| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0985/э |
| Дугаар | 1042 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 1042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Ш.Ундармаа
улсын яллагч: Б.Ганбулган
шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Мандал
шүүгдэгч: С.Э нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт С Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906022031055 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт С Э, 19 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн дугаар хороо 3б хэсэг Улиастайн тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,
Холбогдсон хэргийн талаар:
С.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3б хэсэг 208 тоотод оршин суух Б.Ц монгол гэрийн цоожийг эвдлэн нууцаар хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний годон гутал, эмэгтэй хүний монгол гутал, 4 шил архи, 17 ширхэг гуулин цөгц, 10 ширхэг шаазан аяга зэргийг хулгайлан авч нийт 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр байсан байхаа сайн санахгүй байна 17-18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сод Монгол шатахуун түгээх станцийн хойд талд явж байгаад нэг айл руу ороод цэнхэр цүнхтэй юм авсан байсан. Би тухайн үед согтуу ухаан санаа орж гараад байсан болохоор одоо сайн санахгүй байна. Уг цүнхэнд зул өргөдөг цөгц, шаазан аяга, гутал зэрэг зүйлс байсан. Нилээн том цүнхтэй зүйлс байсан. Би яг юу байсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд би уг зүйлээ бариад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3б хэсэг 538 тоотод байх хашаандаа авч очоод байж байтал нөгөө айлын хүмүүс цагдаа дагуулаад ороод ирсэн. Би уг цүнхтэй зүйлээ эргүүлээд өгсөн. Би тэндээ унтаад өгсөн. Би уг айлыг танихгүй хажуугаар нь гарч явж байгаад л орчихсон юм гэжээ. /хх-ийн 30/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-6/
Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай гэр хотод байдаг юм. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3б-208 тоотод манай эхнэрийн тахилын гэр байдаг юм. 2019 оны 4 дүгээр сарын 3-ний өдрийн 16.00 цагийн орчимд гэрээс юм авахад зүгээр байсан. Орой нь 20.00 цаг өнгөрч байхад дахиад ирэхэд хаалганы цоож онгойчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай тахилын гэрээс 17 ширхэг гуулин цөгц, 4 шил нэрийг нь мэдэхгүй архи, ногоон өнгийн цүнх алдагдсан. Уг цүнхэнд байсан годон гутал, 10 ширхэг шаазан аяга, монгол гутал мөн байхгүй болсон гэжээ. /хх-н 7-12/
Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай ах 1970 онд Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуульд орж суралцаад 1970 оны 8 дугаар ангийг төгссөн. Тэгээд төмөр замын техникумд суралцаад 1982 онд цэрэгт явсан. 1985 онд эхнэртэйгээ гэр бүл болоод 5 хүүхэдтэй болсон. Одоо 3 хүүхэд нь байгаа 2 хүүхэд нь өөд болсон юм. Манай ахын эхнэр 3 жилийн өмнө нас барсан. Түүнээс хойш ах маань архи уудаг болсон. Одоо бүр шил лааз түүгээд түүнээс олсон мөнгөөрөө архи уудаг болсон. Харин охин нь аавдаа сэтгэл гаргадаг юм. Хоёр хүү нь тусаа хараад л явж байдаг юм. Манай ах одоогоор Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн шар дэлгүүрийн хажууд нэг байшингийн балгасанд амьдарч байгаа. Архи л уудаг болохоос бусдаар зүгээр гэжээ. /хх-н 13-14/
Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/
Тод үнэлгээ ХХК-ны дүгнэлт: /хх-н 18/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 19-20/
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал, прокурорын санал, шүүгчийн захирамж /хх-н 21-24/
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 39-40/
С.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33 /, оршин суух газрын тодорхойлолт /хх-н 32/
С.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 25/, прокурорын тогтоол /хх-н 26-27/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-30/ зэрэг болно.
С.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3б хэсэг 208 тоотод оршин суух Б.Ц монгол гэрийн цоожийг эвдлэн нууцаар хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний годон гутал, эмэгтэй хүний монгол гутал, 4 шил архи, 17 ширхэг гуулин цөгц, 10 ширхэг шаазан аяга зэргийг хулгайлан авч нийт 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Орой нь 20.00 цаг өнгөрч байхад дахиад ирэхэд хаалганы цоож онгойчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай тахилын гэрээс 17 ширхэг гуулин цөгц, 4 шил нэрийг нь мэдэхгүй архи, ногоон өнгийн цүнх алдагдсан. Уг цүнхэнд байсан годон гутал, 10 ширхэг шаазан аяга, монгол гутал мөн байхгүй болсон гэсэн мэдүүлэг /хх-н 7-12/, шүүгдэгч С.Эрдэнэхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Сод Монгол шатахуун түгээх станцийн хойд талд явж байгаад нэг айл руу ороод цэнхэр цүнхтэй юм авсан байсан. Би тухайн үед согтуу ухаан санаа орж гараад байсан болохоор одоо сайн санахгүй байна. Уг цүнхэнд зул өргөдөг цөгц, шаазан аяга, гутал зэрэг зүйлс байсан. Нилээн том цүнхтэй зүйлс байсан. Би яг юу байсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд би уг зүйлээ бариад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3б хэсэг 538 тоотод байх хашаандаа авч очоод байж байтал нөгөө айлын хүмүүс цагдаа дагуулаад ороод ирсэн. Би уг цүнхтэй зүйлээ эргүүлээд өгсөн. Би тэндээ унтаад өгсөн. Би уг айлыг танихгүй хажуугаар нь гарч явж байгаад л орчихсон юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
С.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
С.Э эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн ба үлдсэн 3 шил архины мөнгийг шүүх хурлаас өмнө төлж барагдуулсан байх тул С.Э бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт С Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.Э 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар С.Э оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Э нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН