| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06311/И |
| Дугаар | 2192 |
| Огноо | 2016-03-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2192
| 2016 оны 3 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2016/02192 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Москва гудамж 119А байр, 196 тоотод оршин суух, регистр ЧС73090900, Цагаан овогт Замбагын Ундармаагийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “МДТоп” ХХК нь Сүхбаатар дүүрэгт бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан. З.Ундармаа нь МДТоф ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Талбайн зөрүүгээс учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд хандсан боловч нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй гэсэн хорооны тодорхойлолт ирж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 12795 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд уг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох 5125944 регистрийн дугаартай, 9011091104 улсын бүртгэлийн дугаартай “МДТоп” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Ундармаа нь “МДТоф” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь “МДТоп” ХХК-д холбогдох 28 083 780 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхэд гаргасан байх ба шүүгчийн 2015 оны 05-р сарын 11-ны өдрийн 12795 дугаар захирамжаар “хариуцагчийн хаягт тодорхойгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
“МДТоп” ХХК нь З.Ундармаа нарын нэхэмжлэлтэй, 28 083 780 төгрөг гаргуулахыг хүссэн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, Дархан төвийн 4-р давхарт үйл ажиллагаа явуулдаггүй нь болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн шүүгчийн 12795 дугаар захирамжаар тус тус тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нь түүний үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
“МДТоп” ХХК-ий регистрийн дугаар 5125944, бүртгэлийн дугаар 9011091104, захирал Мөнхцогт болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. “МДТоф” ХХК-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА