголтын хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь ******* банкинд нийт 13 тэрбум гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******  банканд холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Үүнд:

*******  арбитрын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн UN 153003 дугаар шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гараагүй, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн ******* дугаартай арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж, 2017 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн *******  дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсанд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж төлбөр барагдуулах тухай дурдаагүй. Түүнчлэн, арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******  банкны зүгээс барьцаагаар хангуулах шаардлагаасаа татгалзсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбоотой арбитрын зардлыг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч *******-д олгохоор арбитрын шийдвэрт тодорхой тусгасан. Харин ******* нь арбитрын шийдвэр болон гүйцэтгэх хуудас, захирамжид тусгагдаагүй буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг хийж байгаа нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасныг тус тус ноцтой зөрчсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулах дарааллыг заасан. Гэтэл ******* нь тухайн хуулийн 94.1.1-94.1.3-т дурдсан шат дараалсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг явуулалгүйгээр шууд 94.1.4-т заасан ажиллагаа буюу төлбөр төлөгчийн бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамаарал бүхий үл хөдлөх хөрөнгөд хууль бусаар халдаж ажиллагаа явуулж байгаа нь төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хууль бус үйлдэл болсон. Мөн дээрх хууль бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй тул 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, улсын ерөнхий гүйцэтгэгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад тус тус албан бичгээр хандсан.

******* Арбитрын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн UN 153003 дугаар шийдвэр болон 2017 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн дугаартай арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамжийг тодруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн *******  дугаартай тодруулга хүсэх тухай албан бичиг явуулсан. Уг албан бичигт шүүгч ******* хариу өгөөгүй, харин ерөнхий шүүгч *******  нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №1919 дугаартай албан бичгээр ...тодруулга хүргүүлэх хууль зүйн үндэслэлгүй... гэж дүгнэсэн албан тоот явуулсан. ******* тус албан бичгийн хариуг дахин тодруулж асуулгүйгээр 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр фейсбүүк хаягтаа анхны албадан дуудлага худалдааны зар гэсэн гарчигтай дуудлага худалдааны зарыг байршуулсан. Иймээс төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хууль бус үйлдэл гаргаж байгаа тул Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байрлах ******* уурхайн баяжуулах үйлдвэр болон ашигт малтмалын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг хураасан 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн *******, ******* дугаар тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай дугаартай тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулна.

1.2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулна гэснийг 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Иймд Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах ******* уурхайн баяжуулах үйлдвэр болон ашигт малтмалын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг хураах тухай 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ******* болон ******* дугаартай тогтоолууд, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай дугаартай тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******  Арбитрын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар шийдвэрээр *******-аас 78,564,754.847 төгрөгийг гаргуулж ******* банканд олгохоор шийдвэрлэсэн. Улмаар гүйцэтгэх баримт бичгийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талуудын хооронд байгуулсан ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах тухай гэрээгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт байрлах ******* уурхайн төмрийн хүдрийг хуурай соронзон аргаар баяжуулах технологитой үйлдвэр, 123.9 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МҮ-015377 тоот тусгай зөвшөөрлийг ******* баяжуулах үйлдвэрийг, ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийн хамт 2020 оны 8 угаар сарын 06-ны өдрийн *******  дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор дахин хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 угаар зүйлийн 55.2-т заасны дагуу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 8/384 дугаар тогтоолоор -ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход уг үйлдвэрийг 3,47,100,000 төгрөгөөр, *******  нутаг дэвсгэрт байрлах Таяннуур-1 нэртэй газар байрлах 123.9 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын *******  тоот тусгай зөвшөөрлийг 153,300,00,000 төгрөгөөр үнэлсэн.

Дээрх үнэлгээг талуудад танилцуулахад төлбөр төлөгч *******-аас үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 181/ШШ2023/02741 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2024 оны 02 дугаар 07-ны өдрийн 001/ШХT2024/00201 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар хураасан хөрөнгийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 тоот тогтоол гаргаж, нийтэд зарласан боловч төлбөр авагч Европын сэргээн босголт хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тусгай зөвшөөрөл, баяжуулах үйлдвэрийг худалдан борлуулахаар нийтэд нь зарласныг үндэслэлгүй гэж үзэж, албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан тул төлбөр авагчийн дээрх хүсэлтийг үндэслэн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4/20 тоот тогтоолоор 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 тоот тогтоолыг хүчингүй болгосон.

2.2. Албадан худалдан борлуулах ажиллагаа явуулж байгаа дээрх хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичигт хавсаргаж ирүүлсэн, талуудын хооронд байгуулсан ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах тухай 2022 оны 5 дугаар, эрх үүрэг танилцуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд сарын 02-ны өдрийн гэрээний дагуу барьцаалагдсан нь тогтоогдсон тул барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг зохион байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц *******-ийн гүйцэтгэх захирал О.Сэлэнгэтэй 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч уулзан, ажиллагааг танилцуулан мэдэгдэж барьцаа хөрөнгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг анхааруулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан бөгөөд дээрх үйл баримтыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн *******  дүгээр шийдвэрийн үнэслэх хэсэгт дурдсан. Түүнчлэн, *******-аас дээрх хөрөнгийг битүүмжилсэн, хураасан ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасны дагуу гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаанд энэ хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гаргасан гомдлыг гомдол гаргагчид буцааж, гомдол гаргаагүйд тооцно гэж заасан.

Иймд дээрх үндэслэлүүдээр *******-ийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Төлбөр төлөгч ******* нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй *******  уурхайд байрлах 2104 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй баяжуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 9019032110 тоот гэрчилгээтэй ашигт малтмал ашиглалтын *******  дугаартай 123.9 гектар талбай бүхий тусгай зөвшөөрөл гэх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох асуудлаар нэхэмжлэл гаргаж, энэ маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй байх тул ******* нь шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн асуудал буюу хөрөнгийн үнэлгээг үндэслэн зарласан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас баяжуулах үйлдвэр болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн *******, ******* тоот тогтоолуудаар тус тус хураан авч, мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний компаниар тус тусад нь үнэлгээ тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4-т зааснаар тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, дараа нь шүүхэд гомдол гаргана. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн *******, ******* тоот, тоот тогтоолуудаар баяжуулах үйлдвэр болон тусгай зөвшөөрлийг битүүмжлэх, хураан авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд ******* нь эдгээр тогтоолуудтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4-т заасны дагуу хуульд заасан хугацаанд маргаан үүсгэж, гомдол гаргаж байгаагүй. Иймд ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4 дэх хэсгийг зөрчиж, тухайн тогтоолууд гарснаас хойш 3 жил шахам хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

3.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/02741 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн *******, ******* дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолуудаар дээрх хөрөнгүүдийг хурааж, ...дараа нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4-157/28427 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч *******-д төлбөрт хураагдсан хөрөнгүүдийн үнийн санал өгөхийг мэдэгдэж байсан нь тогтоогдож байна. Дээрх хугацаанд талуудаас үнийн саналаа өгсөн талаарх баримт хэрэгт байхгүй гэж, мөн ...төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн баримт бичигтэй хэдийд ч танилцаж, өөрийн эрхээ хэрэгжүүлж, ажиллагаанд оролцох, шийдвэр гүйцэтгэлийн ямар ажиллагаа хэзээ, хаана явагдах талаар тодруулах боломжтой, уг эрхээ хэрэгжүүлээгүй байх ба шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй ажиллагаанд нь хуулийн 44.3-т зааснаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан, уг эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байх тул... гэж тус тус дүгнэсэн.

Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тоот магадлалд ...шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн /157 дугаар даалгаврыг үндэслэн 19-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 7281205/157-01, ******* дугаар тогтоолуудаар баяжуулах үйлдвэр, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хураасан ба тус ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ гэсэн байдаг. Үүнээс үзэхэд төлбөр төлөгч ******* нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй асуудлаар буюу баяжуулах үйлдвэр, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хураан авах, битүүмжлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн *******, ******* дугаар тогтоол, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн тоот тогтоолуудтай дахин маргах эрхгүй болох нь тодорхой харагдаж байна.

3.4. *******-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан албадан дуудлага худалдаа явуулах тогтоол нь хүчингүй болсон. Дээр дурдсан үндэслэлүүдээс гадна ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/7 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Тус анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/7 тоот тогтоол нь баяжуулах үйлдвэр болон тусгай зөвшөөрлийг нэгтгэж, анхны албадан дуудлага худалдаанд оруулах нэг тогтоол гарсан байсныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүчингүй болгож, баяжуулах үйлдвэр болон тусгай зөвшөөрөл гэсэн хөрөнгө тус бүрээр нь 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/1, 6/2 тоот тогтоолууд гарсан. Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/7 тоот тогтоолоо хүчингүй болгосон байтал ******* нь тус тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй буюу эрх нь хөндөгдөөгүй, ач холбогдолгүй асуудлаар маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэж болно гэж заасан. Мөн хуулийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй этгээд байна. *******-ийн эрх, ашиг сонирхол нь хүчингүй болсон 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/7 тоот тогтоолоор хөндөгдөх, зөрчигдөх боломжгүй байна. Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2017 онд эхэлснээс хойш 7 шахам жилийн хугацаа өнгөрч байх бөгөөд энэ хугацаанд ******* нь төлбөрийг барагдуулах өөр хөрөнгө байхгүй, уг төлбөрийг төлөх боломжгүй гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдсээр ирсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хувьд ч төлбөрийг барагдуулахтай холбоотой зохих ажиллагаануудыг энэ 7 жилийн хугацаанд авч хэрэгжүүлж байна.

Мөн ******* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 216/23 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад гаргасан гомдолдоо ...барьцаа хөрөнгө болох ашигт малтмалын лиценз болон бусад барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тасралтгүй явуулж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр барагдуулах асуудлыг экспортын бүрдүүлэлтийг зогсоох хэлбэрээр шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж, мөн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 233/23 дугаар *******т гаргасан гомдолдоо ...барьцаа хөрөнгө нь байсаар байхад бусдад экспортлохоор нийлүүлж байгаа баяжмалыг нь гаргахгүй байх нь компанийг дампууруулж байна гэсэн байдаг. Үүнээс үзэхэд ******* нь баяжуулах үйлдвэр болон тусгай зөвшөөрөл гэсэн хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах нь хууль зөрчөөгүй болохыг хүлээн зөвшөөрч, тус компанийн экспортын эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр, харин тухайн хөрөнгүүд дээр ажиллагаа явуулах ёстой гэсэн гомдлуудыг гаргасан.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тоот, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдох, *******  сумын нутаг дэвсгэрт байрлах ******* уурхайн баяжуулах үйлдвэр болон ашигт малтмалын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг хураах тухай 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн *******, ******* дугаар тогтоолууд, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай дугаартай тогтоолыг хүчингүй болгох, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Алтай хүдэр ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хүсэлтийн шатанд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар өөрчилсөн. Уг хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэг хэлэлцэх үед шийдвэрлээд явах бүрэн боломжтой гэж үзэж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрт ... уг өөрчилсөн гэх шаардлагын талаар Шүүхийн шийдвэр гуйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж, мөн хуулийн 44.4-т ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан журмын дагуу гомдол гаргаагүй үйл баримт тогтоогдсон тул шүүхийн зүгээс уг шаардлагыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан бөгөөд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д ...65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан хуулийн зохицуулалтад хамаарч байна гэж дүгнэжээ.

Анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож, дахин 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргасан. *******-ийн зүгээс албадан дуудлага худалдаатай холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор хууль ёсны дагуу албан бичгээр хандаж ирсэн. Ингэхдээ дээрх албадан дуудлага худалдаа нь он, сар, дугаарын хувьд ялгаатай ч нэг утга агуулгатай албан бичиг юм. Анхан шатны шүүх дээрх асуудалд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэх нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Мөн анхан шатны шүүх хүсэлтийн шатанд тухайн асуудал дээр дүгнэлт өгөх боломжтой байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдол гаргах эрхээр хангалгүйгээр шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан.

5.2. Шүүхийн шийдвэрт ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй талаар заасан гэж мөн хэсгийн 10.6-д нэхэмжлэгч нь хариуцагчийг арбитрын шийдвэр болон гүйцэтгэх хуудас, захирамжид тусгагдаагүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар төлбөр төлөгчийн үндсэн үйл ажиллагаа явуулахад шууд хамаарал бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл болон тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахад зориулагдсан үл хөдлөх хөрөнгүүдэд шууд халдаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх дарааллыг ноцтой зөрчсөн гэж гомдлын үндэслэлээ тодорхойлсныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ гэж дурдсан.

Үүнээс үзвэл шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаж байсан болохоос бус албадан борлуулах шийдвэрийн талаар гомдол гаргаж байгаагүй. Энэхүү үндэслэлээр шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх дарааллыг ноцтой зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь буруу болсон. Өнөөдрийн байдлаар *******-ийн хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4-151/25060 дугаартай төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр *******-ийн төлбөрт барьцаалан хураагдсан төмрийн хүдрийн баяжмалын үнэлгээ нийт 570,521,567,179 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ 75,200,000 төгрөг, нийт 570,596,767,179 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Дээрх үнэлгээний талаар анхан шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн зүгээс тайлбар хэлж мэтгэлцсэн. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасан дарааллыг тайлбарлахдаа сонгон авч хийгдэх ажиллагаа гэж үзэх нь хуульд заасан чиг үүрэг болон хуулийн нэр томьёог ойлгохгүй ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж, компанийн үйл ажиллагаанд шууд хамаарал бүхий эд хөрөнгөд хуульд заасан дарааллыг баримталгүйгээр төлбөр төлөгч компанийн эд хөрөнгөд шууд халдсан. Арбитрын шийдвэрээр тодорхой үнийн дүн бүхий мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч талд төлөхийг хариуцагч талд даалгасан боловч тухайн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай ямар нэгэн шаардлага, хүсэлтийг шийдвэрлээгүй ба Европын сэргээн босголт хөгжлийн банкны үүргийн гүйцэтгэлийг барьцаа үл хөдлөх хөрөнгөөр хангуулах анхны шаардлагаасаа өөрөө татгалзсан. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12823 дугаартай арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж, мөн өдрийн шүүхийн 1095 дугаар гүйцэтгэх хуудсанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай буюу барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж төлбөр барагдуулах тухай дурдаагүй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримталж, ажил чиг үүргийнхээ хүрээнд хуульд заасан ажиллагааг явуулах ёстой. Гэтэл ******* шүүхийн болон арбитрын шийдвэргүйгээр барьцаа үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг явуулж байгаа нь дээрх хуулийн заалтыг илтэд зөрчиж байна. Үл хөдлөх хөрөнгийг зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцийн удаа дараагийн шийдвэрээр баталгаажиж, эрх зүйн жишиг нэгэнт тогтсон байдаг тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ зохицуулалтыг чанд сахиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулах дарааллыг заасан. Гэвч ******* нь тухайн хуулийн 94.1.1-94.1.3-т дурдсан шат дараалсан ажиллагаануудыг явуулахгүйгээр тус хуулийн 94.1.4-т заасан ажиллагаа буюу төлбөр төлөгчийн бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамаарал бүхий үл хөдлөх хөрөнгөнд хууль бусаар халдаж албадан худалдах ажиллагаа явуулж байгаа нь төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан үйлдэл болсон. Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж үзэлгүйгээр бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт өгсөн.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлын агуулга үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд өмнөх 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 дугаартай албан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгөх талаар хүсэлт гаргасныг шүүхээс шийдвэрлэж захирамж гарсан. Тухайн захирамжид энэ асуудалд нэхэмжлэгч *******-ийн зүгээс ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гэсэн харьяаллын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй. Мөн ямар нэгэн нотлох баримт өгөөгүй, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол гарснаас хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэл 5 сарын хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байсан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй. Уг захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.11-д заасныг үндэслэсэн учраас шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй байдлаар гарсан. Гомдол гаргах эрхээр хангаагүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.

7.2. Давж заалдах гомдолд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгөх талаар дурдсан атлаа гомдол гаргах эрхээр хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх байдлаар тайлбарласнаас үзэхэд гомдол, тайлбар хоорондоо зөрүүтэй байна. Тухайн албан дуудлага худалдаа явуулах тухай 2 тогтоолыг адилхан агуулгатай, огноо дугаар нь өөр гэх агуулгатай зүйл ярьдаг боловч уг хоёр тогтоол тусдаа эрх зүйн баримт бичиг юм. Нэг тогтоол нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гарсан бөгөөд энэ тогтоолоор 2 хөрөнгийн дуудлага худалдааг нэгтгэж зарласан. Дараагийн тогтоолоор 2 хөрөнгийн дуудлага худалдааг баяжуулах үйлдвэр болон тусгай зөвшөөрөл гэсэн хоёр хөрөнгийг салгасан ба агуулгын хувьд өөр, эрх зүйн баримт бичгийн хувьд огноо дугаар өөр баримт бичгүүд байдаг. Үүнд нэг тогтоолд нь маргасан бол нөгөө тогтоолд маргах процессын нөхцөлийг хангасан гэж үзэх боломжгүй, энэ хүрээнд анхан шатны шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Мөн шүүх хуралдаан үргэлжлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэж танилцуулсан учраас өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэр эцэслээд гарсан. Давж заалдах гомдлын дараагийн үндэслэлд хэргийн нөхцөл байдлыг бодитоор дүгнээгүй, хууль буруу хэрэглэсэн буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх заасныг буруу хэрэглэсэн гэх боловч тухайн 2 хөрөнгөтэй холбоотой үнэлгээний маргаан 2023 онд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Энэ хүрээнд шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар дээрх асуудал эцсийн байдлаар шийдвэрлэгдсэн. Тухайн үед 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 157-01, 157-02, дугаартай эд хөрөнгө хураан авах битүүмжлэх тогтоолуудад маргасан. Магадлалаар энэ тусгай зөвшөөрлүүдийг хураасан байх ба энэ ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ гэж үзсэн. Энэ асуудал нь 2023, 2024 оны шийдвэр, магадлалаар эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй, давж заалдах гомдолд дарааллын асуудлыг дурдсан. Уг дарааллын асуудал нь дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалаар шийдвэрлэгдсэн. Магадлалын хянавал хэсгийн 5.1-д үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаанд төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар болон энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзсэн.

Нөгөө талаар нэхэмжлэгч талын маргасан 2020 оны эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд нь эд хөрөнгө хураах гэдэг агуулгын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хөрөнгийг албадан худалдан борлуулах, төлбөр гаргуулах зорилгоор хийж байгаа ажиллагаа юм. Энэ хүрээнд хийгдсэн тогтоол нь хүчин төгөлдөр болоод үүнтэй холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасан дараалал зөрчигдсөн эсэхийг шүүх эцэслээд хянасан асуудал учраас энэ талаар маргасан нь үндэслэлгүй. Түүнчлэн, давж заалдах гомдолд дурдсанаар 2020 оны эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолуудад маргаагүй гэж ойлгосон. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зөвхөн дуудлага худалдаа явуулах тогтоолтой холбоотойгоор маргаж байна гэж ойлгосон. 2020 онд эд хөрөнгийг хурааж, битүүмжилсэн учраас төлбөрт гаргуулахаар шүүхийн шийдвэр эцэслэгдэн гарсан бөгөөд өнөөдөр нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар маргаагүй тул дараалал ярих боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* уурхайн баяжуулах үйлдвэр болон ашигт малтмалын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг хураах тухай 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн *******, ******* дугаартай тогтоолууд, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай дугаартай тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын зүгээс дээрх тогтоолд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн дугаартай арбитрын ажиллагааны 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр *******-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 31,170,540.96 ам.доллар, 15,736.04 евро, 1,138,549.1 английн фунт гаргуулж ******* олгож шийдвэрлэсэн. /1-р хх31-152/

3.1. Дээрх шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар баталгаажуулан 1095 дугаартай гүйцэтгэх хуудас олгож, ******* нь шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. /1-р хх25-28/

 

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тогтоолоор Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах ******* уурхайн баяжуулах үйлдвэр болон ашигт малтмалын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг дугаар тогтоолоор битүүмжлэх, мөн өдрийн *******, ******* дугаартай тогтоолуудаар хураах ажиллагаа тус тус явуулсан. /1-р хх22-23/

 

3.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 8/384 дугаартай тогтоолоор шинжээчээр -ийг томилсон бөгөөд шинжээч нь Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байрлах, ******* уурхайн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2104 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй баяжуулах үйлдвэрийг 3,471,000,000 төгрөгөөр, улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй, ашигт малтмалын ******* дугаартай, 123.9 гектар талбай бүхий тусгай зөвшөөрлийг 153,300,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

 

3.4. Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан,д шүүх 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/02741 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******т холбогдох *******  багийн нутаг дэвсгэрт байрлах, ******* уурхайн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2104 м/кв талбай бүхий, 90 хувийн гүйцэтгэлтэй баяжуулах үйлдвэрийг 3,471,000,000 төгрөгөөр, ******* дугаартай, 123.9 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 153,300,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай магадлалаар хэвээр үлдээсэн байна. .

 

Улмаар Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. /2-р хх-ийн 17-74/

 

3.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 дугаар тогтоолоор*******  багийн нутаг дэвсгэрт байрлах, ******* уурхайн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2104 м/кв талбай бүхий, 90 хувийн гүйцэтгэлтэй баяжуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 3,471,100,000 төгрөгийн 70 хувь болох 2,429,770,000 төгрөгөөр, мөн газарт байрлах 123.9 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МҮ-015377 тоот тусгай зөвшөөрлийг шинжээчийн тогтоосон үнэ болох 153,300,000,000 төгрөгийн 70 хувь болох 107,310,000,000 төгрөгөөр, нийт 109,739,770,000 төгрөгөөр тооцон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул төлбөр төлөгч *******-д 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4-184/10084 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. /1-р хх29-30/

 

3.6. Дээрх тогтоолд төлбөр авагч ******* ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4/20 дугаартай тогтоолоор ...төлбөр төлөгч *******-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 123.9 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МҮ-015377 тоот тусгай зөвшөөрөл, мөн эрхийн улсын дугаартай, Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэр, ******* уурхайд байрлах 2104 м.кв талбайтай баяжуулах үйлдвэрийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхдээ тусдаа үнэлгээтэй 2 хөрөнгийг нийлүүлж зарласан нь үндэслэлгүй тул анхны албадан дуудлага худалдааны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 дугаартай тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.2.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүйд тооцсон. /1-р хх232/

 

3.7. Үүний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/1 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын ******* 7 тоот тусгай зөвшөөрлийг шинжээчийн тогтоосон үнэ болох 153,300,000,000 төгрөгийн 70 хувиар буюу107,310,000,000 төгрөгөөр, мөн өдрийн 6/2 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор баяжуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 3,471,100,000 төгрөгийн 70 хувиар буюу 2,429,770,000 төгрөгөөр тус тус тооцон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутанд зохион байгуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тус тус тогтоогдсон байна. /2-р хх76-77/

 

4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай магадлалд ...шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн /157 дугаар даалгаврыг үндэслэн 19 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн *******, ******* дугаар тогтоолуудаар баяжуулах үйлдвэр, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хураасан ажиллагаанд талууд гомдол гаргаагүй гэж, мөн ...үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаанд төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах дараалал хамааралгүй учир аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн төлбөрт суутган тооцох хууль зүйн үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийг баримтлаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар болон энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж тус тус дүгнэсэн. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй шүүх зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх дарааллыг ноцтой зөрчсөн... гэх гомдлыг хангахгүй.

 

5. Шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах ******* уурхайн баяжуулах үйлдвэр болон ашигт малтмалын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тогтоолоор битүүмжлэх, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн *******, ******* дугаартай тогтоолуудаар хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Эдгээр тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах гүйцэтгэгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга болон улсын ерөнхий гүйцэтгэгч нарт гомдол гаргасанд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4-184/377 тоот хариу мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгчийн эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн тул тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлгүй гэх агуулгатай хариу өгчээ.

 

5.1. Нэхэмжлэгч нь дээрх хариу мэдэгдэх хуудсыг гардан аваад 2024 оны 05 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж заасныг зөрчсөн байна.

 

Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай битүүмжилсэн тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн *******, ******* дугаартай хураасан тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ шийдэлд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

6. Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож, харин 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах гэснийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох гэж өөрчилж байна гэж тайлбарласан.

 

6.1. Тус шүүхийн шүүгчийн *******  дугаар захирамжаар нэхэмжлэгч талын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай өөрчилсөн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.11 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэвч нэхэмжлэгч нь дээрх өөрчилсөн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжин оролцож, талууд энэ хэмжээнд мэтгэлцснийг үндэслэн шүүх хэргийг хянан шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлд хамаарахгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

6.2. Тодруулбал, хэргийн баримтаар хариуцагч байгууллага нь анх 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/7 дугаартай анхны албадан дуудлага худалдааг явуулах тогтоол гаргасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4/20 дугаартай тогтоолоор дээрх тогтоолыг хүчингүй болгож, улмаар 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан.

 

6.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

6.4. Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолд гомдол гаргаагүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх заалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу байна. Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн маргаанд хамааралтай хэрэглэх ёстой хуулийг зөв баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/04290 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 44 дүгээр зүйлийн 44.3 дахь гэснийг ...44 дүгээр зүйлийн 44.4 дэх гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ