Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 3537

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/03537

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 5-р хороо, Арьс ширний 80-р гудамж 10-10 тоотод оршин суух, регистр УЗ89080501, Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8-р хороо, Сонсголонгийн 14-р гудамж 557 тоотод оршин суух, регистр ЧП80110523, Боржигон овогт Галдангийн Алтанцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 845 250 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад 

                                                                                                     

               ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Э.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 700 000 төгрөгийг Г.Алтанцэцэгт 2016.2.26-ны өдрөөс 2016.3.14-ний өдөр хүртэл 17 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутуамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийг баталгаажуулан Хан-уул дүүргийн 8-р хороо, Сонсголон 14 дүгээр гудамжны 557В тоот хаягт байршилтай 18634305492373 нэгж талбарын дугаартай 192 м2 газрын Г-2206006578 дугаартай, улсын бүртгэлийн №000077475 тоот гэрчилгээ бүхий газрыг барьцаалж гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн төлбөрийг 2016.2.26-ны өдөр нотариатчийн дэргэд зээлдэгч талд бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэрээний хугацаа дуусгавар болсон боловч хариуцагч нь нэг ч мөнгө эргүүлж төлөөгүй. Нийтдээ 845 250 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн барьцаат зээлийн гэрээгээр Хан-уул дүүргийн 8-р хороо, Сонсголон 14 дүгээр гудамжны 557В тоот хаягт байршилтай 18634305492373 нэгжталбарын дугаартай 192 м2 ‘азрын Г-2206006578 дугаартай, улсын бүртгэлийн №000077475 тоот гэрчилгээтэй газар бүхий барьцаалсан эд хөрөнгөнөөс нэхэмжлэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 2-р сарын 26-ны өдөр Э.Мөнхтуяагаас 700 000 төгрөгийг авсан нь үнэн. 2016 оны 5-р сарын 19-ний өдөр хүү, алдангийн хамт 845 250 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Мөнхтуяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Г.АЛтанцэцэгийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.Мөнхтуяа нь Г.Алтанцэцэгт холбогдуулан 845 250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Г.Алтанцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 845 250 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 5-р сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Мөнхтуяагийн нэхэмжлэлийн шаардлага 845 250 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 5-р сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагч Г.Алтанцэцэгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 840 төгрөгийн 14 920 төгрөгийг улсын төсвөөс, 14 920 төгрөгийг хариуцагч Г.Алтанцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Мөнхтуяад олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                      Р.АЛТАНТУЯА