| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06311/И |
| Дугаар | 5004 |
| Огноо | 2016-04-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 5004
| 2016 оны 4 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2016/03005 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Ууд дүүргийн 2-р хороо, То вангийн гудамж, Хивсний 33-р байр 15 тоотод байрлах, “Манлай Алаг Адуун” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон Хос-Өргөө 2-22 байр 6 тоотод оршин суух, регистр ШЗ63080567, Боржигон овогт Бибишийн Уранчимэг,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 44-р байр 46 тоотод оршин суух, регистр ФА71061201, Жадамбын Буяннэмэх нарт холбогдох 1 524 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Батбаяр, хариуцагч Б.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Манлай Алаг Адуун” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Б.Уранчимэг, батлан даагч Ж.Буяннэмэх нарт 2015 оны 03-р сарын 31-ний өдөр бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, түүний хүссэн хүсэлтийн дагуу 3 500 000 төгрөгийг барьцаагүйгээр зээлүүлсэн. Б.Уранчимэгийн нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй болж, бизнесийн үйл ажиллагаа нь доголдож сүүлдээ үйл ажиллагаа нь зогссон. Манай байгууллага зээлээ төлөхийг удаа дараа сануулж утсаар болон очиж уулзаж байсан боловч хугацаа өгөөч, сард бага багаар төлж дуусгана гэсэн амлалтөгч байсан. Зээлийн гэрээний хугацаа 2015.06.29-ний өдөр дуусч үлдэгдэл 1 270 000 төгрөг, алданги 254 000 төгрөг нийт 1 524 000 төгрөгийг Б.Уранчимэгээс гаргуулж өгнө үү. Хамтран хариуцагч Ж.Буяннэмэхээс татгалзаж байна. Хариуцагч Уранчимэг нэхэмжлэлийг зөвшөөрсөн байх тул зөвшөөрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бибиш овогтой Уранчимэг миний бие Манлай Алаг Адуун ХХК-иас нэхэмжилсэн 1 524 000 төгрөгийг 2016 оны 7-р сарын 05-ны дотор бүрэн төлж барагдуулна гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Манлай Алаг Адуун” ХХК нь Б.Уранчимэг, Ж.Буяннэмэх нарт холбогдуулан 1 524 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд хариуцагч Б.Уранчимэг нь нэхэмжлэлийн шаардлага 1 524 000 төгрөгийг 2016 оны 7-р сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Буяннэмэхээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Манлай Алаг Адуун” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1 524 000 төгрөгийг 2016 оны 7-р сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагч Б.Уранчимэгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Манлай Алаг Адуун” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Уранчимэгээс 20 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Манлай Алаг Адуун” ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА