Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1031

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Ш.Ундармаа

улсын яллагч: Э.Намуун

шүүгдэгчийн өмгөөлөгч: У.Сайнбилэг

шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн A танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт Б овогт Д Б  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906025811192  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д Б, 19 оны 11 дүгээр  сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Чингэлтэй  дүүргийн 17 дугаар  хороо Баянхайрхан 3-93Б тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж  2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунд ДарьЭхийн  дугаар гудамжны  тоотод оршин суух иргэн У.Н  эзэмшилийн монгол гэрийн хаалгыг эвдэж  хууль бусаар нэвтрэн монгол сатын хүлээн авагч,тогны утас, хөнгөн цагаан усны сав зэрэг нийт 157.262 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч  Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

         Шүүгдэгч  Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн орой 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн хуучин эцсээс доошоо байдаг таньдаг ах Л гэрт очих гээд явж байхдаа Ц  таарсан. Бид хоёр хамт Л ахынд очихоор болсон. Би Л ахын гэрийн гадаа очоод хүлээж бай би ороод ирий гэж хэлсэн. Л ахынд ороход тэрээр мөнгө бүтээгүй гээд халамцуу сууж байсан. Тэгэхээр нь би буцаад гарсан. Гадаа гарахад Ц явчихсан байсан гэжээ. /хх-ийн 17/

         Хохирогч У.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн  дугаар хороо Дунд Дарь-Эхийн  тоотод 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр хүүхдийн хамт нүүж ирсэн. Нүүж ирээд 10 хонож  байсан. Тухайн өдрийн өглөө би эхнэр хүүхдийн хамтаар 07.00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Орой 20.00 цагийн орчимд гэртээ иртэл байшингийн хойд талд байдаг хашааны буланд хүүхдийн хувцас хийдэг цүнх дотор нь хөргөгчинд байсан махыг хийсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь дээрх зүйлсээ аваад гэртээ орох гэтэл хаалганы түгжээг татаад онгойлгочихсон байсан. Тэгээд би бусад зүйлд нь гар хүрэлгүй шууд цагдаа дуудсан. Манай хашааны урд хэсэг онгорхой болохоор Л ирж байгаа хүмүүс манай хаалгаар дамжиж ордог юм. Тэгээд би Л мэдэж байгаа байх гэж бодоод асуусан. Гэтэл нэг залуу зурагт байсан гэх газраар дамжаад Л орохоор нь  юун залуу юм гэж асуухад манай туслах байгаа юм гэж хэлсэн. Манай гэрээс Монгол садын төхөөрөмж, 20-30 метр тогны утас, 25 литрийн хөнгөн цагаан бетон зэрэг зүйлс алга болсон байсан. Зурагтыг хоолны махтай авч явах гээд бэлдчихсэн байсан гэжээ. /хх-н 7-12/  

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-6/       

          Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн орой 20.00 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халиун төвийн хажууд явж байтал Б тааралдсан. Тэгээд Л ахынд очоод миний цалинг асуугаадхий гэж хэлсэн. Тэгээд Баясаа түрүүлээд явсан. Би ардаас нь дагаад явсан. Тэгээд Б гарч ирэхгүй  болохоор нь би нэг өвөөгөөс энэ айл нохотой юм болов уу гэж асуухад тогшоод үз гэсэн. Тэгж байтал нэг эхнэр нөхөр хоёр гарч ирээд та хоёр наанаа алхаж бай цагдаа дуудна гэж хэлсэн. Би тэр үед Л гэрт орж Б асуухад байхгүй гэсэн. Тэгээд удаагүй байж байтал цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд аваачаад хийсэн. Б надтай анх таарахдаа бага зэргийн халамцуу гартаа ундаа барьчихсан тамхи татаад явж байсан гэжээ. /хх-н 14-15/

          Гэрч Б.Л  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын эхээр Б гэх залуутай танилцсан. Анх надтай З танилцуулсан юм. Тухайн өдөр Б манайд оройны 09.00 цагийн орчимд ирсэн. Миний дотор муу байсан болохоор би Б дараа ир гэж хэлээд явуулсан. Тэр өдөр Б над дээр цалингийнхаа үлдэгдлийг авахаар ирсэн юм. Тэгээд би мөнгө алга цалин ороогүй байна гэж хэлээд явуулсан. Тухайн үед би унтаад өгсөн. 15-16 цагийн орчимд баруун айлын хүн дуудаад гэрт хулгай орчихсон байна хэзээ имй зүйл болсон юм гэж асуусан. Би мэдэхгүй гэдгээ хэлсэн. Манай хажуу айлын хүмүүсийг би сайн мэдэхгүй нүүж ирээд удаагүй байгаа юм. Ирээд тог байхгүй байсан болохоор манайхаас тог авч байсан юм гэжээ. /хх-н 18-19/

         Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний нөхөр Б нь 19 оны 11 дүгээр сарын 27-нд Дорноговь аймагт төрсөн. Айлын 4 дэх хүүхэд юм. Баясгалан нэг ах хоёр эгч нэг дүүтэй. Би нөхөртэйгээ 2014 онд танилцсан.  Бид хоёрын дундаас нэг охин төрсөн одоо 3 настай. Бид хоёр одоо хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн  дугаар хороо Баянхайрханы  тоотод амьдарч байгаа. Манай нөхөр барилгын туслах ажил хийдэг юм. Зан байдлын хувьд бол даруу төлөв, ямар нэгэн омголон ааш зангүй. Хүнд тусархуу хүн байгаа юм гэжээ. /хх-н 20-21/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол  /хх-н 22/

          2019.4.28-ны өдрийн 02/221 дугаартай шинжээчийн дүгнэлт:

          1.Шинжилгээнд ирүүлсэн “2,3,5,6,9,12” гэж дугаарласан 6 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. “1,4,7,8,10,11,13,14,15” гэж дугаарласан 9 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

         2.Шинжилгээнд тэнцсэн “2,3,6” дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд МN000310020264 дугаараар бүртгэгдсэн Д овогтой Б баруун гарын дунд, зүүн гарын ядам, зүүн гарын дунд хуруугаар тус тус үүсгэгдсэн.

3.”5,9,12” дугаартай гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй гэжээ. /хх-ийн 24/

         Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33/    

         Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 43 /,

         Д.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 53/

         Д.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 47/, прокурорын тогтоол /хх-н 48-49/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51-52/ зэрэг болно.

          Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо Дунд ДарьЭхийн 37 дугаар гудамжны  тоотод оршин суух иргэн У.Н  эзэмшилийн монгол гэрийн хаалгыг эвдэж  хууль бусаар нэвтрэн монгол сатын хүлээн авагч,тогны утас, хөнгөн цагаан усны сав зэрэг нийт 157.262 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч У.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... гэртээ иртэл байшингийн хойд талд байдаг хашааны буланд хүүхдийн хувцас хийдэг цүнх дотор нь хөргөгчинд байсан махыг хийсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь дээрх зүйлсээ аваад гэртээ орох гэтэл хаалганы түгжээг татаад онгойлгочихсон байсан. Тэгээд би бусад зүйлд нь гар хүрэлгүй шууд цагдаа дуудсан. Манай хашааны урд хэсэг онгорхой болохоор Л ирж байгаа хүмүүс манай хаалгаар дамжиж ордог юм. Тэгээд би Л мэдэж байгаа байх гэж бодоод асуусан. Гэтэл нэг залуу зурагт байсан гэх газраар дамжаад Л орохоор нь  юун залуу юм гэж асуухад манай туслах байгаа юм гэж хэлсэн. Манай гэрээс Монгол садын төхөөрөмж, 20-30 метр тогны утас, 25 литрийн хөнгөн цагаан бетон зэрэг зүйлс алга болсон байсан. Зурагтыг хоолны махтай авч явах гээд бэлдчихсэн байсан гэсэн мэдүүлэг /хх-н 7-12/, шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...би тухайн согтуу байсан учраас сайн санахгүй байгаа юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, сая үлдэгдэл төлбөрөө төлсөн байгаа гэсэн мэдүүлэг 2019.4.28-ны өдрийн 02/221 дугаартай шинжээчийн дүгнэлтээр...2.Шинжилгээнд тэнцсэн “2,3,6” дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд МN000310020264 дугаараар бүртгэгдсэн Д овогтой Б баруун гарын дунд, зүүн гарын ядам, зүүн гарын дунд хуруугаар тус тус үүсгэгдсэн байна /хх-н 23-32/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Д.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д  заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

          Д.Б нь энэ хэргийн улмаас шүүхийн зөвшөөрөлгүйгээр нэг хоног саатуулагдсаныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

         Д.Б нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэснийг хэрэглэн нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.  

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  Д.Б 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Д.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б баривчлагдсан нэг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН