Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 0962

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ц.Гантулгабат

өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Батсүх

өсвөр насны шүүгдэгч Т.Г хууль ёсны төлөөлөгч: Г.Дэлгэрмаа

өсвөр насны шүүгдэгч Б.З хууль ёсны төлөөлөгч: Х.Хишигсүрэн

өсвөр насны шүүгдэгч А.У  хууль ёсны төлөөлөгч: И.Уянга

өсвөр насны шүүгдэгч Ц.Х  хууль ёсны төлөөлөгч: С.Уянга

өсвөр насны шүүгдэгч Т.Г, Б.З, А.У, Ц.Х  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Т Г, Ө овогт Б З, Ө овогт А У, Х овогт Ц Х тус бүр  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906022671062  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн, Б овогт Т Г, 20 оны 02 дугаар  сарын 23-ны өдөр , эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам  бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт   тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

          2.Монгол Улсын иргэн, Ө  овогт Б З, 20 оны 12 дугаар  сарын 20-ны өдөр  суманд  төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам  бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

          3.: Монгол Улсын иргэн, Ө овогт А У, 2 оны 10 дугаар  сарын 25-ны өдөр , эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Мөнгөлөг авто угаалгын газарт угаагч ажлтай, ам  бүл 2, эмээгийн хамт    дүгээр гудамжны   тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

          4. : Монгол Улсын иргэн, Х овогт Ц Х, 20 оны 6 дугаар  сарын 07-ны өдөр   төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам  бүл 6,  эх, 2 эгч,  дүү нарын хамт  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Т.Г, Б.З, А.У, Ц.Х нар нь 2019 оны 4 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд иргэн Т.Ц биед халдаж  хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     шүүгдэгч  Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би Улаанбаатар хотод авто угаалгын газар ажил хийх гэж зүүн хараагаас ирсэн байсан. Ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө У эгчийнд очиж ажлын хувцас авах  гэж явж байтал Ц ах саад руу шээж байхаар нь та яагаад хүүхүүдийн тоглоомын газар луу шээгээд байгаа юм бэ? гэтэл буугаад ир чацагануудаа гээд байсан. Тэгээд бид нар буугаад очиход З цохих гээд далайхаар нь түрүүлээд цохисон. Манай найзыг цохих гээд байхаар  нь би дэгээдээд унагаасан. Хөлөөрөө газар унасан байхад нь өшиглөсөн. Гэрч Х бид нарыг ирээд одоо боль гээд аваад явсан. Бид нар салаад айгаад явсан. У очиж ухаан алдсан байна уу? гэж хараад сэрээх гэж оролдоод байж байтал нэг ах боль гээд орилохоор нь айгаад яваад угаалгын газрын цаана байдаг түрээсэлж байсан байр луугаа явсан. Энэ хэрэг 2-3 цагийн үед болсон. Би түрийвчийг нь авсан гэв.  

        шүүгдэгч  Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сургуулийн амралт болоод угаалгын газар ажиллах гэж хотод 8-ны өдөр нь ирсэн байсан. 4 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө У эгчийнд очиж ажлын хувцас авах гэж байх замд Ц гэдэг ах саад руу шээж байхаар нь боль гэтэл буугаад ир чацагануудаа гээд цохих гэж далайхаар нь би эхлээд цохисон. Тэгээд манай найз Х боль гээд аваад явсан. Өөр ярих зүйлгүй гэв.

         шүүгдэгч  А.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Улаанбаатар хотод ажил хийх гэж орж ирээд 3 сар болж байна. Би ажил хайж яваад тэр угаалгын газар орсон. 2019 оны 4 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө авто угаалга дээр ажиллаж байсан. Эгчинхээс ажлын хувцас аваад буцаад ирж байсан чинь нэг ах саад руу шээгээд байхаар нь хүүхдүүдийн тоглодог газар луу яагаад шээгээд байгаа юм бэ? гэтэл буугаад ир чацагануудаа гээд байсан. Тэгээд буугаад очиход цохих гээд байхаар нь түрүүлээд цохисон. Би өшиглөсөн. Хаана нь цохисноо айсан байсан тул санахгүй байна. Х ирээд боль явцгаая гэсэн. Явахдаа нөгөө ах дээр очоод гарнаас нь татсан чинь хөдлөх шиг болохоор нь явсан. Би ухаан алдсан байх гэж бодсон. Цохиулж байхдаа юм хэлээгүй. Зүгээр орилоод байсан гэв.

           шүүгдэгч  Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би унасан байхад нь гар луу нь сууж байгаад гараараа цохисон. Нэг хүн орилоод боль гэсэн. Тэгээд Х ирээд боль гээд машиндаа суулгаад аваад явсан. Өөр хэлэх зүйлгүй гэв. 

           шүүгдэгч Т.Г хууль ёсны төлөөлөгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай дүү шинэ утас авна. Хот руу явж ажил хийж мөнгө олно гэж гуйсаар байгаад явсан. Хичээл номондоо сайн хүүхэд, урлаг, спортын идэвхитэй даруухан хүүхэд. Өөр хэлэх зүйлгүй гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.З хууль ёсны төлөөлөгч Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би  нагац эгч байна. Эцэг эхээс 8-уулаа. Ээжээсээ угаалгын газар ажиллаж пүүз авч өмсөх гэж байгаа гэж хэлээд явсан гэж хэлсэн. Манайд 4 дүгээр сарын 8-ны орой ирээ 9-ний өглөө угаалгын газар ажиллана гэж гараад явсан. Хичээлдээ онц сурдаг хүүхэд байсан. Дуу цөөтэй хүүхэд. Миний зүгээс энэ хэргийн талаар асуусан боловч тодорхой ярихгүй байсан. Аав нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Цаашдаа хичээлдээ явж, сайн сурна гэж хэлсэн. Над дээр ирж дунд сургуулиа төгсье гэсэн асуудал ярьж байгаа. Төлбөрийн мөнгийг тал талаасаа  гаргаж байгаад хохирогчид өгөөд уучлалт гуйсан. Хохирогч 13 сая төгрөг нэхэмжилсэн. Бид нар өгөх боломжгүй гэтэл 6 сая төгрөг өг гэж хэлсэн тэгээд бид нар өгөх боломжгүй гэж хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд хохирлын тооцоо гарахаар нь бид нар хохирогч дээр очиж гуйсан. Тэгээд шүүх дээр ирээд баримтаар гарсан мөнгө өгсөн гэв.

           шүүгдэгч А.У хууль ёсны төлөөлөгч И.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: А.У айлын ганц хүүхэд. Ээж  нь нэг ой хүрээгүй байхад  нь өнгөрсөн. Аав нь сүүлд хүнтэй суугаад хүүхэдтэй болсон. Аав нь хөдөө уурхайд ажилладаг тул ирж амжаагүй. У даруу, тусч хүүхэд. Ийм хэрэг хийсэнд нь гайхаж байна. Хичээлдээ сайн хүүхэд. Хамт ярлцаад суухад их зүйлийг мөрөөдөж ярьдаг гэв.

 шүүгдэгч Ц.Х хууль ёсны төлөөлөгч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би грүппэд байдаг тул гутал, хувцас авч өгч чадахгүй байсан. Тэгээд өөрөө ажил хийгээд пүүз аваад өмсөе гэж хэлээд явсан. Миний хүү сургуульдаа нэр хүндтэй, шилдэг сурагч болж байсан. Яагаад ийм зүйл хийснийг нь мэдэхгүй байна. Аав нь нас барсан. Багадаа хичээлээ тараад айлд байцаа тариад мөнгө олж ирдэг байсан. Миний хүү сургуулийн тусч хүүхдээр шалгарч байсан. Зураг зурдаг хүүхэд. Уяхан сэтгэлтэй, хүнийг зодно гэж бодсонгүй гэв.

            шүүгдэгч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Мөнгөлөг авто угаалгын газраас шөнийн 01.00 цагийн орчимд У гэх ахтай уулзахаар гарсан. Уба ахтай уулзчихаад тэндээсээ зайсан гарсан. Б, Х, М, Збид 5 Баньдкагийн 74-58 УБЭ гэсэн дугаартай иасайт маркийн машинаар явсан. Шөнийн 02.00 цагийн орчимд Зайсан дээр гарчихаад 03.00 цагийн орчимд байрнуудын дунд 3-4 давхар орон сууцны дунд нэг согтуу ах хөл дээрээ тогтож чадахгүй шээгээд зогсож байсан. З эхлээд хойноос нь алхаж очоод цохисон. Тэр ах газар унасан. Б бусад нь бүгд очиж зодсон. Маргалдаж барьсан зүйл болоогүй. Уг ахыг шээгээд зогсож байхад нь яагаад шээж байгаа юм гэж шаардлага л тавьсан. Гэтэл та нарт ямар хамаатай юм гэж хэлээд зайл гэсэн. Машинд ороод иртэл Х нэг түрүүвч үзүүлсэн. Тэгээд дамжуулаад үзэж байсан хэнд байгааг нь би мэдэхгүй гэжээ. /хх-ийн 52/   

          шүүгдэгч Б.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 01.00 цагийн орчимд Мөнгөлөгө авто угаалгын газраас ажлаа тараад М Б Х Г нартай цуг 3,4 дүгээр хороолол явж 21 дүгээр хороолол орж У эгч дээр хальт очий гэж У хэлсэн. Тэгээд 21 дүгээр хороолол ороод буцаад явсан. Тэгээд Улаанхуарангийн байрнуудын гадаа Сүүний 27 дугаар байрны хуучин 3 давхар байрны урд нэг ахтай таарсан. Г тэр ахтай юм ярьж байсан. Би очоод шанаа руу нь гараараа цохисон. Намайг цохиход газар унаагүй ёо гэж дуугараад толгойгоо дараад орилсон. Тэгэхээр нь би эргэж хараад машины дэргэд очиж зогсоод эргэж харахад газар уначихсан байсан. М, Х, Г нар бөөнөөрөө зодож байсан. Гэтэл нэг хүн хөөе болиоч гэхээр нь бид нар машиндаа суугаад байрлуугаа явцгаасан. Бид нар Зүүн хараагаас ирээд энд машин угаалгын газарт ажиллаж байсан юм. Машинд орж ирэхэд тэд нар нэг түрүүвч үзүүлээд байсан. Би түрүүвч авч байхыг хараагүй гэжээ. /хх-ийн 25/

         шүүгдэгч А.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Улаанхуаранд ПС тоглох гээд Хишгээгийн инсаят цагаан өнгийн 5478 УБЭ улсын дугаартай авто машинтай 5-уулаа Г, Х, З, Б бид нар явж байсан. Нэг харсан чинь гэрэлний доор нэг танихгүй ах гараад ирчихсэн явж байсан. Тэгсэн чинь машинаас Б бусад нь буугаад тэр хэд танихгүй ах руу очсон. Тэгээд тэр хэд хэрэлдэж зодолдоод би сүүлд нь очсон. Би тэр ахын бие рүү нэг удаа өшиглөсөн. Г, З, Х бид 4 зодсон нэг харсан чинь тэр ахын бие сулраад ухаан алдаад унасан. Тэгэхээр нь би тэр ахыг эмнэлэгт хүргэж өгий гэж бодоод биед нь хүртэл өөдөөс хариу өгөхгүй байсан. Гэтэл нэг хүн хөөе гэхээр нь би сандраад зугтаагаад явчихсан. Би уг хүний нуруу руу 4-5 удаа зөөлхөн цохисон. Түрүүвчийг нь авсан байсан хэн авсаныг хараагүй. Харин утас үзээгүй гэжээ. /хх-ийн 33/

           шүүгдэгч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б, Г, З, М бид тав 21 дүгээр хороолол явж М эгчтэй М уулзаад ирий гээд явсан ба уулзаж чадаагүй. Тэгээд буцаад явж байтал би зам мэдэхгүй хаана явж байсныг мэдэхгүй байна нэг мухар гудам руу орсон чинь нэг согтуу ах саравчны дэргэд зогсож байсан. З очоод түрүүлээд цохисон. Г дэгээдэж унагаасан. Тэгээд бүгд зодсон. Хэн яаж цохисныг би сайн хараагүй. Г, М хоёр толгой хавьд нь өшиглөж байсан. Намайг цохиход тэр ах гараараа хаагаад байсан би гарлуу нь хоёр удаа цохисон. Тэгээд байж байтал араас хөөе болиоч гэхээр нь бид нар машинд орж суугаад явцгаасан. Машинд суусан хойно нэг түрүүвч үзүүлээд байсан. Хэн хаанаас авсаныг хараагүй гэжээ. /хх-ийн 44/   

         Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо дүүргийн автобусны буудал дээр найз Я, О гэх хоёр найз машинаар хүргэж ирсэн. Дүүргийн буудлаас такси бариад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 27 дугаар байр луу хадам аав Т гэрт очихоор явсан. Тэгээд 27 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэн дээр таксинаас буугаад орох гэтэл үл таних 3 залуу хөөе гэж араас дуудаад эргэж хартал нүүр лүү цохисон. Өөр санаж байгаа зүйл алга байна. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. 4 найзтайгаа 3 шил архи хувааж уусан болохоор нилээн согтолттой байсан. Намайг үл таних 3 залуу дээрэмдэх зорилгоор дайрсан. Миний толгой өвдөж толгойн зүүн тал хавдартай байна. Миний гар утас загасан хайрсан түрүүвч алга болсон. Би гар утсаа 2018 оны 6 дугаар сард Америкаас хүнд захиж авч байсан юм. 1.300.000 төгрөгөөр авч байсан юм. Одоо 1.000.000 төгрөгөөр үнэлнэ гэжээ. /хх-н 16-22/ 

        Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 8-9/

          Эд зүйл, баримт бичиг, гомдол,мэдээлэл,бусад баримтыг хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Х хар саарал өнгийн Рота гэсэн бичиг бүхий эрэгтэй хүний хэтэвч нэг ширхэг, Т.Ц иргэний үнэмлэх нэг ширхэг, Т.Ц жолооны үнэмлэх нэг ширхэг, Т.Ц Голомт банкны хар өнгийн карбон карт 1 ширхэг, Т.Ц Хаан банкны ногоон өнгийн карт нэг ширхэг, Т.Ц нэр бүхий 131227038 гэсэн дугаар бүхий Номин дэлгүүрийн карт 1 ширхэг зэрэг эд зүйл гаргаж өгснийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 19.10 цагт хүлээн авч тэмдэглэл үйлдэв гэжээ.  /хх-н 10/          

 Эмчилгээний 4 ширхэг баримт / хх-н 14-15/

          Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би З ээжийх нь талын хамаатан байгаа юм. З Мөнгөлөг гээд автомашины угаалгын газарт ажиллаж байсан юм. Уг газартаа байрлаж байсан. З бол 2002 онд төрсөн. Эцэг эх дээрээ  байдаг. Сурлага сайтай, хүний үгэнд оромтгой сайн хүүхэд байгаа юм. Уг хүүхэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдарч сурдаг юм. Хэрэгт холбогдсон талаар нь ээж Ж нь надад хэлсэн гэжээ. /хх-н 29-30/

          Гэрч И.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би У нагац эгч нь байгаа юм. У ээж нь багад нь нас барсан болохоор эмээ дээрээ өссөн юм. 2018 онд коллеж төгссөн юм. Айлын ганц хүүхэд юм. У даруухан зантай, дуу цөөтэй, хүний үгэнд оромтгой сайн хүүхэд байгаа юм. У өөрөө надад хэлсэн тэгээд би цагдаа дээр ирсэн юм гэжээ. /хх-н 35-36/

          Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: У эгчийнд очоод хувцас аваадхий гэхээр нь хамт явсан гэж ярьж байсан. Тэгээд шөнө явж байгаад хүүхдийн тоглоомын талбай руу шээж байсан хүнийг хараад боль гэж хэлсэн юм шиг байсан. Тэгээд л маргалдаад зодолдсон юм шиг байна лээ. Уг хүнийг дээрэмдсэн юм байхгүй гэж хэлж байсан гэжээ. /хх-н 38-39/

         Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Г 2002 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр өссөн. Гар бөмбөгийн тэмцээнд ордог. Ер нь спортоор хичээллэдэг юм. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө угаалгын газрын захирал залгаад танай дүү хэрэгт холбогдсон гэж хэлэхээр нь цагдаа дээр ирсэн гэжээ. /хх-н 38-39

         Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 57-58/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4567 тоот дүгнэлт:

1.Т.Ц биед тархи доргилт, зүүн хөмсөг, чамархай, дух, зүүн зовхи, шанаанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  / хх-н 59/

        КТГ-н оношлогоо /хх-н 60-61/

           Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: /хх-н 62-64// гар утсыг 542.000 төгрөгөөр үнэлжээ.

        Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 66-70/

          Ц.Хн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 71/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 73/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 74/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 75-86/

          Б.З иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 88/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 90 /, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 91-96/

          А.У  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 97/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 99 /, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 100/ оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 102/,

         Т.Г   иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 111/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 113/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 114/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 115-124/

           Ц.Х Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 125/, прокурорын тогтоол /хх-н 126-127/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 129/

          А.У Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 125/, прокурорын тогтоол /хх-н 130-131/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 133-134/

          Б.З Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 125/, прокурорын тогтоол /хх-н 135-136/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 138-139/

          Т.Г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 125/, прокурорын тогтоол /хх-н 140-141/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 143-144/ зэрэг болно.

        Т.Г, Б.З, А.У, Ц.Х нар нь 2019 оны 4 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд иргэн Т.Ц биед халдаж  хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотло баримтиуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... үл таних 3 залуу хөөе гэж араас дуудаад эргэж хартал нүүр лүү цохисон. Өөр санаж байгаа зүйл алга байна. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. 4 найзтайгаа 3 шил архи хувааж уусан болохоор нилээн согтолттой байсан. Намайг үл таних 3 залуу дээрэмдэх зорилгоор дайрсан. Миний толгой өвдөж толгойн зүүн тал хавдартай байна. Миний гар утас загасан хайрсан түрүүвч алга болсон гэсэн мэдүүлэг/хх-н 16-22/ Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийг шинжээчийн дүгнэлтээр: тархи доргилт, зүүн хөмсөг, чамархай, дух, зүүн зовхи, шанаанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд шарх бүхий гэмтэл тогтоогдсон

Өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болно.  

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Т.Г, Б.З, А.У, Ц.Х нар нь шөнө саад руу шиээж хүнд шаардлага тавихад  нь хохирогч буугаад ир чацагануудаа гэж хэлэхээр бууж өөдөөс цохих гэж байна гэж бодоод өрсөөд цохицгоосон нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Т.Г, Б.З, А.У, Ц.Х нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

          Хохирогч 13.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна. Энэ талаарх нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

          Хэрэгт хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой баримтаар гаргаж өгсөн 1.720.247 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч нар хувь тэнцүү хуваан төлж барагдуулсан байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.        

         Т.Г, Б.З, А.У, Ц.Х нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Т Г, Ө овогт Б З, Ө овогт А У, Х овогт Ц Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар           Т.Г, Б.З, А.У, Ц.Х нарыг тус бүр 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар           Т.Г, Б.З, А.У, Ц.Х нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Т.Г, Б.З, А.У, Ц.Х нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Г, Б.З, А.У, Ц.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.Г, Б.З, А.У, Ц.Х нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

 

7. Хохирогч Т.Ц нь ажилгүй байсан хугацааны орлогоо нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Г, Б.З А.У, Ц.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН