| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05739/И |
| Дугаар | 00217 |
| Огноо | 2016-12-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 00217
| 2015 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/00217 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээлийн 29-64 тоотод оршин суух, регистр ЧО58032878, Боржигон овогт Норовын Отгонхүүгийн хүсэлттэй ажилласан жил тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Отгонхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Отгонхүү шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Отгонхүү миний бие нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдэлд анх 1974 оны 4-р сарын 25-ны өдөр тракторын жолоочоор ажилд орж, тасралтгүй 1994 оны 10-р сарын 30-ны өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. 1994 оны 10-р сарын 30-ны өдөр тус “Бадрал” нэгдэл татан буугдаж хувьчлагдаад бид ажлаас чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл сумын архив шатсан, хөдөлмөрийн дэвтэр бичиг баримтыг нэгдлээс өгөөгүй. Иймд намайг 1974 оны 4-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 10-р сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Отгонхүү нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Н.Отгонхүү нь 1974 оны 04-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 10-р сарын 30-ныг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын, “Бадрал” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1974 оны 04-р сарын 25-ны өдрийн 09 дугаар ажилд авах тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн даргын 1994 оны 10-р сарын 30-ны өдрийн “нэгдэл татан буугдсантай холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай” 09 тоот тушаал, гэрч Л.Шагдарсүрэн, Б.Цэвэгжав нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Иймд тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн Н.Отгонхүүгийн хүсэлтийг хангах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Норовын Отгонхүүг 1974 оны 04-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 10-р сарын 30-ныг хүртэл Архангай аймаг, Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА