| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02964/И |
| Дугаар | 3139 |
| Огноо | 2016-04-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 3139
| 2016 оны 4 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2016/03139 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Мандал Оффист байрлах, “Мандал Женерал Даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, 2-3-24 тоотод оршин суух, Маахүү овогт Цэрэнсодномын Эрдэнэбаярт холбогдох 74 758 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахаас шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Мандал Женерал Даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Эрдэнэбаярт холбогдох 74 758 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Ц.Эрдэнэбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 74 758 төгрөгийг төлбөр барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК нь хариуцагч Ц.Эрдэнэбаярт холбогдох 74 758 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ц.Эрдэнэбаяр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц.Эрдэнэбаяраас 74 758 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийн 2 275 төгрөгийг улсын төсвөөс, 2 275 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА