| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 150/2016/00191/и |
| Дугаар | 0221 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 0221
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын 3 дугаар багт байрлах Төрийн банкны Сэлэнгэ салбарын Баруунбүрэн тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагаан Овоо 3 дугаар баг, Шар хад гудамжны 8-3 тоотод оршин суух Боржигин овгийн Чулуунбаатарын Атарсайхан /РД: МВ63011511/,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагаан Овоо 3 дугаар баг, Шар хад гудамжны 8-3 тоотод оршин суух Боржигон овгийн Дэмбэрэлийн Тунгалаг /РД:МВ64040103/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.585.904 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарын Баруунбүрэн тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Атарсайхан нь Баруунбүрэн суманд хувиараа хөдөлмөр /сумын иргэд, аж ахуй нэгж, байгууллагын захиалгаар төмрөөр хаалга, хашаа хайс хийдэг / эрхэлдэг бөгөөд үйл ажиллагаандаа зориулж 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөгийн Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээлийн 18 сарын хугацаатай жилийн 10,2 хувийн хүүтэй 14/188 тоот зээлийн болон барьцааны гэрээ, гэрээний хавсралт 1 төлбөрийн хуваарийн дагуу зээл төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан зээлсэн юм. Гэтэл зээлдэгч өнөөг хүртэл банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч Ч.Атарсайхан, Д.Тунгалаг нараар үндсэн зээл 2.298.515 төгрөг, балансын гадуурх зээлийн хүү 287.389 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг нийт 2.585.904 төгрөгийг гаргуулж манай банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Атарсайхан, Д.Тунгалаг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Чулуунбаатар овогтой Атарсайхан, Дэмбэрэл овогтой Тунгалаг бид хоёр нь Төрийн банкны нэхэмжлэл 2.585.904 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд энэн төлбөр нэхэмжилсэн мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарын Баруунбүрэн тооцооны төвийн захирал Ш.Болортуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нарын гаргасан тайлбартай танилцлаа. Төлбөр төлөх өдрийг зөвшөөрч байна. Тийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарын Баруунбүрэн тооцооны төв нь хариуцагч Ч.Атарсайхан, Д.Тунгалаг нараас зээлийн гэрээний үүрэгт 2.585.904 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Атарсайхан, Д.Тунгалаг нар бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрч 2.585.904 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарын Баруунбүрэн тооцооны төвийн захирал Ш.Болортуяад Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Баттүвшин Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж оролцох эрхийг олгосны дагуу Төрийн банкны Сэлэнгэ салбарын Баруунбүрэн тооцооны төв нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56.324 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоож хариуцагчаас 28.162 төгрөг, орон нутгийн төсвөөс үлдсэн 50 хувь болох 28.162 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарын Баруунбүрэн тооцооны төвийн шаардсан 2.585.904 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ч.Атарсайхан, Д.Тунгалаг нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Ч.Атарсайхан, Д.Тунгалаг нараас 28.162 төгрөг, орон нутгийн төсвөөс 28.162 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нар нь тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР