Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 4435

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2016/04435

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Монголын цахилгаан холбоо ХК-ний нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 14-р хороо, 13В байрны 142 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УС73051007, Бор адуут овогт Пүрэвсүрэнгийн Базармаад холбогдох 108 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун, хариуцагч П.Базармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Базармаа нь МЦХ ХК-тай WL0040609 тоот гэрээ байгуулан 90150890 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2007 оны 7-р сарын 1-ний тооцоогоор 108 000 төгрөгний үйлчилгээний хөлсийг төлөөгүй байна. П.Базармаагаас 108 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч төлбөрийг 3 хувааж 36 000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

         Хариуцагч П.Базармаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 7-р сарын сарын 22-нд 36 000 төгрөг, 8-р сарын 22-нд 36 000 төгрөг, 9-р сарын 22-нд 36 000 төгрөг тус тус төлөхөөр эвлэрч байна гэв.

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК нь П.Базармаад холбогдох 108 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж хариуцагч 108 000 төгрөгийн төлбөрийг 2016 оны 7-р сарын сарын 22-нд 36 000 төгрөг, 8-р сарын 22-нд 36 000 төгрөг, 9-р сарын 22-нд 36 000 төгрөг тус тус төлөхөөр тохирчээ.

Хэдийгээр талууд эвлэрлийн гэрээ байгуулсан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр зөвшөөрсөн байна.  

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК-ний нэхэмжлэлийн шаардлага 108 000 төгрөгийг  төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч П.Базармаагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Базармаагаас 4 550 төгрөгийн 50 хувь болох 2 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА