Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 4853

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/04853

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1-р хороо, Тээвэрчдийн гудамж, 61-р байр 65 тоотод оршин суух, регистр ЧЗ70082307, Хачиг овогт Яринпэлийн Батсүрэнгийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар  оролцов. 

 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Я.Батсүрэн нь В.Баярмаад 2014 онд зээлийн гэрээ байгуулан мөнгө  зээлүүлсэн ба зээлийн гэрээний төлбөрт 6 436 070 төгрөгийг өгөөгүй. В.Баярмаа нь зээлийн гэрээ хийж байхдаа СХД-ийн 14-р хороо, Өнөр хороолол, 17-р байрр, 18 тоотод байсан. Дээрх хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч В.Баярмааг тус оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. В.Баярмаагийн одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, утас нь холбогдохгүй удаж байгаа тул Алаг адуут овогт Ванданбатын Баярмааг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                             

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Я.Батсүрэн нь В.Баярмааг эрэн сурвалжлуулахыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

   Я.Батсүрэн нь В.Баярмаатай 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирчээ.  

 

В.Баярмаа нь зээлийн гэрээний үүрэгт 6 436 070 төгрөг гаргуулах тухай маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба Сонгинохарйхан дүүргийн 14-р хороо, Өнөр хороолол 17-р байр 18 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6-р сарын 28-ны өдрийн 00929 дугаар шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь В.Баярмаагийн оршин суух хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

                   

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Алаг адуун овогт Ванданбатын Баярмааг /регистр ХЛ67020308/ эрэн сурвалжилсугай.

 

2.Эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

         3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

         

 

               

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА