Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 4809

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2016/04809

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 11-р байрны  100 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ШЕ81111261, Зэвэг овогт Баясгалангийн Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 13-106 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр НО78122875, Боржигон овогт Болдын Ундрахад холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Гэрэлмаа, хариуцагч Б.Ундрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Гэрэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2003 онд Б.Ундрахтай танилцаж, 2006 оны 6-р сарын 29-нд охин У.Мишээл төрсөн.  Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж Ундрах 2007 онд Чех улс руу явсан. Тэр үеэс охин минь миний асрамжид амьдарч өсч  торниж байна. Одоо би ажилгүй байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ундрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид найзууд байсан. 2006 онд хүүхэдтэй болсон. Би өөрөө эхнэр, 2 хүүхэдтэй. Гэхдээ хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Б.Гэрэлмаа нь Б.Ундрахад холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.

            Б.Гэрэлмаа, Б.Ундрах нар нь гэр бүл болоогүй боловч хамт амьдарч байгаад 2006 оны 06-р сарын 29-нд охин У.Мишээлийг төрүүлж өсгөжээ.

 

            Харин талууд зан харилцааны хувьд таарамжгүй байсны улмаас 2007 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Хэдийгээр зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй, тусдаа амьдарч байгаа боловч тэдний дундаас охин У.Мишээл төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүссэн, улмаар эцэг Б.Ундрах нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

 Иймд хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож, эцэг Б.Ундрахаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон       

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 6-р сарын 29-ны өдөр төрсөн охин У.Мишээлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Ундрахаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Ундрахаас  70 200  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гэрэлмаад олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Р.АЛТАНТУЯА