Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2011 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 4842

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/04842

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Өнгөт хэвлэлийн байр 2-р давхарт үйл ажиллагаа явуулах, “Ард даатгал” ХХК-ийг төлөөлж Эй Эс Партнёрс” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, 21А байрны 13 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧЖ74101973, Баян-Айраг овогт Балгасүрэнгийн Амарсайнд холбогдох даатгалын нөхөн төлбөрт 679 175 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж В.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Амарсайн нь 2012 оны 10-р сарын 20-ны өдөр Юнител  ХХК-тай “Үйлчилгээ ашиглах урт хугацааны  гэрээ” байгуулж, 88075277 дугаар дээр 8 сарын хугацаатайгаар 1 199 000 төгрөгний үнэ бүхий Iphone 4s гар утсыг зээлээр худалдан авч сар бүр 149 875 төгрөгийг төлөхөөр тохирсон. Б.Амарсайн нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн учраас одоо үлдэгдэл  444 450 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Ард даатгал ХХК нь Юнител ХХК-тай “Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ” байгуулсан байдаг. Уг гэрээгээр Юнител ХХК-ний хэрэглэгч нь төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдол үүсч даатгалын компани нь нөхөн төлбөрийг олгоно гэж заасан. Иргэн Б.Амарсайн нь  гэрээнд заасан хугацааны төлбөрийг төлөөгүй учраас гэрээнд заасан үүргийн дагуу Ард даатгал компани  490 005 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7-д зааснаар шаардах эрх нь Ард даатгал ХХК-д шилжсэн. Иймд Б.Амарсайнаас нөхөн төлбөр 490 005 төгрөг, алдангийн хамт 666 675 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал  2500 төгрөг, баримтууд баталгаажуулсаны зардал 10 000 төгрөгний нийт 679 175 төгрөгийг  гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлэл гаргасан гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК нь Б.Амарсайнд холбогдох 679 175 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.

 

 Б.Амарсайн нь 2012 оны 10-р сарын 20-ны өдөр Юнител  ХХК-тай “Үйлчилгээ ашиглах урт хугацааны  гэрээ” байгуулж,  1 199 000 төгрөгний үнэ бүхий  Iphone 4s гар утсыг сар бүр 149 875 төгрөг төлөхөөр зээлээр худалдан авчээ. /хх-17-18/

 

 Худалдан авагч нь утасны үнээс 444 450 төгрөгийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

“Ард даатгал” ХХК нь “Юнител” ХХК-тай 2013 оны 6-р сарын 27-ны өдөр “Үйлчилгээ ашиглах урт ххугацааны гэрээ”-ний төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ” байгуулсан /хх-11-15/ байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 431-р зүйлд заасан “даатгалын гэрээ” байгуулагджээ.

 

Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж даатгуулагч “Юнител” ХХК-д Б.Амарсайны үүсгэсэн төлбөрийн тасалдал буюу даатгалын тохиолдолд 490 005 төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн байна. /хх-16/

 

Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар Б.Амарсайнаас  төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан алданги, бусад зардлын хэмжээгээр буюу 679 175 төгрөгийн хэмжээгээр даатгагч “Ард даатгал” ХХК-д шилжсэн, даатгагч төлбөрөө шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.Амарсайн нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 6-р сарын 20-ны өдөр хүлээж авсан байна.

 

Харин хариуцагч нь 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг нэхэмжлэлд дурьдсан Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, 21А байрны 13 тоот хаягаар хүргүүлсэн, тухайн хаягт бүртгэлтэй  боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогджээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар Б.Амарсайн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431-р зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар Балгансүрэнгийн Амарсайнаас 679 175 төгрөг /зургаан зуун далан есөн мянга нэг зуун далан тав/ төгрөг гаргуулж “Ард даатгал” ХХК-д  олгосугай.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Амарсайнаас ХХК-иас 20 850 төгрөг гаргуулж Ард даатгал ХХК-д олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                           Р.АЛТАНТУЯА