Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 4798

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2016/04798

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1-р хороо, модны заводын хашаанд байрлах, “Мон Дун” ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар  оролцов. 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Мон-дун ХХК нь 2010 оны 9-р сарын 7-ны өдөр “Өлзийт Интертрейд” ХХК-тай орон сууц барилга захиалах гэрээ байгуулж гэрээнд заасны дагуу 10 452 000 төгрөгийн барилгын материал болон 19 200 000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь барилгыг ашиглалтад ормогч 36-р байрны 8-р давхрын 49,92 мкв 2 өрөө байрыг хүлээлгэн өгөхгүйгээр үл барам бусдад худалдсан байдаг. Мон-Дун ХХК нь тус байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргах гэтэл хариуцагч “Өлзийт Интертрейд” ХХК-ийн байрлах хаягийг мэдэхгүй байх тул ИХШХШТХ-д заасны дагуу “Өлзийт Интертрейд” ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн талаарх мэдээлэл Баянгол дүүргийн 11-р хороо, Баруун тасганы 2-34 тоот хаягт бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй, захирал Д.Хандсүрэн, утас: 99448146, 94191478, 95850095, нөхөр- 91913910 болно гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                            

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч “Мон-Дун” ХХК нь “Өлзийт Интертрейд” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

“Өлзийт Интертрейд” ХХК нь “Мон-Дун” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Барилгын материал орон сууцаар солилцоо хийх гэрээ” байгуулжээ.

 

“Өлзийт Интертрейд” ХХК нь Барилгын материал орон сууцаар солилцоо хийх гэрээний дагуу Баянгол дүүргийн 11-р хороо, 369-р байрны 8-р давхарт байрлах, 49,92 мкв орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба Баянгол дүүргийн 11-р хороо, Баруун тасганы 2-34 тоотод бүртгэлтэй боловч хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянгол дүүргийн 11-р хорооны засан даргын тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь “Өлзийт Интертрейд” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар “Өлзийт Интертрейд” ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

 

 2.Эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

         

 

               

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА