| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/05899/и |
| Дугаар | 5176 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 5176
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Хас банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 хороолол, Төмөр замын 60 дугаар байрны 17 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар МА 66021100, Цэнддоржийн Энхцэцэг
Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 хороолол, Төмөр замын 60 дугаар байрны 17 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар УХ 66112890, Балдангийн Давааням нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 57 909 419 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч В.Эрдэнэбаатар, хариуцагч Б.Давааням, түүний өмгөөлөгч Р.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч Ц.Энхцэцэг, Б.Давааням нар 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ХасБанктай 1370009302 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, Баталгаат Ипотекийн гэрээнд заасан хөрөнгийг барьцаалан 50 000 000 төгрөгийн зээлийг, 12 сарын хугацаатай, 365 хоногт 36 хувийн хүүтэй, хэрэглээний зориулаптаар зээл авсан.Зээлийн хугацааг 2016 оны 1 дүгээр сарын 11-нд 12 сарын хугацаагаар сунгаж, 3 174 000 төгрөгийг нэмж олгон зээлийн дансны дугаарыг 1370016258 болгож өөрчилсөн.Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2205011749 дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 60 дугаар байр, 17 тоот. 52 мкв талбайтай 4 өрөө орон сууц. Зээлдэгч Ц.Энхцэцэг, Б.Давааням нар нь барьцаат зээлийн 1370009302, 1116258 дугаар гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн төлбөр төлөх үүрэгтэй боловч 2014 оны 12 дугаар сараас зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Ц.Энхцэцэг, Б.Давааням нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа иэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцлөөр зээлээ төлөхгүй, зээлийн гэрээний 1.1-д заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгч Ц.Энхцэцэг, Б.Давааням нарын төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал: Үндсэн төлбөр 53 174 000 төгрөг,хүү 4 692 563 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 24 855 төгрөг, наториатын төлбөр 18 000 төгрөг, нийт 57 909 418 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Манай байгууллага хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 57 909 418 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нартай тохиролцож 57 909 418 төгрөгийг хариуцагч Ц.Энхцэцэг, Б.Давааням нар нь 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрэлийн гэрээ байгуулж байна гэв.
Хариуцагч Б.Давааням шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ:Нэхэмжлэгч байгууллагатай ярилцаад бид нийт 57 909 418 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк хариуцагч Ц.Энхцэцэг, Б.Давааням нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57 909 418 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 57 909 418 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Ц.Энхцэцэг, Б.Давааням нар нь 57 909 418 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар, хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байна.
Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй нөхцөлд зохигчдын хооронд хийгдсэн барьцааны гэрээнд дурдсан хөрөнгөөр хангуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 497 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 223 748 төгрөгийг хариуцагч Ц.Энхцэцэг, Б.Давааням нараас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Хас банкны нэхэмжилсэн 57 909 418 /тавин долоон сая есөн зуун есөн сая дөрвөн зуун арван найман/ төгрөгийг хариуцагч Ц.Энхцэцэг, Б.Давааням 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор төлж барагдуулах, хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 497 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 223 748 төгрөгийг хариуцагч Ц.Энхцэцэг, Б.Давааням нараас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй нөхцөлд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 60 дугаар байр, 17 тоотод байрлах, 52м/кв талбайтай, 4 өрөө орон сууцыг захирамжийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН