Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00134

 

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2024/05777 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч т холбогдох,

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20******* оны 10 дугаар сарын-ны өдрийн 15250780 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч т холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20******* оны 10 дугаар сарын-ны өдрийн 15250780 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын*******-ны өдрийн 184/ШШ2019/03059 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 337 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын*******-ны өдрийн 001/ХТ2021/01309 дугаар тогтоолоор *******аас0,000,000 төгрөг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэжээ./хх 11-*******/

3.1. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *******аас, *******-д төлбөрт тооцож, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Тахилт хотхон 1-ийн 4, Тахилт хотхон 3-ын *******,*******,*******,*******,,, тоотуудад байршилтай газруудын эзэмших эрхийг шилжүүлэхээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг хийсэн байх ба улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 20******* оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *******-2/129 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг үйлдсэн байна./хх24-45/

 

4. Гэвч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн*******01 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын*******-ний өдрийн 846 дугаар магадлалаар *******-аас 248,120,600 төгрөгийг гаргуулж, *******-д олгохоор шийдвэрлэсэн байна./хх63-69/

 

4.1. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *******-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Тахилт хотхон 1-ийн 04, 05, 06, Тахилт хотхон 2-ын 13, Тахилт хотхон 3-ын *******,*******,*******,*******,,, тоотуудад байршилтай газрууд болон бусад хөрөнгө /дутуу баригдсан торх, 1-2 давхар торх/-үүдийг төлбөрт тооцуулан өгч төлбөрийг барагдуулах хүсэлт гаргасныг төлбөр авагч ******* хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/1493 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай” тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /хх 61-62, 72, 86-91/

          

5. Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Тахилт хотхон 1-ийн 04, 05, 06, Тахилт хотхон 2-ын 13, Тахилт хотхон 3-ын *******,*******,*******,*******,,, тоотуудад байршилтай газруудыг ******* өвлөн авсан байх бөгөөд Монголын нотариатчдын танхимаас, хариуцагч т ийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан үндэслэлээр Өвлөх эрхийг гэрчилгээг *******т олгосон талаарх лавлагааг ирүүлсэн байна. /хх103-121/

 

5.1. ээс *******-ийн төлбөрт тооцож *******-д дээр дурдсан газруудын эзэмших эрхийг шилжүүлэх үндэслэлээр тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хэдий ч тухайн хөрөнгө төлбөр авагчид шилжээгүй, харин өв залгамжлалын журмаар өвлөгч *******т шилжсэн байна.

 

5.2. Иймд хариуцагчаас 20******* оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн*******01 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг сэргээж, улмаар 20******* оны 10 дугаар сарын-ны өдрийн 15250780 дугаартай “Хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх тухай” тогтоолоор дээрх газруудын эзэмших эрхийг түдгэлзүүлснийг буруутгахгүй. /хх98, 122/

 

Өөрөөр хэлбэл, *******ын эзэмшлийн дээрх газруудын эзэмших эрхийг түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т заасныг зөрчөөгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2024/05777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1******* зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч т холбогдуулан гаргасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20******* оны 10 дугаар сарын-ны өдрийн 15250780 дугаартай “Хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЗОЛЗАЯА

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

 ШҮҮГЧ                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ