| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07105/и |
| Дугаар | 5245 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 5245
|
|
|
| |||
|
|
|
| |||
|
|
|
| |||
|
|
|
|
| ||
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хүсэлттэй
Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 18-503 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧМ 77110338, Цэнд-Аюушийн Одыг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чимэддорж, эмчилгээнд хамрагдагч этгээд Ц.Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон төлөөлөгч Ч.Чимэддорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 18-503 тоотод оршин суух, Ц.Од байнга архиуудаг, архинаас хамааралтай болсон өвчтэй бөгөөд архи уусан үедээ гэр бүлийн хүмүүстээ агсан тавьдаг, аавыг зодож байсан тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна гэв.
Эмчилгээнд хамрагдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:Би байна архи уудаггүй, архины эмчилгээнд явмааргүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Ц.Одыг архины албадан эмчилгээ явуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Ц.Од байнга архидан согтуурч, бусдын амгалан байдлыг алдагдуулдаг болох нь түүний ар гэрийн хүсэлт /эх Бат-Өлзийн/, 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зөрчил гаргасан этгээдийн захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл, хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар үэргээр нотлогдож байна.
Ц.Од нь 2014 оноос хойш Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 14 удаа эрүүлжүүжилдэж байсан болох нь тухайн байгууллагын бүртгэл, тэмдэглэлээр нотлогдож байна.
Ц.Од архинд донтох өвчний 3 дугаар зэргийн эмгэг өвчтэй болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд Ц.Одын өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан түүнд албадан эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан Цэнд-Аюушийн Одыг архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Ц.Одыг албадан эмчилгээ хийлгэх газарт хүргэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН.