| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05958/И |
| Дугаар | 4108 |
| Огноо | 2016-05-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 4108
| 2016 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2016/04108 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Сүхбаатарын гудамж, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 50-р байр 101 тоотод оршин суух, регистр ЙС82091500, Дээдээ овогт Цэвэлдоржийн Цэвэлмаад холбогдох 454 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Цэвэлмаа нь МЦХ-тай WL-0059492 тоот гэрээ байгуулж 90157083 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2007 оны 7-р сарын 18-ны өдрийн тооцоогоор 454 000 төгрөгний үйлчилгээний хөлсийг төлөөгүй одоог хүртэл байгууллагыг хохироож байна. төлбөрийг төлүүлэхээр удаа дараа шаардсан боловч төлбөрийг сайн дураараа төлөхгүй байна. иймд төлбөрийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжилж буй 454 000 төгрөгийг 2016 оны 6-р сарын 1-ний дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь Ц.Цэвэлмаад холбогдуулан 454 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ц.Цэвэлмаа нь нэхэмжлэлийн шаардлага 454 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 6 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 454 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 6 сарын 01-ний дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагч Ц.Цэвэлмаагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 270 төгрөгийн 7 135 төгрөгийг улсын төсвөөс, 7 135 төгрөгийг хариуцагч Ц.Цэвэлмаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА