Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 404

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Боржигон овгийн Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

  3. Шүүгдэгч Э.Ат оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Хуйлсан 10 төгрөгийн AJ 9750470, АК 32473818, AL 9500481, AJ 7935857, дэвсгэрт 4 ширхэг, Хуйлсан 20 төгрөгийн AM 2321715, AL 9231008 дугаартай дэвсгэрт 2 ширхэг, хуйлсан 50 төгрөгийн AT 9210905 дугаартай дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол банканд шилжүүлэн, №1 гэж дугаарласан шар өнгийн асаагуурын гадаргуу дээр байгаа шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан ногоон өнгийн нунтаг зүйл уутны хамт 4,0 грам жинтэй, №3 гэж дугаарласан гадаргуу дээрээ хар өнгийн цэгэн хэлбэртэй зүйлээр бохирлогдсон притк 1 ширхэг, №4 гэж дугаарласан үр“мэт зүйлтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл уутны хамт 107.5 грамм жинтэй, №5 гэж дугаарласан үр мэт зүйлтэй, ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл уутны хамт 18.3 грамм жинтэй,№5 гэж дугаарласан шалан дээрээс авсан гэх үр мэт зүйлтэй ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл 1.9 грамм жинтэй, 21 см урттай саарал өнгийн ахуйн хутга 1 ширхэг, 9 см урттай 5 см диаметртэй хэлбэр нь алдагдсан цэнхэр өнгийн хуванцар савны доод хэсэг 1 ширхэг, 33 см урттай 1см диаметртэй төмөр 1 ширхэг, 8 см урттай, 6 см диаметртэй хуванцар савны доод хэсэг 1 ширхэг, 4 ширхэг улаан өнгийн ахуйн гааз” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН