Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 449

 

 2019       05          30                                   2019/ШЦТ/449

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч С.О/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бодонгууд овгийн С.От холбогдох эрүүгийн 1811018400498 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бодонгууд овгийн С.О, 1996 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг, Бэлхийн 33-107 тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 594 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар ЖА96011918.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.Осогтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ буюу 2018 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн урд талын гудамжинд иргэн Ч.Одхүүтэй хамт архи ууж байгаад маргалдаж, түүнийг түлхэж унагаан толгой, цээж хэсэгт өшиглөж гар, мөр, цээж, нуруу, тохой, хамрын нуруу, сарвуу, өвдөгт зулгаралт, зовхинд цус хуралт, уруулд язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Онь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 8033 дугаартай дүгнэлт:

            “...Ч.Одхүүгийн биед гар, мөр, цээж, нуруу, тохой, хамрын нуруу, сарвуу, өвдөгт зулгаралт, зовхинд цус хуралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ /хх 45/

Хохирогч Ч.Одхүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би тухайн үед согтуу байсан. ...надаас архины мөнгө асуугаад маргааж эхэлсэн юм... яг хэдэн хүн намайг зодсон талаар сайн мэдэхгүй байна. ...сүүлд ирсэн 2 жижигхэн залуугийн нэг нь гүйж ирээд намайг зодоод байсан. Сүүлд нэрийг нь мэдэхэд Оргилбаяр гэж байсан. Оргилбаяр намайг түлхэж унагаагаад нүүр нүдгүй өшиглөж цохиод байсан... одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /х 26-27/

Гэрч Э.Дөлгөөн нь нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би нэлээд согтоод бүс нуур дэлгүүрийн шатан дээр сууж байхад хэн нь мэдэхгүй нэг нь намайг дуудахаар нь яваад очтол хохирогч гээд байгаа залуу 17 дугаар сургуулийн хажуу талын замаар дээгүүрээ шалдан гүйж байсан. Би очоод Оргилоо, Шараа, Цагаанаа гурваас яасан бэ гэхэд зодолдсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 35-36/

Гэрч М.Энх-Амгалан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Цагаанаа ах, Амараа ахын дагуулж явсан найзтай маргалдаад зодолдох гээд байсан. Тухайн үед Оргилбаяр Цагаанаа ахыг өмөөрөөд хохирогч Одхүүтэй маргалдаад газарт унаад тэр хоёр зодолдсон. Зодолдоод удаагүй байхад нь бид нар салгаад болиулсан. ...тухайн үед Одхүүгийн биеэс ямар нэг эд зүйл аваагүй... Одхүү, Оргилбаяр хоёр л хоорондоо зодолдсон. Бид нар тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх 37-38/

Гэрч Д.Амартүвшин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би Одхүүг ирэхгүй болохоор нь араас нь гарахад байхгүй байсан. Буцаж ороод баарнаас авсан зүйлүүдээ ганцаараа ууж дуусгаад гэртээ харьж унтсан. Өглөө гэрт унтаж байсан чинь Одхүү манай эгч рүү залгаад намайг дуудахаар нь ирэхэд хүнд зодуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх 39-40/

 Шүүгдэгч С.Онь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...намайг Одхүү цохих гээд байх шиг болохоор нь би Одхүүг түлхэж унагаагаад унангуут нь нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохисон. ...надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 51-52/

Шүүгдэгч С.Оргилбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлж, суллагдсан талаарх баримт /хх 62-79/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр тогтоол /хх 144/, шүүгдэгч С.Оргилбаярын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 142/, хохирогч Ч.Одхүүгийн “...Оргилбаяр нь надад учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан одоо гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх 141/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч С.Осогтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ буюу 2018 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн урд талын гудамжинд иргэн Ч.Одхүүтэй хамт архи ууж байгаад маргалдан, түүнийг түлхэж унагаан толгой, цээж хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь гар, мөр, цээж, нуруу, тохой, хамрын нуруу, сарвуу, өвдөгт зулгаралт, зовхинд цус хуралт, уруулд язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 8033 дугаартай дүгнэлт /хх 45/, хохирогч Ч.Одхүүгийн “...Оргилбаяр намайг түлхэж унагаагаад нүүр нүдгүй өшиглөж цохиод байсан...” /хх 26-27/, гэрч Э.Дөлгөөний “...Оргилоо, Шараа, Цагаанаа гурваас яасан бэ гэхэд зодолдсон гэж хэлсэн...” /хх 35-36/, гэрч М.Энх-Амгалангийн “...Оргилбаяр Цагаанаа ахыг өмөөрөөд хохирогч Одхүүтэй маргалдаад газарт унаад тэр хоёр зодолдсон...” /хх 37-38/, гэрч Д.Амартүвшиний “...Өглөө гэрт унтаж байсан чинь Одхүү манай эгч рүү залгаад намайг дуудахаар нь ирэхэд хүнд зодуулсан байсан...” /хх 39-40/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч С.Оргилбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 480 /дөрвөн зуун ная/ нэгж буюу 480.000 / дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Ингэхдээ улсын яллагчийн гаргасан санал болон түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан баримт зэргийг харгалзав.

хохирогч Ч.Одхүү нь “...одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овгийн С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оргилбаярт 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Онь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Оргилбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН