Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00217

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч .Нямбазар, .элгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05394 дугаар шийдвэртэй,

 

******* нэхэмжлэлтэй

*******-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 79,009,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч .элгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТООРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1.-аас *******-тай 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн газар шорооны ажлыг гүйцэтгэн *******-д хүлээлгэн өгөх, уг ажлын хөлсийг ******* төлөхөөр тохиролцсон.

1.2.Гэрээгээр ******* чиглэлийн төмөр замын төслийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, *******-д 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч, улмаар ******* чиглэлийн 226,9 километр төмөр зам 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтад орсон.

Талууд 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох төлбөрийн тооцоо хийж баталгаажуулсан бөгөөд уг тооцоо нийлсэн актаар ******* нь ажлын хөлсөнд 157,018,370 төгрөг төлөх үлдэгдэлтэй байсан. Үүнээс 78,509,185 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 78,509,185 төгрөгийг төлөөгүй. Гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг төлөхийг шаардаж удаа дараа хандсан боловч утсаа авахгүй, тооцоо буруу болсон талаар манайд мэдэгдэж байгаагүй.

1.3.Тооцоо нийлсэн актад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 500,015 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 79,009,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани ******* чиглэлд баригдах төмөр замын доод бүтцийн бүрэлдэхүүн хэсэг буюу газар шорооны ажлыг хийлгэхээр туслан гүйцэтгэгч -тай ажилласан. Талууд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх төлбөрийн талаар тооцоо нийлсэн акт үйлдэхэд үлдэгдэл төлбөр 157,018,370 төгрөг байсан. Тухайн үед би тооцоогоо сайн нягтлахгүйгээр гарын үсэг зуралцсан. -тай тооцоо нийлсэн баримтын тооцоолол буруу байгааг мэдэж -д тооцоололд алдаа гарсан талаар мэдэгдсэн. Тооцоо нийлсэн баримтын тооцооллын гүйцэтгэл 5-д шатахуунд хэрэглэсэн түлшний тооцооллыг гаргахдаа алдаа гаргаснаа мэдээгүйн улмаас гүйцэтгэл 6-г гаргахдаа өмнөх тооцоон дээр шууд тооцоо нийлж гарын үсэг зурсан. Үүнд: ******* 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хэрэглэсэн түлшний тооцооллыг хийхдээ 1 литр түлшний үнээс 1,200 төгрөгөөр багаар тооцсон. ******* тооцоонд *******-аас авсан 42841 литр шатахууны 1 литрийн үнийг 2,369 төгрөгөөр тооцсоны улмаас нийт 101,490,329 төгрөг, *******-аас авсан 28,000 литр шатахууны тооцоог 1 литрийн үнийг 2,400 төгрөгөөр тооцоонд бичсэний улмаас 55,200,000 төгрөг гэж буруу тооцоо бичигдсэн байсан.

2.2. Гэрээний 7.5-д захиалагч ажлыг түргэн шуурхай явуулахад бараа материал, түлш, шатахуун тос тослох материалыг гуравласан гэрээ байгуулан газар дээр нь хангах ажлыг зохион байгуулна. Туслан гүйцэтгэгч сарын эцэст гүйцэтгэлийн баримт бичиг, гурвалсан тооцоо нийлсэн акт үйлдсэнээр захиалагч гүйцэтгэлийн төлбөрөөс суутган тооцооллыг хийж нийлүүлэгчид төлбөрийг шилжүүлнэ гэж заасны дагуу ******* нь гэрээний ажлыг туслан гүйцэтгэгч компаниудаар гүйцэтгүүлэхдээ ашиглагдах шатахууныг тооцоог *******, *******, *******, *******, Цэргийн ангиудаас зах зээлийн үнээр зээлээр авч, сүүлд нь хэрэглэсэн шатахууныхаа үнийг тооцоо нийлж төлдөг. Уг зээлээр авсан үнийн дүнгээр туслан гүйцэтгэгч компаниудын хэрэглэсэн шатахууны тооцоог нийлж хасалт хийдэг.

2.3. Гэтэл ******* тооцоонд *******-аас авсан шатахууны тооцоог 1 литрийг 3,569 төгрөгөөр бус 2,369 төгрөгөөр тооцож 1 литр тутмаас 1,200 төгрөгөөр дутуу бичилт хийснээр алдаатай тооцоо гаргаж тооцоо нийлсэн актаар баталгаажуулан гарын үсэг зурсан. Манай компани нь *******, -иудаас шатахууны нэгж бүрийн үнийг тооцсон актаасаа бага үнээр -д тооцож өгөх ямар ч үндэслэлгүй, эргээд манай компанид ямар ч ашиггүй алдагдалтай, тооцоо нийлсэн актаар буруу тооцоологдсон байгаа нь баримтуудаар нотлогдсон.

2.4. Тооцоо нийлсэн баримтын тооцоололд дараах алдаа гарсан. Үүнд: -аас 42,841х2369=101,409,329 төгрөг, *******-аас 23,000х2400= 55,200,000 төгрөг гэж буруу тооцож, нийт 156,690,329 төгрөг гэж гаргасан. Уг нь -аас 42,841х3569=152,889,529 төгрөг, *******-аас 23,000х3600=82 900,000 төгрөг, нийт 235,699,529 төгрөг байх ба зөрүү нь 79 009 200 төгрөг байна. Ийнхүү тооцоо нийлсэн актад шатахууны нэгж бүрийн үнийг буруу бичсэнээс үүдэн тооцоололд өөрчлөлт орж байгаа тул үлдэгдэл төлбөрийг шилжүүлж байгаа талаараа -д утсаар мэдэгдэж үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн тооцооны актаа засуулж аваарай гэж хэлсэн. Тус ******* нь тооцооллын дагуу гэрээний үлдэгдэл төлбөрийг 2023 оны 8 дугаар сарын 29-ий өдрийн сүүлийн санхүүжилт гэж ******* дансанд 78,009,170 төгрөгийг шилжүүлж, төлбөр тооцоогоо дуусгасан. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч нь тооцооллын алдааг мэдсээр байж манай компаниас 78,509,158 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан *******-аас 79,009,200 төгрөг гаргуулан -д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 566,156 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 552,996 төгрөг гаргуулан -д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт зохигчдын хооронд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал болон ажлыг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан тухай үйл баримтад талууд маргаагүй, харин тохирсон ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийн дүнд маргаж байна гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж дууссан эсэх, ажлыг хүлээлгэн өгсөн эсэхтэй холбоотой, ямар нэгэн баримт хавтас хэрэгт авагдаагүй. Ийм баримт байхгүй атлаа дараагийн асуудал болох төлбөрийн асуудлаар маргаан хийгээд байгаа нь уг төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Энэ талаар шүүх буруу дүгнэлт хийж уг асуудлаар маргаагүй гэж дүгнэсэн.

4.2. Туслан гүйцэтгэгчид олгох тухай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар -тай тооцоо нийлсэн баримтын тооцооллын гүйцэтгэл 5-д шатахуун хэргэлсэн түлшний тооцооллыг гаргахдаа алдаа гарснаа мэдсэн. Үүнд: туслан гүйцэтгэгчид олгох тухай 2022.03.01-2022.08.10-ны өдрийн -тай тооцоо нийлсэн баримтын тооцооллын гүйцэтгэл 5-д шатахуунд хэрэглэсэн түлшний тооцооллыг гаргахдаа алдаа гаргаснаа мэдээгүйн улмаас гүйцэтгэл 6-г гаргахдаа өмнөх тооцоон дээр шууд тооцоо нийлж гарын үсэг зурсан. Тухайлбал, ******* 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хэрэглэсэн түлшний тооцооллыг хийхдээ 1 литр түлшний үнээс даруй 1,200 төгрөгөөр багаар тооцож алдаатай тооцоо нийлснээ мэдсэн. ******* тооцоонд *******-аас авсан 42,841 литр шатахууны 1 литрийн үнийг 2,369 төгрөгөөр тооцсоны улмаас нийт 101,490,329 төгрөг, *******-аас авсан 28,000 литр шатахууны тооцоог 1 литрийн үнийг 2,400 төгрөгөөр тооцоонд бичсэний улмаас 55,200,000 төгрөг гэж буруу тооцон бичиж алдаа гаргасан. Улмаар гүйцэтгэл 6-г гаргахдаа өмнөх тооцоон дээр шууд тооцоо нийлж 157,018,370 төгрөгөөр нийт үлдэгдлийг бодож тооцоонд алдаа гаргасныг шүүх анхаарч үзээгүй.

4.3. Шүүхийн шийдвэрт зохигчдын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн түлшний тооцоо нийлсэн акт, доод бүтцийн ажлын тооцоог хийсэн акт нь алдаатай байсан гэх хариуцагч байгууллагын тайлбар баримтаар нотлогдоогүй гэжээ. Гэтэл төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний 7.2-т ажлын тоо хэмжээ өссөн болон буурсан үзүүлэлтээс шалтгаалан гэрээгээр тохиролцсон үнэд өөрчлөлт орох бөгөөд ажлын нэгж үнэд өөрчлөлт орохгүй гэж заасан. Ямарч тохиолдолд ажлын нэгж үнэ буюу хэргэлсэн гол хэрэгцээт бараа материал, түлш, шатахуун, тос, тослох материалын үнэд өөрчлөлт орохгүй гэж гэрээгээр хатуу тусгасан. Гэтэл уг заалтыг зөрчиж өөрсдөө алдагдал хүлээн байж гэрээнд тусгагдсан нэгж үнэд өөрчлөлт оруулах нь ашиггүй. Мөн гэрээний 7.5-д захиалагч ажлыг түргэн шуурхай явуулах үүднээс гол хэрэгцээт бараа материал, түлш, шатахуун, тос, тослох материалыг гуравласан гэрээ байгуулан газар дээр нь хангах ажлыг зохион байгуулна.

Туслан гүйцэтгэгч сарын эцэст гүйцэтгэлийн баримт бичиг, гурвалсан тооцоо нийлсэн акт үйлдсэнээр захиалагч гүйцэтгэлийн төлбөрөөс суутган тооцооллыг хийж нийлүүлэгчид төлбөрийг шилжүүлнэ гэж заасны дагуу оич роуд ХХК нь гэрээний ажлыг туслан гүйцэтгэгч компаниудаар гүйцэтгүүлэхдээ ашиглагдах шатахууныг тооцоог *******, *******, *******, *******, Цэргийн ангиудаас зах зээлийн үнээр зээлээр авч сүүлд нь хэрэглэсэн шатахууныхаа үнийг тооцоо нийлж төлдөг. Уг зээлээр авсан үнийн дүнгээр туслан гүйцэтгэгч компаниудын хэрэглэсэн шатахууны тооцоог нийлж хасалт хийдэг. Манай компани нь ******* болон -аас шатахууны нэгж бүрийн үнийг тооцсон актаасаа бага үнээр -нд тооцож өгөх ямар ч үндэсгүй, эргээд манай компанид ямар ч ашиггүй, алдагдалтай байх нь тодорхой бөгөөд дээрх туслан гүйцэтгэгчид олгох тухай тооцоо нийлсэн акт үйлдэхдээ алдаа гаргасан нь тодорхой байна. Гэрээний 24.9-т талууд харилцан тохиролцсон болон гэрээнд заасан үндэслэлээр энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт өөрчлөлтийг зөвхөн бичгээр хийж эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж тамга дарагдсанаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэрээний нэгж үнэд өөрчлөлт орохоор бол талууд энэ заалтын дагуу бичгээр тохиролцсон байх ёстой. Талуудаас нэгж үнийн талаар буюу шатахуун тослох материалын талаар тохиролцсон тохиролцоо байхгүй байгаагаас үзэхэд шатахууны нэгж бүрийн үнийг цаанаас авсан үнээс бага үнээр -д тооцож өгөх нь үндэслэлгүй.

4.4. Шүүхийн шийдвэрт талуудын хоорондын тооцоо нийлсэн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлбөрөөс шилжүүлсэн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хариуцагч нь тооцоо буруу алдаатай болсон талаар нэхэмжлэгч байгууллагад хандсан, уг тооцоог дахин нийлэх, хийх талаар ярилцаж байсан гэх баримтгүй гэжээ. Гэтэл тооцоо нийлсэн актад шатахууны нэгж бүрийн үнийг буруу бичсэнээс үүдэн тооцоололд өөрчлөлт орж байгаа тул үлдэгдэл нь 157,018,370 төгрөг бус 78,009,170 төгрөгийг төлбөрийг шилжүүлж байгаа талаараа ******* захирал руу утсаар хэлж гүйлгээний утгыг сүүлийн санхүүжилт гэх нэртэйгээр шилжүүлж байгаа баримт, мөн хариу тайлбарт өнөөдрийг хүртэл тооцооны актаа засуулахгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно гэх тайлбарыг шүүх үнэлээгүй.

4.5. Шүүхийн шийдвэрт ...нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна гэжээ. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг буруу, дутуу үнэлж дараах процесс алдаануудыг гаргасан болно. Үүнд:

-Мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн түлшний үнийн асуудлыг шийдэж өгнө үү гэх утгатай баримтыг хариуцагчийн гэрч болох ад ажлын байрандаа согтуу байхад нь гардуулан өгч байсан талаар гэрч аас өгдөг. Уг баримт дээр тулгуурлаж түлшний үнийн асуудлыг 1,200 төгрөгөөр багасгах талаар ярилцаж байснаа батлах гэж үздэг. Гэтэл нь уг бичиг баримтыг үзэж харж байгаагүй, надад өгч байгаагүй одоо л харж байна гэж мэдүүлсэн. Уг мэдүүлгээр шүүхийн үнэлээд байгаа баримтыг харж байгаагүй, надад өгч байсан гэдэг нь худлаа гэж хариуцагч талын гэрч мэдүүлсэн.

-Нэхэмжлэгч талын гэрч н.Солонго мэдүүлэгтээ ...*******-ийн ажлын байранд нэг бол н.тай хамт ирсэн, нэг бол би сүүлд нь ирсэн гээд зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Мөн тэнд очсон цаг хугацаагаа 3 өөрөөр мэдүүлдэг. нь компьютер дээрээ бүх тооцооллыг бодсон байсан, , Г.Батбаяр нар харилцан тохиролцоод гарын үсэг зурж, тамга дарсан. , н. нар гарын үсэг зураад хүлээж байсан гэх зөрүүтэй мэдүүлгүүдийг өгдөг. Мэдүүлэг зөрүүтэй мэдүүлэг өгснийг шүүхээс үнэлж байгаа нь хууль бус болно.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хариулсан хариултуудыг шүүхээс дүгнэж үзээгүй нь төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримт болно гэсэн зохицуулалтыг зөрсөн. Тухайлбал, хариуцагчийн өмгөөлөгч 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээнд түлшний үнийг хасна, 1,500 төгрөгөөр тооцно гэж тусгасан зүйл байгаа юу гэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч байхгүй гэж, хариуцагчийн өмгөөлөгч ямар үндэслэлээр түлшний үнийг хасаж тооцно гэсэн тайлбар гаргаж байгаа вэ гэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч бид хоёрын утсаар ярьсан асуудал, ын бие нь түлэгдсэн, ярьж л чаддаг байсан. Би хотод ирээд тай уулзсан, нэг гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл байхгүй гэж, хариуцагчийн өмгөөлөгч таны энэ тайлбарыг нотлох баримт хавтаст хэрэгт байгаа юу гэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч байхгүй гэж, хариуцагчийн өмгөөлөгч ямар үндэслэлээр гэрээнд заагдаагүй, багасгасан үнийн дүнгээр шатахууныг авна гээд байгаа вэ гэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч гүйцэтгэлийн тооцоо нийлсэн байгаа гэж, хариуцагчийн өмгөөлөгч гэрээнд түлшний тооцооллыг зах зээлийн үнээс хамаараад багасгана гэсэн зүйл байгаа юу гэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч байхгүй гэж хариулсан.

4.6. Нэхэмжлэгч талын гэрч болох н.Солонгоогоос өгсөн мэдүүлэгт танай компанитай тохиролцсоны дагуу 1,200 төгрөгөөр хямдруулж өгч байна гээд надад тооцооллыг танилцуулсан гэж худал мэдүүлэг өгсөн. Уг худал мэдүүлгийн няцаах зорилгоор хариуцагч талаас тухайн өдрийн буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн тооцоо нийлсэн акт үйлдэх явцдаа холбоотойгоор акт үйлдэх үед болон уг процессын үед бүтэн өдөржин акт үйлдэх, өрөөнд хамт байсан уг үйл явцыг хэрхэн яаж болсныг мэдэх гэрч болох ыг гэрчээр оруулах хүсэлтийг гаргахад 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэтэл бодит байдалд н.Амартүвшин болон 2 гэрчийг шүүх хуралд оролцуулахаар 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн шүүх хуралд авчирсан боловч шүүгчийн туслахын зүгээс шүүгч сургалттай гэсэн үндэслэл зааж шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж гаргасан. Улмаар гэрч асуулгах хүсэлтээ дараагийн хуралд өгч байхад өмнө нь авчирах боломжтой байсан гэх үндэслэлээр татгалзсанаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж, маргаантай байгаа үйл баримтын бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэж байгаа нөхцөлийг алдагдуулсан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. авж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Төмөр зам нээлтээ хийж ашиглалтад орсноос хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн учраас ажил хүлээлцсэн асуудлаар маргах боломжгүй. Талууд 09 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр тооцоо хийсэн 2 төрлийн баримтыг үндэслэж үйлдсэн гүйцэтгэлийн тооцооны баримтыг шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээнд үнийн дүн тохироогүй ба гүйцэтгэлээр нь ямар ажил хийсэн, хэрхэн яаж тооцож өгч байгаа талаар талууд тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан бөгөөд тооцоо нийлсэн актыг үндэслэн төлбөр тооцоогоо төлж байсан. Тухайн үед шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой хариуцагч компанид удаа дараа хүсэлтээ тавьж байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас шатахууны үнэ нэмэгдэж байгаа тул цаашид ажиллах боломжгүй, бид нарт ашиггүй байна гэхэд хариуцагч талаас шатахууны үнийг тооцоо нийлсэн баримтаар тодорхой хувиар багасгаж, танайд төлнө, ажлыг бүрэн дуусгаж өгөөч гэх хүсэлт тавьсны дагуу тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Тооцоо нийлсэн актыг хариуцагч компанийн захирал үйлдэж, нэхэмжлэгч байгууллагын нягтлан н.Солонго, менежер нар хамт байлцаж, нэг бүрчлэн шалгаж, гарын үсэг зурсан. Хоёр удаа үнийн дүн бууруулсан шатахууны үнийг 2 актад тус тусад нь үйлдсэн бөгөөд тооцооллын ямар нэгэн алдаа гараагүй. Хариуцагч байгууллагаас үлдэгдэл мөнгөө авах гэхээр тооцооллын алдаа гаргасан гээд өгдөггүй, энэ талаар ямар ч мэдэгдэж байсан зүйлгүй, мөн нотлох баримт байхгүй мөнгө төлөх болоход тооцооллын алдаа гарсан гэж маргаж мөнгөө төлөхгүй байгаа тул арга буюу үлдэгдэл төлбөрөө гаргуулж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.2. Хариуцагч талаас гэх хүнийг гэрчээр асуулгах байсан гэж маргадаг боловч гэрч шүүхэд гэх ажилтан манай байгууллагад байхгүй гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгчийн н.Солонго, нарыг гэрчээр асуулгасан мэдүүлэгт ...үеийн захирлууд тооцоо нийлсэн актаар тогтоож, шатахууны үнийг бууруулсан гэж захирал тухайн үед нягтлан н.Солонго болон менежер ад хэлсэн, түүнтэй холбогдуулан тооцоо нийлсэн актыг өөрөө танилцуулж, гарын үсэг зурж баримт үйлдсэн, тооцооллын ямар нэгэн алдаа гараагүй, талууд өөрсдөө тооцоо нийлж, тамга тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. авж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 78,509,185 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 500,015 төгрөгөөр ихэсгэн, нийт 79,009,200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.1. Талууд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр туслан гүйцэтгэгч нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн газар шорооны ажлыг гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлийг хугацаанд нь захиалагч *******-д хүлээлгэн өгөх, тус компани уг ажлыг санхүүжүүлэх, хүлээн авах, төлбөрийг гэрээнд заасан нөхцлийн дагуу туслан гүйцэтгэгч -д олгохоор тохиролцсон. /хх 5-22/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

3.2. Талууд гэрээний 7.5-д захиалагч ...бараа материал, түлш, шатахуун, тос, тослох материалыг гуравласан гэрээ байгуулан газар дээр нь хангах ажлыг зохион байгуулна. Туслан гүйцэтгэгч сарын эцэст гүйцэтгэлийн баримт бичиг, гурвалсан тооцоо нийлсэн акт үйлдсэнээр захиалагч гүйцэтгэлийн төлбөрөөс суутган тооцооллыг хийж нийлүүлэгчид төлбөрийг шилжүүлнэ гэж тохиролцжээ.

 

3.3. Зүүн баян-Ханги чиглэлийн 226.3 км төмөр замын төслийн ажил ******* нь гүйцэтгэгчээр, нь *******-ийн туслан гүйцэтгэгчээр оролцсон байх ба ******* нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны Зүүн баян-Ханги чиглэлийн 226.3 км төмөр замын төслийн ажлын доод бүтцийн ажлын гүйцэтгэл 5-ыг -д хянуулж, улмаар тус компани санхүүжилтийг зөвшөөрч, 2022 оны 06, 07 дугаар сарын ажлын гүйцэтгэл, олговол зохих хөлсний талаар талууд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тооцоог нийлж баталгаажуулсан.

 

3.4. ээрх тооцоо нийлсний дараа ******* нь -тай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 10-ний өдрийг дуустал хугацаанд тооцоо нийлэхэд ******* нь -д 157,018,370 төгрөгийн өглөгтэй болохыг харилцан баталж, тамга дарж, гарын үсгээр баталгаажуулан тооцооны үлдэгдлийн баталгааны баримтыг үйлдсэн байна. /хх 74/

 

3.5. Уг тооцоо нийлсэн баримтын гүйцэтгэл 5-д *******-аас авсан 42,841 литр түлшийг 2,369 төгрөгөөр тооцоход 101,490,329 төгрөг, *******-аас авсан 28,000 литр түлшийг 2,400 төгрөгөөр тооцоход 55,200,000 төгрөг, нийт 156,690,329 төгрөгийг гүйцэтгэлийн төлбөрөөс суутгажээ.

 

3.6. Талууд тооцооны үлдэгдлийн баталгааны баримтыг үйлдсэнээс хойш хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 157,018,370 төгрөгөөс 78,009,170 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх ба энэ талаар зохигчид маргахгүй байна. /хх-53/

 

Харин хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны тооцоо нийлсэн баталгааны баримтад 1 литр түлшний үнээс 1,200 төгрөгөөр багаар тооцож алдаатай тооцоо нийлсэн гэж маргасан.

 

4. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

4.1. ******* нь *******-тай 2022 оны 06 дугаар сард 102,364,250.00 төгрөгний дизель түлшийг 1 литрийг 3,600 төгрөгөөр тооцож, *******-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ний өдөр 182,411,590 төгрөгний дизель түлшийг 1 литрийг 3,569 төгрөгөөр тооцож, тус тус тооцоо нийлсэн байна.

 

4.2. Гэрч . шүүхэд ...тооцоо нийлсэн баримтыг *******-ийн захирал өөрөө компьютер дээр шивж гаргаж ирээд гарын үсгүүдээ зурж, тамга дарсан, ... нь хямд түлш нийлүүлээд өгнө та нар ажлаа дуусгаж өгөөч гэж гуйсан..., ...1,200 төгрөгөөр хямдруулсан түлш гэж хэлсэн... гэх агуулга бүхий мэдүүлэг,

 

Гэрч шүүхэд ...2022.09.20-ны өдөр менежер . бид хоёр *******-ийн оффис дээр очиж тооцоо нийлсэн. Тухайн үед ганцаараа байсан бөгөөд бүх тооцооллыг бодсон байсан, улмаар танай компанитай тохиролцсоны дагуу түлшний үнийг 1,200 төгрөгөөр хямдруулж өгч байна хэлсэн, ...надад тооцооллын алдаа гарсан талаар мэдэгдээгүй, тохиролцсоны үндсэн дээр тооцоо нийлсэн учраас алдаа гарсан гэж үзэхгүй... гэх агуулга бүхий мэдүүлэг,

 

Гэрч шүүхэд ...түлштэй холбоотой асуудлыг сайн мэдэхгүй..., түлшний тооцооллыг өөрөө хийдэг байсан, *******-д түлшний нярав гэдэг хүн ажлын талбай дээр байгаагүй... гэх агуулга бүхий мэдүүлгийг тус тус өгсөн. /хх 85-86, 94-95, 126-127/

 

4.3. Мөн нэхэмжлэгч -аас хариуцагч *******-д хандан 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1/19 тоот мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд ...түлшний үнэ ажил эхэлснээс хойш байнга нэмэгдэж ирснээр манай зүгээс алдагдал хүлээж ашиггүй байгаа тул ажлаа зогсоож байна. Ийм учраас түлшний үнийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. /хх-ийн 61/

 

4.4. ээрх гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл, түлшний үнийг 1,200 төгрөгөөр бууруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...гэрчийн мэдүүлэг зөрүүтэй, нотлох баримтыг дутуу үнэлсэн... гэх гомдлыг хангахгүй.

 

4.5. Түүнчлэн, хэргийн 48 дугаар талд *******, *******-ийн хооронд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн түлшний тооцоо нийлсэн акт байх бөгөөд уг актанд *******-ийн 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр -аас авч хэрэглэсэн 1 литр дизель түлшний үнийг 3.569 төгрөгөөр, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Шунхлай ХХК-аас авч хэрэглэсэн 1 литр дизель түлшний үнийг 3.600 төгрөгөөр гэж тооцсон атлаа, ******* 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр -аас авч хэрэглэсэн 1 литр дизель түлшний үнийг 2.369 төгрөгөөр, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Шунхлай ХХК-аас авч хэрэглсэн 1 литр дизель түлшний үнийг 2.400 төгрөгөөр тус тус тооцож нэг цаг хугацаанд талууд баталгаажуулснаас үзвэл хариуцагчийн түлшний үнийг бууруулж тооцоололын алдаа хийсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

4.6. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь тооцоо нийлсэн акт алдаатай болсон, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу хариуцагчаас ажлын хөлсөнд 79,009,200 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болохыг анхан шатны шүүх талуудын тайлбар болон тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг үндэслэн зөв тогтоосон.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

5.1. Учир нь шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжаар гэрч асуулгах хүсэлтийг өмнө гаргаж шийдвэрлүүлэх боломжтой, уг хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэн, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу биш байна.

5.2. Мөн шүүх нөлөөллийн мэдүүлгийн баримтыг хариуцагчийн төлөөлөгч *******өд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр танилцуулж гарын үсэг зуруулсан байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

ээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05394 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 553,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

АРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИ .НЯМБАЗАР

 

.ЭЛГЭРЦЭЦЭГ