| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 182/2024/06517/И |
| Дугаар | 210/МА2025/00282 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/00282
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/05281 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураагдсан *******ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо /хуучнаар ******* хороо/ *******, ******* дугаар байр, хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/01605 дугаар захирамжаар ийн нэхэмжлэлтэй т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 23-24/
4.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20300924 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 25/, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20300924/08 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн байна. /хх 59/
4.2 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4-175/36442 дугаартай ...Төлбөр төлөгч ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* ******* байр, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, зээлийн барьцааны бүртгэлтэй эсэхийг тодруулан гэрчилгээг хуулбарлан ирүүлнэ үү гэх албан бичгийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ. /хх 28/
4.3 Үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр , 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ХК-ийн барьцаанд тус тус бүртгэгдсэн, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тусгай тэмдэглэл хийж Эд хөрөнгө захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн байна. /хх 7/
4.4 болон ******* нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх. Гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 68,000,000 төгрөгөөр нь *******т худалдсан. /хх 5/ Улмаар 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн лавлагаа хэрэгт авагдсан байна. /хх 7/
5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
5.1 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх үл хөдлөх эд хөрөнгөд тусгай тэмдэглэл хийж, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байхад болон ******* нар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрх бүртгэлээр үүсэх бөгөөд хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээ болон түүнтэй холбоотой баримт авагдаагүй байх тул нэхэмжлэгчид тухайн үл хөлдөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.
6. Иймд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/05281 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураагдсан, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, ******* хороо /хуучнаар ******* хороо/ *******, ******* дугаар байр, хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
М.БАЯСГАЛАН