| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1042/э |
| Дугаар | 1046 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 1046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: М.Баярмаа
улсын яллагч: П.Болормаа
шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Учралгэрэл
шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Б
шүүгдэгч: Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б Х холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906026781268 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Х, 20 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажил, сургуульгүй, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт Төв аймгийн дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,РД: УЖ02261328,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Голдин вилл хотхоны тоотод оршин суух Б.Э гэрээс хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нөөтбүүк, биед мөнгийг хулгайлан авч нийт 2.292.565 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс Монголын Хүүхдийн Ирээдүй төвийн дэргэдэх Babysittings centep төвөөр дамжуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Голден Вилл хотхоны тоотод оршин суух Б.Э гэх айлд үйлчлэгчээр ажилд орсон. Тухайн айлд би үйлчлэгчээр ажилд орохдоо өөрийгөө Б гэж танилцуулсан ба тухайн айлд байж үйлчилгээ хийхээр болсон. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө гэрийн эзэд болох Б.Э нөхөр хүүхдүүдийн хамт нөгөө өрөөнд унтаж байхад нь би том өрөөний ширээн дээр байсан зөөврийн компьютер, гахайтай мөнгөний савыг аваад гарсан. Би байрнаас гараад мөнгөний гахайг хагалхад дотор нь 95.000 төгрөг байсан. Зөөврийн компьютерийг нь нэг ломбарданд 500.000 төгрөгөнд тавьсан. Мөнгийг тэр оройдоо үрээд дуусгасан. Манай аав, ээж, дүү нар хөдөө Төв аймгийн Баян суманд амьдардаг юм. Би айлын өргөмөл хүүхэд бөгөөд багаасаа Улаанбаатар хотод ээжийнхээ ээж болох эмээ Н амьдардаг байсан. Би 2018 оны 12 дугаар сараас эхлэн найз нарынхаа гэрээр амьдарч эхэлсэн. Янз бүрийн хаяг дээр амьдарч байна гэжээ. /хх-ийн 24/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манайх Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Голден Билл хотхоны тоотод амьдардаг юм. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Бэби сити нэртэй компаниар зуучлуулан гэртээ гэрийн үйлчлэгч авсан. Уг ирсэн үйлчлэгч эмэгтэй нь Б нэртэй бөгөөд 20 настай гэсэн утастай байсан. 2019 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө гэрээс том өрөөнд байдаг хар өнгийн ширээний доод талд байсан 4.500.000 төгрөгний үнэтэй саарал өнгийн дунд зэргийн нөөтбүүк болон гал тогооны өрөөний ширээн дээр байсан 400.000 төгрөгний үнэтэй хар өнгийн Айфоне 6 эс маркийн гар утас, уг гар утсанд гэсэн дугаар байсан, хүүхдийн өрөөнд байсан 50.000 төгрөгний цагаан өнгийн хүүхдийн түрүүвч зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Уг эмэгтэй нь шөнө цонхоор гараад явчихсан байсан бөгөөд өрөөн дотроо хүн унтаж байгаа юм шиг болгоод орхичихсон байсан. Би тухайн үед уг хүүхдийг хардаж сэрдээгүй юм. Гэтэл гэрээс эд зүйлс алга болсоныг мэдсэн. Уг эмэгтэйг нэг компани зуучилж өгсөн болохоор уг компаниар хохирлоо төлүүлмээр байна гэжээ. /хх-н 14-18/
Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруу 23-21 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг Ган зоос барьцаалан зээлдүүлэх газартаа ажиллаж байтал 12.20 цагийн орчимд нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр хүн орж ирсэн. Эмэгтэй нь надад яаралтай их хэмжээний мөнгөний хэрэг гараад зөөврийн компьютерийг тавих гэж байна гэхээр нь би тухайн зөөврийн компьютерийг харахад Масbooк 17 дугаар бүхий зөөврийн компьютер байсан. Би тухайн эмэгтэйд энэ чинийх мөн үү, яг өөрийх чинь мөн юм уу чи насанд хүрээгүй юм биш үү гэхэд минийх мөн асуудал байхгүй гэж хэлсэн. Гэтэл хамт явж байсан эрэгтэй нь би хамт явж байгаа юм энэ манай дүү миний бичиг баримтаар тавих юм гэсэн. Тэгээд бичиг баримтаа үзүүлхэд Я О гэх нэртэй хүн байсан. Тэгэхээр нь би уг зөөврийн компьютерийг 500.000 төгрөгөнд авсан. Би холбоо барих утасны дугаарыг асуухад манай дүү Х утас гээд утсаа өгсөн. Тэгээд Х ирж авна гэж хэлсэн. Одоо би 500.000 төгрөгөө авмаар байна гэжээ. /хх-н 19-21/
Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр манай байгууллагад ажилд оруулах зарын дагуу Б гэдэг нэртэй охин ирсэн. Би ярилцлага хийж анкет бөглүүлсэн. Тэрээр надад хэлэхдээ ээж, аав хоёр салсан. Ээж Солонгос улсад амьдардаг. Аав хөдөө байгаа би найзындаа хөлсөөр байранд суудаг гэж танилцуулсан. Мөнгөө цуглуулж байгаад дээд сургуульд орно гэж ярьсан. Би иргэний үнэмлэхээ өг гэхэд хаячихсан маргааш лавлагаа авчирч өгий гэж хэлсэн. Тэгж байтал манай нэг үйлчлүүлэгч болох Э гэдэг бүсгүй залгаад манай нөхөр хөдөө явах болчихлоо үйлчлэгч авмаар байна гэсэн. Тэгээд Б 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр уг айл руу явуулсан. Очсон цагаас нь хойш утсаар нь холбогдохоор дажгүй байна гэж байсан. Гэтэл өнөөдөр өглөө Энхээ манай менежер О рүү яриад Б алга болчихлоо гэж хэлсэн байсан гэжээ. /хх-н 22/
Гэрч Н.Р мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б.Х 1 ой гарантай байхад нь миний хүү Н.Б, түүний эхнэр Х нар өргөж авч байсан юм. Х аав, ээж хоёр нь хөдөө Төв аймгийн Баян суманд одоог хүртэл амьдарч байгаа. Х болохоор нөгөө эмээ өвөө хоёр дээрээ хотод нэг хэсэг амьдарч байсан. Х хааяал манайхаар ирдэг юм. Одоо том болоод бүр ч ирэхээ больсон. Монгол Солонгосын коллежид орсон боловч түүнийгээ хаячихсан юм. Ээж аав хоёр нь сургуульд нь үлдээхээр их хөөцөлдсөн боловч дийлээгүй. 2018 оны сүүлээс гэрээсээ гараад явсан гэсэн. Сураг сонсоход энд тэнд зөөгч хийдэг сурагтай байсан. Энэ хүүхдийг ээж аав хоёр нь лав өлсгөж цангаасан зүйл байхгүй гэжээ. /хх-н 25-26/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-13/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 29/
Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 27-28/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 30-32/
Эд зүйл баримт бичиг бусад баримтыг түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 44-46/
Б.Х иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 75/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 78 /,
Б.Х хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 33-34/
Б.Х Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 79/, прокурорын тогтоол /хх-н 1-2/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-41/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-н 42-43/ зэрэг болно.
Б.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Голдин вилл хотхоны тоотод оршин суух Б.Э гэрээс хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нөөтбүүк, биед мөнгийг хулгайлан авч нийт 2.292.565 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... шөнө гэрээс том өрөөнд байдаг хар өнгийн ширээний доод талд байсан 4.500.000 төгрөгний үнэтэй саарал өнгийн дунд зэргийн нөөтбүүк болон гал тогооны өрөөний ширээн дээр байсан 400.000 төгрөгний үнэтэй хар өнгийн Айфоне 6 эс маркийн гар утас, уг гар утсанд гэсэн дугаар байсан, хүүхдийн өрөөнд байсан 50.000 төгрөгний цагаан өнгийн хүүхдийн түрүүвч зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Уг эмэгтэй нь шөнө цонхоор гараад явчихсан байсан бөгөөд өрөөн дотроо хүн унтаж байгаа юм шиг болгоод орхичихсон байсан. Би тухайн үед уг хүүхдийг хардаж сэрдээгүй юм. Гэтэл гэрээс эд зүйлс алга болсоныг мэдсэн. Уг эмэгтэйг нэг компани зуучилж өгсөн болохоор уг компаниар хохирлоо төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /хх-н 14-18/
Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр хүн орж ирсэн. Эмэгтэй нь надад яаралтай их хэмжээний мөнгөний хэрэг гараад зөөврийн компьютерийг тавих гэж байна гэхээр нь би тухайн зөөврийн компьютерийг харахад Масbooк 17 дугаар бүхий зөөврийн компьютер байсан. Би тухайн эмэгтэйд энэ чинийх мөн үү, яг өөрийх чинь мөн юм уу чи насанд хүрээгүй юм биш үү гэхэд минийх мөн асуудал байхгүй гэж хэлсэн. Гэтэл хамт явж байсан эрэгтэй нь би хамт явж байгаа юм энэ манай дүү миний бичиг баримтаар тавих юм гэсэн. Тэгээд бичиг баримтаа үзүүлхэд Янживын О гэх нэртэй хүн байсан. Тэгэхээр нь би уг зөөврийн компьютерийг 500.000 төгрөгөнд авсан. Би холбоо барих утасны дугаарыг асуухад манай дүү Х утас гээд утсаа өгсөн. Тэгээд Х ирж авна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх-н 19-21/
Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...манай байгууллагад ажилд оруулах зарын дагуу Б гэдэг нэртэй охин ирсэн. Би ярилцлага хийж анкет бөглүүлсэн. Тэрээр надад хэлэхдээ ээж, аав хоёр салсан. Ээж Солонгос улсад амьдардаг. Аав хөдөө байгаа би найзындаа хөлсөөр байранд суудаг гэж танилцуулсан. Мөнгөө цуглуулж байгаад дээд сургуульд орно гэж ярьсан. Би иргэний үнэмлэхээ өг гэхэд хаячихсан маргааш лавлагаа авчирч өгий гэж хэлсэн. Тэгж байтал манай нэг үйлчлүүлэгч болох Э гэдэг бүсгүй залгаад манай нөхөр хөдөө явах болчихлоо үйлчлэгч авмаар байна гэсэн. Тэгээд Б 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр уг айл руу явуулсан. Очсон цагаас нь хойш утсаар нь холбогдохоор дажгүй байна гэж байсан. Гэтэл өнөөдөр өглөө Э манай менежер О рүү яриад Б алга болчихлоо гэж хэлсэн байсан гэсэн мэдүүлэг /хх-н 22/
шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тухайн айлд би үйлчлэгчээр ажилд орохдоо өөрийгөө Б гэж танилцуулсан ба тухайн айлд байж үйлчилгээ хийхээр болсон. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө гэрийн эзэд болох Б.Э нөхөр хүүхдүүдийн хамт нөгөө өрөөнд унтаж байхад нь би том өрөөний ширээн дээр байсан зөөврийн компьютер, гахайтай мөнгөний савыг аваад гарсан. Би байрнаас гараад мөнгөний гахайг хагалхад дотор нь 95.000 төгрөг байсан. Зөөврийн компьютерийг нь нэг ломбарданд 500.000 төгрөгөнд тавьсан. Мөнгийг тэр оройдоо үрээд дуусгасан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24/зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Б.Х холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хохирогч, иргэнийи нэхэмжлэгч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Б.Х оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг Б.Х тус тус хүлээлгэсүгэй.
6. Б.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН