| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 185/2019/0443/Э |
| Дугаар | 441 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., 17.2.3.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч С.Оюунчимэг, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Иргэдийн төлөөлөгч Б.Оюунсанаа,
Хохирогч Т.Номин,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган,
Өсвөр насны шүүгдэгч А.Х,
Шүүгдэгч А.С, тэдгээрийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,
Хууль ёсны төлөөлөгч Х.Ариунтуяа, Ч.Нэргүй, Д.Өлзиймаа,
Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
Шүүгдэгч Д.Х, С.С, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С, Ө.Т, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б, мөн хуулийн тусгай ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Х, Б.Н, А.С нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт, С.С,
2. Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Д.Х,
3. Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эх, ах, дүү нарын хамт Д.Э,
4. Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өгөгдлийн сангийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Ө.Т,
5. Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Ө.Б,
6. Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 22 -ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5 эцэг, эх, 2 дүүгийн хамт Б.Н,
7. Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ээж, 2 дүүгийн хамт А.Х,
8. Монгол Улсын иргэн 1999 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6 эгч, дүү, хүргэн ах, хүүгийн хамт А.С,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Яллагдагч С.С, Д.Э, Д.Х, Ө.Б, Ө.Т нар нь /тусгаарласан Э.Э, Н.Б, Х.Т/ нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хорооллын автобусны буудлын орчимд хохирогч Б.Дагвасамбууг зодож биед нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэж, далан давхарт аваачаад булчихна шүү, машинд чинь алаад шатаачихна шүү, гуя луу чинь хутга зооно, нүүрийг чинь сийчнэ, бэлэг эрхтэнг чинь тасдана гэх мэт хүч хэрэглэхээр заналхийлж Хаан банкны виза, ай фоне 6 плас загварын гар утас, apple брэндийн бугуйн цагийн зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авч 4.943.416 төгрөгийн хохирол учруулсан,
яллагдагч С.С, /Э.Э, Х.Т/ Ө.Т, өсвөр насны яллагдагч Н.Б нар нь гүйцэтгэгчийн, Д.Э, Д.Х, Ө.Б нар нь хамжигчийн үүрэгтэй тус тус оролцсон,
-яллагдагч Ө.Б /Х.Т, Э.Э, Н.Б тусгаарласан/, Ө.Т нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 05 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 2 дугаар сургуулийн орчим хохирогч С.Анхбаярыг зодож биед нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэж Самсунг эс 7 эдж загварын гар утсыг дээрэмдэж 985400 төгрөгийн хохирол учруулсан,
дээрх гэмт хэрэгт яллагдагч Э.Э, Х.Т, Ө.Б, өсвөр насны Н.Б нар нь гүйцэтгэгчийн үүрэгтэй тус тус оролцсон,
-яллагдагч Б.Н, А.Х, А.С, Д.Э нар нь бүлэглэн 2017 оны 08 сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 63 дугаар байрны орчим хохирогч Т.Номинд хумсны хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүч хэрэглэн зодож мөнгөн гинж, ээмэг бөгж, гар утас зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж 175.000 төгрөгийн хохирол учруулсан,
дээрх гэмт хэрэгт яллагдагч Б.Н, А.Х, А.С, Д.Э нар нь гүйцэтгэгчийн үүрэгтэй тус тус оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Д.Х: 2018 оны 05 дугаар сарын 12-ны 18 цагийн үед С.С бид хоёр Тахилтаас гараад ээжтэй уулзах гээд явж байсан. Бид хоёр хүнтэй уулзах гээд Драгон дээр буусан. Тэгэхэд Чимгээгийн найзтай тааралдсан. Бид хоёр Чимгээгийн дугаарыг найзаас нь аваад утсаар Чимгээтэй холбогдоход 11 дүгээр хороололд нэг найзтайгаа байна гэж хэлсэн. С.С бид хоёр Чимгээтэй уулзахаар очтол Номингийн цаад талын буудлаас гарч ирсэн. “Чи юу хийж байгаа юм” гэхэд юм тавьчихсан байгаа гээд Чимгээ С.С бид хоёрыг оролцоод өгөөч машинд суучих гэж хэлсэн. Бид хоёр оролцохгүй гэж хэлсэн. Тэнд Болороогийн муухай ааштай үгэнд ордоггүй охин байгаа гээд намайг машинд суучих гэж хэлсэн. С.С бид хоёр дуугүй байж байгаад буудал руу орсон чинь зөндөө хүүхдүүд байсан. Удалгүй нөгөө хүн нь ирчихлээ гээд бүгдээрээ буудлаас гарахад Болороо найз хөвгүүнтэйгээ яваад өгсөн. Би ганцаараа болсон учраас Чимгээг дагаад машинд нь очиж суухад нэг ах байсан. Бид хоёрыг буу буу гээд бид хоёр машинаас буусан. Бид нарыг гадаа зогсож байхад хөвгүүд хүрч ирсэн. Бид нарыг сааданд сууж бай гээд гэсэн. Дараа нь буудал руугаа орж бай гээд утсаар ярьсан. Бид нар буудал руу нь ороод хүлээж байхад нилээд удаж байгаад бүгдээрээ орж ирсэн. Тэгээд зүгээр юм уу гээд бид хэд хоорондоо ярьж байсан. Зүгээр байхаа гэж хариулсан. Бид нар буудлаасаа гарсан. Бүдүүн Төгөлдөр бүх мөнгийг нь авсан байсан. Төгөлдөр С.С бид хоёрт 100.000, 100.000 төгрөг өгсөн. Мөнгө авъя гэж хэлээгүй байхад өөрөө өгсөн. Тэгээд цаашаа яваад маргааш нь С.С- бид хоёр гэртээ харьсан. Гэртээ очихдоо 100.000 мянган төгрөгөө үрээд дууссан байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй”” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Х мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Б-гийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нэргүй мэдүүлэхдээ: “...Манай охин Ө.Б нь Ганди сургуульд орсон. Нэгдүгээр курсын оюутан байхдаа Баттамир гэдэг хүүхэдтэй нийлээд 10 гаруй хоног алга болсон. Би эрэн сурвалжилж байгаад хүүхдээ олоод тухайн үедээ айгаад охиноо сургуулиас нь гаргасан. Би байнгын хэвтэрт байдаг. Манай хамгийн отгон хүүхэд юм” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Өлзиймаа мэдүүлэхдээ: “...Би өрх толгойсон эмэгтэй, ам бүл 5-уулаа амьдардаг. Манай хүү Ө.Т нь сурлага, хөдөлмөр сайтай хүүхэд юм. Сургууль цэцэрлэгт дүү нараа хүргэж өгч, авдаг байсан. Ар гэрээ авч явдаг. Миний хүүг Ганди сургуульд хамт сурч байсан ангийн хүүхэд нь уруу татаж дагуулж явсан байсан. Би хүүхдүүдээ юугаар ч дутаагаагүй. Би өрх толгойлсон эмэгтэй болохоор ажил хөдөлмөр хийгээд хүүхдэдээ тавих анхаарал халамж суларсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Х-гийн хууль ёсны төлөөлөгч Х.Ариунтуяа мэдүүлэхдээ: “...А.Х нь манай том охин бөгөөд 3 дүүтэй. Манайх 1 дүгээр хороололд байдаг байсан. Тухайн хэрэг болдог жил сургуулийг нь шилжүүлж, 107 дугаар сургуульд оруулсан. Тэгээд сургууль нь шилжээд, би нөхрөөсөө салсан учраас анхаарал халамж суларсан. Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Бид хоёр энэ ирэх 9 сараас эхлэн мэргэжил сургалт үйлдвэрийн төвд сурахаар ярилцсан. Цаашдаа үр хүүхдүүддээ анхаарал халамж сайн тавина гэв.
Эрүүгийн хэргээс:
Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 23 дугаар ху/, хохирогч Б.Дагвасамбуугийн 4580 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 24-25 дугаар ху/, Ө.Б-гаас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 26 дугаар ху/, хохирогч Б.Дагвасамбууд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 27 дугаар ху/, Ө.Бгийн ах Ч.Нэргүйгээс хохирлын мөнгө авсан тэмдэглэл /1хх-ийн 29 дүгээр ху/, Д.Эээс хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 30 дугаар ху/, Ө.Тийн хууль ёсны төлөөлөгч Д.Өлзиймаагаас хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 31 дүгээр ху/, хохирогч Б.Дагвасамбууд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 32 дугаар ху/, хохирогч С.Анхбаярт хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 33 дугаар ху/, Д.Х-оос хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 34 дүгээр ху/, С.С-эс хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 35 дугаар ху/, Дамно ХХК-ийн айфон маркийн 2 ширхэг гар утасны үнэлгээ /1хх-ийн 63-64, 66-67 дугаар ху/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 218 дугаар хуудас/, хохирогч Т.Номингийн өргөдөл /2хх-ийн 219 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 220-222 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-ийн 223-226 дугаар хуудас/, хохирогч Т.Номингийн эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 37 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн 1809000000431 дугаартай хэргээс өмгөөлөх талаас шинжлэн судалсан шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Д.Э-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-ийн 246-248
дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,
С.Э-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас /1хх-ийн 250 дугаар хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 1 дүгээр хуудас/,
Д.Х-ын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас /2хх-ийн 2 дугаар хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /2хх-ийн 4 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, жирэмсний хяналтын дэвтэр, эхо-ны зураг, эмчийн тодорхойлолт,
Ө.Т-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас, оршин суух хаягийн Засаг даргын тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, сургуулийн хувийн хэргийн хуулбар, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-ийн 5-14 дүгээр хуудас/, Ө.Тийн Монголын Үндэсний Их сургуульд суралцдаг гэсэн сургуулийн тодорхойлолт,
Ө.Б-гийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас, төрсний гэрчилгээний хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, сургуулийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /2хх-ийн 16-24 дүгээр хуудас/,
А.Х-гийн төрсний бүртгэлийн лавлагаа, ял шалгах хуудас /3хх-ийн 31-32 дугаар хуудас/, суурь боловролын гэрчилгээний хуулбар /3хх-ийн 132-139 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /3хх-ийн 131 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 140 дүгээр хуудас/,
Гэрч Х.Ариунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний охин Хулан нь 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн. Айлын том хүүхэд бөгөөд СХД-н 86 дугаар сургуульд 1-6 дугаар анги хүртлээ суралцаж байгаад 117-р сургууль руу шилжин ирсэн. 117-р сургуульд ирээд хичээлдээ явахгүй байсаар байгаад сургуулиас гарчихсан. Ааш зангийн хувьд их аятайхан байсан боловч сүүлийн 2 жилийн хугацаанд миний үгэнд орохгүй, гадуур дэмий тэнээд байдаг болсон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 249 дүгээр хуудас/,
А.С-ийн ял шалгах хуудас /3хх-ийн 34 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 22 дугаар хуудас/,
Б.Н-ы ял шалгах хуудас /3хх-ийн 35 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч В.Мэндмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний охин Б.Ннь 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн. 72-р сургуульд элсэн суралцаж 1-12 ангиа төгссөн. Зан байдлын хувьд даруухан зантай...” гэх мэдүүлэг /3хх-ийн 4 дүгээр хуудас/,
Хохирогч Т.Номингийн хохирол хүлээн авсан тухай хүсэлт зэргийг шинжлэн судлав.
Хэргийн зүйлчлэлийн талаар:
шүүгдэгч Д.Э, Б.Н, А.С нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: хохирогч Т.Номин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...махлагдуу цагаан куртиктэй охин нь хаанаас ч юм жижиг хутга гаргаж ирээд миний хоолойд тулгаад бид нарыг дагаад чимээгүй явчих аа, цагдаа дуудах юм бол хоолойг чинь хэрчинэ шүү” гээд намайг дагуулаад тэгээд Баянбүрдийн тойргийн урд байдаг байр руу яваад тэнд очоод туранхай өндөр бор царайтай охин нь миний гинжийг тасдаж авсан бас ээмэг тайлж авсан” гэж мэдүүлдэг боловч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...” надаас чүд чүд намхан хар куртиктэй охин миний хоолойд хутга тулгасан, яалт ч үгүй хутга тулгасан, хаанаас хутга гаргасныг мэдээгүй, төмс арилгагчийг дагаж ирдэг жижиг хутга” гэж мэдүүлж өсвөр насны шүүгдэгч А.Х-г зааж, тухайн хэргийн нөхцөлд болж өрнөсөн үйл явдлыг дүрслэж үзүүлсэн боловч А.Х биш байна, яалт ч үгүй хоолойд хутга тулгасан юмдаа” гэж эргэлзээтэй байдлаар мэдүүлж, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй болно.
Иймээс эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Х, шүүгдэгч Б.Н, А.С, Д.Э нарыг бүлэглэн төмс арилгагч дагалдаж ирдэг жижиг хэмжээтэй хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж хүч хэрэглэн мөнгөн гинж, ээмэг бөгж, гар утас зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн гэх үйлдлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Дээрх үйлдэлд өсвөр насны шүүгдэгч А.Х, шүүгдэгч Б.Н, А.С, Д.Э нар нь тус бүрдээ гүйцэтгэгчээр оролцсон байна.
2.Өсвөр насны шүүгдэгч Ө.Т, өсвөр насны шүүгдэгч Ө.Б, шүүгдэгч С.С, Д.Э, Д.Х нар нь /тусгаарласан Э.Э , Х.Т , Н.Б / бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Дагвасамбууг зодож биед нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэж, далан давхарт аваачиж булна, машинд чинь алаад шатаачихна, гуя луу чинь хутга зооно, нүүрийг нь сийчнэ, бэлэг эрхтэнг чинь тасдана гэж хүч хэрэглэхээр заналхийлж Хаан банкны виза карт, Iphone6 палас загварын гар утас, apple бугуйн цагийг дээрэмдэн 4.943.416 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээс хохирогч Б.Дагвасамбууг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч С.С, Д.Х, Д.Э, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Учир нь: Хохирогч Б.Дагвасамбуу мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...”миний машины 4 талын хаалгаар 5 залуу орж ирсэн /1хх-43 дугаар хуудас/, эхлээд бордуу царайтай сүүлд нэрийг нь Ө.Т гэж байсан залуу миний машины жолооч талын хаалгыг онгойлгоод машинд эхлээд суусан охиныг авч явах гэж байгаа бололтой “чи миний дүүг яаж байнаа” гэх мэтээр хэрүүл өдөж байгаад шууд миний зүүн нүд рүү 1-2 удаа хүчтэй цохьсон. Тэгтэл бусад 4 залуучууд энд тэндээс зуураад урд талын 2 суудлын гол руу татаж намайг арагш суулгасан /1хх-45-46 хуудас/” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №6228 “...Б.Дагвасамбуугийн биед тархи доргилт, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, баруун эгэмний зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /1хх-ийн 69 хуудас/ болон өсвөр насны шүүгдэгч Ө.Б, шүүгдэгч С.С, Д.Х, Д.Э нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтаар шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогч Б.Дагвасамбуугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл нотлон тогтоогдоогүй болно.
3.Өсвөр насны шүүгдэгч Ө.Б, өсвөр насны шүүгдэгч Ө.Т /Э.Э , Н.Б , Х.Т / нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 2 дугаар сургуулийн орчимд хохирогч С.Анхбаярыг зодож биед нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэж Самсунг эс 7 эдж загварын гар утсыг дээрэмдэж 985.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээс өсвөр насны шүүгдэгч Ө.Б бүлэглэн хохирогч С.Анхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Учир нь: Хохирогч С.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 11-ний орой Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Номин Их дэлгүүрийн автобусны буудал дээрээс msgchat зар дээрээс санхүү авна гэсэн зарын дагуу нэг эмэгтэйтэй холбогдоод машиндаа уулзтал тухайн эмэгтэй 2 дугаар сургуулийн талын зочид буудал руу оръё гэж хэлсэн. Тухайн зочид буудлын гадна ирэхэд үл таних 4 залуу гэнэт гарч ирээд машины хаалга онгойлгохоор нь машинаа хөдөлгөтөл урд сууж явсан эмэгтэйн өвөр дээр нэг эрэгтэй суугаад үлдсэн. Нөгөө залууг буулгах гэтэл 3 залуу нь ирээд намайг нийлж машинаас буулгаад зодож байхад 2-3 залуу ирэхэд намайг зодохоо болиод явсан. Машиндаа очтол Самсунг эс 7 маркийн гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 196-197 хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 6180 дугаартай 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “...С.Анхбаярын биед зүүн чамархайн хуйх, баруун хөхлөг сэртэнгийн хуйх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун хөмсөг, зүүн хацарт зулгаралт, баруун зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 206 хуудас/ болон өсвөр насвар насны шүүгдэгч Ө.Б, Ө.Т нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч А.Х, шүүгдэгч Д.Э, Б.Н, А.С нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 63 дугаар байрны орчим хохирогч Т.Номинг хүч хэрэглэн зодож мөнгөн гинж, ээмэг бөгж, гар утас зэрэг эд хөрөнгийн дээрэмдэж 175000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Б, Ө.Т /Х.Т , Н.Б , Э.Э / нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 2 дугаар сургуулийн орчим хохирогч С.Анхбаярыг хүч хэрэглэж Самсунг эс7 эдж загварын гар утсыг дээрэмдсэн, өсвөр насны шүүгдэгч Ө.Т /Х.Т , Н.Б , Э.Э / нар нь бүлэглэн хохирогч С.Анхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Ө.Б, шүүгдэгч Д.Э /Х.Т, Н.Б, Э.Э/ нар нь үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч С.С, Д.Х нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хорооллын автобусны буудлын орчимд хохирогч Б.Дагвасамбууд хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж Хаан банкны виза карт, ай фоне 6 плас гар утас, айпле брендийн бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авч 4943416 төгрөгийн хохирол учруулсан. Өсвөр насны шүүгдэгч Ө.Т хохирогч С.Анхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дээрэмдэх гэмт хэрэг гэдэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, ил аргаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байхыг ойлгоно.
Өсвөр насны шүүгдэгч А.Х, шүүгдэгч Б.Н, Д.Э, А.С нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 63 дугаар байрны орчим хохирогч Т.Номинг хүч хэрэглэн зодож мөнгөн гинж, ээмэг бөгж, гар утас зэрэг эд хөрөнгийн дээрэмдэж 175000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Хохирогч Т.Номингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 28-ны оройн 23 цагийн үед нөхрийнхөө ажил дээр очиж туслах гээд Сүхбаатар дүүрэг Дөлгөөн нуур төвийн урд явж байгаад буцаад Баянбүрдийн тойрог руу явж байсан. Тэгтэл миний урдаас 4 охин ирж байгаа харагдсан. ...миний араас хэсэг хугацааны дараа “хөөе” гээд дуудсан. Би эргэж хараад “яасан” гээд зогссон чинь нөгөө 4 охин ирэхээр нь “яасан юу болсон бэ” гэж асуутал нэг нь шууд миний цүнх рүү гараа явуулаад цүнх уудлах гээд байсан. Мөрөө хүрсэн тайрмал үстэй охин нь шууд цүнхийг ухаад түрийвч гаргаад ирсэн. Танд бэлэн 200.000 төгрөг байна уу гэхээр нь байхгүй гэдгээ хэлээд түрийвчээ авах гэхэд нэг охин нь миний бөгс рүү өшиглөсөн. Цагаан өнгийн куртик өмссөн бага зэрэг махлагдуу охин нь жижиг хутга гаргаж ирээд миний хоолойнд тулгаад “бид нарыг дагаад чимээгүй явчих цагдаа дуудах юм уу, орилох юм бол хоолойг чинь хэрчихнэ шүү” гээд Баянбүрдийн тойргийн урд талын байр руу явсан. ...туранхай, өндөр нуруутай, бордуу царайтай охин нь миний гинжийг тасдаж аваад ээмэг тайлаад авсан. Нэг охин нь миний хуруунд байсан бөгжийг авсан. ...би гар утсаа буцаалцалдаж байгаад доошоо суухад нэг охин нь миний зүүн нүдний хэсэгт хөлийнхөө өвдөг хэсгээр цохисон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 232-233 дугаар хуудас/,
Хохирогч Т.Номингийн шүүх хуралдаанд өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 29-ны шилжих шөнө ажлаасаа тараад нөхөр дээрээ очих гээд явж байсан. Тэгж явж байгаад энэ дөрөвтэй таарсан. Тэгээд миний цүнхийг авчихаад 200.000 төгрөг өгчих тэгвэл зүгээр явуулна гэж хэлсэн. Надад 200.000 төгрөг байгаагүй болохоор намайг дагаад явчих нөхрөөсөө аваад өгье гэж хэлсэн. Тэгээд эд нар намайг дагаж яваагүй. Намайг араас нэг нь өшиглөсөн. Тухайн үед шөнө болсон байсан. Гэрэлтүүлэг ассан байсан ч гэсэн хэн өшиглөснийг нь харж чадаагүй. Би та нар яаж байгаа юм бэ, зүгээр бай гэж хэлэхэд нэг үг хэлсэн. Би тэр хэлсэн үгийг нь санахгүй байна. Бид нарын хажуугаар хүүхэн залуу хоёр өнгөрөхөд надад туслаарай гэж хэлэхэд надад туслаагүй. Би замын хажууд зогсоод такси барих гээд гараа өргөхөд нэг машин зогсоход эд нарын нэг нь хаалгыг нь хаагаад яв яв такси авахгүй гээд машиныг явуулсан. Эд нар төмс арилгагчтай дагалдаж ирдэг хутга гаргаж ирээд миний хүзүүнд тулгасан. Миний хүзүүнд тулгасан болоод би айгаад дагаж явсан. Хутга гаргаж ирээгүй бол би ээмэг, бөгж, гар утас зэргийг өгөөд явуулах байсан. Хутга хүзүүнд тулгаад орилж, хашгирах юм бол хутгална шүү гэж сүрдүүлээд Баянбүрд орчим байдаг албан бус татварын байрны тэнд очоод нэг нь хутгаа тулгаад нэг нь алгадаж унагаасан. Нэг нь үстсэн. Би цүнхээ булаацалдаад байж байхад нэг нь миний болортой нүд рүү өшиглөсөн. Би хараагаа шалгуулахад хараа чинь муудаж байна гэж хэлсэн. Би харааны шилээ тааруулах гэж байгаа, хохирлоо барагдуулж авсан. Миний нүд рүү өшиглөсөнд харамсалтай байна. Миний цэнхэр шигтгээтэй бөгж, ээмэг, бөгжний хослол, Самсунг галакси эс нөүт 2 утас алдсан” гэв.
Гэрч Ө.Батнарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 29-ний 00 цаг 30 минутын үед хоолоо хийж байхад эмэгтэй хүн орилоод байсан. Тэгээд гадагшаа гарахад байрны гадна нэг охин завилаад суучихсан утас хулгайч авчихлаа гээд хашгираад байсан. Цаана нь 3 охин байсан. Нөгөө охин цүнхээ авчихъя гэхэд нэг охин хүзүүнээсээ цүнхийг нь авч өгчихөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 236-237 дугаар хуудас/,
Д.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл...А.Х, Б.Н, А.С бид дөрөв тухайн өдөр Баянбүрдийн автобусны буудлаас тэр эгчийг дагаж ирээд хэрүүл хийж явсаар байгаад энэ 63А гэсэн байрны орцны үүдэнд ирсэн юм. Энд ирчихээд тэр эгч гар утсаа оролдоод зогсож байсан. Тэгтэл А.Х тэр эгчид нэг зүйл хэлээд үснээс нь дарж тонгойлгож байгаад нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь Б.Н-аа бид хоёр салгаад би бөгжийг нь тайлуулж харин Б.Н-аа хүзүүнд нь байсан гинжийг нь авчихсан. Тэр үед А.Х тэр эгчийн гартаа барьчихсан байсан гар утсыг нь булаагаад авчихсан. А.С тухайн үед хажууд байсан. Яг юу болж байсныг нь санахгүй байна. Тэгтэл орцноос нэг эгч гарч ирээд юу болж байгаа юм бэ больцгоо гэхээр нь бид нар хойшоо буцаад ирсэн замаараа зугтаасан. / гэрэл зургийн үзүүлэлт /2хх-226 дугаар хуудас/,
Д.Э-ийн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын сүүлээр найзууд болох А.Х, Б.Н-аа, Б.Номин нарын хамт 3 дугаар сургуулиас Баянбүрдийн автобусны буудал орох гээд шөнийн 23 цагийн үед алхаж явахад бид нарын урд 20-25 орчим насны эмэгтэй ганцаараа явж байсан. Б.Номин “охин явж байна, дуудаад зогсоож бай” гэхээр нь Б.Н-аа, А.Х бид 3 тэр охины араас “хөөе юм асууя” гэж дуудсан. ...нөгөө охин цүнхээ уудлаад хуримын урилга үзүүлтэл Б.Номин “чи одоо тоглоод байгаа юм уу” гэхэд Баянбүрдийн харалдаа зам хөндлөн гараад урд нь байсан байр руу явахаар нь араас нь бид нар очоод “юм яръя” гээд дагуулаад 9 давхар орон сууцны саадны хажууд очсон. ...та нарт мөнгө хэрэгтэй байгаа юм уу, нөхрөөсөө аваад өгье, хамт явцгаая гэхэд А.Х “чи тэнэг юм уу” гээд нэр охины нүүр рүү 1 удаа өшиглөөд дараа нь алгадсан чинь нүүрээ дараад суусан. Б.Наа араас нь бос гээд хувцаснаас нь татахдаа хүзүүнд нь байсан мөнгөн гинжийг нь тасдаад авчихсан. ...А.Х гарнаас нь утсыг нь булааж авсан. Самсунг галакси нөте 2 маркийн гар утас байсан. Би бөгжөө тайлаад өгчих гээд бөгжийг нь тайлуулаад авсан. ...уг байрны орцноос 1 эгч гарч ирээд “яагаад байгаа юм бэ, та нар больцгоогооч” гэхээр нь зугтаагаад таксинд суусан. ...охиноос авсан гар утсыг дэлгэц нь хагарчихсан байсан болохоор таксины мөнгөндөө өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 238 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй А.Х-гийн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сар байсан байх Д.Э, А.С, Б.Н бид 4 оройны 22 цаг өнгөрч байхад Гандан орох гээд замын ар талаар алхаж байсан. Дөлгөөн нуур өнгөрөөд Баянбүрдийн автобусны буудал хүрэх гээд явж байхад бид гурвын урд 24-25 орчим насны хар өнгийн пальто, өсгийтэй гутал өмссөн эгч ганцаараа алхаж байсан. Д.Э бид нараас түрүүлээд тэр эгчийн араас гүйж очоод зогсоосон. Бид гурав араас нь очиход “чи манай найзыг хүмүүстэй нийлж зодсон байна, чамайг яаж зодох уу” гэж гүжирдэж байгаад мөнгө байна уу гэж асуухад цүнхнээсээ цаасан дугтай гаргаж ирээд “байгаа нь энэ байна” гээд өгсөн. Тэр эгч гэртээ очоод нөхрөөсөө 200.000 төгрөг аваад өгье гээд байсан. ...Орцны үүдэнд ирээд тэр эгчийн үснээс зулгаагаад нүүр, толгой, хөл, гар руу нь бөөнөөрөө өшиглөж зодсон. ...Б.Н-аа зууралдсаар байгаад гарнаас нь гар утсыг нь булгаагаад түрүүлээд зугтаасан. Би тэр эгчийн хүзүүндээ зүүсэн гинжийг тасдаж аваад Б.Наагийн араас гүйсэн. Миний араас Д.Э, А.С гүйгээд ирсэн. ...Би гинжийг Д.Эт өгсөн. ...тэр эгчийн гар утсыг нь таксины мөнгөнд өгчихсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 243 дугаар хуудас/,
Б.Н-ы гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017 оны 08 дугаар сарын сүүлээр найз Д.Э, А.Х, А.С нарын хамт оройн 22-23 цагийн үед Баянбүрдийн автобусны арын буудал дээр хороолол чиглэлд алхаж байсан. Бид нарын урд өсгийтэй гутал өмссөн, хар өнгийн урь пальто өмссөн, мөрөө давсан урт үстэй, үсээ задгай тавьсан эгч явж байсан. ...тэр эгч та нар яах гээд байгаа юм бэ гэхэд Д.Э, А.Х 2-н нэг нь “бид нарт мөнгө хэрэгтэй байна” гэхэд цүнхнээсээ цагаан дугтуй гаргаж ирсэн. ...бид нар тэр эгчтэй юм яриад хамт байран дундуур орсон. Бид 4 тэр эгчийг тойрч зогсож байгаад би 1 удаа тэр эгчийн толгой хэсэг рүү өшиглөсөн. Намайг өшиглөх үед нэг нь үсдээд доошоо дарсан байсан. Тэр эгч тухайн үед самсунг гранд 2 маркийн гар утсаа гартаа барьсан байхаар нь булаагаад авсан. Тэгээд би түрүүлээд зугтаасан. ...такси бариад зогсож байхад Д.Э, А.Х, А.С нар гүйж ирсэн. ...гар утсыг таксины жолоочид 40.000 төгрөгөөр зарсан санагдаж байна. Д.Э тэр эгчийн бөгж, ээмгийг нь зүүчихсэн байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 245-246 дугаар хуудас/,
А.С-ийн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сар билүү 9 дүгээр сарын эхээр найз А.Х, Д.Э, Б.Н нартай Сансараас хороолол орох гээд алхаж байсан. Бид нарыг Баянбүрдийн орчим явж байхад хар өнгийн пальто өмссөн, үсээ задгай тавьсан 20 гаруй орчим насны эгч утсаараа яриад ганцаараа алхаж явсан. Д.Э тэр эгчийг дуудсан. ...А.Х “мөнгө байна уу” гэж асуухад тэр эгч цүнхнээсээ дугтуй гаргаж ирсэн. ...тэр эгчийг дагаад Баянбүрдийн урд талд байдаг байр руу явсан. ...байрны орцны үүдэнд ирэхэд тэр эгч “би нөхрөөсөө мөнгө аваад өгье, яаруу явж байна” гэхэд А.Х “битгий худлаа яриад бай, мөнгө өгч чадахгүй бол утсыг чинь авъя” гээд утсыг нь булааж авах гээд байсан. Д.Э тэр эгчийн араас үснээс нь татаад унагаасан. А.Х, Б.Н хоёрын нэг нь нүүр рүү нь билүү, гэдэс рүү нь өшиглөсөн чинь газар уначихсан. Тэгээд газар унасан байхад нь нэг нь гар утсыг нь аваад бөөнөөрөө зугтаасан. ...Д.Э, А.Х хоёр ээмэг, бөгж, гинж гаргаж ирээд Д.Э зүүгээд байсан. ...гар утсыг таксины жолоочид хямдхан зарсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 247 дугаар хуудас/,
2. Өсвөр насны шүүгдэгч Ө.Б, Ө.Т /Х.Т, Н.Б, Э.Э/ нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 2 дугаар сургуулийн орчим хохирогч С.Анхбаярыг хүч хэрэглэж Самсунг эс7 эдж загварын гар утсыг дээрэмдэн 985.400 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Ө.Т /Х.Т, Н.Б, Э.Э/ нар нь бүлэглэн хохирогч С.Анхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч С.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 11-ний орой Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Номин Их дэлгүүрийн автобусны буудал дээрээс msgchat зар дээрээс санхүү авна гэсэн зарын дагуу нэг эмэгтэйтэй холбогдоод машиндаа уулзтал тухайн эмэгтэй 2 дугаар сургуулий нар талын зочид буудал руу оръё гэж хэлсэн. Тухайн зочид буудлын гадна ирэхэд үд таних 4 залуу гэнэт гарч ирээд машины хаалга онгойлгохоор нь машинаа хөдөлгөтөл урд сууж явсан эмэгтэйн өвөр дээр нэг эрэгтэй суугаад үлдсэн. Нөгөө залууг буулгах гэтэл 3 залуу нь ирээд намайг нийлж машинаас буулгаад зодож байхад 2-3 залуу ирэхэд намайг зодохоо болиод явсан. Машиндаа очтол Самсунг эс 7 маркийн гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 196-197 хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 6180 дугаартай “2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “...С.Анхбаярын биед зүүн чамархайн хуйх, баруун хөхлөг сэртэнгийн хуйх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун хөмсөг, зүүн хацарт зулгаралт, баруун зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөхнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 206 хуудас/ зэрэг болон өсвөр насвар насны шүүгдэгч Ө.Б, Ө.Т болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шинжээч В.Мөнхжаргалын 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн №1, 2, 3, 4, 5 гэж дугаарласан гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн № 2, 3, 4 гэж дугаарласан гарын мөрүүд нь нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлэн бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй №1 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд MN000610017025, MN000310028580 дугаараар бүртгэгдсэн хохирогч Сүхбаатар овогтой Анхбаярын баруун гарын алганы дардастай, №5 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд MN0000НЦГ00778 дугаараар бүртгэгдсэн Хандсүрэн овогтой Төгөлдөрийн баруун гарын чигчий хурууны дардастай тохирно...” гэх 03/256 дугаар дүгнэлт /1хх-ийн 208-209 хуудас/,
Өсвөр насны яллагдагч Ө.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... эхний машины жолоочийг Н.Б, Х.Т, Э.Э бид нар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Ө.Б зодсон асуудал байхгүй.”гэх мэдүүлэг /2хх-ийн 99-100 дугаар хуудас/,
Өсвөр насны яллагдагч Ө.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ө.Т-ийн төрсөн өдөр болж байсан. Тэгээд бид нар Фокус зочид буудалд бөөнөөрөө байж байтал Х.Т санхүүгийн тусламж авдаг чатад зар тавихаар болж зар тавьсан юм. ...тэгтэл үл таних эрэгтэй хүнтэй яриад бид 11 дүгээр хорооллын автобусны буудал дээр уулзахаар тохирсон. Нэг их удалгүй ногоон саарал өнгийн тоёота дриус20 маркийн авто машинтай нүдний шилтэй 30 гарам насны ах ирсэн. Тэгээд би жолооч ахтай ганцаараа машинд нь суугаад тохирсон газартаа уулзсан. Нөгөө хэд намайг 80000 төгрөгөөр тохироод уулзаад байж байгаарай гэсэн. Удалгүй нөгөө ах буудал хайгаад яваад байхаар нь надад мэддэг буудал байгаа гээд Фокус зочид буудлын үүдэнд дагуулж ирсэн. Тэгээд байж байсан чинь банди нар буюу Х.Т, Н.Б, Э.Э нар гарч ирээд манай дүүг авч явлаа гээд худлаа ярихад тэр ах хөдлөх гэтэд Ө.Т миний өвөр дээр орж ирж суухад нөгөө залуу машинтайгаа хөдлөөд урагшаа зам руу явсан. Тэгтэл Ө.Тр машиныг нь арай гэж зогсооход нөгөө хэд араас нь ирж машинаас нь буулгаад нийлж байгаад кодсон. Тэгсэн чинь гадаа зодоон болж байхад Ө.Т орж ирээд машиныг нь арай зогсооход нөгөө хэд араас нь ирж машинаас нь буулгаад нийлж байгаад зодсон. Х.Т орж ирээд машиныг барьж замаас холдуулаад байрлуулж тавьсан. Тэгээд Э.Э ирээд бид хоёр машинаас бууж гурвуулаа хамт буудлын ард талын сагсны шийд рүү явсан. Тэнд очоод суунгаа хүлээж байхад нөгөө хэд араас ирсэн. Сасгны шийдний тэнд очсоны дараа Х.Т машинаас буухдаа жолоочийнх нь Самсунг эс 7 эджэ маркийн гар утсыг авчихсан байсан. Бид анр тэндээс гарч модны хоёрт байрлах ломбарданд гар утсыг нь Н.Б, Х.Т хоёр орж 300000 төгрөгөөр зарчихлаа гээд мөнгөтэй гарч ирсэн” гэх мэдүүлэг /1хх230-231 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Э-ийн яллагдагчаар өгсөн ...”2018 оны 05 дугаар сарын 11-ний орой бид нар бөөнөөрөө Сүхбаатар дүүргийн 8 хороо Фокус зочид буудалд байж байхад би унтаж үлдээд Ө.Б, Х.Т, Ө.Т, Э.Э, Н.Б нар намайг гаръя гэхээр нь би гарахгүй гэж уурлаад тэд нар бөөнөөрөө гараад явсан. Тухайн үед хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Тэгээд ямартай ч 2-3 цагийн дараа манай хэд орж ирээд хувцсаа өмс бүгдээрээ гаръя гэсэн ба гарсан чинь модны хоёр явъя гэж хэлсэн. Тэгээд бид нар модны хоёрын тундэмүн сауны урд талын Казен нэртэй ломбардны гадаа очиход хоёр Х.Т, Н.Б гурав буугаад явсан” гэх мэдүүлэг /1хх-39-40 дүгээр хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Т-ийн яллагдагчаар өгсөн...”Хохирогчийн гар утаснаас өөр зүйл аваагүй. Би гар утсыг нь авсаныг ч мэдээгүй байсан ба сагсны шийдэн дээр очсоны дараа Х.Т гар утас гаргаж ирсэн. Тэр гар утсыг Х.Т, Н.Б хоёр модны хоёрын тундэмүн сауны замын эсрэг талын казено нэртэй ломбарданд 300.000 төгрөгөөр зарж бид мөнгийг нь үрээд дуусчихсан” гэх мэдүүлэг /1хх-244 дүгээр хуудас/,
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт...” хохирогч С.Анхбаяр бэлнээр 1000000 төгрөг хүлээн авлаа” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
3. 2018 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Дагвасамбууг өсвөр насны шүүгдэгч Ө.Т үргэлжилсэн үйлдлээр зодож биед нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэж, өсвөр насны шүүгдэгч Ө.Б, шүүгдэгч С.С, Д.Э, Д.Х /Э.Э, Х.Т, Н.Б / нартай бүлэглэн далан давхарт аваачиж булна, машинд чинь алаад шатаачихна, гуя луу чинь хутга зооно, нүүрийг нь сийчнэ, бэлэг эрхтэнг чинь тасдана гэж хүч хэрэглэхээр заналхийлж Хаан банкны виза карт, Iphone6 палас загварын гар утас, apple бугуйн цагийг дээрэмдэн 4943416 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараахь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №6228 “...Б.Дагвасамбуугийн биед тархи доргилт, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, баруун эгэмний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /1хх-ийн 69 ху/,
Хохирогч Б.Дагвасамбуугийн өгсөн ...”би 2018 оны 05 сарын 12-ны орой 22
цаг 35 минутын үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр хорооллын хойшоо явдаг автобусны буудал дээр дээр өөрийн 4580СЭҮ улсын дугаартай, Тоёота Кровн маркийн автомашинтай сууж байтал 18 орчим настай 2 охин машинд орж ирж суухаар нь та 2 надад таалагдахгүй байна гэхэд өөр охин байгаа харах уу гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлээд хүлээгээд сууж байтал бас нэг өөр охинтой хамт нөгөө 2 охины нэг нь хамт хоёулаа орж ирээд суухаар нь би сүүлд орж ирсэн охиныг нь хэдэн төгрөгөөр явах юм гэхэд 1 цагийн 80000 төгрөг, хоногийн 150000 төгрөг гэж хэлсэн тэгээд ярилцаад сууж байтал миний машины 4 талын хаалгаар 5 залуу орж ирсэн. Намайг машины хойд суудал дээр суулгаад 2 талаас 3 залуу шахаж суугаад явж байхдаа картныхаа пин кодыг хэл, хэлэхгүй бол далан давхарт аваачаад булчихна шүү, машинд чинь алаад шатаачихна шүү, гуя луу чинь хутга зооно, нүүрийг чинь сийчнэ, бэлэг эрхтэнг чинь тасдана гэх мэтээр айлган сүрдүүлсэн. Гэхдээ хутга гаргаж ирээгүй. Дээрх этгээдүүд Хаан банкны бэлэн мөнгөний машинаас шөнийн 02.31 минутанд 500000 төгрөг, 02 цаг 35 минутанд 3000000 төгрөг, 02 цаг 37 минутанд 570000 төгрөг авсан байсныг би өөрийн Хаан банкны интернет банкаар хуулгыг нь харлаа. Би I phone6 plus, I phone 5s, аpple брендийн цаг, хаан банкны 5675291529 дугаарын данснаас 4070000 төгрөг дээрэмдүүлсэн. Би тухайн үед хаана хаагуур явсныг нь харж чадаагүй, хойд зүгт гэр хорооллын мухар гудамжинд намайг машинд 2 гарыг маань гутлын үдээсээр хүлж хаяад явцгаасан” гэх мэдүүлэг /1хх-43-44 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “Ө.Б-гаас хохирогчийн дээрэмдүүлсэн гэх цагаан өнгийн нүүртэй, саарал өнгийн корпустай харагдах байдал бүрэн бүтэн сэв зураасгүй, ажиллагаа хэвийн айфоне6 плас загварын гар утас 1 ширхэгийг, 1.116000 төгрөг, Ө.Т, Ө.Б, Д.Э нараас тус бүр 500000 төгрөг хураан авч хохирогч Б.Дагвасамбууд хүлээлгэн өгсөн”-ээр /1хх26- дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 544.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /1хх-ийн 200-201 хуудас/,
Дамно ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 441.400 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /1хх-ийн 203-204 хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны оройн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11-р хороололын хойд зүг рүү явдаг автобусны буудал дээр зогсож байсан цагаан өнгийн Тоёота Кровн маркийн автомашин дээр очоод жолоочийн талын хаалгыг нь онгойлгоод Баттамир, Эрхэмбаатар, Х.Т бид 4 жолооч залууг хүчээр хойд талынх нь суудал руу нүүр рүү нь гараараа цохиж байгаад суулгасан. ...7 буудал руу шороон зам дуустал нь яваад зогссон. ...тэр залуугийн түрийвчинд байсан 2 ширхэг картыг аваад ...Баттамир нууц кодыг нь үнэнээр нь хэлүүлээд Х.Т тэр хоёр АТМ явсан. 3 сая төгрөг байна гээд авчирсан. Айфон 6 маркийн гар утасных нь нууц кодыг цаасан дээр бичүүлж авсан. ...Дарь-Эхийн хуучин эцэс рүү явж уул өгсөөд нэг овооны хажууд очсон. Тэр залуугийн айфон 5 маркийн гар утсанд Баттамир сим картаа хийгээд Болортуяатай ярьсан. Айфон 5 маркийн гар утсыг нь тэр залууд өгөөд Сансар руу явж байгаад нэг гудамж руу ороод гарыг нь хүлээд тамхи асааж өгчихөөд явцгаасан. ...2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Бөмбөгөр орж дээрэмдсэн мөнгөөрөө бүгдээрээ хувцас авсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 168-169 хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Т сайтад санхүү авна гэсэн зар тавьсан. Зарын дагуу нэг эрэгтэй залгахад Д.Э яриад 11-р хороололын автобусны буудал дээр уулзъя гэж дуудсан. Нөгөө эрэгтэй ирчихлээ гэж залгахад Д.Э найз Д.Х-тойгоо уулзахаар явсан. ...би Д.Х-той солигдож машинд суугаад Д.Э бид 2-г тэр залуутай ярилцаж байхад Н.Б, Э.Э, Х.Т, Ө.Т, С.С-Эрдэнэ нар машин дотор орж ирж суугаад “манай дүүг дагуулж гадуур тэнэлээ” гэж хэлж зодсон. Н.Б нь Д.Э, Д.Х бид 3-ыг цаанаа очоод байж бай гэж хэлсэн. ...хэсэг хугацааны дараа Баттамир, Эрхэмбаатар, Х.Т, Ө.Т, С.С-Эрдэнэ нар өрөөнд орж ирээд нилээн зузаан 20000 төгрөгийн дэвсгэрт харуулаад түүний айфон-6 плас маркийн гар утастай хамт авсан гэж хэлсэн. ...4 сая орчим төгрөг авсан байсан. ...200.000, 300.000 төгрөгөөр нь хувааж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 159-160 хуудас/,
С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хорол бид хоёр 18 цагийн үед драгон дээр явж байгаад зүс таних Бомбоохой гэх залуутай тааралдсан. Д.Х-оо тэр залуугаас өөрийн найз Д.Э-ийн утасны дугаарыг асуугаад ярихад бид хоёрыг 11 дүгээр хороололд хүрээд ир гэж дуудсан. ...21 цагийн үед Фокус нэртэй зочид буудалд очиход Д.Э нь үл таних 1 эмэгтэй, 4 эрэгтэй хүнтэй байсан бөгөөд Д.Э нь Д.Х-оо бид хоёроос “мөнгөтэй болмоор байна уу” гэж асуухаар нь “яаж мөнгөтэй болох юм бэ” гэхэд хүний мөнгийг авч мурина гэсэн. Тэгэхээр нь Д.Х-оо бид хоёр зөвшөөрсөн. Д.Э нэг хүнтэй утсаар ярьж байгаад Д.Х-оог дагуулаад 11 дүгээр хороололын автобусны буудал дээр цагаан өнгийн кроун маркийн машинтай хүнтэй уулзсан. Харин би буудалд байсан бөгөөд 1 эмэгтэй болон 4 залуутай холоос хараад зогсож байсан. Д.Э тэр хоёр буцаж ирээд Д.Х-оог үлдээгээд нөгөө эмэгтэйгээ дагуулаад машинд очоод суусны дараа дөрвөн залуутай хамт бид 5 тэр машин дээр яваад очтол Д.Э нөгөө охинтойгоо машинаас буугаад ирсэн. Төгөлдөр гэх залуу баруун гарынхаа шуун дээр шивээстэй нэг залуутай хамт тэр машины жолоочийг цохиод байсан. ...шивээстэй залуу жолоочийн картыг нь нууц кодтой нь аваад АТМ-с мөнгө авсан. ...шивээстэй залуу утасных нь кодыг хэлүүлж аваад жолоочийн гарыг үдээсээр хүлээд машинд нь үлдээсэн. ...нөгөө зочид буудалд очиход Д.Х-оо бид хоёрт нөгөө шивээстэй залуу 200.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 152 хуудас/,
Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны 19 цагийн үед Д.Х-оо найз залуу С.С-ийн хамт ирсэн. Тэгээд мөнгөний хэрэг байна, маргааш рашаанд явах хэрэгтэй байна гэхээр нь бид нар санхүү авна гэсэн мессежийг зар дээр тавьсан. Х.Т-ийн дугаар руу хүн залгахад Ө.Б яриад 11-р хороололын автобусны буудал дээр дуудсан. Хорлоо бид 2 нөгөө утсаар ярьсан хүний цагаан өнгийн Кроун маркийн машинд суугаад “утсаар ярьсан хүн мөн үү” гэхэд “та 2 юм уу, яахын яахын” гэхээр нь “бид 2-оос өөр хөөрхөн охин байгаа” гэж хэлээд нөгөө хэд дээр очоод хөөрхөн охин байгаа гээд хэлчихсэн гэхэд Ө.Б бид 2-ыг яваад оччих бид нар шууд очлоо гэсэн. Тэгээд Ө.Б бид 2 очоод машинд суухад нөгөө хэд шууд машинд нь орж ирээд “дүүг яагаад дагуулж яваад байгаа пизда минь” гээд 2 Тө зодоод эхэлсэн чинь Н.Б, Ө.Б бид 2-г буу гэж буулгаад нөгөө машинтай хүнтэй яваад өгсөн. ...Удалгүй 00 цаг өнгөрч байхад орж ирээд ...Н.Б найз охин Ө.Б-аа айфон-6 маркийн гар утас өгч байсан. ...Х.Т хүний 150.000 төгрөгөөр хувцаслана гээд Ө.Т бид 2-т 300.000 төгрөг өгснөө намайг будаг аваарай гээд 60.000 төгрөг нэмж өгсөн. Д.Х-оо, С.С 2-т тус бүр 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 154-155 хуудас
Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ...Драгон дээр буугаад Лазер гэх ПС тоглоомын газар орох гээд явж байтал С.С-Э-ийн найзууд болох Хатнаа, Тэмүүлэн, Бомбуухай, Өсөхөө нар явж байсан. Би Бомбуухайгаас Чимгээгийн дугаарыг аваад ярьтал 11 дүгээр хороололд нэг эрэгтэй найзтайгаа буудалд байна гэхээр нь хүрээд ир гэж хэлтэл мөнгөгүй байна гэж хэлсэн. Тэгээд Бомбуухай Чимгээ дээр очихоор болоод С.С-Э бид 2 цуг явсан. ...Чимгээ найз залуутайгаа буудлаас гарч ирсэн. ...манай найзууд болох Эрхэмээ, Тамираа, хоёр Төөгий, Тамирын найз охин Болороо байгаа гэж хэлээд бид 4 хамт буудал руу орсон. ...Тэгээд байж байтал том биетэй Төгөлдөр ахиж зар тавиад Кровн ирж байгаа гэж хэлсэн. Бид нар автобусны буудал руу очтол Кровн байхаар нь Чимгээ бид 2 очсон. Тэр залуу яахын гэхэд Чимгээ “өөр охин дагуулаад ирье” гэж хэлсэн. ...Д.Э Ө.Б-оог дагуулаад очсон. Тэгээд том биетэй Төөгий “хэдүүлээ очно” гээд намайг Д.Э, Ө.Б хоёрыг ирэхээр буудалдаа очоод байж бай гэж хэлсэн. ...Бид 3 буудалд хүлээгээд байж байтал Э.Э, Тамираа, хоёр Төөгий, С.С-Э 5 ирсэн бөгөөд нэг нь 3 сая төгрөг авсан гэж хэлсэн. Би итгэхгүй С.С-Э-с юу болсон талаар асуухад уулан дээр аваачиж байгаад мөнгө авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 156-157 хуудас/ зэргээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөдөлбөргүй нотлон тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.С.С-Э-ийг шүүгдэгч Д.Х, Д.Э, өсвөр насны шүүгдэгч Ө.Б, Ө.Т /Э.Э, Х.Т, Н.Б/ нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Д.Х-ыг шүүгдэгч С.С, Д.Э, өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Ө.Б /Э.Э, Х.Т, Н.Б/ нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Д.Эийг үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч С.С, Д.Х, өсвөр насны шүүгдэгч Ө.Б, Ө.Т /Э.Э, Х.Т, Н.Б/, өсвөр насны шүүгдэгч А.Х, А.С, Б.Н нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Бг үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч С.С, Д.Х, Д.Э, өсвөр насны шүүгдэгч Ө.Т /Э.Э, Х.Т, Н.Б/ нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэрэг үйлдсэн,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Т-ийг үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч С.С, Д.Х, Д.Э, өсвөр насны шүүгдэгч Ө.Б, /Э.Э, Х.Т, Н.Б/ нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэрэг үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн,
Өсвөр насны шүүгдэгч А.Х-г шүүгдэгч Б.Н, Д.Э, А.С нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэрэг үйлдсэн
Шүүгдэгч А.С-ийг өсвөр насны шүүгдэгч А.Х, шүүгдэгч Б.Н, шүүгдэгч Д.Э нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Н-ыг өсвөр насны шүүгдэгч А.Х, шүүгдэгч Д.Э, А.С нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Номинд 175000 төгрөгийн хохирол учирсаныг үнэлсэн 2018 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /3хх-37 хуудас/, хохирогч С.Анхбаярт 985400 төгрөгийн хохирол учирсаныг Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /2хх-200-201хуудас, 203-204 хуудас/, хохирогч Б.Дагвасамбууд 4943416 төгрөгийн хохирол учирсаныг Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /1хх-63-64 хуудас, 66-67 хуудас, хаан банкны хуулга 1хх-27 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлон тогтоожээ.
Шүүгдэгч Д.Э, А.С, Б.Н, өсвөр насны шүүгдэгч А.Х нар нь хохирогч Т.Номинд учруулсан хохирол болох 175.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нь хохирогч Т.Номингийн хохирол хүлээн авсан хүсэлтээр нотлогдож байна.
Хохирогч Б.Дагвасамбууд Iphone 6 plus гар утсыг биет байдлаар, мөн /Х.Т/-өөс 1.116.000 төгрөгийг хураан авч /1хх-н 28 дугаар хуудас/ тус тус буцаан өгсөн байх тул нийт учирсан 4.943.416 төгрөгийн хохирлоос хасч тооцоход 3.283.416 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн байна.
Хохирогч Б.Дагвасамбуугийн хохирлоос 3.283.416 төгрөгийн хохирлыг тухайн хэрэгт холбогдсон шүүгдэгч Д.Э, Д.Х, С.С, /Х.Т, Э.Э, Н.Б/, өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Ө.Б нарт хувь тэнцүүлэн хуваахад хүн тус бүр 410.427 төгрөгийн хохирлын мөнгийг гаргаж хохирогч Б.Дагвасамбууд олгохоор байна.
Хохирогч С.Анхбаярт учирсан 985400 төгрөгийн хохирлыг тухайн хэрэгт холбогдсон өсвөр насны шүүгдэгч Ө.Болортуая, Ө.Т, /Э.Э, Х.Т, Н.Б/ нарт хувь тэнцүүлэн хуваахад хүн тус бүр 197080 төгрөгийн хохирлын мөнгийг гаргаж хохирогч С.Анхбаярт олгохоор байна.
Иймд шүүгдэгч тус бүрт оногдох хохирлыг тооцвол шүүгдэгч Д.Э 410.427 төгрөг, шүүгдэгч Д.Х 410.427 төгрөг, шүүгдэгч С.С-Э 410.427 төгрөг, өсвөр насны шүүгдэгч Ө.Т 607.507 төгрөг, өсвөр насны шүүгдэгч Ө.Б 607.507 төгрөг, /Х.Т 607.507 төгрөг, Э.Э 607.507 төгрөг, Н.Б 607.507 төгрөг/ болж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Х, С.С-Э, Д.Э, өсвөр насны шүүгдэгч Ө.Б, Ө.Т нараас хохирлын мөнгө гэж тус бүр 500.000 төгрөг хураан авч тэмдэглэл үйлдсэн /1хх-н 29-31, 34-35 дугаар хуудас/ байна.
Шүүгдэгч Д.Э, Д.Х, С.С-Э нарыг хувьд оногдох хохирол төлбөрийг барагдуулсан байна гэж үзэх үндэслэлтэй.
Хохирогч С.Анхбаярт 1000000 төгрөг хүлээлгэн өгсөн байх тул хохирол төлбөр нь барагдсан байна.
Хохирогч Б.Дагвасамбууд 1.500.000 төгрөг хүлээлгэн өгсөн байх бөгөөд төлөгдөөгүй хохирлоос хасч тооцвол 1.783.416 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байна.
Өсвөр насны шүүгдэгч Ө.Т мэдүүлэхдээ...”Баттамир, Х.Т хоёр АТМ-рүү явцгааж экспресс орчихоод 3 сая төгрөг авчирсан” гэж мэдүүлсэн, Н.Б мэдүүлэхдээ...” Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн ард талын 24 цагийн экспресс банк орж кодыг 2934 гэж хийгээд үлдэгдлийг нь шалгахад 4 сая төгрөг байхаар нь бүгдийг нь аваад Төгөлдөр бид хоёр 1 сая төгрөгийг нь хувааж аваад нөгөө хэддээ 3 сая төгрөг байсан гэж хэлсэн” /1хх161-162 хуудас/ гэх ба Н.Б, Х.Т, Х.Э нарт холбогдох хэрэг тусгаарлагдан шалгагдагдаж байх тул үлдэх 1783416 төгрөгийг нөхөн төлөх үндэслэлтэй.
Өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Ө.Б, А.Х, шүүгдэгч Б.Н, А.С, Д.Э, Д.Х, С.С-Э нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд тэдгээр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Эрүүгийн хариуцлагын талаархи:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, мөн “гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага нь тохирсон байх” шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү”
Шүүгдэгч С.С, Д.Х нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан “Миний үйлчлүүлэгч Д.Х, С.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллах дүгнэлт үйлдсэн боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэргийг шүүгдэгч тус бүрт нь зүйлчлэх ёстой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”
Шүүгдэгч А.Х, А.С нарын өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ “Зэвсгийн чанартай эд зүйл ашигласан гэдэг нь нотлогдохгүй байна. Хохирогч Номин болсон үйл баримтыг зөрүүтэй мэдүүлж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцож шүүгдэгч А.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар ялыг хөнгөрүүлж, өсвөр насны шүүгдэгч А.Хд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү”
Шүүгдэгч Б.Н-ы өмгөөлөгч Д.Батбаяр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж зүйлчилсэн байдаг. Энэ хуулийн заалтаар зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирогчоос үйлчлүүлэгчийнхээ өмнөөс уучлалт хүсэж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.”
Шүүгдэгч Ө.Т-ийн өмгөөлөгч С.Ууганбаяр “Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү”
Шүүгдэгч Ө.Б-гийн өмгөөлөгч Ё.Энхбулган “...миний үйлчлүүлэгч Ө.Б нь хохирогч С.Анхбаярын биед гэмтэл учруулахад оролцоогүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлгүй. Өсвөр насны шүүгдэгч Ө.Бгийн хувьд хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэж байна. ...Эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, өсвөр насны шүүгдэгч Ө.Бд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэв.
Өмгөөлөгч О.Баярбаясгалан...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өсвөр насны шүүгдэгч нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжтой...” гэсэн саналыг гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллаар мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” гэмт хэрэгт тооцогдох ба тухайн зүйл, хэсэгт “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.
Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Ө.Б, шүүгдэгч Д.Х, Д.Э, С.С-Э нар нь 30 хоног, өсвөр насны шүүгдэгч А.Х 15 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд
хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.С, Д.Х, Д.Э, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-р зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Ө.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Х, шүүгдэгч Б.Н, А.С, Д.Э нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
4. Өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Ө.Б, А.Х, шүүгдэгч С.С-Э, Д.Х, Д.Э, Б.Н, А.С нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг, өсвөр насны шүүгдэгч Ө.Т-ийг үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Т-ийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Э-ийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч Ө.Б-г 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Х-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч А.Х-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-Э-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.С-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Н-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч Ө.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-т зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох япаар тус тус шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Т-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял дээр нэмж биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.С-Э, Д.Э, Д.Х, Б.Н, А.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Ө.Б, А.Х нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Т-30 /гуч/ хоног, Ө.Б-30 /гуч/ хоног, А.Х-15 /арван тав/ хоног, шүүгдэгч Д.Э-30 /гуч/ хоног, Д.Х-30 /гуч/ хоног, С.С-Э 30 /гуч/ хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Д.Х, Д.Э нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Ө.Б, А.Х нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Ө.Б, А.Х нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 7.6 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Ө.Б, А.Х, шүүгдэгч Д.Х, Д.Э нар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
14. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
15. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-Э, Б.Н, А.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, өсвөр насны шүүгдэгч А.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Ө.Б, Д.Э, Д.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
16. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
17. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ
Л.ОДОНЧИМЭГ